Суурьшмал иргэншилд шилжээд удаагүй байгаа ч манай монголчуудыг чихрийн шижингийн хар сүүдэр тойрсонгүй. Учир нь, хоол хүнсний буруу хэвшил, хөдөлгөөний дутагдлаас шалтгаалан хэт таргалалттай иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр чихрийн шижингийн өвчлөл улам ихээр газар авч байна. Өнгөрсөн зууны эцсээр эмч нар болон биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн анхааралд ИНУЛИН хэмээх пребиотик орж ирсэн нь хүний бие организм болон чихрийн шижин өвчлөлийн үед эерэгээр нөлөөлдөг болох нь нотлогдсон учраас 141 оронд эмчилгээний чухал ач холбогдол бүхий үнэлэмжээр үйлдвэрлэн худалдаалж байна.
Тэгэхээр хүний биед цэврээр хэрэглэж буй Инулин нь нүүрс-ус болон өөх тосны бодисын солилцоог сайжруулж, хүнсэд агуулагдах сахарын ихэнх хэсгийг өөртөө шингээснээр түүнийг цусанд шингэхээс сэргийлж цусан дахь сахарын хэвийн хэмжээг зохицуулдаг ба түүнээс гадна:
Бүдүүн гэдэсний хэвийн үйл ажиллагааг зохицуулж, pH-ийн тэнцвэрт байдлыг хадгалах, бифидобактерийн хэмжээг нэмэгдүүлж, өтгөх хуримтлагдахыг багасгаж өтгөн хаталтаас сэргийлнэ.
Гэдэсний үрэвсэл намдаах, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдлийг бууруулна.
Цусан дахь холестрин ба аммиакийн хэмжээг бууруулна.
Ясны эдийн өсөлтийг дэмжсэнээр остеохондроз болон ясны янз бүрийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлдэг нь олон улсын эрүүл мэндийн салбарын нэр хүндтэй лабораториудын туршилтаар нотлогдон дэлхийд хамгийн дээд зэргийн пребиотик гэж хүлээн зөвшөөрөгдсөн байна.