Marine Wellness with Alta

Marine Wellness with Alta Healthy~Wealthy~Beauty Life 🧠💙✍️🧚🏻‍♂️

Өнөөдрөөс эхлээд таньд үргэлж Аз тохиох болно.Итгээрэй🥰😊
11/07/2025

Өнөөдрөөс эхлээд таньд үргэлж
Аз тохиох болно.Итгээрэй🥰😊

07/07/2025
Хүний айдас олон шалтгаантай бөгөөд сэтгэл зүйн, биологийн болон орчны хүчин зүйлсээс үүдэлтэй байдаг. Гол шалтгаануудыг...
06/07/2025

Хүний айдас олон шалтгаантай бөгөөд сэтгэл зүйн, биологийн болон орчны хүчин зүйлсээс үүдэлтэй байдаг. Гол шалтгаануудыг дараах байдлаар ангилж болно:🗣️
1. Биологийн шалтгаан
🧠Тархины бүтэц, үйл ажиллагаа: Амигдала (amygdala) буюу тархины аюул илрүүлэх төв идэвхжих үед айдас төрдөг.
🧑🏻‍🦱Генетик нөлөө: Зарим хүмүүс төрөлхийн түгшүүрт мэдрэмтгий байдаг.
🧚🏻‍♂️Гормон ба мэдрэлийн дамжуулалт: Адреналин, кортизол зэрэг стрессийн гормон ихэссэн үед айдас хүчтэй мэдрэгддэг.

2. Сэтгэл зүйн шалтгаан
🏹Өмнөх сөрөг туршлага: Гэнэтийн осол, хүчирхийлэл, гутаалт зэрэг нь тодорхой нөхцөл байдалд хэт эмзэг болгодог.
👶Сурагдсан хариу үйлдэл: Хүүхэд байхдаа ямар нэг зүйлээс айсан бол насанд хүрсэн хойноо ч мөн адил хариу үйлдэл үзүүлдэг (жишээ нь: нохойд хазуулсан хүн нохойноос айх гэх мэт).
👌Төгс төгөлдөрт тэмүүлэх хандлага: Алдаа гаргах, бусдын шүүмжлэлд өртөх, бүтэлгүйтэхээс айх мэдрэмж.

3. Нийгмийн ба соёлын хүчин зүйл
👨Бусдын үнэлгээ: “Би бусдад ямар харагдаж байгаа бол?” гэсэн айдас (нийтийн өмнө үг хэлэх айдас, шүүмжлэлээс айх).
🏟️Нийгмийн хүлээлт: Амжилт, гэр бүл, карьерын талаарх шахалт нь айдас үүсгэгч болдог.
ℹ️Мэдээллийн хэт илүүдэл: Сөрөг мэдээлэл, сошиал орчин дахь харьцуулалт айдас төрүүлдэг.

4. Тодорхойгүй байдал, ирээдүйн тухай ойлголт
🔮Ирээдүй тодорхойгүй байх: Юу болохыг мэдэхгүй байх нь хүний айдасны хамгийн том эх сурвалжийн нэг.
✅Хяналт алдах мэдрэмж: Юмсыг өөрийн хүссэнээр удирдаж чадахгүй байх нөхцөлд айдас нэмэгддэг.

5. Физиологийн шалтгаан
🛌Нойргүйдэл, стресс: Бие махбод хангалттай амарч чадаагүй үед сэтгэлзүй тогтворгүй болж, айдас хялбархан төрдөг.
🥂Архи, мансууруулах бодисын нөлөө: Эдгээр нь тархины үйл ажиллагаанд нөлөөлж, хий айдас эсвэл сэтгэл түгшилт үүсгэдэг.

1. Мөнгөтэй болболЯдуу~ шууд үрдэгДундаж ~ хадгалдагБаян~ үржүүлдэг2. Цаг гарвалЯдуу~ drama, video, social media үздэгду...
22/04/2025

1. Мөнгөтэй болбол
Ядуу~ шууд үрдэг
Дундаж ~ хадгалдаг
Баян~ үржүүлдэг
2. Цаг гарвал
Ядуу~ drama, video, social media үздэг
дундаж~ мэргэжлын үнэмлэх авдаг
Баян~ систем зохиодог
3. Хэрэгтэй мэдээлэл зөвлөхөд
Ядуу ~ чихний хажуугаар өнгөрөөдөг
Дунд~ хадгалж аваад хэрэгжүүлдэггүй
Баян~ ашиглаж мөнгө болгодог
4. Ярилцахад
Ядуу~ хов ярьдаг
Дунд~ зээл ярьдаг
Баян~ төлөвлөгөө ярьдаг гэнэ дээ.

Үг даахгүй эмзэг, хайр даахгүймунхаг, өл даахтүй сулбагар хүнӨөрийнхөө амьдралаа хариуцажчадахгүй. Ядуу сэтгэхүйтэй хүни...
10/04/2025

Үг даахгүй эмзэг, хайр даахгүй
мунхаг, өл даахтүй сулбагар хүн
Өөрийнхөө амьдралаа хариуцаж
чадахгүй.

Ядуу сэтгэхүйтэй хүний 13 шинж тэмдэг:

#ДАДАЛ 1️⃣:

#Буруугаа тохох хүнийг хайдаг. Ядуу хүн хариуцлага хүлээх дургүй. Өөрийн бүтэлгүйтэлд хамт ажилладаг хүнээ, даргаа эсвэл тогтолцоог буруутгана.

ДАДАЛ2️⃣:

#Цаг алддаг. Анхны алхмыг хийхээс айдаггүй, өөрийнхөө санааг бодит болгохоор зориглож, эрсдэл гаргаж чаддаг хүн л ялдаг. Ядуу хүний сэтгэхүйтэй хүн цаг алдаж, гараа хумхиж сууснаа бусад руу чихдэг

ДАДАЛ 3️⃣:

#Эрсдэл гаргадаггүй. Ядуу хүмүүс эрсдэл гаргах дургүй Тэд бага ч гэсэн тогтмол орлоготой байхыг илүүд үздэг. Үр дүнд нь цалингаас цалингийн хооронд амьдардаг.

ДАДАЛ 4️⃣:

#Үнэгүй суралцахыг хүсдэг. Ядуу хүн маш олон үнэгүй сургалт, тренинг, семинарт хамрагдана гээд хүсэлтээ илгээчихсэн байдаг. Гэхдээ ихэнхэд нь очдоггүй. Ингэж явсаар, тухайн хүнд өөрт нь байнга суралцаад байгаа мэт санагддаг боловч үнэндээ хөгждөггүй. Сургалтын үнэ бол ирээдүйн амжилтын үзүүлэлт болохоос гадна таны сэдэл, зоригийн үнэ цэн юм шүү.

ДАДАЛ 5️⃣:

#Бусдын хөдөлмөрийг үнэлдэггүй. Ядуу сэтгэхүйтэй хүн бусдын хүч хөдөлмөрийг шулж амьдардаг. Түүний амьдралын философи бол үнэтэй эд зүйл, үйлчилгээг үнэгүй авах арга замыг эрэлхийлэх. Бусдын оюуны хөдөлмөрийг хулгайлах нь үргэлж ядуу амьдралаар амьдрахад яллаж байдаг юм.

ДАДАЛ 6️⃣:

#Өөрийгөө өрөвддөг. Хүмүүс хааяа асуудлын үндэс нь хүрээлэн буй орчинд байгаа гэдэгт итгэчихсэн байдаг.

Амьдарч буй улс эсвэл хот нь таалагддаггүй, ядуу гэр бүлээс гаралтай зэрэг ядуу хүнд өөрийгөө өрөвдөх шалтаг мундахгүй. Гэхдээ өрөвдөх сэтгэл дээр хөрөнгө босгоно гэвэл худлаа.

ДАДАЛ 7️⃣:

#Гонгинож, гомдолдог. Мөнгөөр дутагдах нь сэтгэл санаагаар унах шалтгаан болдог гэдэг бол нууц биш. Баян сэтгэхүйтэй хүн бүтэлгүйтэл бүрийг зорилгодоо хүрэхийн тулд давах ёстой даваа гэж үздэг.

Тэр хувь заяандаа гомдож, гонгинодоггүй. Мэдээж зарим үед хэн нэгэн чамайг өрөвдөөсэй гэж хүсэн тохиолдсон бүх зүйлээ яримаар санагддаг л даа. Гэхдээ тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй, түрийвчин дахь мөнгө чинь үржихгүй.

ДАДАЛ 8️⃣:

#Хүмүүс юу гэх бол? гэж боддог. Амжилттай хүн өөрийгөө хувь хүн талаас нь үнэлж чаддаг бөгөөд бусдын санал, бодлоос хамааралгүй амьдарч чаддаг. Ядуу хүн эсрэгээрээ хүч хөдөлмөр, цаг завынхаа ихэнхийг бусад хүмүүсийн нүдэнд хэрхэн харагдах бол гэж санаа зовон, имижээ алдахгүйг хичээдэг. Өөрийгөө илүү хүчтэй, амжилттай нэгэнтэй харьцуулж тэрэндээ гутардаг.

ДАДАЛ 9️⃣:

#Мөнгөө хий дэмий зүйлд үрдэг. Ядуу хүнд санхүүгийн стратеги гэж байдаггүй. Түүний зорилго бол мөнгө олох, тэгээд үрэх. Баячууд олсон мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж өсгөхийг боддог. “Мөнгөгүй юм чинь юугаараа хөрөнгө оруулах вэ?” гэж боддог бол хамгийн буруу. Ирээдүйнхээ талаар бодохгүй байгаа болохоор мөнгөгүй байгаа юм. Баян хүн гэж мөнгө их олдог хүнийг биш олсон мөнгөө ухаантай зарцуулж чаддаг хүнийг хэлнэ.

ДАДАЛ 🔟:

#Хоромхон зуурын орлого олохыг хүсдэг. Ядуус шинэ зүйлд суралцахыг хүсдэггүй, ирээдүйнхээ төлөө ажиллая гэж боддоггүй. Тэд зөвхөн яг одоо, энэ мөчид л шууд мөнгө олохыг хүсдэг. Энэ бол бүтээгч биш хэрэглэгч хүний сэтгэхүйн жишээ. Аль болох бага хүч зарцуулж их мөнгийг тэр дор нь олохыг хүсдэг.

ДАДАЛ 1️⃣1️⃣:

#Дургүй ажлаа хийдэг. Ядуу хүнд дургүй ажлаа хийх 1000 шалтгаан олддог. Баасан гарагийг мөрөөдөж, даргаа зүхэн байж өглөө бүр ажилдаа явдаг. Өөрийн дуртай зүйлээ хийх зориг түүнд байхгүй. Ийм байдлаар, юуг ч өөрчлөхгүй явсаар хөгширч тэтгэвэртээ гарах нас нь болно.

ДАДАЛ 1️⃣2️⃣:

#Цагаа хий дэмий үрдэг. Ядуу сэтгэхүйтэй хүн “цагаа яаж нөхцөөх вэ?” гэж гашилдаг. Энэхүү туйлын сөрөг тохиргоотой асуултыг зөв асуулт болговол: “цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх вэ?” гэж асууна.

Цагаа хэрхэн зарцуулдгаас бүх зүйл шалтгаалдаг, ядуу хүн цагаа нөхцөөж, баян хүн цагаа зөв ашиглаж, улам их баялгийг бүтээдэг.

ДАДАЛ 1️⃣3️⃣:

#Бусдын амьдралаар амьдардаг. Ядуу хүмүүсийн сэтгэхүйд нэгэн алдаа байдаг. Тэр нь бусдын амьдралыг өөрийнх дээрээ тусгаж ойлгох. Бусдын амьдралд тохиолдож буй үйл явдлаар амьсгалж, бусдын амжилтын сүүдэрт дарагдсанаар ядуу хүмүүс хий хоосон ертөнцөд амьдардаг. Үүний оронд өөрийнхөө хувь заяаг өөрөө босгож, айдсаа даван туулж бүхнийг шинээр эхэл!

#Та дээрх дадлаас өөрт хамаатайг олж харсан бол сэтгэлээр унах хэрэггүй. Харин ч ямар талаа өөрчлөх хэрэгтэйг олж мэдсэндээ баярлах хэрэгтэй. Зоригтой алхам хийх сэдэл авсан гэж найдаж байна. Амжилт хүсье!

“Нэртэй сургуульд орсны дараа хүмүүсийн хоорондын ялгаа хүн-нохойны ялгаанаас ч их байдгийг ойлголоо.” (Эх нийтлэл нь хя...
08/04/2025

“Нэртэй сургуульд орсны дараа хүмүүсийн хоорондын ялгаа хүн-нохойны ялгаанаас ч их байдгийг ойлголоо.” (Эх нийтлэл нь хятад хэл дээр Бээжинд төрж өссөн, АНУ-д их сургууль төгсөж, Волстритэд ажилладаг хүн бичсэн болно.)
Хүмүүсийн “Их сургуульд сураад ч яадаг юм? Тэр айхтар Бээжингийн их сургууль төгссөн нөхөр гахайн мах зарж, Цинхуа төгссөн нөхөр манаач хийгээд л явж байна даг. Хэн ч байсан бүгд доороос эхлэх нь тодорхой. Манай компанид ажилд орсон нөхдүүд дунд тэр лаг лаг сургууль төгссөн гарууд байна л даа. Томыг мөрөөдсөн мөртлөө олигтой ялгагдаад гараас нь гараад байгаа юм харагдахгүй л байна даг. Харин ч тусгай дээд боловсролтой хүмүүс илүү найдвартай үүрэг даалгавар асуудалгүй гүйцэтгэх юм.” гэж ярихтай олон ч удаа тааралдаж байлаа. Энэ төрлийн яриаг сэтгэл судлалын үүднээс “Исгэлэн үзмийн сэтгэл зүй” (Жинхэнэ калькан орчуулга) гэж мэргэжилтнүүд нэрлэдэг билээ.

Би бол Бээжинд төрж өссөн Бээжингийн хүүхэд, бага ангиа гэрийнхээ хажуу талын улсын энгийн нэгэн сургуульд элсэн орж, санаа зовох зүйлгүй хүүхэд насны гэгээн бодлоор бүтэн 6 жилийг зугаацаж өнгөрүүлсэн юм. Харин дунд ангид орохдоо сохор азаар Бээжингийн томоохон нэртэй дунд сургуульд орсон юм. Ингээд тэр айхтар онц сурдаг мундаг хүүхдүүдийн хөлд чирэгдээд өөрийгөө үнэхээр 00-н ногоон тэг юм байнаа гэдгийг мэдэрч эхэлсэн юм.

Сайн сургууль хүүхдэд хэрхэн хичээж хөдөлмөрлөх, тууштай шаргуу байхыг зааж өгдөг.
Анх тэр сургуульдаа ороод өөрийгөө бүтэн 6 жилийн хугацааг хий дэмий үрсэн болохоо ухаарсан юм. Миний англи хэл гэж цагаан толгойн 26 үсгээс цаашгүй англи хэлээр уншина гэж 3–4 настай хүүхдээс долоон дор амьтан байлаа. Харин миний ширээний найз англи хэлээр ярих сонсох дээр ямар ч асуудалгүй, бүр орчуулгагүй кино үзэж, англиар хов баздаг охин байлаа. Тэрээр бага сургуульдаа англи хэл дээрхи “Charlotte’s web” “To kill a mockingbird” зэрэг сонгодог зохиолуудыг бүгдийг нь цээжилчихсэн байв.

Математик, хэл шинжлэл, физик, хими гээд аль ч хичээл дээр онц сурлагатангуудад нуга даруулна.

Миний хойно суудаг хүү дунд ангидаа ахлах сургуулийн хичээлийг үзээд дуусчихсан учраас бие дааж дээд сургуулийн дээд математик, дифференциаль үздэг нөхөр байв.

Уран зохиолын хичээл дээр манай ангийнхны түвшин эртний хятадын сонгодог зохиолуудыг бага ангидаа л уншаад дуусгачихсан. Эртний хэллэгээр яруу төгөлдөр бичиж чаддаг байв.

Ахлах сургуульд байхад манай ангийн дарга манай сургуульд сурдаг астрономи буюу одон оронд сонирхолтой нэгэн хүүгийн талаар ярьж өгч билээ. Тэрээр өдөр бүр сургуулийн одон орны дурангаар од ширтэж, туршилт хийдэг хүү байсан ба Хятадад ч төдийгүй, олон улсад одон орны чиглэлээр олон судалгаа нийтэлж, түүний одон орны шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлсэн олон улсын астрономийн холбоо түүний нэрээр нэгэн одыг нэрийдэхээр болжээ. Тэр үед тэр хүү 16 настай л байсан юм.

Дунд сургуульд орохоос өмнө өөрийгөө мундаг сурдаг гэж боддог байсан хүн дунд сургуульд орсныхоо дараа бидний хоорондын ялгаа ямар их байгааг ойлгож, тэдний түвшинд хүрэхийн тулд ямар их хөдөлмөрлөх ёстой болсныгоо ойлгосон юм.

Азаар дунд сургуульдаа сургуулийн дотуур байранд амьдардаг байсан тулдаа л тэр мундаг онц сурлагатнууд 24 цагийн турш ямар шургуу хичээллэдэг болохыг ойроос харах завшаан тохиосон юм.

Орой гэрийн даалгавруудаа хийдэг үү? гэж үү. Гэрийн даалгаврыг хичээлийн завсарлагаанаар л хийчихдэг байсан юм. Тэгсэн ч манай сургуулийн бүх сурагч (олон улсын олимпиадад оролцдог болон бие дааж их сургуулийн хичээл үздэгээс бусад)орой бүр хичээл хийгээд суудаг байв. Миний сурдаг оройн давтлагын ангид ангидаа л онц сурдаг хэдэн хүүхдүүд байдаг байсан юм. Өдөр бүр өнөөдөр үзсэн хичээлээ дахин нягталж, маргаашийн үзэх хичээлүүдээ урьдчилж бэлддэнэ. Мөн орой болгон аль нэг хичээл сонгоод тухайн хичээл дээр өнөөдөр орсон хичээлийн агуулгын дагуу хичээлээс гадуур дасгалын 5–6 номон дээрхи бүх дасгалуудыг хийж дуусгадаг байж билээ. Бүр үлгэрийн юм шиг хурдан хийнэ гээч. Намайг 1 номон дээрхи дасгалыг л чүү чамай дуусгаж байхад 5–6 номон дээрхи дасгалуудыг хийгээд дуусгачихсан байдаг байв. Манай ширээний найз энэ дасгалуудаа хийж дуусгачихаад илүү цагаар нь эртний хятад сонгодог зохиолуудыг англи хэл рүү, англи америк зохиолуудыг эртний хятад хэл рүү орчуулдаг байв. Ингээд тэр охин ахлах сургуулиа төгсөөд Принстоны их сургуульд орсон юм.

Сайн сургуульд орсныхоо дараа л хичээл зүтгэлгүйгээр амжилтанд хүрдэггүй. Хэзээ ч сохор азаар амжилтанд хүрнэ гэж байдаггүй. Чиний хийсэн жижиг хичээл зүтгэл бүр чинь хожим үнэлэгддэг юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон юм.

2. Сайн сургууль хүүхдэд өөрийн гэсэн ертөнцийг харах үзэлтэй болоход тусладаг.

Намайг дунд сургуульд байхад интернет одоогийнх шиг ингэж хөгжөөгүй байсан учраас мэдээллээс хоцрогдсон. Америкт их сургуульд сурах ямар байдаг талаар ямар ч мэдээлэл, төсөөлөлгүй байв.

Миний өөдөөс харсан орон дээр унтдаг онц сурлагатан охин маань Дэлхийн хоёрдугаар дайны түүхүүдийг шимтэн уншдаг Америкын цэргийн академид сурах мөрөөдөлтэй байв.

Намайг шалтгааныг нь асуухад “Америкын цэргийн академи”-аас АНУ-ын хамгийн олон жанжин төрсөн, мөн дэлхийн санхүүгийн 500 шилдэг лидер болон 1000 гаруй групын ерөнхий захирал 2000 гаруй гүйцэтгэх захирал 5000 гаруй удирдах түвшний ажилтан бүгд энэ сургуулийн төгсөгчид байдаг гэж билээ. Дэлхийн ямар ч сайн бизнес удирдлагын сургуулиас ийм олон захирал, удирдлага төрж байгаагүй гэсэн юм.

Би түүний хүсэл мөрөөдөл ийм тодорхой байгаад бүр гайхашралд орж, өөрийн мөрөөдлийг ч мөн удирдлага болох гэж тодорхойлоод түүнтэй адил Америкын цэргийн академид бэлдэхээр шийдсэн юм. Хүүхэд хоорондын нөлөөлөл ямар их байдгыг эндээс харж болно.

Энэхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэр охинтой хамт дэлхийн хоёрдугаар дайны түүхийн тухай тун нухацтай дэлгэрэнгүй бичсэн 10 гаруй боть ном, хоёрдугаар дайнтай холбоотой бүх киног үзэж дуусгаж билээ. Цэргийн сургуульд орох байсан учраас бид хоёр өдөр бүр 1200 метр гүйж, хэдэн зуун шатаар дээш гүйх дасгал хийж, 100 удаа гэдэсний таталт хийдэг байв.

Дунд сургуульдаа хамгийн муу англи хэлтэй сурагч байсныхаа хувьд би өдөр бүр өөр өөр агуулгатай нийтлэл 3–4-ийг цээжилж, өвөл зуны амралтаа ашиглан сонгодог зохиолуудыг бүгдийг нь багадаа 10 удаа уншсан юм. Ингээд ахлах ангид ордог жилээ англи хэлний шалгалтандаа дүүргийнхээ түвшинд тэргүүлэх сурагч болж чадсан юм.

Манай сургууль Цинхуа, Бээжин их сургуулиас холгүй учраас ойролцоо сонгодог англи хэлний номын дэлгүүрүүд олон байв. Ингээд бид хоорондоо солилцон дэлхий санхүү эдийн засгийн төв болох Воллстритээс гаргадаг өдөр тутмын сонин хэвлэлээс гадна “Экономист” сэтгүүл, “Эдийн засгийн глобалчлал”-тай холбоотой номуудыг уншдаг байсан юм.

Хэдийгээр эдгээрийг худалдаж аваад ойлгохгүй ч гэсэн надад өмсөж, идэх зүйл авснаас хамаагүй чухал санагддаг байсан учраас худалдаж авч цуглуулдаг байсан билээ. Хэдэн жилийн дараа БиБиСи-н “50UP” баримтат киног үзэж байхдаа тухайн үед худалдаж авсан хугацаа нь дууссан сонингуудаа санасан юм.

Тухайн кинонд 14 хүний 50 жилийн амьдралыг харуулсан юм. Сонгодог англи гэр бүлд төрсөн 7 настай Жон, Андрю өдөр бүр “Санхүүгийн өдөр тутам” “Ажиглагч” (Observer) гэх мэт сонинг уншдаг бол ядуу айлын хүүхэд хэрхэн бага загнуулж, зодуулахгүйгээр цатгалан хонох вэ л гэж боддог.

50 жилийн дараа сонгодог англи гэр бүлд төрсөн хүүхэд сайн сургуульд орж, сайн ажил хийх бол энгийн гэр бүлд төрсөн 3 хүүхэд тутмын 1 нь амжилтанд хүрч, нөгөө 2 нь энгийн ажилчид болдог. Харин ядуу гэр бүлд өссөн хүүхэд болон түүний үр хойч тогтвортой ажил хөдөлмөр эрхэлж чадалгүй насыг бардаг.

10 настай байхдаа л би нэг сайн найзын нөлөөллөөр өөрийнхөө англи нэрийг Morgan Stanley.тэй адилхан амжилттай явахын тулд Stanley гэж оноосон юм.

Миний ихээхэн бахархдаг тэр найз маань их сургуульд байхдаа англи хэлээ сайжруулан, санхүүгийн зах зээлийн ойлголттой болохын тулд өдөр бүр Волстриттэй холбоотой судалгаа нийтлэл уншиж, хуулж бичдэг байлаа. Тэрээр нийтлэлээ эхний удаа уншаад өөрийн үгээр болгож бичээд, дараа нь дахин уншихдаа нийтлэлд орсон мэргэжлийн үгнүүд ашиглан ахин нэг удаа өөрийн үгээр бичдэг байв. Өнгөрсөн жил тэрээр Goldman Sachs-аас гараад дэлхийн хамгийн том хувийн хувьцааны компани болон Private Equity-д хамгийн залуу мөн хамгийн анхны Ази захирлаар орсон юм. Одоо түүний жилийн цалин хэдэн зуун мянган америк доллараар үнэлэгддэг билээ.

Бас миний ой тооноос гарч чаддаггүй нэг зүйл гэвэл ахлах ангид ороход хоёр найз минь сургуулийн номын санд сайн дурын ажилтнаар бүртгүүлж билээ. Тухайн үед би дотроо номын санд сайн дурын ажилтан хийхээр долоо хоног бүр номын сан сахиж суух юм биш үү, хүсэхээр зүйл хаа байна гэж бодоод өнгөрөв. Харин дараа нь өөрийнхөө ямар тэнэг болохыг ойлгосон юм даа. Тэр үед ахлах ангийн хүүхэд номын сангаас 2 ном л авах эрхтэй байв. Харин номын сангийн сайн дурын ажилтан 5 ном авах эрхтэй. Би ахлах сургуульдаа өөрийн хайран хугацааг дэмий үрсэн учраас тийм ч олон ном уншиж чадаагүй юм. Харин энэ хоёр найз маань баасан гариг бүрт цүнхээрээ дүүрэн ном чихэж аваад харьдаг байв. Энэ хоёр найз маань 8–9-р ангидаа сургуулийн бүх номыг уншаад дуусгачихсан байж билээ. Ахлах сургуулиа төгсөөд нэг нь Бээжингийн их сургуульд нөгөө нь Цинхуад орж билээ. Харин бакалавраа төгсөөд Бээжингийн их сургуульд орсон охин Принстоны их сургуульд магистрын зэрэг хамгаалж, Хятадын хүрээлэн буй орчны томоохон судлаач мэргэжилтэн болсон бол Цинхуад орсон нь Харвардад доктор хамгаалж, АНУ-д томоохон их сургуулийн багш болсон юм.

Сайн сургуульд орсноор бид өөрсдийн гэсэн харах өнцөгтэй болж, мундаг хүмүүс өөрсдийн хоорондын ялгааг ойлгож, тэнд хүрэхийн төлөө зүтгэж хөдөлмөрлөх ёстой гэдгийг ойлгодог болдог билээ.

3. Сайн сургууль сурагчдад сурах хамгийн чухал биш гэдгийг ойлгуулдаг.

Конкурсаа олигтой өгч чадаагүйгээс би сайн сургуульд орсон ч хүссэн ангидаа орж чадаагүй юм. Тэгээд TOEFL, SAT-д бэлдээд АНУ руу явж сурахаар болсон юм. АНУ явахаасаа өмнө би бүх хичээл дээрээ онц аваад, голч дүн 4-тэй төгсөөд, Оксфордод магистр хамгаалаад Волстрит юм уу Цахиурын хөндийд ажилд орно гэсэн зорилготой явлаа.

АНУ-н их сургуулийн хаалгаар ороод л миний бодол орвонгоороо өөрчлөгдсөн юм. АНУ-н их сургуульд оюутнууд дэлхийг өөрчлөөд завгүй байлаа. Нэгэн ядуу тосгоноос гаралтай докторт сурдаг оюутан АНУ-ын номын сангууд хуучин номнуудаа 1 тонныг нь 1 центээр зарж байхыг нь хараад өөрийн тосгондоо бяцхан номын сан барьж, унших ч номгүй багачуудыг ном унших газартай, номтой болгосон юм.

Манай дээд ангийн ах гадаад оюутнууд гэр лүүгээ ярихад зардал өндөртэй байдаг учраас хямдхан ярьж болдог утасны карт гаргасан байлаа. Тухайн үедээ 3-р курсын оюутан байсан түүний сарын орлого 1 сая америк доллар байв. Би ч бас түүний картыг ашиглаж гэрийнхэнтэйгээ ярьдаг байв.

Мөн олон оюутан хятадад иддэг ногоо АНУ-ын дэлгүүрүүдэд зардаггүйгээс болж, хятад ногооны супермаркет нээж байв. Мөн гэртээ байгаа мэт мэдрэмжийг нь төрүүлэхийн тулд олон хятад цайны газрууд ч нээгдэж байв. Түүнчлэн олон хятадууд АНУ-д аялахаар ирдэг тул тэдний аялалыг зохион байгуулдаг аялалын компани ч байгуулсан оюутнууд байлаа.

Зарим бизнес эрхэлдэг оюутнууд өөрсдийн сургалтын төлбөрийг олохоос гадна гэрийнхэндээ мөнгө явуулдаг байв. Эндээс л би энгийн нэг ажилтан биш дэлхий ертөнцийг өөрчлөх, бусдад туслахад өөрийн хувь нэмрийг оруулах нөлөө бүхий хүн болох ёстойгоо ойлгосон юм.

Их сургуульд байхдаа, би эдгээр найзуудынхаа нөлөөгөөр олон ч цагийн ажил хийж, өвөл зуны амралт бүрээрээ дадлага хийдэг байв.

4. Сайн сургууль сурагчдад хамгийн сайн найз ойр тойрны хүрээллийг үүсгэдэг.

Ямар ч сургууль хүний дээд хязгаарыг биш, доод хязгаарыг тогтоож өгдөг. Сурагчдад сургуулийн босго алхах эрх өгснөөр найз нөхөд, танилын хүрээг ч мөн өгдөг. Би сургууль найзуудынхаа тусламжтайгаар энэ хүрээллээсээ л эхний ажлаа олж 10 насныхаа мөрөөдлийг биелүүлж Волстритэд ажилд орсон билээ.

Олон хүн Иелийн их сургуулийн “K of C” нийгэмлэгийн талаар сонссон байх. Чухам эндээс л АНУ-ын 3 ерөнхийлөгч, 2 дээд шүүгч, тоо томшгүй засгийн газрын болон парламентын гишүүд төрсөн юм шүү дээ. 185 жилийн түүхтэй энэ нийгэмлэг л АНУ-ын парламент, засгийн газрыг авч явдаг гээд хэлчихэд хилсдэхгүй. Энэ чинь л ойр хүрээллийн хүч юм шүү дээ.

Тухайн үед Бээжингийн их сургууль төгсчихөөд гахайн мах зарлаа хэмээн олон хүний доог болж байсан нөхөрт ангийн найз нь хамтрах санал тавьж, өдгөө хятадын хамгийн том гахайн махны брэндийг удирдаж байна.

Сургууль чиний ойр хүрээллийг бүрдүүлэхээс гадна, гэрлэлтийг чинь хамгийн ашигтай байхаар шийдэж өгдөг. Конкурс өгөхөөс өмнө ээж минь ямар сургуульд орно тэндээсээ л эхнэр авна шүү дээ. Сайн сургуульд орохын төлөө хичээдэг юм шүү гэдэг байж билээ. Нөгөө эртний эмэгтэй нь эр хүнээсээ доогуур байх гэдэг үзэл бүр үеэ өнгөрөөснийг 2016 оны гэр бүл хөгжлийн тайлан тод харуулж байна. 1980 оноос эхлэн өөртэй адил боловсролтой хүнтэй гэрлэх хандлага тогтмол эрчимтэй өсч байгааг энэ тайлангаас харж болно. Манай найзууд дунд ч гэсэн нэг нь Бээжингийн их сургууль төгссөн бол нөгөөх нь Цинхуа төгссөн хосууд олон байдаг.

Мэдлэг чиний ертөнцийг өөрчилж, үзэл бодол чинь чиний хандлагад нөлөөлж, хандлага чинь чиний нэг насны амьдралыг тодорхойлдог юм. Энгийн бүхэн үнэтэй гээд өөрийнхөө нэг насныхаа амьдралыг дэмий битгий үрээсэй гэсэндээ энэ бүхнийг бичлээ.

Энэ дэлхийд зарим хүн өдөр шөнөгүй зүтгэж байхад, зарим нь өглөө босоод л дэлхий ертөнц өөрчлөгдсөн байгааг мэддэг.

Их сургуулийн оюутан бүр сурагч байсан. Сурагч бүр хүүхэд байсан. Дунд сургууль л бидний ирээдүйд хэн байхыг тодорхойлдог юм шүү.

Алдартай сургуульд ороод л болчихдог юм биш. Орж чадаж байнаа гэдэг чинь чиний өчнөөн жилийн чинь хөдөлмөр. Мөн шинэ замналын чинь эхлэл байдаг.

Address

Их Монгол гудамж
Ulaanbaatar

Telephone

+97691100962

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Marine Wellness with Alta posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Marine Wellness with Alta:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram