Emerald Beauty Bar

Emerald Beauty Bar Гоо сайхан массаж, вакс,сормуус хамгийн чанартай бүтээгдэхүүнээр таньд үйлчилнэ. Emerald Beauty Bar

 # Гэрийн нөхцөлд нүүрээ зөв цэвэрлэх нь: Арьс арчилгааны чухал алхмуудАрьс арчилгааны хамгийн чухал бөгөөд суурь алхам ...
23/03/2026

# Гэрийн нөхцөлд нүүрээ зөв цэвэрлэх нь: Арьс арчилгааны чухал алхмууд

Арьс арчилгааны хамгийн чухал бөгөөд суурь алхам бол нүүрээ зөв цэвэрлэх явдал юм. Өдөр тутмын будалт, агаарын бохирдол, арьсны ялгаруулдаг тос зэрэг нь нүүрний арьсыг бохирдуулж, нүх сүвийг бөглөж, арьсны эрүүл мэндийг алдагдуулдаг. Иймд гэрийн нөхцөлд нүүрээ хэрхэн зөв, үр дүнтэй цэвэрлэх талаарх дарааллыг танд танилцуулж байна.

💎Хоёр шатлалт цэвэрлэгээ (Double Cleansing) – Арьсны эрүүл мэндийн үндэс

Солонгос арьс арчилгааны нэгэн чухал хэсэг болох хоёр шатлалт цэвэрлэгээ нь арьсыг гүн цэвэрлэж, дараагийн бүтээгдэхүүнүүдийг шингээхэд бэлддэг. Энэ нь арьсыг өөгүй, цэвэрхэн болгох анхны бөгөөд хамгийн чухал алхам юм.

1. Будаг арилгах (Эхний шат)

Энэ шатанд арьсан дээрх будалт, нарны тос, агаарын бохирдлыг уусгаж арилгах зорилготой. Үүнд дараах бүтээгдэхүүнүүдийг ашиглаж болно:

Гидрофиль тос: Будгийг маш сайн уусгаж арилгахын зэрэгцээ арьсыг гүн цэвэрлэдэг. Усанд хүрэхэд сүүн шингэн шиг болж хувирдаг тул суурь крем, SPF хамгаалалттай тос, тогтоц сайтай будалт хэрэглэдэг хүмүүст тохиромжтой. Арьсны гидролипид давхаргыг гэмтээхгүй, цочроохгүй давуу талтай.

Мицелляр ус: Будгийг үр дүнтэй арилгадаг ч арьсан дээр нимгэн давхарга үлдээх магадлалтай тул хэрэглэсний дараа заавал усаар зайлах шаардлагатай. Эс бөгөөс батга үүсгэх эрсдэлтэй.

Гель эсвэл сүүн шингэн: Арьсны төрлөөс хамаарч сонгоно. Хуурай болон эмзэг арьсанд сүүн шингэн илүү тохиромжтой.

Хэрэглэх арга: Хөвөнд бүтээгдэхүүнээ шингээж, нүүрээ зөөлөн арчина. Нүд болон уруулын будгийг арилгахдаа хөвөнгөө 15-20 секунд барьж байгаад зөөлөн массаж хэлбэрийн хөдөлгөөнөөр авна. Үрж болохгүй.

2. Гүн цэвэрлэгээ (Хоёр дахь шат)

Эхний шатанд арилгасан будалт, бохирдлын үлдэгдлийг цэвэрлэж, арьсны нүх сүвийг гүнээс нь цэвэрлэх зорилготой. Энэ шатанд дараах бүтээгдэхүүнүүдийг ашиглана:

Хөөсөн, гелэн эсвэл тосон бүтэцтэй цэвэрлэгч: Арьсныхаа төрөлд тохирсон цэвэрлэгчийг сонгох нь чухал. Тослог арьсанд гель, хөөсөн цэвэрлэгч тохирох бол хуурай, эмзэг арьсанд сүүн шингэн эсвэл тосон суурьтай зөөлөн цэвэрлэгч илүү зохимжтой.

Анхаарах зүйл: Хатуу саван хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хатуу саван нь арьсны хүчлийн тэнцвэрийг алдагдуулж, арьсыг хуурайшуулж, эмзэг болгодог.

3. Гуужуулагч

Үхэжсэн арьсны эсийг гуужуулж, арьсны өнгийг сэргээж, шинэ эс нөхөн төлжихөд тусалдаг.

4. Тоник (Toner)

Нүүрээ цэвэрлэсний дараа арьсны pH тэнцвэрийг хэвийн болгож, арьсыг чийгшүүлэн, дараагийн бүтээгдэхүүнүүдийг шингээхэд бэлддэг. Энэ алхам нь арьс арчилгааны үр дүнг нэмэгдүүлдэг.

5. Чийгшүүлэгч (Сэрүм, тос)

Арьсаа цэвэрлэж, тоник түрхсэний дараа арьсныхаа төрөл болон хэрэгцээнд тохирсон сэрүм, чийгшүүлэгч тосыг түрхэнэ. Энэ нь арьсыг чийгшүүлж, хамгаалж, тэжээлээр хангана.

Нэмэлт зөвлөгөө:

Уураар утах: Долоо хоногт 1-2 удаа нүүрээ уураар утах нь нүх сүвийг нээж, гүн цэвэрлэхэд тусалдаг.

Усны температур:Нүүрээ хэзээ ч халуун усаар угааж болохгүй. Халуун ус нь арьсыг хуурайшуулж, улмаар илүү их тослог ялгаруулахад хүргэдэг. Бүлээн ус хэрэглээрэй.

Арьсны төрөл: Өөрийн арьсны төрөлд тохирсон бүтээгдэхүүн сонгох нь хамгийн чухал. Тослог арьсанд салицилийн хүчил, шавар агуулсан бүтээгдэхүүн тохирох бол хуурай, эмзэг арьсанд ургамлын ханд, тос агуулсан зөөлөн бүтээгдэхүүнүүд илүү зохимжтой.

Эдгээр алхмуудыг тогтмол хэрэгжүүлснээр таны арьс эрүүл, цэвэрхэн, гэрэлтсэн харагдах болно. Арьс арчилгаа бол нэг удаагийн үйлдэл биш, харин тогтмол анхаарал халамж шаардсан үйл явц гэдгийг санаарай.

🌺Орчлонг гийгүүлэгч үзэсгэлэнт бүсгүйчүүддээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.🌹
08/03/2026

🌺Орчлонг гийгүүлэгч үзэсгэлэнт бүсгүйчүүддээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.🌹

Батга эмчилгээ 3 оролтын дараах үр дүн.
01/03/2026

Батга эмчилгээ 3 оролтын дараах үр дүн.

If you have any dental problems, please contact them. 🦷🦷
03/02/2026

If you have any dental problems, please contact them. 🦷🦷

🇲🇳 Are you a foreigner living in Mongolia
Looking for a reliable dental clinic but not sure where to go?
✨We’re here for you

From Monday to Thursday, our clinic provides an English-speaking dental assistant to help you feel comfortable and fully informed throughout your visit.
You can book an appointment by calling us or contacting us via Messenger on these days.

What is WHITE ESSENCE?
🇯🇵 Japanese-Patented Teeth Whitening Technology
White Essence is a premium teeth whitening system developed with patented Japanese technology, designed to deliver visible results while being gentle on sensitive teeth.

Advanced Two-Mode Whitening Light
✔️ WE LIGHT Class II - next-generation whitening device
✔️ Low & High modes for effective whitening with minimal discomfort

🦷 Why choose White Essence?
Does not damage tooth enamel
Minimal sensitivity
Patented in Japan
Visible results in just 1 hour
Whitens teeth 4–6 shades lighter

🦷 What Causes Tartar (Dental Calculus)?
1. Poor oral hygiene – irregular brushing and rinsing
2. Bacterial buildup – bacteria harden on tooth surfaces
3. Diet – frequent consumption of sugar, flour, and sweets
4. Age & saliva quality – some saliva types promote faster tartar formation

🦷 Effects of Tartar Buildup
- Bad breath
- Gum inflammation (gingivitis)
- Risk of loose or missing teeth
- Higher chance of tooth decay

📞 7608-9003, 9030-9029

🙏2025 онд хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. 🎄2026 ондоо аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе. HAPPY ...
31/12/2025

🙏2025 онд хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа.
🎄2026 ондоо аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
HAPPY NEW YEAR 🎄🎇🎄

🎄12-р сарын цагуудаа аваад эхэлсэн шүү. Үзэсгэлэнтүүд минь амжаад цагаа бүртгүүлээд шинэ жилдээ бэлдээрэй 🎄Утас: 9903126...
02/12/2025

🎄12-р сарын цагуудаа аваад эхэлсэн шүү. Үзэсгэлэнтүүд минь амжаад цагаа бүртгүүлээд шинэ жилдээ бэлдээрэй 🎄
Утас: 99031262

Батганы эсрэг багц эмчилгээ. ➡️Дараагийн түвшний PRO PEELING гуужуулалт➡️🔝Мэргэжлийн химийн гуужуулалт нь арсны өнгөн да...
24/11/2025

Батганы эсрэг багц эмчилгээ.

➡️Дараагийн түвшний PRO PEELING гуужуулалт➡️
🔝Мэргэжлийн химийн гуужуулалт нь арсны өнгөн давхарга болох ЭПИДЕРМИСИЙГ бүрэн гуужуулах бөгөөд арьсны хоёр дахь давхрга болох ДЕРМА хүртэл гүний гуужуулалт хийж арьсыг цогцоор нь шинэчилнэ.
🔼PRO PEELING ямар үр дүн өгөх вэ?🔼
✅Арьсны гадаргуу нэгэн жигд болж, зөөлөн гөлгөр болно
✅Арьсны өнгө цайрна
✅Батганы сорив мэдэгдэхүйц маш сайн бүдгэрнэ
✅Хялгасан үрчлээ бүдгэрнэ
✅Нүхжилт багасна

🔼PRO PEELING давуу тал🔼
✅Гуужуулалт хийлгэсний дараа арьс гуужиж, хуулрахгүй
✅Улирал хамаарахгүй хийнэ
✅Эмзэг арьснаас тослог үрэвсэлтэй, батгашилттай арьсанд хүртэл хийгдэнэ.
➡GENEVIE мэргэжлийн эмчилгээний арьс арчилгааны салоны зориулалттай PRO ACNE БАТГАШИЛТТАЙ, ҮРЭВСЭЛТЭЙ асуудалтай арьсны эмчилгээний багц.
🔵PRO ACNE салоны эмчилгээний багцын онцлог юу вэ?
✅100% усан суурьтай
❎Огт бүр нэг дусал ч спиртийн найрлагагүй
✅14-с дээш насныхан буюу өсвөр насны хүүхдүүд тохиромжтой
✅Үрэвслийг ердөө 1-2 оролтоор маш сайн багасгаж бууруулна

GENEVIE брэндийн бүтээгдэхүүнүүд нь Арьс судлалын лабораториор баталгаажсан, Клиник судалга хийгдсэн, Европ технологи болон хамгийн сүүлийн үеийн инновацлаг технологи дээр суурьласан салоны мэргэжлийн эмчилгээний бүтээгдэхүүн юм.

ҮРЭВСЛИЙН ЭСРЭГ PRO ACNE

Манай хаяг: Урт цагааны замын урд талд Тайваны төвийн 5 давхарт 503 тоот

Утас: 99031262

#Батга , #батганыэмчилгээ, #Батганыэсрэг

Арьсаа шинэчлэх улирал ирлээ.
21/10/2025

Арьсаа шинэчлэх улирал ирлээ.

🧬🧬NMN дахин бэлэн ирлээ. Япон улсад үйлдвэрлэсэн NMN 30000 + PQQ + Плацента капсул Антиоксидант, хөгшрөлтийн эсрэг өндөр...
06/08/2025

🧬🧬NMN дахин бэлэн ирлээ.

Япон улсад үйлдвэрлэсэн NMN 30000 + PQQ + Плацента капсул
Антиоксидант, хөгшрөлтийн эсрэг өндөр үр дүнтэй үйлчилгээтэй нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд эрүүл мэнд, залуу төрхийг дэмжих зорилготой.

📦 NMN 30000 + PQQ + Плацента

Энэхүү бүтээгдэхүүн нь дараах үндсэн найрлагуудтай:
1. NMN (Никотинамид Мононуклеотид) – 333mg/капсул
→ Эсийн энерги нэмэгдүүлнэ, хөгшрөлтийн үйл явцыг удаашруулна.
2. PQQ (Пирролоквинолин Квинон)
→ Эсийн нөхөн төлжилт, тархины үйл ажиллагааг дэмжинэ.
3. Плацента
→ Арьсны нөхөн төлжилт, цайруулах үйлчилгээтэй.
4. Coenzyme Q10 + Hyaluronic acid
→ Арьс чийгшүүлж, уян хатан байдал сайжруулна.



🧬 Үр нөлөө, ач холбогдол:

✅ Эсийн хөгшрөлтийг удаашруулна
✅ Арьсыг толигор, гэрэлтсэн болгоно
✅ Энерги, оюуны чадамжийг дэмжинэ
✅ Дархлааны системийг дэмжинэ
✅ Арьсны өнгө, уян хатан чанарыг сайжруулна



💊 Хэрэглэх заавар:
• Өдөрт 1–2 капсул усаар даруулан ууна
• Өглөө эсвэл өдөрт, хоолны дараа хэрэглэнэ
• Тогтмол 3+ сар хэрэглэхэд илүү үр дүнтэй


Хаяг: Урт цагааны урд талд Тайваны төвийн 503 тоот
Утас: 99031262

Medicube Niacinamide10% TXA 5% серумЭнэхүү серум нь TXA 5% ниацинамид 10% аас бүрдэх10 давхаргат гиалуроны хүчил пантено...
29/07/2025

Medicube Niacinamide10% TXA 5% серум

Энэхүү серум нь TXA 5% ниацинамид 10% аас бүрдэх
10 давхаргат гиалуроны хүчил пантенол агуулсан учир арьсыг чийгшүүлж, толигор болгож, арьсны өнгийг жигд болгох ба батганы сорви арилгана.

TXA нь нөсөө толбо бүдгэрүүлэх батганы бараан толбыг арилгах.
Ниацинамид нь арьсны хамгаалах давхаргыг нэмэгдүүлж өнгө сэргээнэ.
Aрбутин нь жигд бус нөсөөг багасгаж илүү гялалзуулна.

Витамин В12 агуулсан учир ягаан өнгөтэй, наалдамхай бус 72 цаг гэрэлтсэн толигор эрүүл арьстай байхад тусална.

Наранд ил удаан байсанаас өнгө хувирч болох ч найрлаганд аливаа өөрчлөлт орохгүй юм.

Хэмжээ: 30 мл
Үнэ: 50,000₮
Утас: 99031262

🌺Урьдчилж төлөөд хөнгөлөлт эдлээрэй. Эдгээр үйлчилгээг хамтад нь 240,000₮-р хийгддэг бөгөөд 1 курс буюу 5 удаагийн эмчил...
29/07/2025

🌺Урьдчилж төлөөд хөнгөлөлт эдлээрэй.
Эдгээр үйлчилгээг хамтад нь 240,000₮-р хийгддэг бөгөөд 1 курс буюу 5 удаагийн эмчилгээг
1,200,000₮-с 1,000,000₮ болгон хямдрууллаа.

‼️Зөвхөн урьдчилж бүтэн төлбөр хийсэн тохиолдолд хүчинтэй.

💦DEEP SHOOT HA- Эрчимтэй чийгшүүлэх

Гиалуроны бага, дунд болон өндөр гурван хувилбар бүхий молекулын хэмжээст Гиалуроны хүчлийг арьсны гүнд хүргэж чийгийг нөхөх, гүн чийгшүүлэх, өнгийг сэргээх, үрчлээний эсрэг үйлчилгээг үзүүлнэ.

💎DEEP SHOOT AA- Хөгшрөлтийн эсрэг

56 төрлийн идэвхт найрлага пептидүүд агуулсан арьсны эд эсийн үндсэн бүтцийг сайжруулж хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй коктейль тарилга.

Glutathione- Арьс цайруулах
PDRN- Нүхжилт агшаах
GROWTH FACTORS- Арьс залуужуулж нөхөн төлжилтийг эрчимжүүлэх
HA- Арьс чийгшүүлэх
VITAMIN B COMPLEX- Арьсны өнгө
PEPTIDES- Үрчлээ багасгах

Үнэ: 210,000₮

COMBO CARBOXY

Арьсан дээр тавьсан гель нь арьсруу нэвтэрснээр нүүрсхүчлийн хийг бий болгож, хүний биеийн гемоглобин буюу улаан эс нь Борын эффэктийн (Bohr effect) дагуу үүссэн нүүрсхүчлийн хийг өөрт шингээн авч, их хэмжээний хүчилтөрөгчийг оронд нь зөөвөрлөж арьсанд авчирдаг технологи юм. Энэхүү үйл явц нь арьсны хүчилтөрөгчийн хэмжээг эрс нэмэгдүүлж, цусны эргэлт болон бодисын солилцоог сайжруулж, арьсыг чангалж, бохирдлыг гадагшлуулна.

💎Арьсанд хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдснээр арьс гэрэлтсэн цагаан болж,
💎Хаван хөөж,
💎Хөхөлбөр арилгаж,
💎Арьсны уян хатан чанар сайжирч,
💎Үрчлээ багасгаж,
💎Батгаших эмгэгийг эмчилж арьс эрүүлжүүлнэ.

Үнэ: 80,000

.

Мэдэгдэл. Сайхан наадацгаасан уу? Хүндэт үйлчлүүлэгчид минь. Бид Италваксаар вакс үйлчилгээ үзүүлдэгийг хэдийнэ мэддэг б...
27/07/2025

Мэдэгдэл.
Сайхан наадацгаасан уу?
Хүндэт үйлчлүүлэгчид минь.
Бид Италваксаар вакс үйлчилгээ үзүүлдэгийг хэдийнэ мэддэг болсон байхаа.
Ваксны үнэ валютын ханшийн өөрчлөлтийн улмаас нэмэгдсэн учир бид бас үйлчилгээний үнийг нэмхээс өөр аргагүй байдалд хүрсэн тул доорх байдлаар үйлчилгээний үнэ нэмэгдсэнийг мэдэгдэж байна.
Үргэлж итгэж үйлчлүүлдэг та бүхэндээ баярлалаа. 🥰🥰

Address

Урт цагааны замын урд талд Монгол/Тайваны төв 503 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 11:00 - 19:00
Sunday 11:00 - 19:00

Telephone

+97677091909

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Emerald Beauty Bar posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Emerald Beauty Bar:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

PDO Утсаар арьс өргөх


  • PDO утас

  • Ботокс тарилга

  • Залуужуулах тарилга

  • Батганы эмчилгээ