22/05/2026
🚀 МОНГОЛ-ХЯТАДЫН ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТЭН СУДЛАЛЫН ДУРАНГИЙН СУРГАЛТЫН ТӨВ
Монголын гастроэнтерелогийн нийгэмлэг болон БНХАУ-н Шенжень хотын Өмнөд анагаах ухааны их сургуулийн хооронд байгуулсан харилцан хамтран ажиллах гэрээний дагуу Монгол-Хятадын хоол боловсруулах эрхтэн судлалын Дурангийн сургалтын төвд АШУҮИС-н Төв эмнэлгийн Дурангийн эмч П.Сугармаа дурангийн ажилбаруудын нарийвчилсан чиглэлээр мэргэжил дээшлүүлж байна.
Энэхүү 2 талын харилцан хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын хоол боловсруулах эрхтэн судлалын эмч нар дурангийн чиглэлээр харилцан туршлага солилцох, эмч мэрэгжилтэн солилцох, хамтарсан сургалт, семинар зохион байгуулах, эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа, дурангийн нарийн мэргэжлийн эмч нарын хооронд харилцан туршлага солилцоход дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
See less