Indomedi Mongolia - Энэтхэг дэх эмчилгээ, шилдэг эмнэлэгүүд нэг дороос

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Indomedi Mongolia - Энэтхэг дэх эмчилгээ, шилдэг эмнэлэгүүд нэг дороос

Indomedi Mongolia - Энэтхэг дэх эмчилгээ, шилдэг эмнэлэгүүд нэг дороос Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Indomedi Mongolia - Энэтхэг дэх эмчилгээ, шилдэг эмнэлэгүүд нэг дороос, Healthcare administrator, #307, 3rd floor, Odessa Center, Ikh Toiruu-2, Baruun 4 zam, Bayangol district, Ulaanbaatar.

ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД - НЭН ТЭРГҮҮНД:
ХИЛ ХЯЗГААРЫГ ХОЛБОЖ АМЬДРАЛЫГ ТЭТГЭНЭ
Та Энэтхэг эмнэлэгийн үйлчилгээ авахыг хүсэж байвал бидэнд хандаарай. Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Энэтхэгийн тэргүүлэх эмнэлэгүүдийг нэг дороос сонгох боломжтой "Индомеди Монголиа" ХХК нь Энэтхэг үлсын нэр хүнд бүхий эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээтэй бөгөөд Монгол улсад албан ёсоор төлөөлөн ажиллаж, Та бүхэнд дэлхийн стандартад нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжийг олгож байна.

Эрүүл мэнддээ итгэлтэй байх нь эдгэрлийн эхний алхам юмМонгол дахь оношилгоо, эмчилгээний боломж хязгаарлагдмал, илүү өн...
22/04/2026

Эрүүл мэнддээ итгэлтэй байх нь эдгэрлийн эхний алхам юм

Монгол дахь оношилгоо, эмчилгээний боломж хязгаарлагдмал, илүү өндөр түвшний мэргэжлийн эмчийн хоёрдогч санал хэрэгтэй байна уу? Та дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Энэтхэгийн шилдэг профессоруудаас хөндлөнгийн "хоёрдагч дүгнэлт" (Second Opinion) авах боломжтой.

Яагаад биднийг сонгох вэ?

🔵 10 жилийн арвин туршлага: бид сүүлийн арван жилийн турш Энэтхэгийн тэргүүлэх эмнэлэг, шилдэг мэргэжилтнүүдтэй тогтвортой хамтран ажиллаж байна.

🔵 хүнд эмгэгийн тохиолдол болон кэйсүүд: хамгийн хүнд, ховор тохиолдох өвчин эмгэгийг оношлох, эмчлэх чиглэлээр бид асар их практик туршлага хуримтлуулсан.

🔵 амжилттай эмчилгээний үр дүн: Энэтхэг эмч нар эмчилгээний практак тохиолдолд ихтэй учир эмчилгээ амжилттай байх хувь маш сайтай

Шууд холбоос: Таны онош, шинжилгээний хариуг Энэтхэгийн өндөр зэрэглэлийн нарийн мэргэжлийн эмч нарт илгээн, богино хугацаанд мэргэжлийн дүгнэлт авч өгнө.

🌍 Орон зай, хил хязгаар эрүүл мэндэд саад болохгүй. Бид танд дэлхийн анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн ололт, мэдлэгийг ойртуулж байна.

Бидэнтэй холбогдох:

📞 Утас: 8586 7700, 8511 7456
💬 Чатаар мэдээлэл авах: мессенжер болон whats app-аар холбогдох боломжтой

Indomedi Mongolia — дэлхийн түвшний анагаах ухааныг Монголд

Индомеди Монголиа

ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД - НЭН ТЭРГҮҮНД

#хөндлөнгийнхоёрдагчдүгнэлт #Энэтхэгдэхэмчилгээ #Монголдэмчлэгдэхболомжгүйөвчлөлүүд

Эрүүл саруул, аз жаргалтай үйлчлүүлэгч бол бидний үйл ажиллагааны хамгийн үнэ цэнтэй үр дүн, амжилтын үндэсТАНЫ ЭРҮҮЛ МЭ...
16/04/2026

Эрүүл саруул, аз жаргалтай үйлчлүүлэгч бол бидний үйл ажиллагааны хамгийн үнэ цэнтэй үр дүн, амжилтын үндэс

ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД - НЭН ТЭРГҮҮНД

Индомеди Монголиа

09/04/2026

Алгын чинээ бяцхан охин амьдрах гэж өдөр бүр тэмцэн хичээж байгаа… Та бүхэн минь залуу гэр бүлд тусламжийн гараа сунгаарай 🙏🏻❤️ 😇

Аав ээж нь чадах бүхнээ хийж байгаа ч ганц өрх даван туулахад үнэндээ хүнд нөхцөл байдалтай тулгарлаа 🙏🏻🙏🏻🙏🏻

Буян буцахдаа бороо мэт орж, будаа мэт үрждэг 🕉️

Голомт банк 750015001405121532 ээж Сарантуяа

Нурууны өвдөлтөөс ангижрах замналНурууны архаг өвдөлт, чихрийн шижин болон илүүдэл жин зэрэг олон бэрхшээлтэй тулгарч, у...
06/04/2026

Нурууны өвдөлтөөс ангижрах замнал

Нурууны архаг өвдөлт, чихрийн шижин болон илүүдэл жин зэрэг олон бэрхшээлтэй тулгарч, удаан хугацаанл шаналсан нэгэн үйлчлүүлэгчийн амжилттай эмчилгээний түүхийг Та бүхэнд хүргэж байна.

Өвчтөн нь
▪️нугасны дискны суулт
▪️нурууны мэс заслын дараах хүндрэл (шуруп суулгуулсаны дараа унаж нурууны хугарал үүссэн
▪️ үүний улмаас бэхэлгээ байрнаасаа хөдөлж, мэдрэл дарагдсан

➡️ Байнгын хүчтэй өвдөлт
➡️ Доод мөчдийн хөдөлгөөн хязгаарлалттай болсон байв.

Тэрбээр олон улсад дараах эмчилгээнүүдийг хийлгэсэн:
🇰🇷 БНСУ-д анхны мэс засал
🇲🇳 Монголд давтан хагалгаа
🇹🇭 Тайландад өвдөлт намдаах, стероид эмийн эмчилгээ хийлгэсэн боловч БНСУ болон Тайландын эмч нар эрсдэл өндөр, үр дүн тодорхойгүй хэмээн үзэж дахин мэс засал хийхээс татгалзсан … харин өвчтний өвдөлт үргэлжилсээр байв....

💡 Энэ үед үйлчлүүлэгч Индомеди Монголиагийн багт хандсан. Бид Энэтхэгийн шилдэг мэдрэлийн хэс заслын эмч нартай холбон, боломжит хамгийн тохиромжтой зөв шийдлийг олж, мэс заслыг амжилттай хийлгэхэд бүхий л дэмжлэг үзүүлсэн.

ҮР ДҮН:
✔️ Мэдрэлийн даралтаас үүдэлтэй өвдөлт — бүрэн арилсан
✔️ Сэргээн засах эмчилгээ болон хоолны зөв дэмглэмийг эхэлсэн
✔️ Хөдөлгөөн, мэдрэхүйгээ сайжруулах зорилгоор физик эмчилгээ хийлгэсэн

💙 Бид эмчилгээний зөв шийдэл, амьдралын чанарыг сайжруулах боломжийг бий болгодог.

Индомеди Монголиа

☎ 8586 7700, 8511 7456

#НурууныӨвдөлт #НурууныМэсЗасал #МэдрэлийнДаралтЧөлөөлөх #АмьдралынЧанар #ЭрүүлМэнд #ЭнэтхэгДэхШилдэгЭмчилгээ #ӨвдөлтгүйАмьдра

04/04/2026

✨ Өнөөдрийн шийдвэр — маргаашийн боломж

2023 онд Билиг маань ризотоми буюу мэдрэлийн ёзоор тайрах хагалгаанд орсон бөгөөд сүүлийн 3 жилийн дотор маш сайн өөрчлөлт гарч байгаа. Өнөөдөр тэр илүү хүчтэй, илүү эрүүл өсөж, өөртөө итгэлтэйгээр алхаж сурсан төдийгүй Улаанбаатар марафонд хүртэл оролцсон 🏃‍♂️ Жижиг алхам бүр нь ялалт болж, өдөр бүрийн хичээл зүтгэл нь ирээдүйг нь өөрчилнө.

Индомеди Монголия

☎ 8586 7700, 8511 7456

#РизотомиХүүхдийнАмьдралӨөрчилнө #АлхамБүрЯлалт #ХүүхдийнСэргээнЗасах

💙 Аутизмыг ойлгож, хүлээн зөвшөөрцгөөеӨнөөдөр дэлхий даяар аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг ил...
02/04/2026

💙 Аутизмыг ойлгож, хүлээн зөвшөөрцгөөе

Өнөөдөр дэлхий даяар аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх өдөр билээ.

Энэ өдрөөр бид:
✨ Нийгэмд ээлтэй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх
✨ Боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох
✨ Ойлголцол, хүндлэлийг нэмэгдүүлэхийг уриалж байна

🧠 Аутизмын хүрээний эмгэг (ASD) нь тархины хөгжлийн онцлог бөгөөд:
•⁠ ⁠Нийгмийн харилцаанд хүндрэл үүсэх
•⁠ ⁠Үгэн болон үгэн бус харилцааны ялгаа
•⁠ ⁠Давтагдмал зан үйл илрэх зэрэг шинжүүдээр илэрдэг

⚠️ Аутизм нь MRI, эхо, цусны шинжилгээгээр илэрдэггүй.
Оношилгоо нь тухайн хүүхдийн зан төлөвийг урт хугацаанд мэргэжлийн баг ажиглаж, үнэлсний үндсэн дээр хийгддэг.

🤝 Бидний ойлголт, дэмжлэг – тэдний ирээдүй
💙 Хүлээн зөвшөөрөх нь хамгийн том тусламж

Индомеди Монголиа

#Аутизм #ХүлээнЗөвшөөрье #Хамтдаа

Өнөөдөр буюу 2026 оны 3-р сарын 31-ний өдөр “Индомеди Монголиа”-гийн Захирал хатагтай Б. Намсрайжав, “Эрхэм Нандин Сувд”...
31/03/2026

Өнөөдөр буюу 2026 оны 3-р сарын 31-ний өдөр “Индомеди Монголиа”-гийн Захирал хатагтай Б. Намсрайжав, “Эрхэм Нандин Сувд” ТББ-ын хатагтай С. Баялагмаагийн хамт Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Атул Малхари Готсурветай уулзлаа.

Уулзалтын үеэр талууд эрүүл мэнд, нийгмийн халамж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломж, бодит төслүүдийн талаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Индомеди Монголиа

Эрхэм нандин сувд India in Mongolia (Embassy of India, Ulaanbaatar)

https://www.facebook.com/share/p/18S1xifYpr/

Ард түмнийхээ эрүүл мэнд, сайн сайхны төлөө зүрх сэтгэл, бүхнээ зориулдаг бүх эмч нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхи...
30/03/2026

Ард түмнийхээ эрүүл мэнд, сайн сайхны төлөө зүрх сэтгэл, бүхнээ зориулдаг бүх эмч нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Та бүхний энэрэл, шаргуу хөдөлмөр, тууштай зүтгэл дэлхийг эрүүл, гэрэл гэгээтэй болгодог. Дэлхийн эмч нарын баярын өдрийн мэндийг дэвшүүлье!

Индомеди Монголиа

🌟 Кератоконусын эмчилгээ Кератоконус гэдэг нь нүдний эвэрлэг (cornea) нимгэрч хэлбэрээ алддаг өвчин бөгөөд хараа алдагда...
26/03/2026

🌟 Кератоконусын эмчилгээ

Кератоконус гэдэг нь нүдний эвэрлэг (cornea) нимгэрч хэлбэрээ алддаг өвчин бөгөөд хараа алдагдах, байнгын шил зүүх шаардлагатай болдог.
Энэхүү линз суулгах хагалгаа нь: эвэрлэгийн хэлбэрийг тогтворжуулах, тусгай “ring”линзийг суулгах, харааг сайжруулах, эвэрлэгийг бэхжүүлэх зорилготой байдаг.

Бүх Энэтхэгийн Анагаах ухааны хүрээлэнд ажиллаж байсан туршлагатай, өдгөө Аакаш Хэлфкэа нарийн мэргэжлийн эмнэлэгийн Нүдний хэлтсийн захирал Др. Прашант Чодари энэхүү эмчилгээг амжилттай гүйцэтгэж, өвчтөнд харааг хамгаалж сайжруулсанд авчирсанд үнэхээр талархаж байна.

Ийм л жаргалтай өдрийг бүтээх гэж бид хамтдаа 2 жил хичээсэн юм 🧿🙏🏻🫰🏻

ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД - НЭН ТЭРГҮҮНД

Индомеди Монголиа

#кератоконус #мэлмийтунгалагбайхболтугай

💛 Манайд хандсан хамгийн бяцхан охин маань бактерийн шалтгаант менингитыг 2 сарын турш эмчлүүлж  одоо тохируулгатай шунт...
24/03/2026

💛 Манайд хандсан хамгийн бяцхан охин маань бактерийн шалтгаант менингитыг 2 сарын турш эмчлүүлж одоо тохируулгатай шунт тавиулах хагалгаандаа бэлдэх шатанд орж байна 🙏

🧠 Менингит гэдэг нь тархи, нугасны бүрхүүл хальс үрэвсэх ноцтой өвчлөл бөгөөд ихэвчлэн тархи, нугасны эргэн тойрон дахь шингэний халдвараас үүсдэг.

💧 Хүүхдэд тархины усжилт буюу hydrocephalus үүсч, тусгай шунт суулгах мэс засал шаардлагатай болдог.

✨ Эрүүл мэндийн зам урт ч итгэл найдвар үргэлж байдаг. Бяцхан охинд маань амжилт хүсье 🤍

📩 Та бүхэн:
• Менингит
• Тархины усжилт
• Шунт тавиулах хагалгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнд хандаарай.

☎️ 8586 7700, 8511 7456

Индомеди Монголиа

#ЭрүүлХүүхэд #Менингит #тархиныусжилт #тохируулгатайШунт

Наурыз мейрамы құтты болсын! Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосны ерөөл болгож, Наурызын баярын мэндийг дэвшү...
21/03/2026

Наурыз мейрамы құтты болсын! Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосны ерөөл болгож, Наурызын баярын мэндийг дэвшүүлье

Индомеди Монголиа

21/12/2025

Ризотоми хагалгаанд ороод хөлний чангаралаас бүрэн ангижирсан Жакидаа улам их амжилт хүсье 👍

Bayasgalan Jadamba ялгаатай хэрэгцээтэй залууст маш сайхан үлгэр дууриалал хайрлаж явдаг нь үнэхээр сайхан

#бэрхшээлийгболомжболгоё

Address

#307, 3rd Floor, Odessa Center, Ikh Toiruu-2, Baruun 4 Zam, Bayangol District
Ulaanbaatar
16000

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+97699907745

Alerts

Be the first to know and let us send you an email when Indomedi Mongolia - Энэтхэг дэх эмчилгээ, шилдэг эмнэлэгүүд нэг дороос posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Indomedi Mongolia - Энэтхэг дэх эмчилгээ, шилдэг эмнэлэгүүд нэг дороос:

Share

Our Story

Бид Энэтхэг үлсын нэр хүнд бүхий эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээтэй бөгөөд Монгол улсад албан ёсоор төлөөлөн ажиллаж, Та бүхэнд дэлхийн стандартад нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжийг олгож байна. Энэтхэгийн шилдэг эмнэлэгүүд нэг дороос... ТА СОНГО - Бид холбоё