Аура Төв

Аура Төв Аура академи сургалт

📖 “Био энергийн шинжээч”-ийн сургалтанд урьж байна.‼‼‼Хямдрал урамшуулал‼‼‼🏦 Манай “Аура Академи” нь оросын эрдэмтэдийн ...
02/01/2020

📖 “Био энергийн шинжээч”-ийн сургалтанд урьж байна.

‼‼‼Хямдрал урамшуулал‼‼‼

🏦 Манай “Аура Академи” нь оросын эрдэмтэдийн зохиосон сүүлийн үеийн 3D программ дээр хүний аура буюу гэрлэн бүрхүүлийг оношлож, зөвлөгөө өгч, засал хийж сурах хүсэлтэй хүмүүстээ зориулсан “Био энергийн шинжээч” бэлтгэх сургалтаа явуулж байна.

Сургалт: Онол 7 хоног, дадлага 7-14 хоног

👍 Сургалтын төлбөр: 3,850,000 ₮-с 3️⃣5️⃣% хямдарч 2,500,000 ₮ боллоо.👏👏👏
Үүнд:
☑️Давтан сургалт үнэгүй
☑️Аура оношлогооны 3D программ
☑️Гармония багаж
☑️Гарын авлага
☑️Сертификат
☑️Бүтээгдэхүүн хямдралтай авах эрх дагалдана.

Мөн энэхүү постыг public тохиргоотойгоор share & Like хийж 100 000₮ -н хөнгөлөлт эдлээрэй.

‼‼ нэмэлт урамшуулал ‼‼

2-уулаа ирвэл нэг хүний 2,300,000₮
3-уулаа ирвэл нэг хүний 2,100,000₮-р сургалтанд хамрагдах боломжтой боллоо.

‼‼Хүний тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй

----------------------------------------------

🎓 Энэхүү сургалтанд сууснаар та:
Хүний энергийн алдагдалыг тодорхойлж түүний эрүүл мэнд, ажил үйлс, амжилт бүтээл, хайр дурлал, мөнгө санхүү зэрэгт хэрхэн нөлөөлж байгааг оношлон, энергийг гэмтээж алдагдуулж байгаа хар цагаан хэл ам, атаа жөтөө, хараал жатга, уул усны хорлол, нэхэл, лусын хорлол, удмын үйлийн үр, сүнс чөтгөр дагасан эсэх зэргийг ойлгож оношлож чаддаг болно.
Түүнчлэн үхээрийн бузар, гал голомт догширсон эсэх, гарзын үүд нээгдсэн эсэх, мөнгө төгрөг орж ирэх эсэх, ажил үйлс бүтэх эсэхийг ч тодорхой ойлгож оношлон, тухайн нөхцөл байдлаас гарах арга замыг олж зөвлөгөө өгч, засал хийж чаддаг чадварлаг мэргэжилтэн болох болно. 🙏🙏🙏

🖥 Энэ бүхэн нь орчин цагийн шинжлэх ухааны ололт, нээлтээр аль хэдийнээ тодорхой болсон зүйл юм.

🤝🤝🤝 Энэхүү гайхалтай мэдлэгийг эзэмшин цаашид өөрийн амьдрал ахуйдаа нэвтрүүлж, хүний сайн сайханы төлөө ажиллах чадварлаг мэргэжилтэн болохыг урьж байна.

----------------------------------------------

Сургалтанд дараах линкээр орж бүртгүүлнэ үү !
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf6ku_BEAv4a-cgyDIkX54VHsNKVNdIFDXK7Ryw1LTpG5aAMg/viewform

☎ Холбоо барих утас: 9014 8864
🏤 Хаяг: УБ хот, Баруун 4 зам, гранд плаза-н чанх зүүн талд TIME center-н 2 давхарт 202 тоот.

----------------------------------------------

Аура оношлогоо салбар №1
https://www.facebook.com/%D0%90%D1%83%D1%80%D0%B0-%D1%82%D3%A9%D0%B2-514630138587555/

Аура оношлогоо салбар №2
https://www.facebook.com/AURATUB/

📖  "Био энергийн шинжээч" бэлтгэх сургалтын онцлог давуу талын тухай товчхон... 📖 👏👏👏 Аура дээр хүний тухай бүхий л мэдэ...
13/12/2019

📖 "Био энергийн шинжээч" бэлтгэх сургалтын онцлог давуу талын тухай товчхон... 📖

👏👏👏 Аура дээр хүний тухай бүхий л мэдээлэл хадгалагдаж байдаг. Аура нь бидний эрүүл өвчтэй эсэх, хань ижил үр хүүхэдтэй эсэх, гэр бүлийн уур амьсгал таатай эсэх, ажил үйлс бүтэмжтэй эсэх, мөнгө санхүү орж ирэх эсэх гээд бүхий л зүйлийг тодорхой илтгэн харуулдаг гайхалтай зүйл юм. Үүнийг аура оношлогоонд орж байсан хүмүүс маань мэднэ.

----------------------------------------------

Аура нь тухайн хүний мэдээллийг үнэн зөвөөр гаргаж ирдэг ба гагцхүү түүнийг зөв тайлж унших чадвартай байх хэрэгтэй. Аура шинжээчийн чадвараас хамаарч их бага эсвэл худал үнэн мэдээлэл яригддаг.

Чадвартай аура шинжээч нь эрүүл мэнд, сэтгэл зүйн онцлог, ажил амжилт, буян хишиг, ханийн заяа үрийн заяа зэрэг амьдралын энгийн асуудлыг оношлон шинжихээс гадна олон нарийн асуудлыг ч тодорхой дүгнэж оношлож чаддаг. Өөрөөр хэлбэл тухайн хүнтэй холбоотой бүхий л мэдээллийг үнэн зөвөөр тайлж чадна.

🎓 Ийм чадварлаг мэргэжилтэн болоход нөлөөлөх гол зүйл нь:

☑️ Зөв гүйцэт онолын мэдлэг эзэмших
☑️ Практик чадвар, туршлага хуримтлуулах
☑️ Олон талын мэдлэг хуримтлуулах
☑️ Зөв үзэл, ухамсар төлөвших
☑️ Хичээнгүй тууштай байх юм.

🏦 Манай сургалтын онцлог давуу тал нь дээрхи бүх чадварыг эзэмшүүлж чаддагт оршино.

----------------------------------------------

💪 💪 💪 Өөрөө өөрийгөө танин мэдэж, аливаа бүхний утга учирыг ойлгон, зөв гүйцэт онолоо эзэмшин, хүний сайн сайхны төлөө ажиллах чадварлаг мэргэжилтэн болохыг хүсвэл манай сургалтанд хамрагдаарай.

Сургалтыг олон жилийн туршлагатай чадварлаг багш жолоодон хүргэх ба мэддэг бүхнээ харамгүй хүргэх болно.

----------------------------------------------

⏰ Сургалт нийтдээ 21 хоног явагдах ба онолын 7 хоног дадлагын 14 хоног байна.

‼‼Сургалт олон хүнд зориулагдаагүй тул багштайгаа илүү ойр байж ойлгохгүй зүйлсээ асууж лавлан тулж ажиллах боломжтой үр дүнтэй сургалт байдгаараа давуу талтай.

‼‼Сургалтаас олж авсан мэдлэг чадвараа улам ахиулж ойлгоогүй зүйлээ лавшруулах ойлгох хүсэлтэй хүмүүс хэдэн ч удаа үнэгүй давтан суралцаж болно.

‼‼Эхний өдрийн хичээл үнэ төлбөгүй

‼‼Түүнчлэн энэхүү сургалтанд аураны тухай ямарч ойлголтгүй, мэдлэггүй хүн ч сууж болно.

‼‼Гагцхүү энэ тухай мэдэх чин хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Бид анхан шатнаас нь эхлэн зааж сургах болно.

----------------------------------------------

Сургалтанд дараах линкээр орж бүртгүүлнэ үү !
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf6ku_BEAv4a-cgyDIkX54VHsNKVNdIFDXK7Ryw1LTpG5aAMg/viewform

☎ Холбоо барих утас: 9014 8864
🏤 Хаяг: УБ хот, Баруун 4 зам, гранд плаза-н чанх зүүн талд TIME center-н 2 давхарт 202 тоот.
пайж хуудас: https://www.facebook.com/%D0%90%D1%83%D1%80%D0%B0-%D0%A2%D3%A9%D0%B2-1853574944675030/
----------------------------------------------
Аура оношлогоо салбар №1
https://www.facebook.com/%D0%90%D1%83%D1%80%D0%B0-%D1%82%D3%A9%D0%B2-514630138587555/

Аура оношлогоо салбар №2
https://www.facebook.com/AURATUB/

📖 “Био энергийн шинжээч”-ийн сургалтанд урьж байна.‼‼‼Хямдрал урамшуулал‼‼‼🏦 Манай “Аура Академи” нь оросын эрдэмтэдийн ...
07/12/2019

📖 “Био энергийн шинжээч”-ийн сургалтанд урьж байна.

‼‼‼Хямдрал урамшуулал‼‼‼

🏦 Манай “Аура Академи” нь оросын эрдэмтэдийн зохиосон сүүлийн үеийн 3D программ дээр хүний аура буюу гэрлэн бүрхүүлийг оношлож, зөвлөгөө өгч, засал хийж сурах хүсэлтэй хүмүүстээ зориулсан “Био энергийн шинжээч” бэлтгэх сургалтаа явуулж байна.

Сургалт: Онол 7 хоног, дадлага 7-14 хоног

👍 Сургалтын төлбөр: 3 850 000 ₮-с 3️⃣5️⃣% хямдарч 2 500 000 ₮ боллоо.👏👏👏
Үүнд:
☑️Давтан сургалт үнэгүй
☑️Аура оношлогооны 3D программ
☑️Гармония багаж
☑️Гарын авлага
☑️Сертификат
☑️Бүтээгдэхүүн хямдралтай авах эрх дагалдана.

Мөн энэхүү постыг public тохиргоотойгоор share & Like хийж 100 000₮ -н хөнгөлөлт эдлээрэй.

Сургалт: 2019 оны 12 сарын 16нд эхлэнэ.
⏰ хичээллэх цаг: 09:00-13:00 цагт явагдана.

‼‼Хүний тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй

----------------------------------------------

🎓 Энэхүү сургалтанд сууснаар та:
Хүний энергийн алдагдалыг тодорхойлж түүний эрүүл мэнд, ажил үйлс, амжилт бүтээл, хайр дурлал, мөнгө санхүү зэрэгт хэрхэн нөлөөлж байгааг оношлон, энергийг гэмтээж алдагдуулж байгаа хар цагаан хэл ам, атаа жөтөө, хараал жатга, уул усны хорлол, нэхэл, лусын хорлол, удмын үйлийн үр, сүнс чөтгөр дагасан эсэх зэргийг ойлгож оношлож чаддаг болно.

Түүнчлэн үхээрийн бузар, гал голомт догширсон эсэх, гарзын үүд нээгдсэн эсэх, мөнгө төгрөг орж ирэх эсэх, ажил үйлс бүтэх эсэхийг ч тодорхой ойлгож оношлон, тухайн нөхцөл байдлаас гарах арга замыг олж зөвлөгөө өгч, засал хийж чаддаг чадварлаг мэргэжилтэн болох болно. 🙏🙏🙏

🖥 Энэ бүхэн нь орчин цагийн шинжлэх ухааны ололт, нээлтээр аль хэдийнээ тодорхой болсон зүйл юм.

🤝🤝🤝 Энэхүү гайхалтай мэдлэгийг эзэмшин цаашид өөрийн амьдрал ахуйдаа нэвтрүүлж, хүний сайн сайханы төлөө ажиллах чадварлаг мэргэжилтэн болохыг урьж байна.

----------------------------------------------

Сургалтанд дараах линкээр орж бүртгүүлнэ үү !

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf6ku_BEAv4a-cgyDIkX54VHsNKVNdIFDXK7Ryw1LTpG5aAMg/viewform

☎ Холбоо барих утас: 9014 8864

🏤 Хаяг: УБ хот, Баруун 4 зам, гранд плаза-н чанх зүүн талд TIME center-н 2 давхарт 202 тоот.

----------------------------------------------

Аура оношлогоо салбар №1

https://www.facebook.com/%D0%90%D1%83%D1%80%D0%B0-%D1%82%D3%A9%D0%B2-514630138587555/

Аура оношлогоо салбар №2

https://www.facebook.com/AURATUB/

Ци энерги бол амьд бүхний үндэс гэдэг.  Ци энэрги байгаа учир амьтан, хүн, урагамал мод дэлхий дээр байгаа гэж үздэг. Эр...
22/01/2019

Ци энерги бол амьд бүхний үндэс гэдэг. Ци энэрги байгаа учир амьтан, хүн, урагамал мод дэлхий дээр байгаа гэж үздэг. Эртний Хятадын домгуудад дэлхий дээр ургамал амьтан бий болохоос өмнө Ци энерги байсан гэж өгүүлдэг. Ци энерги багатай газар өндөр ургац авч, мал аж ахуй эрхлэх аргагүй гэдэг. Харин уулархаг өндөр газар ургамал мод ихтэй, хүмүүс нь эрүүл амгалан тайван амьдралтай байдаг. Ци энерги хүчтэй салхи, хурдтай урсах голтой эсвэл намагтай газар сарнидаг.
Хүн төрөхөдөө Ци энергийг эхээсээ авдаг. Амьд явах хугацаандаа амьсгал, хоол хүнс, ахуйгаасаа авдаг. Ци энергийг бүрэн дүүрэн авахын тулд жимс ногоо ялангуяа байцаа, төмс, улаан манжин, сонгино, сармис, лууван, алим, өргөст хэмх, улаан лооль сайн идэж байх хэрэгтэй. Хоногт идэх хоол хүнсний талыг нь ногоо жимс эзлэж байх ёстой.
Ци энэергиэс ашиг шимийг хүртэж байхын тулд энэхүү энергийг үргэлж хөдөлгөөнд байлгах нь чухал. Хэрэв та ажил амралтын зөв зохицуулалтгүй явдаг бол амархан ядрана. Та шөнө дөл хүртэл ажиллаж, кофе ихээр ууж, зогсоо зайгүй тамхи татаж, хагас бүтэн сайнгүй ажилдаг бол эрт орой хэзээ нэгэн цагт та ядаргаанд орно. Ци энергийг авч түүнийг хөдөлгөөнд байлгахгүй байна гэсэн үг. Ци энэргийг мөн бясалгал, биеийн тамирын тусгайлсан хөдөлгөөнөөр авч байж болдог.
өнөө цаг үед хүмүүс өөрийгөө тойрон хүрээлэх бүрхүүлээ эерэг бус сөрөг энергиэр дүүргэн, улмаар азгүй, бүтэлгүй явдалтай өдөр тутам нүүр тулж, сайн сайхан ирээдүйгээ замхруулж байдаг болчихжээ. Тэр их хүч нөлөө бүхий энергийг хэрхэн эерэгээр цэнэглэх, сөрөг, хар эрчмийн урсгалаас хэрхэн хамгаалах талаар мэдлэг дутсаны уршиг энэ юм. Энергийн тухай бидний мэдвэл зохих зүйлсийн тухай, өдөр тутмын амьдралдаа дагаж мөрдөх зарчмууд байгаа.
Муу зүйл бодох тусмаа таталцлын хуулиар сөрөг энергийг татаж, сайн сайхныг төсөөлөх тусмаа өөрийн гэрлэн биеэ цэцэг мэт дэлгэрүүлдэг. Муу энергийг татаж байгаа хүн өөрөө түүнийхээ төв нь болж байгаа учир сайнаас илүү хурдан татах гол цөм болчихдог юм. Хүн угаасаа муу зүйлийг өөртөө маш хурдан, хүндээр тусгаж авдгийг ажиглаж байсан байх. Өөрт нь тусалж, сайн сайхан зүйл ярьж буй хүнийг нар мандаад, жаргах хооронд мартаж орхидог. Тэгсэн мөртөө муу зүйлийг, эсвэл уур, гомдол зэргийг хэдэн хоног сараар бодоод, хүмүүсийн ярьдгаар “шүдэндээ зуугаад” яваад л байдаг. Чухам үүний учраас муу энергийг өөртөө асар хурдан, “дуртайяа” хүлээж аваад, кодолчихдог хэрэг.
Уур гэдэг бол мунхаг гэсэн үг. Хэдий чинээ уурлана, төдий чинээ мунхагралд орж, оюун санааны гэгээлэг тал нь бүрхэг болж байдаг. Номтой нөхөрлөн, харьцаж байгаа хүн гэгээрдэг бол уурлаад байгаа хүнд ном унших зав ч гарахгүй явсаар эргээд харахад бухимдлаасаа болоод бүх зав чөлөөгөө уурлаад өнгөрөөчихсөн байдаг юм.
Өнөөгийн нийгэмд амьдарч буй дийлэнх хүний гэрлэн бие гэмтсэн байгаа нь яг энэ уур ууцаартай холбоотой. Анзаараад байхад хүмүүс том жижиг гэлтгүй маш их уцаартай болж, шалихгүй зүйл дээр ч уурлан, хэрүүл уруул хийдэг болчихож. Хамгийн сүүлд чиний уурласан тэр зүйл, асуудал үнэхээр тийм чухал байсан уу гэж. Ихэнхдээ тийм биш, зүгээр л өнгөрөөчихөж болохуйц зүйл байсан байж таарна. Харин тэр энгийн зүйлийг өнгөрөөчихөж чадаагүйгээрээ өөрийн гэрлэн биедээ толбо суулгаж, сөрөг энергийг биедээ татаж аваад л үлдсэн байна шүү дээ.
Хүний амнаас гарч буй үг гэдэг чинь ерөөсөө энергийн бөөгнөрөл юм. Тийм ч учраас нэг үгийг хэдий чинээ олон хэлнэ төдий чинээ энерги нь ихсэн, хүчтэй болж, улмаар биеллээ олж байдаг. Жишээлбэл, энэ дэлхий дээр байгаа бүх хүн эхээс төрсөн учир “Ээж” гэдэг үг тоолж барамгүй олон удаа хэлэгдэнэ. Энэ олон удаагийн давталтаар “Ээж” гэдэг үгний энергийн хүч асар их болж, энэ үгийг хэлэх бүрт тарни уншихтай адил аврал ирж байдаг юм. Ослоос юмуу, өндөр дээрээс ойчоод зүгээр үлдэх юмуу жаахан шалбараад үлдсэн хүнийг их азтайд тооцдог. Тэгвэл тэр хүн маань “ээжээ” гэж хэлсэн буюу ээжийгээ дуудсан байдаг. Ижийдээ залбирал илгээсэн ч гэж үзэж болно. Ээж гэдэг үгийн цаана эх хүний агуу их хайр энэрэл, бодол ухаан, үрээ гэсэн бүх сайн сайхны энергийн бөөгнөрөл байгаа учир энэ авралынх нь тарни болж байгаа юм. Гэтэл юухан хийхэнд бүдэрч ойчоод хөл гараа хугалчихсан, гэмтээчихсэн хүн байдаг. Учир нь тэр хүн маань “ёо ёо” гэх юмуу хараалын утга учир бүхий муу энерги агуулсан үг хэлсэн байдаг учир муу энергийг өөрөө өөртөө дуудаж түүндээ хорлогддог гэж үздэг.
Согтуу доголон хүн явж байвал битгий шоолж бай гэж сургаж байсны утга нь чи хэн нэгнийг муулах үг амнаасаа гаргах тусам яг тийм үгээ өөртөө эргүүлээд татаж буй хэрэг.
Бас дээр нь “яах уу?”, “хэцүү юмаа” гэх зэрэг үгсийг огт хэлэхгүй байх учиртай юм. Энэ үгээр маш их сөрөг энерги дуудагдан ирж, бодож сэтгэсэн бүхэнд чинь хаалт босгож байдаг.
Архийг бүтэн шилтэй байхад нь идээний дээж, талаас нь доошоо ороход нь чөтгөрийн ундаа гэдэг юм. Чөтгөрийн ундааг зооглоод байгаа хүнээс бүх эерэг энерги дайжин, сүнс сүлд хийморь гурав нь зайлж, нохой шинжид орно. Архинд согтоод алингаа алдан явж байгаа хүн рүү нохой дайрдаггүй гээд боддоо.

Энергийн лааны танилцуулга:Мөнгө татагч:Орлогыг нэмэгдүүлж, бизнесийн хөгжил, явцыг идэвхижүүлж, мөнгөн хуримтлал бий бо...
22/01/2019

Энергийн лааны танилцуулга:

Мөнгө татагч:

Орлогыг нэмэгдүүлж, бизнесийн хөгжил, явцыг идэвхижүүлж, мөнгөн хуримтлал бий болоход тусалж, санхүүгийн саад бэрхшээлийг даван туулахад тусална. Мөнгө баялаг ба бусад материаллаг үнэт зүйлсийг татна. Төлөвлөсөн зорилгодоо хүрэхийн тулд 3 сар хүртэл хэрэглэж болно.

Бусад лааны танилцуулгыг зурагруу орж харна уу

✨ Манай төвд Японы терагерц энергийн бугуйвчнууд ирлээ. 💯🇯🇵🏢 Хаяг: БГД, Баруун 4 зам, TIME CENTER төвийн 2 давхарт 201 т...
21/01/2019

✨ Манай төвд Японы терагерц энергийн бугуйвчнууд ирлээ. 💯🇯🇵

🏢 Хаяг: БГД, Баруун 4 зам, TIME CENTER төвийн 2 давхарт 201 тоот
☎ Холбоо барих утас: 9100-0558, 9964-0558
💎12мм, 10мм, 8мм диаметртэй.💠
----------------------------------------------
👍 Терагерц чулуу нь өөрөөсөө маш өндөр давтамжтай энерги цацруулдаг нано технологийн чулуу бөгөөд таньд дараах үр дүнг авч ирнэ.

Терагерц чулуу нь:
✅ Гадны сөрөг энергиэс хамгаална.
✅ Гэрлэн бүрхүүлийг тэнцвэржүүлж энерги нөхнө.
✅ Стресс ядаргааг бууруулна.
✅ Хуян тарааж шар ус хөөнө.
✅ Нойронд сайн болно.
✅ Эд, эсийг нөхөн сэргэнэ.
✅ Арьс,үс,хумс зэрэг гоо сайханд эерэгээр нөлөөлнө.
✅ Унжсан арьс чангалж, үрчлээ арилгана.
✅ Цусны эргэлтийг нэмэгдүүлснээр хөгшрөлтийн явцыг удаашруулна.
✅ Бодисын солилцоог эрчимжүүлнэ.
✅ Дархлааны эсийг дэмжих зэрэг олон талын үр дүнтэй.

💎12мм -175.000₮
💎10мм -150.000₮
💎8мм -125.000₮
----------------------------------------------
👍 ЭНЕРГИ НЬ ЭРЧ ХҮЧ, ЭРҮҮЛ МЭНД, ИНЭЭД БАЯР БАЯСАЛ, ЭЛБЭГ ХАНГАЛУУН, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРЛЫГ ТЭТГЭГЧ ХҮЧ ЮМ.
----------------------------------------------

🏢 Хаяг: БГД, Баруун 4 зам, TIME CENTER төвийн 2 давхарт 201 тоот
☎ Холбоо барих утас: 91000558, 99640558

Өвчин зовлонгоо дотоод энергиэрээ хэрхэн эмчлэх вэ? Өвчин гэдэг хэлж биш, хийсч ирдэг учраас заримдаа бид яах ч аргагүй ...
09/01/2019

Өвчин зовлонгоо дотоод энергиэрээ хэрхэн эмчлэх вэ?

Өвчин гэдэг хэлж биш, хийсч ирдэг учраас заримдаа бид яах ч аргагүй өвдөж, шаналах нь бий. Энэ үед хүмүүст бууж өгөх эсвэл өвчин зовлонтойгоо тэмцэх гэсэн хоёр сонголт гарч ирдэг. Гэвч хүмүүс ихэвчлэн өвчин зовлонгийнхоо өмнө өвдөг сөхөрч, бууж өгөх замыг сонгодог бөгөөд энэ нь буруу юм. Учир нь дотоод энергийн хүчээ ашиглан, өвчин зовлонг эмчилж болдог байх нь ээ.

Өвчин бол ял шийтгэл биш

Өвчин бол хүний амьдралын нэг хэсэг юм. Гэхдээ энэ нь ял шийтгэл биш бөгөөд харин эсрэгээрээ тухайн туссан өвчнийг ялж дийлэх, илүү сайхан амьдрал руу тэмүүлэх, эрүүл саруул, өвчин зовлонгүй амьдрах хүсэл зоригийг хүнд өгдөг аж. Гэвч хүмүүсийн ихэнх нь ингэж чадалгүй өвчиндөө ороогдож, өвдөж шаналдаг бөгөөд тэр дорхноо бууж өгөхийг урьтал болгодог байна.

Харин эсрэгээрээ сэтгэлийн тэнхээтэй байж, дотоод энергийнхээ хүчийг ашиглан, өвчин зовлонгоос ангижрах хэрэгтэй юм. Магадгүй энэ бүхэн бүтэшгүй зүйл мэт санагдаж байж болох хэдий ч, хүн бүрт энергээ ашиглах боломж байдаг болохыг хэлэх нь зүйтэй болов уу.

Өлсгөлөн, байгалийн гамшиг, өвчин гурав бол хүн төрөлхтөнд тохиолдох хамгийн том гарз хохирол байж болох юм. Гэсэн хэдий ч, энэ нь өөртөө илүү ихийг бий болгох, одоо байгаагаасаа илүү сайхан амьдрах, эрүүл саруул байхын өмнөх шалгуурууд гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс анхаарлаа хандуулж, бууж өгөхгүй байхыг хичээх нь зөв юм. Дотоод энергийн хүчээрээ өвчин зовлонг давж гарах боломжтой гэдгийг баталсан шинжлэх ухааны 5 дүгнэлтийг хүргэж байна.

Эдгэрнэ гэдэгтээ итгэх

Хүн өвчин зовлонгүй, эрүүл саруул амьдарч, аз жаргалтай байхын тулд энергийн түвшин өндөр байх зайлшгүй шаардлагатай байдаг. Иймд ухамсар болон энергийн түвшин хоёр хоорондоо холбоотой байдаг аж. Хэрвээ тухайн хүний энергийн түвшин сул байх аваас ухамсар доройтож, юм ойлгохдоо маруухан болохоос гадна, өвчин зовлон тусах үндэс болдог байна. Үүний эсрэгээр энергийн түвшин өндөр байвал ухамсар дээшилж, аливаа зүйлсийг хялбархан ойлгож, тусгаж авч чадахаас гадна, өвчин зовлон тусахгүй байх ач тустай юм.

Энергийн түвшингээ дээшлүүлэх

Энергийн түвшин муу байх тусам аливаа зүйлсийг хүлээж авах чадвар мууддаг байна. Учир нь хүний эдгэрэхгүй байх вий гэх бодол амин чухал энерги болон цэвэр ухамсрын урсгалыг хааж байдаг. Үүнээс гадна оюун ухаан, бие, сэтгэлийг боогдуулж хайр, мэдрэмжийг сулруулдаг. Энергийн түвшин өндөр байхад хүлээж авах чадвар дээшлэн, ертөнцийн энерги, цэвэр ухамсрыг чөлөөтэй хүлээж авдаг аж. Өөрөөр хэлбэл ямар ч өвчин зовлон туссан эдгэрнэ гэдэгтэй итгэлтэй байгаарай.

Сайн, муу мэдрэмжийг ялгаж сурах

Сэтгэл хөдлөл, мэдрэмж бол, таны энергийн түвшнийг илэрхийлэх био-химийн дохиоллын систем юм. Ямар ч мөчид, ямар ч нөхцөлд байсан хамаагүй таны мэдрэмжүүд таны энергийн түвшнийг бүрэн илэрхийлнэ. Энергийг эерэг, сөрөг гэж ангилах нь түгээмэл. Гэвч энэхүү 2 туйлын хооронд өчнөөн мянган төрлийн давтамж байдаг. Хэрэв та энергийн түвшнээ дээшлүүлэх гэж байгаа бол, юуны өмнө эерэг болон сөрөг мэдрэмжийг хооронд нь ялгаж, сурах хэрэгтэй. Үүнийг сурахын тулд юу мэдэрч байгаагаа тодорхойлох шаардлагатай. Жишээ нь, та таагүй сэтгэл хөдлөл мэдэрвэл энэ бол сөрөг буюу доогуур түвшний хэлбэлзэл байна гэж тодорхойлж болно.

Бодлоо удирдах чухал гэдгийг судалгаагаар баталсан

Таатай сэтгэл хөдлөл төрвөл энерги өндөр байгааг илтгэнэ. Тэгэхээр энергийн түвшнээ дээшлүүлнэ гэдэг бол нэг ёсондоо эерэг мэдрэмж, сэтгэл хөдлөл бий болгоно гэсэн үг юм. Одоо тэгвэл сэтгэл хөдлөлийг юу үүсгэдэг вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Сэтгэл хөдлөлийг бодлууд үүсгэдэг. Бодол өөрөө энергийн хэлбэлзэл юм. Зарим бодлууд сөрөг мэдрэмж төрүүлж, энергийн түвшнийг доошлуулдаг бол эерэг бодлууд таатай мэдрэмж төрүүлж, энергийг дээшлүүлдэг.

Анхаарлаа төвлөрүүлэх нь хамгийн чухал зүйл

Юуны талаар бодож байна гэдэг нь, нэг ёсондоо таны амьдралыг өөрчлөх, өвчнийг үгүй хийх ач холбогдолтой. Иймд эерэг зүйл бодож, өндөр энергийн түвшинтэй байвал сөрөг хүн, нөхцөл байдал, үйл явдалтай төдийлөн орооцолдохгүй. Жишээ нь, өвчтэй хүнийг эргэж очихдоо өвдөж зовж байгаа тухай нь бодохын оронд эдгэрч, эрүүл болохыг ерөөн, хамт байж, өвчнөө даван туулахад нь тусалвал илүү үр дүнтэй байх юм. Түүнчлэн өөрийгөө өвдөөгүй, эрүүл байгаагаар төсөөлөх хэрэгтэй аж.

Өвчнийг эдгээх 10 алхам

Хүн бүрт өвчнийг ялан дийлэх харилцан адилгүй аргууд байдаг. Гэхдээ эрүүл мэндээ сайжруулж, өвчний өмнө бууж өгөлгүй, тэмцэх боломжийг олгодог дараах 10 алхмыг хэрэгжүүлээрэй.

Өвчнийг эдгээнэ гэсэн хүсэл тэмүүлэлтэй байж, бодлоо цэгцлэх. Танд би өвчнөө ялан дийлнэ гэсэн итгэл үнэмшил бий болсон цагт дотоод энергийн хүчээ ашиглан, өвчнийг үгүй хийж, бие сэтгэл санааны хувьд эрүүлжих болно. Нэг ёсондоо туссан өвчиндөө бууж өгөлгүйгээр тэмцэхийн тулд сэтгэл хөдлөлөө хянаж, өөрийгөө урам зоригоор тэтгээрэй.

Өөрийнхөө дотоод энергийн хүчийг бусадтай хуваалцах. Өөрт байгаа дотоод энергийн хүчээ бусадтай хуваалцахаас бүү татгалз. Учир нь бусдад сайхан сэтгэлээр туслаж, гараа сунгасан хэн бүхэнд бурхан хариу барьдаг. Өчүүхэн төдий тус эргээд хүнд зовлон, саад бэрхшээлийг даван туулах эрч хүчийг өгдөг байна.

Дархлааны системээ сайжруулах. Хүн яагаад өвчин тусч байна вэ? Үүний хамгийн том шалтгаан бол, дархлааны систем муудсантай холбоотой юм. Иймд дархлааны системээ муутгахгүй байхын тулд байнга хичээх хэрэгтэй аж. Хүний дархлаа олон зүйлээс болж муудах нь бий. Үүнд уур бухимдал, бүдүүлэг зан, гутранги үзэл ч мөн нөлөөлдөг.

Даруу төлөв байх. Хүн даруу төлөв байж, аливаа зүйлд хянуур хандсанаар анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж чадах үндэс болдог байна. Үр дүнд нь юу, хаана өвдөж байгааг мэдэхээс гадна, түүнд ач холбогдол өгч, дотоод энергийнхээ тусламжтайгаар өвчнөөс салах боломжтой юм.

Амьдралын хэв маяг, итгэл үнэмшил. Айдас, үнэлэмжүүддээ ухамсартайгаар эерэг өөрчлөлтүүдийг хий. Ямар өөрчлөлтүүдийг хийх тал дээр өөрийн мэдрэмжүүддээ итгээрэй. Учир нь та амьдралдаа хэрэгтэй өөрчлөлтүүдийн талаар хамгаас илүү сайн мэдэж байгаа.

Хайртай хүмүүсээ бодох. Хайртай хүмүүсээ бодож, ирээдүйд үргэлжлүүлэн амьдрах шалтгаан өөртөө гаргах хэрэгтэй. Таныг өвчин зовлондоо дийлэгдэж, өвдөг сөхрөх үед таныг гэсэн хүмүүс ард чинь үлдэж байгаа гэдгийг бүү мартаарай. Тэднийг бодох үед эрч хүч, урам зоригоор тэтгэгдэх болно.

Хөгжим, аялгуу. Хамгийн гайхамшигтэй энергийн хэлбэлзлийн хэрэгсэл юм. Хөгжим бүх саад бартааг туулан таны “ЭГО”-той нүүр тулдаг. Хөгжим сонссоноор та өөрийн энергийн түвшнийг хөгжмийн энергийн хэлбэлзлийн түвшинтэй ойролцоо түвшинд аваачдаг. Тэгэхээр өөр өөртөө эерэг мэдрэмж төрүүлдэг дуу, хөгжим, аялгууг сонсоорой.

Урам зориг. Танд урам зориг өгч буй бүхэн өндөр энергийн түвшинтэй байдаг. Тэгэхээр танд эерэг, өөдрөг бодол санаа төрүүлдэг ном зохиол уншиж, кино үзэж, сүнслэг хичээл сонсох нь энергийг дээшлүүлнэ

Дасгал хөдөлгөөн хийх. Энэ нь биеийн хөдөлгөөн тархинд очих хүчилтөрөгчийг нэмэгдүүлж, тархийг сэргээгээд зогсохгүй аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг “эндорфин” хэмээх бодисыг ялгаруулдаг. Эндорфины тусламжтайгаар та илүү их баяр хөөртэй болдог. Гэхдээ хийх дуртай дасгалаа хийх нь хамгаас чухал. Дургүй дасгалаа хийвэл харин ч сөрөг мэдрэмж төрж, энергийн түвшин буурах сөрөг нөлөөтэй.

Сайн үйл хийх. Хайр энэрлийн үүднээс сайн үйл хийх нь таны энергийг дээшлүүлж, аз жаргалтай болгодог.

Хүн гэдэг сэтгэлийн амьтан билээ. Хэрвээ сэтгэлийн хаттай байж, өвчин зовлон тусах үед өвдөг сөгдөж, бууж өгөлгүй өөртөө итгэлтэйгээр, эдгэрнэ гэсэн сэтгэлээр тэмцэх хэрэгтэй. Харин сэтгэлээр унаж, бууж өгвөл өвчин зовлон таныг ороосоор байх болно гэдгийг анхаараарай. Иймд та сайтар төвлөрч, дотоод сэтгэлийн энергиэ ашиглан өвчин зовлонгоосоо салаарай.

Хүний биеийн гэрлэн бүрхүүл буюу Аура гэж юу вэ?Хүнийг зөвхөн нүдэнд харагдах махан биеэс тогтоно гэсэн үзэл баримтлал н...
18/12/2018

Хүний биеийн гэрлэн бүрхүүл буюу Аура гэж юу вэ?

Хүнийг зөвхөн нүдэнд харагдах махан биеэс тогтоно гэсэн үзэл баримтлал нэгэнтээ өөрчлөгдөж хүн үзэгдэх бие болох махан бие, үл үзэгдэх бие болох аурагаас тогтоно хэмээн үздэг боллоо. Монголчууд бид аураг "Аура", "Энерги", "Амин орон", "Гэрлэн бие", "Гэрлэн бүрхүүл" гэх мэт олон янзаар нэрлэсээр ирсэн. Аура нь бидний нүдэнд харагдахгүй, махан биеийг тойроод өндгөн хэлбэртэй бүрхэж байдаг аж. Нэвтэрхий тольд дурьдсанаар бол аура нь амьд биеийг хүрээлж буй, нүдэнд ил үзэгдэгч цацраг буюу энергийн орны бүрхүүл. Хэрэг дээрээ аура нь ямар ч биет, жишээ нь: Чулуу, ширээнд ч байна. Тэрээр гадна хил зааг үгүй бөгөөд биеийн эс болгонд нэвтэрч түүний байр байдал мөн чанарыг илэрхийлдэг. Хүний гэрлэн хүрээг "Аура" хэмээн нэрлэнэ. "Аура" гэдэг нь грекийн "авро"-"сэвэлзүүр салхи" гэсэн утгатай үгнээс гаралтай. Аурагийн цацруулж буй энерги хувь хүний амьдрал, ахуй, бодол санаа, сэтгэлийн тухай мэдээллийг агуулж байх бөгөөд аура нь хүний ухаан, бие махбод, сэтгэл зүй, эрүүл мэндийг фото зураг мэт буулгадаг аж. Зарим хүмүүс түүнийг цахилгаан соронзон цацраг мэт үзэж байхад, зарим нь түүнгүйгээр оршин тогтнохын аргагүй, дээд "БИ" буюу "ухамсрын тэнгэрлэг оч" гэх нь вий. Аура нь хүний эрүүл, өвчтэй, ямар өвчтэй, амжилт, уналт, хайр, үзэн ядалт, хар цагаан хэл ам, наслалт, амдралын нийгэмд эзлэх байр суурь, мөнгөтэй холбоотой бүх зүйл, хайр дурлал,сексийн чанар тоо, гэр бүлтэй эсэх, тэр ч бүү хэл нууц амрагтай эсэх талаар бүхнийг харуулна. Тэрээр индикатор л гэсэн үг. Тэрчлан аура нь хүний өнгөрсөн, одоо, ирээдүйн мэдээллийг хадгалагч банк ч гэж үздэг.

Дээрхи үзэл бодлуудыг аура өөртөө бүгдийн шингээж байдаг нь үнэн юм. Мөн өнөөдөр гадуур бөөгийн тоо олширч, хатуухан хэлэхэд бөө бизнес болж Сайны хажуугаар саар гэгчээр хуурамж бөө олшироод байгаа билээ. Тэгвэл жинхэнэ бөө мөн эсэхийг нь тухайн хүний аура харуулж чаддаг байна.

Аура нь бидний нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй өндгөн хэлбэртэй бүрхүүл маягаар хүрээлж байдаг. Тиймээ, хүн био орон зайгаар хүрээлэгдэж байдаг. Бид амьсгалж буй агаараа, загас хөвж буй усаа харахгүйн адил хүмүүс аураг олж үздэггүй боловч тэрээр яах аргагүй оршин буй.

Хүний гэгээрэл, оюун санааны түвшин ихсэх тусам аурагын хэмжээ өргөсдөг. Жишээ нь Буддагийн аура нь хэдэн километрийн зайд тархаж байжээ.

Хүний амин орон бие биетэйгээ, болон ертөнцийн оронтой харилцан үйлчилж байдаг. Иймд бидний бие бүр эрчим хүчний өөрийн төрөлтэй байдаг бөгөөд тэдгээр нь хамтдаа нийлж хүний эргэн тойрны үл үзэгдэх аураг бүрдүүлдэг. Аура бол нарийн энергийн хадгалах сав бөгөөд давхарга болгонд энерги нь янз бүрийн хэлбэлзлийн давтамжтай оршдог. Амин орон зай нь тогтмол, байнгын гэж ойлгож болохгүй бөгөөд их хэмжээний энергийн урсгалыг байнгын эргэлтэнд оруулж байгаа динамик тогтолцоо юм. Хүнд энерги цугларч байдаг торхой энергийн төв болно. Энэ төв нь хүрдүүд болон мериадиануудын тогтолцоо юм гэж үзэж байна. Хүнд энергийн 7 хүрд байх бөгөөд сансраас болон газраас энерги авч аураг бүрдүүлдэг. Хүн эдгэшгүй өвчтэй бол аура бүдгэрч, заримдаа бүр алга болдог. Үхэхийн өмнө удаан өвдсөн тохиолдолд аура арилж эфир бие л үлддэг байна.Үүний эсрэг хүн гэнэтийн ослоор үхэх юм уу, клиник үхлийн дараа аура нь хэсэг хугацаанд оршсоор байх ажээ. Нарны гэрэлд аура нь хэмжээгээрээ өсөж идэвхижиж байдаг, улмаар зуны дэлгэр цагт хүмүүс идэвхитэй, тамир тэнхээ сайтай байдаг нь үүгээр тайлбарлагдана.

Аура бусад хүмүүсийг их мэдрэг хүлээж авах бөгөөд хүний эргэн тойронд буй энергийн талбай нь бусад хүнд хэрхэн (итгэх, аятайхан санагдах) хандахад асар их нөлөө үзүүлдэг. Бидэнд аятай хүмүүс уулзвал бидний аура нийлж хоёр нарийн энергийн бүтэц харилцан үйлчлэнэ.

Хүний онгод орох үед аурагын хэмжээ өсөж, гэрэл нь солонгорч харин муухай санаа төрвөл жижгэрч, бүдгэрнэ. Дурласан хосуудын аура гайхалтай гэрэлтэн томорч, бие биенийхээ дотор орж гэрэл нь тэнгэр өөд тэмүүлсэн байна. Хайртай хүмүүсийн аурагын гэрэл нь нийлж өтгөрч, хэмжээ нь ихсэж, хөдөлгөөн нь идэврхиждэг. Аура нь нийлээгүй хүмүүс уулзахад талбайн бүтэц нь бие биенээсээ холддог байна. Ийм хүний дэргэд байхад эвгүйцэх, үзэн ядах, уурлах зэргээр гэнэтхэн бухимдаж болно. Мөн ийм хүнтэй хамтран ажиллахад ажил бүтэлгүйтдэг.

Дашрамд дурьдахад лам, бөөгийн засал нь цаад утгаараа аураг буюу гэрлэн биеийг засаж буй илрэл юм.

Энерги нь дараах хэдэн шалтгааны улмаас алдагдана.

Сөрөг харилцаа, орчин /Хэл ам, хэрүүл маргаан, хов жив.../
Сөрөг энергитэй газар ажиллах /Шүүх, сэргийлэх, цагдаа, эмнэлэг, зах, бар.../
Цахилгаан хэрэгслүүд /Компьютер, гар утас, телевизор.../
Удам дамжсан үйлийн үр
Өөрийн хийсэн муу үйлүүд
Энерги нь эрч хүч,эрүүл мэнд, инээд баяр баясал, элбэг хангалуун, аж жаргалтай амьдарлыг тэтгэгч хүч юм.

Сүнс сэрж, ухамсар дээшлэх 10 гол шинж тэмдэгДэлхий алтан эрин болон зурхайн тооллоор Хумхын ордонд шилжин орсноор цоо ш...
18/12/2018

Сүнс сэрж, ухамсар дээшлэх 10 гол шинж тэмдэг

Дэлхий алтан эрин болон зурхайн тооллоор Хумхын ордонд шилжин орсноор цоо шинэ цикль эхлээд байна. Урьд өмнө нь сүнслэг ертөнцийг төдийлөн сонирхдоггүй байсан олон хүн энэ зүйлд анхаарлаа хандуулдаг боллоо. Наад зах нь Улаанбаатарт маш олон йогийн төвүүд нээгдэж, энергийн талаар ярих хүний тоо ч олширсоор байна. Сүнслэг буюу spirituality гэдэг ойлголт маань бид хаанаас ирсэн, үхсэний дараа юу болох вэ, энэ амьдралын зорилго юу юм бэ гэх мэт энгийн асуултуудаас үүдэлтэй байдаг. Энэ асуултуудыг асуугаад, хариултыг нь хайж эхэлсэн, сүнслэгийн талаар ойлголтуудыг сонирхож эхэлсэн бол таны сүнс сэрж байгаа хэрэг юм. Ингээд сүнс сэрж, ухамсар дээшлэх үед хамгийн түгээмэл тохиолддог шинж тэмдгүүдийг та бүхэнд хүргэе.

1. Сэтгэл хөдлөл ихсэх - Маш мэдрэг болж, өчүүхэн төдий зүйлд нулимс дуслуулах энүүхэнд болно. Зарим тохиолдолд маш ууртай, түрэмгий зан гаргаж, заримдаа хэт гутралд орох буюу дүүрэн баяр хөөрийг мэдрэнэ. Нэг ёсондоо төрөл бүрийн сэтгэлийн хөдөлгөөнүүд хосолж, тань сэтгэл санаа ердийн үеийнхээс илүү хувьсамтгай, эмзэг, эрс тэс болно гэсэн үг. Энэ үед аль болох одоо цагт төвлөрч, мэдрэмжүүдийг мэдрэх замаар дуусгахыг зөвлөж байна.

2. Байгалд ойр болох - Хэрэв урд өмнө нь байгалд төдийлөн дуртай биш, нэг их тоодоггүй байсан бол сүнс сэрж, ухамсар дээшилснээр байгалийн сайхныг илүүтэй мэдэрч, талархах сэтгэл төрнө. Өвөлд дургүй байсан бол өвлийн сайхныг мэдэрч эхлэх жишээтэй. Мөн дургүй амьтаддаа дуртай болно. Ялааг алах гэж дайрдаг байсан бол өхөөрддөг болно. Ерөнхийдөө шүүмжлэл багасч аливаа зүйлсийг байгаагаар нь хүлээн авч эхэлнэ.

3. Энергийн түвшин өөрчлөгдөх - Нэг өдөр бүхнийг хийж амжуулж байхад нөгөө нэг өдөр орноосоо ч өндийж чадахгүй болно. Зарим өдөр энергийн түвшин өндөр, зарим өдөр маш сул болсон байна. Энерги ихтэй өдрүүдэд ажлаа амарч, энерги сул өдрүүдэд амарч авах хэрэгтэй. Эрүүл хооллож, стрессээ багасгахыг хичээгээрэй. Энергийн түвшин яваандаа тогтворжино.

4. Чиний ямар нэг зүйл өөрчлөгдсөн мэт санагдах - Гадаад төрх өөрчлөгдөхгүй ч дотоодод ямар нэг өөрчлөлт гарсныг мэдэрнэ. Хуучин ойлголт, зуршлууд алга болж, жинхэнэ дотоод мөн чанар илэрнэ.

5. Байнга давтагддаг, нэгэн хэвийн зуршил, үйл явдлыг мэдрэх - Та олон жилийн туршид хийсээр буй алдаа, дагасаар буй муу зуршлуудаа гэнэт ухаарч эхлэнэ. Жишээ нь буруу хүнийг сонгож, өөрийг чинь дагадаг хүмүүстэй л нөхөрлөж, хийсэн ажлаа дуусгадаггүй гэх мэт хэлээд байвал өчнөөн зүйл байна. Энэ бүх алдаагаа ухаарах нь засрах эхний алхам болдог.

6. Харшил, дуршил - Та энергийн хувьд маш мэдрэмтгий болсноор таны бие зарим нэг хоолонд харшил өгөх буюу зарим нэг зүйлийг гэнэт идмээр санагддаг болно. Хэрэв ийм зүйл болоод байгаа бол харшил өгөөд буй хоолнуудыг бүр эсвэл тодорхой хугацаагаар идэхээ болих хэрэгтэй. Гол нь өөрийн бие махбод, мэдрэмжиндээ итгээрэй.

7. Өөрийгөө олох, хүрээлэл, зан төлөв, ажил мэргэжлээ солих эрмэлзлэл - Та өөрийгөө хэн болох талаар мэдэхийг хүсч, одоогийн амьдрал тань өөрийн сонголтоор явахгүй байгааг мэдэрнэ. Сүнс сэрж, ухамсар дээшилснээр сонголтыг илүү ухамсартайгаар ийж өөрийн жинхэнэ мөн чанартай холбогдох боломжтой болно.

8. Давхцал олшрох - Танд хэрэгтэй хүн, нөхцөл байдал яг хэрэгтэй үед чинь гарч ирдэг болно. Асуултын хариу ямар нэг шинж тэмдэг, мессэжээр илрэнэ. Давхцал бол зөв замаар явж буйг илтгэх бөгөөд та энэ бүх гайхамшгийг мэдэрч байна гэсэн үг юм. Хэдий чинээ ухаарч, анхаарна давхцал төдий чинээ нэмэгдэнэ. Иймээс давхцал бүрийг талархалтайгаар хүлээн авч байгаарай.

9. Хүсэл хурдан биелэх - Сүнс сэрж эхэлснээр таны хэлбэлзлийн түвшин буюу энерги дээшлэнэ. Иймээс урьд өмнө нь танд саад болдог байсан зүйлс саад болохоо байж хүсэл хурдан биелдэг болно. Иймээс бодлоо сайтар хянаж, илүү дээр зүйл хүсэх хэрэгтэй. Гол нь муу бодол бас хурдан биелдэг болдгийг анхаараарай.

10. Сонирхол, хобби өөрчлөгдөх - Та өөрчлөгдөж байгаа учраас өмнө нь хийж байсан зүйлсээ хийхээ больж цагийг өөрөөр өнгөрөөдөг болно.

Өөрчлөлт заримдаа төдийлөн таатай байдаггүй. Өсөлт, өөрчлөлт бол хүний амьдралын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч, аливаа зүйлийг аль болох байгаагаар нь хүлээн авч, өнгөрөөхийг хичээгээрэй. Ямар нэг зүйл таалагдахгүй байвал яг юу болохгүй байгааг олж тогтоогоод хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Find your resistance and let it go! Үүр цайхын өмнө тас харанхуй болдог гэдэг дээ.Сүнс сэрж, ухамсар дээшлэх 10 гол шинж тэмдэг

Address

Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00

Telephone

+97690148864

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Аура Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram