21/04/2026
📣 Жирэмсэн болохоор төлөвлөж байгаа болон жирэмсэн эмэгтэйчүүд, гэр бүлд зориулсан “ЭРҮҮЛ УДАМ” номын гурав дахь хэвлэл шинэчлэгдэн гарлаа.
🔬Шинжлэх ухааны нотолгоонд суурилсан хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна.
📚 Энэхүү ном нь жирэмсэн болохын өмнөх үеэс төрсний дараах үе хүртэлх аялалын явцад танай гэр бүлийг хэрэгтэй мэдээлэлээр хангах үнэнч туслагч байх болно.
Номын агуулгад дараах чухал сэдвүүдийг багтаасан болно. Үүнд:
✅ Жирэмслэлтэд бэлтгэхэд анхаарах зүйлс
✅ Жирэмсний хяналт
✅ Ургийн хөгжил 1-41 долоо хоног
✅ Жирэмсэн эмэгтэйн биед гарч болох өөрчлөлт
✅ Эмнэлэгт яаралтай үзүүлэх шинжүүд
✅ Аутизмаас сэргийлэх зөвлөгөө
✅ Ургийн гажиг
✅ Жирэмсэн үеийн хооллолт ба хүнсний нэмэлт
✅ Биеийн жингийн нэмэгдэл
✅ Халдвараас сэргийлэх нь
✅ Резус хүчин зүйл ба жирэмслэлт
✅ Жирэмсэн үед гарч болох таагүй шинжүүд тэдгээрийг шийдэх арга замууд
✅ Ихэр жирэмсэн
✅ Үр шилжүүлэн суулгалт
✅ Умайн фибройд ба жирэмслэлт
✅ Стрессээс сэргийлэх зөвлөгөө
✅ Ургийн байрлал
✅ Жирэмсэн үед гарч болох хүндрэлүүд
✅ Төрөлтийн талаарх ойлголт
✅ Төрсний дараах үе
✅ Хөхөөр хооллолт
✅ Төрсний дараах сэтгэл гутрал
✅ Жирэмслэлтээс сэргийлэх аргууд зэрэг олон чухал сэдвүүдийг багтаасан.
Номын үнэ - 40,0₮
🏥Хаяг: Багшийн дээд төв зам дагуу автобусны буудлын урд талд Ионсэй төв 214 тоот ( Өргөө амаржихын баруун талд)
☎️91114888, 99611231