19/02/2025
👃 Амьсгалын дасгал хийж шалгалтын амжилтаа boost-лэх боломжтой гэж үү???
📌 Ширээгээр дүүрэн шалгалтад бэлдэх ном, дэвтрээ хараад хаанаас нь, яаж эхлэхээ мэдэхээ больчихдог үе цөөнгүй. Эсвэл “Мэдэхгүй сэдэв ирэх вий дээ, шалгалтдаа унаад сургуульдаа, тэтгэлэгтээ тэнцэхгүй бол дараа нь яана аа” гэх мэтээр ирээдүйд санаа зовниж хичээлээ давтах цагаасаа хумсалдаг. Энэ үед таны айдас, түгшүүрийг бууруулж, үр бүтээмжийг нэмэгдүүлэх нэг арга нь амьсгалын дасгал юм.
✅ Судалгаагаар өдөр бүр амьсгалын дасгал тогтмол хийсэн оролцогчдын түгшүүрийн түвшин туршилтын өмнөх үеэс 20 хувиар буурсан үр дүн гарчээ.
✅ Амьсгалын дасгалыг өдөр тутмын дадал болгох дараах аргыг ашиглаарай.
[ОДООГИЙН ДАДАЛ]-ийн дараа би амьсгалын дасгал хийнэ.
“Би хичээлээ давтахаар ширээнийхээ ард суусны дараа 3 минут амьсгалын дасгал хийнэ.”, “Хичээлээ бэлдэх үед гацсан мэдрэмж төрвөл би 3 удаа гүнзгий амьсгал авна” гэх мэт. Өөрөөр хэлбэл, аль хэдийн суучихсан дадал, зуршлынхаа дараа суулгахыг хүссэн дадлаа хийх юм.
Хэзээ, хаана хийхээ тодорхой болгох
Өдөр бүр тодорхой нэг цагт, ижил газар тухайн үйлдлийг хийвэл дадал болох магадлал нэмэгддэг. HabiDo аппликейшний “амьсгалын дасгал” дадлыг төлөвлөснөөр таны төлөвлөсөн цагт гар утсанд тань сануулга ирэхээс гадна та амьсгалын дасгал хийх зааварчилгааг авах болно.
Дадал-> Шинэ дадал төлөвлөх->Сэтгэл зүй-> Амьсгалын дасгал-> Сануулга үгс болон цагийг тохируулаарай.
Шалгалтдаа бэлдэхийн тулд хийх олон зүйл байж болох ч өнөөдрийн төлөвлөсөн хугацаанд алийг хийж чадах вэ? гэдэгт анхаарлаа төвлөрүүлээрэй.
Ирээдүйд шалгалтад ямар сэдэв ирэх, сургуульдаа, тэтгэлэгтээ тэнцэх эсэх нь бидний бүрэн удирдаж чадах зүйлс биш бөгөөд харин одоо юу хийхээ бид удирдаж чадах билээ. Үр дүнд санаа зоволгүй, үйл явцдаа анхаарч бүтээмжээ нэмэгдүүлэхэд тань амьсгалын дасгал тусална.
@Жигүүр төслийн сэтгэлзүйн болосвролын хамтрагч дадал хэвшүүлэгч бэлтгэн хүргэв.