Аръяамед / AryaMed Clinic - Applied Neuroscience Center

Аръяамед / AryaMed Clinic - Applied Neuroscience Center AryaMed Clinic - Applied Neuroscience Center - helps you to master your mind through internationally The AryaMed LLC.

(“the Company”) is Ulaanbaatar based neuroscience center that developed applied clinical project, providing international standards-based multi-specialty services.

Манай хамтрагч Хоол Зүйч С.Мөнхтуул гоё бэлэг илгээсэнд баярлалаа. Шинэ жилийн мэнд хүргье. Сайхан баярлаарай.
26/12/2023

Манай хамтрагч Хоол Зүйч С.Мөнхтуул гоё бэлэг илгээсэнд баярлалаа. Шинэ жилийн мэнд хүргье. Сайхан баярлаарай.

09/11/2023

Эрүүл мэндийн боловсрол олгох, дээшлүүлэх зорилго бүхий подкастийг та бүхэндээ бэлтгэн гаргаж байна. Аръяамед / AryaMed Clinic - Applied Neuroscience Center ...

28/05/2023

5-р сарын 30-нд Аръяамед эмнэлэг Таныг хүүхэдтэйгээ ирж сэтгэл зүйн зөвлөгөө авахыг урьж байна.
7000-0231
9917-0989

   2018 оны байдлаар Дэлхий дээр 10 эмэгтэй тутмын нэг нь анорекситэй байдаг ба үүний 20 хувь нь үхлийн эрсдэлд байдаг б...
14/11/2019



2018 оны байдлаар Дэлхий дээр 10 эмэгтэй тутмын нэг нь анорекситэй байдаг ба үүний 20 хувь нь үхлийн эрсдэлд байдаг байна. 12-26 насны охид бүсгүйчүүд 95 хувийг нь эзэлдэг байна. Анорекси буюу хооллох дурын эмгэгийн үед дараах шинж тэмдгүүд зонхилон илэрнэ.

- Эхлэл үед арьсанд тууралт өгч, арьс төрөлхийн өнгөлөг, уян хатан байдлаа алдаж, цонхийно.
- Илт тураалд орж, сульдан доройтно. Тийнхүү хоол тэжээлийн доройтлоос болж дархлаа сулардаг
- Энэ өвчний үед хоолоо буцааж гарган, эсвэл хоол огт идэхгүй хорьсноос ходоод нь агшиж, хоол хүлээн авах чадваргүй болдог учир юм идмэгц бөөлждөг болно. Үүнээс үүдэж ходоодны шархлаа үүсдэг
- Булчингийн хатингиршил үүсэх.
- Сарын тэмдэг алдагдах.
- Зүрхний хэм алдагдаж, зүрх судасны системд өөрчлөлт орох.
- Сэтгэл гутралд орж, анхаарлаа хандуулах нь чадваргүй болох.
- Сэтгэлээр унамтгай, огцом ууртай, худлаа хэлдэг болох гэх мэт сэтгэцийн гаж өөрчлөлтүүд илэрэх.

Та болон таны эргэн тойронд буй хэн нэгэнд сэтгэлзүйн тодорхой асуудал тулгарсан бол мэргэжлийн эмнэлгээс тусламж үйлчилгээ авах нь таны өөртөө болон бусдад хийж буй хамгийн хэрэгтэй зөв зүйл юм. Тодорхой тусламж зөвлөгөөг 7000-0231 утсаар анхан шатны төвшинд авах боломжтой.

#СэтгэлЗүйнЗөвлөгөө #СэтгэцийнЭрүүлМэнд #ХовсЭмчилгээ #СэтгэлЗүйч #Зөвлөгөө

   Сэтгэл түгшилт нь дэлхийн хөгжиж буй болон хөгжингүй орнуудын хувьд хамгийн түгээмэл тохиолдох сэтгэцийн эмгэг ба ний...
13/11/2019



Сэтгэл түгшилт нь дэлхийн хөгжиж буй болон хөгжингүй орнуудын хувьд хамгийн түгээмэл тохиолдох сэтгэцийн эмгэг ба нийт хүн амын дундаж үзүүлэлтээс сэтгэл гутрах эмгэгтэй харьцуулахад өвчилж буй хүмүүс нь 2 дахин их байдаг байна.

Сэтгэл түгшилт бол хүн бүрийн стрессэд үзүүлж буй хэвийн хариу урвал юм. Замаар явахдаа машинд дайруулчих вий гэж айх, олон хүний өмнө ярих эсвэл шалгалтад ороход сэтгэл түгших нь ихэнх хүнд тохиолддог хэвийн сэтгэл түгших хариу урвал юм.
Харин дараах шинж тэмдгүүд илэрч байвал эмнэлгийн тусламж, сэтгэл заслын эмчилгээ авах шаардлагатай.

- Таны сэтгэл байн байн түгшинэ.
- Тодорхой нөхцөл байдлаас шалтгаалахгүйгээр танд айдас төрнө.
- Та айдас төрүүлсэн нөхцөл байдлаасаа зайлсхийж эхэлнэ.
- Таны айдас гэр бүл, нийгмийн амьдрал, ажилд тань нөлөөлнө.

Сэтгэл түгшилтийн дараах хэлбэрүүдтэй.
- Түгээмэл сэтгэл түгших эмгэг
- Сандрах эмгэг
- Нийгмийн айдас
- Талбайн айдас

Та болон таны эргэн тойронд буй хэн нэгэнд сэтгэлзүйн тодорхой асуудал тулгарсан бол мэргэжлийн эмнэлгээс тусламж үйлчилгээ авах нь таны өөртөө болон бусдад хийж буй хамгийн хэрэгтэй зөв зүйл юм. Тодорхой тусламж зөвлөгөөг 7000-0231 утсаар анхан шатны төвшинд авах боломжтой.

#СэтгэлЗүйнЗөвлөгөө #СэтгэцийнЭрүүлМэнд #ХовсЭмчилгээ #СэтгэлЗүйч #Зөвлөгөө

   Хэсэгчилсэн ойгүйдэл нь энгийн ойгүйдэлээс бага зэрэг ялгаатай гаднаас ирэх осол аваарын улмаас гэхээс илүү сэтгэл зү...
12/11/2019



Хэсэгчилсэн ойгүйдэл нь энгийн ойгүйдэлээс бага зэрэг ялгаатай гаднаас ирэх осол аваарын улмаас гэхээс илүү сэтгэл зүйн шарх, сэтгэл зүйтэй илүү холбоотой .Насанд хүрэгсдийн өвчин гэж нэрлэгдэх нь бий. Сэтгэлзүйн шарх амьдралын стрессээс үүдэн бий болох бөгөөд эмэгтэй хүмүүс зонхилон өвчлөх хандлагатай байдаг. Эмчилгээний үр дүнд ой тогтоолт сайжрахаас илүүтэй мартагдсан зүйлс сэргээн санагддаг.

Хэсэгчилсэн ойгүйдэл нь дараах шинж тэмдгээр илэрдэг:
- Тодорхой үе, арга хэмжээ үйл явцын ой санамж алдагдах
- Зонхилон тохиох сэтгэцийн эрүүл мэндийн сэтгэл гутрал, түгшүүр, амиа хорлох бодол зэрэг асуудлууд тохиох
- Өөрөөрөө бус байгаа юм шиг санагдах
- Эргэн тойрон ойр орчмын юмс үзэгдэл бодит бус мэт хүртэгдэж, санагдах
- Ялган таних үзэгдэл саадтай байх
- Ажил хамт олон хувийн амьдрал нийгмийн харилцааны асуудлаа илүү төвөгтэй, дарамттай байдлаар шийдэх

Та болон таны эргэн тойронд буй хэн нэгэнд сэтгэлзүйн тодорхой асуудал тулгарсан бол мэргэжлийн эмнэлгээс тусламж үйлчилгээ авах нь таны өөртөө болон бусдад хийж буй хамгийн хэрэгтэй зөв зүйл юм. Тодорхой тусламж зөвлөгөөг 7000-0231 утсаар анхан шатны төвшинд авах боломжтой.

#СэтгэлЗүйнЗөвлөгөө #СэтгэцийнЭрүүлМэнд #ХовсЭмчилгээ #СэтгэлЗүйч #Зөвлөгөө

   Зан төрхийн өөрчлөлтийг төрөлхийн шинж чанар гэж үзэх боловч хувь хүний зан харьцааны, нийгэмд дасан зохицох хандлага...
11/11/2019


Зан төрхийн өөрчлөлтийг төрөлхийн шинж чанар гэж үзэх боловч хувь хүний зан харьцааны, нийгэмд дасан зохицох хандлагаар илэрдэг. Эрэгтэй хүнд хэрцгий догшин авир илэрч байхад эмэгтэй хүнд олны анхаарал татсан тогтворгүй ааш араншин гаргадаг байна. Үүнийг шилжилтийн насны үеэс ялгах хэрэгтэй ба 18 наснаас хойш зан төрхийн хувьд гаж байдалтай байвал эмнэлэгт үзүүлж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

Нийт хүн амын 0.5-1.7 хувь нь зан төрхийн өөрчлөлттэй байдаг ба зонхилох нас нь 30-39 насны хүмүүс илүү өвчилдөг байна. Зан төрхийн өөрчлөлттэй хүмүүсийн 75% нь амиа хорлох сэдэлтэй байдаг ба үүний 10 % нь амиа хорлох оролдлого нь биеллээ олдог.
Зан төрхийн өөрчлөлт нь дараах шинж тэмдгүүдтэй
- Бэлгийн гаж зан үйл гаргах
- Мансууруулах, согтууруулах бодист хамааралтай болох
- Амиа хорлох сэдэл, оролдлого, амиа хорлолтын тухай бодох
- Хаягдахаас айх
- Сэтгэл санааны байдал огцом савалгаатай өөрчлөгдөх
- Хөдөлгөөнтэй эрсдэлтэй үйл хөдлөл гаргах

Та болон таны эргэн тойронд буй хэн нэгэнд сэтгэлзүйн тодорхой асуудал тулгарсан бол мэргэжлийн эмнэлгээс тусламж үйлчилгээ авах нь таны өөртөө болон бусдад хийж буй хамгийн хэрэгтэй зөв зүйл юм. Тодорхой тусламж зөвлөгөөг 7000-0231 утсаар анхан шатны төвшинд авах боломжтой.

#СэтгэлЗүйнЗөвлөгөө #СэтгэцийнЭрүүлМэнд #ХовсЭмчилгээ #СэтгэлЗүйч #Зөвлөгөө

Address

Chinggis Avenue-24, Park Place, 506
Ulaanbaatar
14210

Alerts

Be the first to know and let us send you an email when Аръяамед / AryaMed Clinic - Applied Neuroscience Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Аръяамед / AryaMed Clinic - Applied Neuroscience Center:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Бидний тухай/Our story

Аръяамед эмнэлэг нь орчин үеийн эмнэлгийн чиг хандлага болох Integrated Mental Health Care буюу сэтгэц, сэтгэл зүйн хямрал, өөрчлөлтийг эмчлэх аргыг олон улсын стандартын дагуу нэвтрүүлж байгаа анхны эмнэлэг юм.