Badamgarav Dagvadorj

Badamgarav Dagvadorj Эх барих, эмэгтэйчүүдийн эмч

ХЭЗЭЭ ИДВЭЛ ТАРГАЛАХГҮЙ БАЙХ ВЭ?✅УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНААР ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТ ГЭЖ ЮУ ВЭ? Уламжлалт анагаах ухаанд өдрий...
01/04/2025

ХЭЗЭЭ ИДВЭЛ ТАРГАЛАХГҮЙ БАЙХ ВЭ?

✅УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНААР ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Уламжлалт анагаах ухаанд өдрийг 3 хуваасан 6 хэмнэл байдаг.

1. Хийн цаг: 03:40-07:40, 15:40-19:40
2. Бадганы цаг: 7:40-11:40, 19:40-23:40
3. Шарын цаг: 11:40-15:40, 23:40-03:40

🕞03:40-07:40 Хийн цагт бид өглөөний цайгаа уух хэрэгтэй. Өглөөд хийг тэгшитгэх идээ ундаа буюу:
- Сүүтэй цай
- Өрөмтэй талх, масло талх
- Өөхөн тосонд хайрсан боорцог
- Арвайн гурил шар тостой багсарах

🕢7:40-11:40 Бадганы цагт ходоодны галын илч хамгийн бага байдаг тул идэхгүй байх нь жингээ барих болон хасах хамгийн том алхам!!! Гал багатай үед идэх зүйл биедээ оруулахад тэр нь таргалалт, өөх, хаван болж хувирдаг. Пилетка 1 дээр тавьчихаад ус буцлахыг хүлээхтэй адил.

🕦11:40-15:40 Шарын цагт хүний ходоодны галын илч ихтэй байдаг тул махан хоолыг түлхүү хэрэглэхэд тохиромжтой. Гэхдээ ходоодны хэмжээгээр идэх нь чухал. Хүний ходоод 2 гарын алгыг нийлүүлсэнтэй адил хэмжээтэй.

🕞15:40-19:40 Хийн цаг: Энэ үед өдрийн идсэн хоол шингэж өлсөх мэдрэмж төрөх тул бага зэрэг хийг дарах сүүтэй цай, бантан, зутан, 2-3 ширхэг бууз идэх нь эрүүл байж галбиртай байх үндэс бий болно.

🕢19:40-23:40 Бадганы цаг: Оройн хоолыг 7 цагаас өмнө хийг тэгшитгэх хоол хүртвэл тэгээд түүнээс хойш идэхгүй дараагийн хийн цаг хүргэх нь жингээ барих, жин хасах, эрүүл байх хамгийн зөв хооллолт юм.

🕦23:40-03:40 Шарын цаг: Тунгалаг цөвийн боловсролт явагдах цаг энэ үед бид сарны хүчээр биеэ амрааж унтах нь бодисын солилцоог явуулах нь хамгийн том нөхцөл бүрдэж өдрийн идсэн хоол унд хаягдал болох нь болж өглөө гадагшилж, биед шим болж үлдэх нь биеийг тэтгэх үе учир энэ цагт хамгийн сайн нойрыг авах хэрэгтэй. Нойр ч мөн жин бууруулах үйлдэлтэй шүү 😊

✅ЗӨВӨЛГӨӨ: ЭРҮҮЛ, ГАЛБИРЛАГ БАЙЖ ЖИНГЭЭ БУУРУУЛАХЫГ ХҮСВЭЛ БАДГАНЫ ЦАГТ БИТГИЙ ХООЛЛО , ХИЙГЭЭ ТЭГШИТГЭ , ГАЛЫН ИЛЧЭЭ ХАМГААЛ!!!

01/04/2025

Удахгүй цөөхөн хүнтэй эмэгтэйчүүдийн vip уулзалтанд ирэх хүмүүс байвал +1 бичээрэй

08/03/2025

Бүх сайхан бүсгүйчүүддээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе 💐💐Та хамгийн үзэсгэлэнтэй шүү🥰

07/03/2025

🌸Эмэгтэй хүн бол амьдралын хамаг гоё өнгө нь байдаг. Эмэгтэй хүн бүрийн сэтгэл нь тайван жаргалтай, нүүр дүүрэн инээмсэглэж байг ээ 🫂

06/03/2025

Маргааш өглөө сэрэхэд чинь мянга мянган сайн мэдээ, бөөн бөөн аз жаргал тосч байгээ
🤍🤍🤍

06/03/2025

Кегель дасгал сурахыг хүсэж байгаа бүсгүйчүүд чатаар холбогдоорой / Баярын маш гоё бэлэг өгье/

30/05/2024

Эх үрсийн баярын тохиолдуулан жирэмсэн ээжүүддээ зориулаад жирэмсэний дэр
Үндсэн үнэ: 50000₮
Хямдраад 30000₮ боллоо амжаад аваарай
Холбогдох дугаар: 80333363

27/04/2024

Бүсгүйчүүдээ үтрээ хуурайшиж загатнаад,
мөөгөнцөр болон үтрээний үрэвсэл ойрхон2 дахиад байна уу? Чат бичээд зөвлөгөө мэдээлэл аваарай

ЭРҮҮЛ МЭНДЗҮҮН ТАЛААРАА УНТАХ НЬ ЗҮРХЭЭ ДАРААД МУУ ГЭДЭГ. ГЭТЭЛ ......Зүүн талаараа унтах нь таны хэзээ ч бодож байгаагү...
21/03/2024

ЭРҮҮЛ МЭНД
ЗҮҮН ТАЛААРАА УНТАХ НЬ ЗҮРХЭЭ ДАРААД МУУ ГЭДЭГ. ГЭТЭЛ ......
Зүүн талаараа унтах нь таны хэзээ ч бодож байгаагүй байдлаар таны эрүүл мэндэд нөлөөлдөг

Таны унтаж буй байрлал таны эрүүл мэндэд гайхалтай нөлөө үзүүлдэг. Ялангуяа зүүн талаараа унтах нь биеийн янз бүрийн үйл ажиллагааг сайжруулах энгийн боловч стратегийн арга гэж мэргэжилтнүүд ихэвчлэн ярьдаг. Унтлагын энэхүү өвөрмөц хэв маяг нь таны санаанд оромгүй байдлаар таны эрүүл мэндэд хэрхэн тустай болохыг эндээс үзнэ үү.

1. Хоол боловсруулалтыг сайжруулна
Дэлгэрэнгүй: Ходоод, нойр булчирхай нь байгалийн зүүн талд байрладаг. Зүүн талдаа унтах нь хоол боловсруулалтыг сайжруулдаг тул таталцлын нөлөөгөөр өгсөж буй бүдүүн гэдсэнд хүнсний хог хаягдлын шилжилт хөдөлгөөнийг хөнгөвчлөх боломжтой. Үүнээс гадна нойр булчирхайн ферментийг амархан, үр дүнтэй ялгаруулах боломжийг олгодог.

2. Зүрхний эрүүл мэндийг сайжруулна
Дэлгэрэнгүй: Зүүн талд унтах нь зүрхний цусны эргэлтийг сайжруулдаг гэж үздэг. Энэ нь ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд ашигтай байдаг. Онолоор бол энэ байрлал нь хүчилтөрөгчгүйжүүлсэн цусыг зүрхэнд хүргэдэг том венийн хөндийн судсанд дарамт учруулахгүй бөгөөд амрах үед зүрхний үйл ажиллагааг оновчтой болгодог.

3. Нурууны өвдөлтийг намдаана
Дэлгэрэнгүй: Архаг нурууны өвдөлттэй хүмүүст зүүн талаараа унтах нь нурууны даралтыг бууруулдаг. Энэ нь унтах үедээ эрүүл байр сууриа хадгалах, тав тухгүй байдлыг мэдрэх магадлалыг бууруулж, шөнө илүү тайван байлгахад тохиромжтой байрлал юм.

4. Зүрхний шарх, хүчиллэгийг багасгана
Дэлгэрэнгүй: судалгаагаар зүүн талд хэвтэх нь хүчиллэг рефлюксийн шинж тэмдгийг бууруулдаг болохыг тогтоожээ. Учир нь энэ байрлал нь ходоодны хүчлийг улаан хоолой руу буцаан урсахаас сэргийлж, GERD эсвэл заримдаа зүрхний шархтай хүмүүст унтахын тулд ашигтай байрлал болдог.

5. Лимфийн урсацыг сайжруулна
Дэлгэрэнгүй: анагаах ухааны дагуу зүүн талаараа унтах нь таны бие тунгалгийн шингэн болон хог хаягдлыг тунгалгийн булчирхайгаар илүү сайн шүүх боломжийг олгодог. Учир нь биеийн зүүн тал нь давамгайлсан лимфийн тал юм. Лимфийн урсацыг сайжруулах нь дархлааны системийг бэхжүүлж, эрүүл мэндийг сайжруулахад хүргэдэг.

6. Тархины эрүүл мэндийг сайжруулна
Дэлгэрэнгүй: Зүүн талаараа унтах нь тархины хог хаягдлыг цэвэрлэх үйл явцад тустай. Тархинаас хог хаягдлыг зайлуулах үүрэгтэй глимфийн систем унтах үед илүү идэвхтэй байдаг. Зарим судалгаагаар хажуугаар нь унтах нь энэ үйл явцыг сайжруулж, мэдрэлийн өвчнөөр өвчлөх эрсдлийг бууруулдаг болохыг харуулж байна.

7. Эрүүл жирэмслэлтийг дэмжинэ
Дэлгэрэнгүй: Жирэмсэн эмэгтэйн хувьд ихэвчлэн зүүн талаараа унтахыг зөвлөдөг. Энэ байрлал нь умайг элгэнд дарахаас сэргийлж, умай, бөөр, ургийн цусны эргэлтийг сайжруулдаг. Мөн нялх хүүхдэд шим тэжээлийн оновчтой урсгалд хувь нэмэр оруулна гэж үздэг.

8. Хурхирах, нойр хулжилтыг намдаана
Дэлгэрэнгүй: Зүүн талаараа унтах нь хэл, хоолойгоо төвийг сахисан байрлалд байлгаж, амьсгалын замын бөглөрөл үүсэх эрсдлийг бууруулдаг. Энэ нь ялангуяа хурхирдаг эсвэл нойрны апноэ өвчтэй хүмүүст ашигтай байдаг тул унтах үед амьсгалыг жигд болгодог.

08/03/2024

Бүх бүсгүйчүүддээ баярын бэлэг болгоод асуух зүйл байвал бүгдэд нь хариулаад зөвлөөд өгье
Зөвхөн чатаар асуух зүйлээ бичээрэй!!!

08/03/2024
Дэлгэцийн донтолт нь бие махбод болоод сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, аажимдаа тухайн хүн нийгмээс өөрийгөө тус...
05/03/2024

Дэлгэцийн донтолт нь бие махбод болоод сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, аажимдаа тухайн хүн нийгмээс өөрийгөө тусгаарлан, сэтгэл хөдлөлгүй болж хувирдаг. Дэлгэцийн зохистой хэрэглээг дэмжье!

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Badamgarav Dagvadorj posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category