Эрүүл мэндийг дэмжих төв

Эрүүл мэндийг дэмжих төв Нийгмийн эрүүл мэндийн төлөө ажиллана.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ...Эрүүл мэндийн төв нь үйл ажиллагааныхаа чанар, үр ашиг, ...
19/03/2026

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ...

Эрүүл мэндийн төв нь үйл ажиллагааныхаа чанар, үр ашиг, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ.

Тус ажлын хүрээнд 2026 оны 02 дугаар сараас нийт 6 удаагийн сургалт, дадлагажилтыг зохион байгуулж, эрүүл мэндийн төвийн удирдлагууд болон эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 89 ажилтан хамрагдсан нь чанарын удирдлагын тогтолцоог амжилттай хэрэгжүүлэх чухал алхам боллоо.

ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлснээр байгууллагын үйл ажиллагаа илүү системтэй, үр ашигтай болохоос гадна ажилтнуудын мэдлэг, ур чадвар дээшилж, үйлчлүүлэгчдийн итгэл, сэтгэл ханамж нэмэгдэх ач холбогдолтой юм. Мөн үндэсний болон олон улсын түвшинд өрсөлдөх чадвар сайжирч, байгууллагын засаглал, нийгмийн хариуцлагын үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлт гарах юм.

Цаашид чанарын менежментийн тогтолцоог бүрэн нэвтрүүлж, тасралтгүй сайжруулалтыг хэрэгжүүлэх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг шинэ шатанд гаргахаар зорин ажиллаж байна.

👩‍⚕️👨‍⚕️ ЭМЧЭЭ АЛДАРШУУЛЪЯ...Хүний амь нас, эрүүл мэндийн төлөө мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ зориулан өдөр шөнөгүй зүтгэ...
09/03/2026

👩‍⚕️👨‍⚕️ ЭМЧЭЭ АЛДАРШУУЛЪЯ...

Хүний амь нас, эрүүл мэндийн төлөө мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ зориулан өдөр шөнөгүй зүтгэдэг эрхэм эмч нартаа талархал илэрхийлье.

Өвчтөн бүрийн төлөө чин сэтгэлээсээ хичээн ажиллаж, итгэл найдвар, эрүүл амьдрал бэлэглэж байдаг манай бахархалт эмч нараа та бүхэндээ танилцуулж байна.

Тэд бол зөвхөн мэргэжлийн чадвартай төдийгүй хүнлэг сэтгэл, асар их тэвчээр, хариуцлагын үлгэр жишээ билээ.

✨ Эмч таны хөдөлмөр – олон хүний амьдралын гэрэл юм.
Бидний бахархал болсон эмч нартаа баярлалаа.

#ЭмчээАлдаршуулъя #ЭмчНартааБаярлалаа

28/02/2026

Улаанбурхан улаануудын 10-15 насны нэмэлт дархлаажуулалтанд хүүхдүүдээ идэвхтэй хамруулцгаая.

04/02/2026

📌 Жил бүрийн 2 дугаар сарын 4-ний өдрийг дэлхий нийтээр "Хавдрын эсрэг анхаарал хандуулах өдөр" болгон тэмдэглэдэг.

📌 Уг өдөр нь олон нийтийн хавдрын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, эмчлэхийг дэмжих зорилготой олон улсын өдөр юм.

📌 Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж, тогтмол үзлэг, шинжилгээнд хамрагдан урьдчилан сэргийлье!

31/01/2026
22/01/2026

Хичээлийн жилийн II улирал эхэлж байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчин дэгдэх эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэх зөвлөгөөг эмч зөвлөж байна.

Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхий дахинд эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдрын нэг хэдий ч урьдчилан...
19/01/2026

Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхий дахинд эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдрын нэг хэдий ч урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой хавдар юм.
👉Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх хамгийн аюулгүй, үр дүнтэй арга нь
ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСЫН (ХПВ) ЭСРЭГ ВАКЦИН юм.

15/01/2026

Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлье...

06/01/2026
НИЙСЛЭЛИЙН 2025 ОНЫ ШИЛДЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛААХан-Уул дүүргийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж ү...
18/12/2025

НИЙСЛЭЛИЙН 2025 ОНЫ ШИЛДЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА

Хан-Уул дүүргийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хийсэн ажлуудаараа нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын хэмжээнд 2025 оны үйл ажиллагаагаараа өндөр үнэлэгдэж,
“ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарч ГУТГААР БАЙР эзэллээ.

Энэхүү амжилтад хувь нэмрээ оруулсан
Эрүүл мэндийн төвийн нийт хамт олондоо халуун баяр хүргэе! 🌟

ЭРЧҮҮДЭЭ ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЬЕ...
05/12/2025

ЭРЧҮҮДЭЭ ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЬЕ...

Address

Хан-Уул дүүрэг, 3-р хороо
Ulaanbaatar
11000

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрүүл мэндийг дэмжих төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Эрүүл мэндийг дэмжих төв:

Share

Category