Озон клиник /Ozone clinic/

Озон клиник /Ozone clinic/ Озон клиник эмнэлэг нь дотор, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өдрийн эмнэлэг юм.

03/02/2025

Цусны шинжилгээний хариуг өөрөө уншиж сураарай. Танд тайлбарлаж өгье.

Гемоглобин (Hb):
Энэ бол уушигнаас хүчилтөрөгчийг эд эсэд шилжүүлэх, CO2-ыг зайлуулах гол үүрэгтэй эритроцитуудын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох нарийн төвөгтэй уураг юм. Хэвийн хэмжээ нь: эрэгтэйчүүдэд – 130-160 г/л, эмэгтэйчүүдэд – 120-140 г/л. Хэрэв гемоглобин буурсан бол энэ нь цус багадалт эсвэл цус алдах магадлалтайг илтгэж, их хэмжээний үзүүлэлтүүд нь шингэн алдалт, цусны өвчин, зүрхний зарим төрлийн өвчнийг илтгэнэ.

Цусны улаан эс:
Гемоглобин агуулсан цусны эсүүд. Хэвийн хэмжээ нь: эрэгтэйчүүдэд – 4.0-5.1 × 10¹² эс/л; эмэгтэйчүүдийн хувьд – 3.7-4.7 × 10¹² эс/л. Эрүүл хүмүүст цусны улаан эсийн илүүдэл нь өндөр ууланд ажиглагдаж болно. Гэхдээ энэ нь ихэвчлэн гуурсан хоолой, уушиг, бөөр, элэг, зүрхний өвчний тухай өгүүлдэг. Эритроцитын дутагдал нь цус багадалт, цочмог цусны алдагдал, архаг үрэвсэлт үйл явцын тухай өгүүлж байдаг. Заримдаа энэ нь жирэмсний хожуу үе шатанд илэрдэг.

Лейкоцитүүд:
Бие махбодийг хорт бодис, вирус, бактериас хамгаалахын тулд ясны чөмөг, тунгалгийн булчирхайд үүсдэг цагаан цусны эсүүд. Хэвийн хэмжээ нь: 4‚0–9‚0 × 10⁹ эс/л. Илүүдэл нь бие махбод дахь үрэвсэл эсвэл бактерийн халдварын тухай өгүүлдэг. Хүчтэй стресс, бие махбодийн стресс эсвэл жирэмслэлтээс болж лейкоцитын түвшин нэмэгддэг. Вирусын халдвар, түүнчлэн өвдөлт намдаах эм, таталтын эсрэг эм уух нь лейкоцитын тоо буурахад хүргэдэг.

Тромбоцитууд:
Цусны бүлэгнэлтийг хариуцдаг эсүүд. Хэвийн хэмжээ нь: 180–320 × 10⁹ эс / л. Илүүдэл хэмжээ нь сүрьеэ, шархлаат колит, элэгний хатуурал зэргийг илтгэнэ. Тромбоцитийн агууламж буурах нь архи, хүнд металлын хордлого, цусны өвчин, бөөрний дутагдал, элэг, дэлүүний өвчин, уулын эмгэг зэрэгт тохиолддог.

ESR: Туршилтын хоолой дахь эритроцит тунадасжих хурд. Хэвийн хэмжээ нь: эрэгтэйчүүдэд – 2-10 мм/цаг, эмэгтэйчүүдэд – 2-15 мм/цаг. Өндөр байх нь халдвар, үрэвсэл, цус багадалт, бөөрний өвчин, дааврын эмгэг, гэмтэл, мэс заслын дараах цочрол, жирэмслэлт, сарын тэмдгийн үед ажиглагддаг. Багассан утга нь цусны эргэлт хангалтгүй, анафилаксийн шок гэх мэт өвчний үед илэрдэг.

Глюкоз:
Цусан дахь сахарын үзүүлэлт. Хэвийн хэмжээ нь: 3.5-6.5 ммоль/л. Өндөр үзүүлэлттэй байх нь чихрийн шижин өвчнийг илтгэнэ. Бага байх нь тогтмол бус хоол тэжээл, дааврын тасалдал байгааг илтгэнэ.

Нийт уураг: Хэвийн хэмжээ нь: 60-80 г/л. Хатуу чанга хоолны дэглэмийн дараа, түүнчлэн элэг, бөөрний үйл ажиллагааг алдагдсан тохиолдолд энэ үзүүлэлт буурдаг.

Нийт билирубин: Элэгний үйл ажиллагааны үзүүлэлт. Хэвийн хэмжээ нь: 20.5 ммоль/л. Гепатит, холелитиаз эсвэл цусны улаан эсийг устгах үед энэ үзүүлэлт нэмэгддэг.

Креатинин: Бөөрний үйл ажиллагааны үзүүлэлт. Хэвийн хэмжээ нь: 0.18 ммоль/л. Өндөр үзүүлэлт нь бөөрний дутагдлын шинж тэмдэг юм. тэмдэглэгээнүүдийг танд тайлбарлаж өгье.

Гемоглобин (Hb):
Энэ бол уушигнаас хүчилтөрөгчийг эд эсэд шилжүүлэх, CO2-ыг зайлуулах гол үүрэгтэй эритроцитуудын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох нарийн төвөгтэй уураг юм. Хэвийн хэмжээ нь: эрэгтэйчүүдэд – 130-160 г/л, эмэгтэйчүүдэд – 120-140 г/л. Хэрэв гемоглобин буурсан бол энэ нь цус багадалт эсвэл цус алдах магадлалтайг илтгэж, их хэмжээний үзүүлэлтүүд нь шингэн алдалт, цусны өвчин, зүрхний зарим төрлийн өвчнийг илтгэнэ.

Цусны улаан эс:
Гемоглобин агуулсан цусны эсүүд. Хэвийн хэмжээ нь: эрэгтэйчүүдэд – 4.0-5.1 × 10¹² эс/л; эмэгтэйчүүдийн хувьд – 3.7-4.7 × 10¹² эс/л. Эрүүл хүмүүст цусны улаан эсийн илүүдэл нь өндөр ууланд ажиглагдаж болно. Гэхдээ энэ нь ихэвчлэн гуурсан хоолой, уушиг, бөөр, элэг, зүрхний өвчний тухай өгүүлдэг. Эритроцитын дутагдал нь цус багадалт, цочмог цусны алдагдал, архаг үрэвсэлт үйл явцын тухай өгүүлж байдаг. Заримдаа энэ нь жирэмсний хожуу үе шатанд илэрдэг.

Лейкоцитүүд:
Бие махбодийг хорт бодис, вирус, бактериас хамгаалахын тулд ясны чөмөг, тунгалгийн булчирхайд үүсдэг цагаан цусны эсүүд. Хэвийн хэмжээ нь: 4‚0–9‚0 × 10⁹ эс/л. Илүүдэл нь бие махбод дахь үрэвсэл эсвэл бактерийн халдварын тухай өгүүлдэг. Хүчтэй стресс, бие махбодийн стресс эсвэл жирэмслэлтээс болж лейкоцитын түвшин нэмэгддэг. Вирусын халдвар, түүнчлэн өвдөлт намдаах эм, таталтын эсрэг эм уух нь лейкоцитын тоо буурахад хүргэдэг.

Тромбоцитууд:
Цусны бүлэгнэлтийг хариуцдаг эсүүд. Хэвийн хэмжээ нь: 180–320 × 10⁹ эс / л. Илүүдэл хэмжээ нь сүрьеэ, шархлаат колит, элэгний хатуурал зэргийг илтгэнэ. Тромбоцитийн агууламж буурах нь архи, хүнд металлын хордлого, цусны өвчин, бөөрний дутагдал, элэг, дэлүүний өвчин, уулын эмгэг зэрэгт тохиолддог.

ESR: Туршилтын хоолой дахь эритроцит тунадасжих хурд. Хэвийн хэмжээ нь: эрэгтэйчүүдэд – 2-10 мм/цаг, эмэгтэйчүүдэд – 2-15 мм/цаг. Өндөр байх нь халдвар, үрэвсэл, цус багадалт, бөөрний өвчин, дааврын эмгэг, гэмтэл, мэс заслын дараах цочрол, жирэмслэлт, сарын тэмдгийн үед ажиглагддаг. Багассан утга нь цусны эргэлт хангалтгүй, анафилаксийн шок гэх мэт өвчний үед илэрдэг.

Глюкоз:
Цусан дахь сахарын үзүүлэлт. Хэвийн хэмжээ нь: 3.5-6.5 ммоль/л. Өндөр үзүүлэлттэй байх нь чихрийн шижин өвчнийг илтгэнэ. Бага байх нь тогтмол бус хоол тэжээл, дааврын тасалдал байгааг илтгэнэ.

Нийт уураг: Хэвийн хэмжээ нь: 60-80 г/л. Хатуу чанга хоолны дэглэмийн дараа, түүнчлэн элэг, бөөрний үйл ажиллагааг алдагдсан тохиолдолд энэ үзүүлэлт буурдаг.

Нийт билирубин: Элэгний үйл ажиллагааны үзүүлэлт. Хэвийн хэмжээ нь: 20.5 ммоль/л. Гепатит, холелитиаз эсвэл цусны улаан эсийг устгах үед энэ үзүүлэлт нэмэгддэг.

Креатинин: Элэгний үйл ажиллагааны үзүүлэлт. Хэвийн хэмжээ нь: 0.18 ммоль/л. Өндөр үзүүлэлт нь бөөрний дутагдлын шинж тэмдэг юм.

хуулбарлав

02/02/2025

ХАВДРААС ХАМГААЛАХ ЗАРИМ АРГА
Эрүүл эсэд хүчилтөрөгч 35% дутагдахад тэр эс 48 цагийн дотор хавдрын эс болдог. Хавдрын эс нь хүчилтөрөгчөөр амьсгалдаггүй харин глюкозыг исэлдүүлж тэжээлээ авдаг, хүчилтөрөгчгүй нөхцөлд амьдарч чаддаг эс байдаг. Хавдрын эс нь зөвхөн хүчиллэг орчинд үүсэж амьдардаг ба шүлтлэг орчинд амьдрах чадваргүй. Организмын рН 6.0 болоход организмд сүүний хүчил болон СО2 ихсэж, хавдрын эс олноор үүсэж идэвхждэг. Хавдрын эсийн митохондри нь ажиллагаагүй болсон байдаг. Хавдрын эс уураг, өөх тосоор хооллодоггүй зөвхөн глюкозоор хооллодог. Хавдрын эсийн бодисын солилцоо нь эрүүл эсийнхээс шал өөр байдаг.
Эдгээрийг Германы биохимич Отто Варбург 100-д жилийн өмнө судалгаагаар баталж 1931 оны Нобелын шагнал хүртсэн байдаг.
Үүнээс хойш эрдэмтэд элгэнд үүсдэг кетон нь хавдрыг хооллодоггүй, ямарч витамин хорт хавдрыг тэжээдэггүй гэдгийг баталсан байдаг. Хавдрын эсийн митохондри нь ажиллагаагүй болсон байдгийн улмаас хавдрын эс нь өөртөө энерги үүсгэдэггүй тул хүйтэн эс байдаг.
Өдөр бүр хавдрын эс үүсэж тэднийг томрохоос нь өмнө дархлааны эсүүд очиж устгаж байдаг. Хавдрын эс үүсээд 2 мм хэмжээтэй болоход тэр эс өөртөө судас үүсгэж цаашид өсөж томрох боломжтой болдог. Судас үүсгэсэн тохиолдолд тэр хавдрын эсүүд хурдан томорч хүрээгээ тэлдэг. Ингээд өөрөөсөө сүүний хүчил ялгаруулж эргэн тойрон байгаа эрүүл эсүүдийг хүчиллэг болгож тэндээс глюкоз авч амьдарч эхэлдэг.
Хавдрын эсүүд өөртөө судас үүсгэхийг нь ангиогенез гэж нэрлэдэг ба энэ асуудлыг 1970-1980-д оны үед Америкийн эрдэмтэн, мэс засалч Judah Folkman анх удаа судалж гаргаж тавьсан байдаг. Хавдрын эс өөртөө судас үүсгэх нь тэр эс хурдан томрох нөхцөлийг нь бүрдүүлдэг ба эсрэгээрээ үүнд нь садаа болбол тэр хавдрын эсийн өсөлтийг нь зогсоож болохыг энэ эрдэмтэн анх удаа баталсан байна. Үүнээс үүдэж зарим хавдрын судсыг нь боох мэс засал үүссэн байдаг.
Хавдрын эс буюу эмгэг эсэд судас үүсгэхийг нь зогсоож чаддаг олон натурал бодисууд байдаг байна. Д-витамин, Е-витамин, С-витамин, Куркумина , Ресвератрол, Кверцетин, Аллицин( сармисанд агуулагддаг), Катехины төрлийн бодисууд (ногоон цайнд агуулагддаг) гэх мэтийн бодисууд хавдрын эсийн ангиогенезийг зогсоож чаддаг болох нь батлагдсан байна. Тиймээс эдгээрийг өдөр тутамдаа хэрэглэж байвал ямар ашигтай нь ойлгомжтой.
Хорт хавдраас хамгаалах бас нэг сайн арга нь коллагеныг бэхжүүлэх арга юм. Хорт хавдрын эсүүд нь хажуудаа байгаа эрүүл эсийн коллагенийг нь гиалуринидаза гэдэг ферментийн тусламжтайгаар хайлуулан тасалж гэмтээдэг. Хавдрын эсээс ялгаруулж байдаг сүүний хүчлийн нөлөөгөөр эргэн тойрны эрүүл эсүүдийг нь хүчиллэг болгодог.
Ингэж коллагенаа тасдуулсан, хүчиллэг болсон эрүүл эс амьдрах чадваргүй болж хавдрын эс болон хувирдаг. Хавдрын үед гардаг хүчтэй өвдөлт нь голдуу коллагенийг таслахад үүсдэг байна. Дотроос юм мэрээд байгаа юм шиг өвдөж байна гэж зарим хүн хэлдэг. Тэгэхээр эрүүл эс тасарч, цоорч байгаа юм чинь аргагүй л юм байна.
Дэлхий дээр хавдрыг судалдаг хэдэн зуун эрдэмтдийн баг байдаг мөртлөө эсийн метастаз буюу хавдар эрүүл эсэд үсэрхийлэхийг судалдаг 100 гаруйхан баг байдаг нь үүнийг маш муу судалдаг гэсэн үг.
Хавдрыг судалдаг эрдэмтэд дандаа хавдрын эсийг үхүүлэх судалгаа хийдэг нь үндсээрээ буруу гэж Академич Болотов хэлсэн байдаг. Хавдрын эсийн эргэн тойрон байдаг эрүүл эсийн коллагенийг нь бэхжүүлээд хавдрын эс цаашид тархаж чадахгүй болгочихвол удахгүй тэр хавдрын эсүүд үхэж эхэлдэг байна. Коллагенийг бэхжүүлэхэд ямарч химийн бодис хэрэггүй, натурал бодисуудаар бэхжүүлж болдог байна.
Хойд Африкийн нутагт амьдардаг нэгэн төрлийн гүрвэлийг(Scincus scincus) хавдраар өвчлүүлэх судалгаа хийгээд өвчлүүлж чадаагүй байна. Тэгээд яагаад өвчлөхгүй байна гээд тэр амьтныг судалсан чинь холбогч эд (коллаген )нь маш хүчтэй хөгжсөн байсан гэнэ. Эсийн хооронд байдаг холбогч эдэд нь гиалурины хүчил ихтэй, маш бат бэх коллагентэй байжээ. Тиймээс суулгасан хавдрын эс нь тэр коллагенийг тасалж эрүүл эсэд нэвтрэн орж чадахгүй байсан байна.
Хавдрын эсээр оролдох шаардлагагүй зөвхөн тархалтыг нь хязгаарлаж хавдрыг эмчилж болно гэж зарим эрдэмтдийн багийнхан үзэж байгаа. Үүнийгээ ч тэд судалгаагаар баталсан байгаа. Хавдрын эм ч гаргасан байгаа.
Тиймээс хавдраас хамгаалах нэг хямд арга нь коллагеныг бэхжүүлэх арга юм. Үүний тулд хамгийн түрүүнд С-витамин хэрэгтэй. С-витамингүй нөхцөлд коллагенийг үүсгэдэг эс болох фибробласт идэвхижиж коллаген, эластин, гиалурины хүчлийг үүсгэж чаддаггүй байна. Судасны хатуурал ч ялгаагүй, судасны хананд коллаген нь тасарч жижиг шарх үүсэж үүн дээр нь холестерин, кальци сууж шархыг нөхсөнийг судасны хатуурал гэдэг. С-витаминаас гадна толгой, шийр, ясны шөл, өндөг, желатин зэрэг коллаген ихтэй зүйлийг өдөр тутамдаа хэрэглэж занших хэрэгтэй. Идсэн хоолноосоо хэрэгтэй бодисоо салгаж авахын тулд хүчтэй ходоодны хүчилтэй байх ёстой. Дайснаа сайн таньж чадвал яаж хамгаалахаа мэдэж болно гэдэг байхаа.
Эх сурвалж: БАДРАХЫН БАЯРСАЙХАН

🏥Манай эмнэлэгт мэс заслын эмчийн үзлэг эмчилгээ тогтмол хийгдэж байна. 💉Амбулаторийн жижиг мэс ажилбарууд💉хатиг буглаа ...
24/10/2024

🏥Манай эмнэлэгт мэс заслын эмчийн үзлэг эмчилгээ тогтмол хийгдэж байна.

💉Амбулаторийн жижиг мэс ажилбарууд
💉хатиг буглаа нээх
💉ургацаг авах
💉шигдсэн хумс авах
💉шарханд оёдол тавих, авах
💉өөхөн эдийн хавдар авах
💉үений тарилга эмчилгээ
💉мэс заслын дараах боолт шарлага

Мэс заслын эмчийн үзлэг зөвлөгөө үнэгүй, мэс ажилбарууд 40.000-60.000 төгрөг, мэс заслын дараах боолт шарлага 10.000-20.000 төгрөг болно.

Мэс ажилбарт утсаар цаг авч ирнэ.
☎ 94345090

🏥Хаяг: Яармаг, Хүннү моолын баруун талд Шинэ өргөө хороолол 611 байр, Озон клиник эмнэлэг.

💦💦Revitrane HA20  Өнөөгийн зах зээл дээрх хамгийн өндөр тунтай 40мг/ 2мл гиалурон агуулсан, арьсыг хурдан хугацаанд гүн ...
08/05/2024

💦💦Revitrane HA20

Өнөөгийн зах зээл дээрх хамгийн өндөр тунтай 40мг/ 2мл гиалурон агуулсан, арьсыг хурдан хугацаанд гүн чийгшүүлж, шинэ коллаген, эластины нийлэгжилтийг идэвхижүүлнэ. Нүүрний болон хүзүүний нарийн үрчлээсийг арилгаж, хөнгөн дүүргэж, арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлнэ.
Энэхүү гайхалтай гиалуроны хүчил нь усыг өөрийн жингээсээ 1000 дахин их хэмжээгээр татдаг тул арьсны усны агууламжийг ихэсгэж арьсыг супер чийглэг, илүү гэрэлтсэн толигор чанга арьстай болгоно.

Курс 4 долоо хоногийн зайтай 2 удаа хийлгэнэ. 6-12 сарын давтамжтай хийлгэж болно. Барих хугацаа 9-12 сар байна.

Үйлчилгээ: Нүүрийг залуужуулах өргөх, гялалзсан эрүүл толигор арьс, арьсыг дотроос нь гүн чийшүүлэх, арьсны бүтцийг сайжруулж, үрчлээг багасгах, нүүрний натурал хэлбэрийг сэргээх, арьсанд тэжээл өгч уян хатан байдал, арьсны өнгийг сэргээнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон цаг авах утас: ☎️ 94345090

🇯🇵 👉 ЯПОН АМИН ХҮЧЛИЙН ДУСЛЫН ШИНГЭН ХИЙГДЭЖ БАЙНА.  Хэрэглэх заалт:✅ Уураг, эрдэс, аминдэмийн дутагдал✅ Мэс заслын эмчи...
08/05/2024

🇯🇵 👉 ЯПОН АМИН ХҮЧЛИЙН ДУСЛЫН ШИНГЭН ХИЙГДЭЖ БАЙНА.

Хэрэглэх заалт:
✅ Уураг, эрдэс, аминдэмийн дутагдал
✅ Мэс заслын эмчилгээний өмнө болон дараа
✅ Шээсээр уураг алдах, хэвлийд шингэн хурах үед
✅ Элэгний үрэвслийн хөнгөн хэлбэр /АлАТ, АсАТ ихсэх/
✅ Бөөлжилт, суулгалтын дараах шингэн алдалтын үед
✅ Хоолны хордлого, архи, эмийн бодисын хордлогын үед
✅ Нарийн гэдэсний үйл ажиллагаа алдагдах
✅ Хоол боловсруулах замын хатингаршилт эмгэг
✅ Хоол боловсруулах замын мэс заслын эмчилгээний өмнө болон дараа
✅ Архаг ядаргаа, стресс, ажлын хэт ачааллын үед

Мэдээлэл болон цаг авах утас : 94345090

🏥 Манай хаяг: Хүннү моолын баруун талд Шинэ өргөө хороолол 611 байр Озон клиник эмнэлэг

🏥 Озон клиник эмнэлэгт Хатиг, буглаа нээх ажилбар тогтмол хийгдэж байна.✅ Мэс заслын эмчийн үзлэг зөвлөгөө үнэгүй.✅ Хати...
08/05/2024

🏥 Озон клиник эмнэлэгт Хатиг, буглаа нээх ажилбар тогтмол хийгдэж байна.

✅ Мэс заслын эмчийн үзлэг зөвлөгөө үнэгүй.

✅ Хатиг, арьсан доорхи буглаа нээх 50.000-60.000 төгрөг

✅ Мэс заслын эмчийн ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан 10:00-18:00
Бямба: 10:00- 14:00

✅ Хаяг: Яармаг, Хүннү моолын баруун талд Шинэ Өргөө хороолол 611, Озон клиник эмнэлэг
☎ Цаг авах утас: 94345090

   Япон витамин " С " 2000мг тарилга👉Хэрэглэх заалт: ✅ Биеийн хүчний ачаалалтай үед ✅ Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд✅ Эмий...
08/05/2024

Япон витамин " С " 2000мг тарилга

👉Хэрэглэх заалт:
✅ Биеийн хүчний ачаалалтай үед
✅ Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд
✅ Эмийн хордлого
✅ Хавдар хими эмчилгээний үед
✅ Чийг бам өвчний үед
✅ Хялгасан судасны уян хатан чанар алдагдах
✅ Архаг тамхидалтын шалтгаант С аминдэмийн дутагдлыг нөхөх
✅ Сэвхижилт, нарны харшил, арьсны үрэвсэл
✅ Яс хугарлын үед ясны хэлбэржилт, бүтцийг сайжруулах, яс бороожилтыг дэмжих
✅ Бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа алдагдах
✅ Дархлаа дэмжих, биеийн өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх

Курс эмчилгээ 10 хоног болно.

Цаг авах утас: 94345090

ӨВДӨГНИЙ ҮЕНИЙ ҮРЭВСЭЛ:🔵 Өвдөгний үений үрэвсэл нь биеийн жин ихсэх, ажлын нөхцөл, удамшил, насжилт зэргээс шалтгаалж өв...
08/05/2024

ӨВДӨГНИЙ ҮЕНИЙ ҮРЭВСЭЛ:

🔵 Өвдөгний үений үрэвсэл нь биеийн жин ихсэх, ажлын нөхцөл, удамшил, насжилт зэргээс шалтгаалж өвдөгний үений мөгөөрс тэжээлийн дутагдалд орж, мөгөөрсний эрүүл бүтэц алдагдаж, яс мөгөөрсний гадаргуу хэлбэрээ алдан барзайж, зах ирмэгээр нь үрэвсэж, ясан ургацаг ургах байдлаар илэрдэг.
Улмаар үе хоорондын зай нарийсч, үений хөдөлгөөн хязгаарлагдаж, ясны сийрэгжилт үүсдэг.

🔵 Илрэх зовиур:
-Өвдөлт: Шатаар өгсөж уруудах болон явах үед ихэвчлэн илэрнэ.
-Хөшиж өвдөх
-Шажигнаж дуугарах
- Хавирах
-Хавагнах
-Хөдөлгөөн хязгаарлагдах
-Булчингийн сулрал
-Үений хэлбэр өөрчлөгдөх
-Өвдөгний ард үений шингэн хурах

🔵 Эмийн бус эмчилгээ:
- Илүүдэл жинтэй бол жинг хасах
-Зөөлөн дасгал хөдөлгөөн
-Физик эмчилгээ
-Уламжлалт эмчилгээ
-Үений хамгаалалт

🔵 Эмийн эмчилгээ:
- Мөгөөрсний нөхөн төлжилтийг дэмжих эм (глюкозамин сульфат, хондроитин сульфат агуулсан бүтээгдэхүүнийг 3-6 сарын турш ууж хэрэглэнэ).
- Өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг дааврын бус эм
-Гиалин ( үений тэжээлийн тариа)
- Үрэвслийн эсрэг дааврын эмчилгээ (үений өвдөлт маш хүчтэй, үрэвслийн эсрэг өвдөлт намдаах эмэнд өвдөлт дарагдахгүй нөхцөлд эмчийн заавраар)

🔵 Өвдөгний өвдөлт, үрэвслийн талаар асууж тодруулах болон цаг авах утас: ☎94345090

‼ ШИГДСЭН ХУМС 🏥 Манай эмнэлэгт хөлийн шигдсэн хумсыг эмчлэх аппарат тавих болон шигдсэн хумсыг бүтэн болон таллаж авах ...
08/05/2024

‼ ШИГДСЭН ХУМС

🏥 Манай эмнэлэгт хөлийн шигдсэн хумсыг эмчлэх аппарат тавих болон шигдсэн хумсыг бүтэн болон таллаж авах эмчилгээг хийж байна. Танд хөлийн хумс шигдэж урган зовиур ихтэй байгаа бол манай эмнэлгийн мэс заслын эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.

👉Хумсыг бүтнээр нь авсан үед дараагийн хумс хурууны үзүүрт хүртэл ургахад 5-6 сар шаардлагатай. Энэ хугацаанд таны хумсны хэвтэш хэмээх бүтэц гадаад орчинд ил байрлахаас өөр аргагүй болдог.
Хумсыг бүтнээр нь сугалж авснаар хумсны хэвтэш агшиж улмаар дараагийн ургах цоо шинэ хумс зузаарч, шигдэж ургах магадлал нь нэмэгддэг байна.
Иймд таны хумс шигдсэн, эргэн тойрны эд шархалсан, идээт үрэвслээр хүндэрсэн үед тухайн хумсыг таллаж авах нь оновчтой сонголт байдаг.

👉Мөн хөлийн эрхий хурууны хумс нь буруу ургалтын улмаас шигдэж маш их зовиуртай болдог тул бид хумсыг бүтнээр нь авахгүйгээр хумсны ургалтыг зөв болгох, хумсны шигдсэн хэсэгт аппарат тавьж эмчилж байна.

🏥 Манай хаяг: Хүннү моолын баруун талд Шинэ Өргөө хороолол 611 байр Озон клиник эмнэлэг

☎Цаг авах утас: 94345090

ХАВРЫН  ВИТАМИНӨвлийн ханиадны дараа хавар зүрхний шигдээс болон цус харвалт ихэсдэг. Яагаад гэвэл өвлийн ханиадны вирус...
12/03/2024

ХАВРЫН ВИТАМИН
Өвлийн ханиадны дараа хавар зүрхний шигдээс болон цус харвалт ихэсдэг. Яагаад гэвэл өвлийн ханиадны вирус болон түүний нөлөөгөөр идэвхижсэн бактериуд уушгинд хамгийн ойрын эрхтэн болох зүрхрүү цусаар дамжин орж цусыг өтгөрүүлж, судасны ханыг гэмтээдэг. Энэ нь зүрх судасны эмгэгтэй хүмүүст шигдээс болон цус харвалт болох шалтгаан болдог.
С-витамины дутагдал судас гэмтэх үндсэн шалтгаан болдог болохыг Германы эрдэмтэн Dr. Matthias Rath “Амьтанд яагаад зүрхний шигдээс үүсдэггүй вэ” номондоо бичсэн байдаг. Уг номонд амьтдын биед GLO гэдэг ферментийн нөлөөгөөр
С-витамин үүсэж бий болдог ба хүний биед энэ фермент байхгүй тул С-витаминыг заавал гаднаас авах ёстой.
С-витамин нь судасны хана гэмтэж, судасны хатуурал үүсэхээс хамгаалдаг тул амьтад шигдээсээр өвчилдөггүй болохыг баталсан байдаг. Жимс ногооноос бага зэрэг С-витамин авдаг боловч агаарын бохирдол, хорт бодисуудыг саармагжуулахад ч хүрэлцэхгүй хэмжээтэй байдаг тул С-витаминыг заавал гаднаас авах хэрэгтэй.
С-витамины дутагдал маш элбэг тохиолддог.
Цус харвалтаас С-витамин хамгийн сайн хамгаалдаг болохыг Токиогийн Их Сургуулийн эрдэмтдийн судалгаа баталсан бол Финляндийн Куопио-н Их Сургуулын эрдэмтэд С-витамины дутагдалтай хүмүүст цус харвалт 3 дахин олон тохиолддог болохыг баталсан байдаг.
Тиймээс даралтны эмний хажуугаар С-витамин уувал цус харвалтыг 3 дахин багасгана гэдэг нь харагдаж байна.
Харамсалтай нь энэ тухай зүрхний эмчийн номонд юу ч бичдэггүй.
В3-витамин/Ниацинамид/ сэтгэл гутрал, шизофрени зэрэг олон сэтгэцийн эмгэгийг эмчлэхээс гадна зүрхний шигдээс болохоос хамгаалдаг болохыг батлаад 50 шахуу жил болж байна. Вашингтон хотод байдаг Америкийн Үндэсний Эрүүл мэндийн Хүрээлэнгийн эрдэмтэн Dr.Boyle тэргүүтэй эрдэмтэд өөрсдөө ч мэл гайхсан нэгэн судалгааг 1970-д онд хийсэн байдаг. Boyle зүрхний шигдээсээр өвчилсөн 160 өвчтөнд В3-вит 3гр-р өдөр бүр уулгахад энэ хүмүүсээс 10 жилийн дараа 6 өвчтөн нас барсан бол тухайн үеийн статистикаар 160 өвчтөнөөс 10 жилд 62 өвчтөн нас бардаг байжээ. 62:6 гэдэг бол тэнгэр газар шиг ялгаа байгааг харуулна.
Ингэж шигдээсээс хамгаалах “шидэт эм” одоо болтол гараагүй байгаа бөгөөд В3-витамины тухай зүрхний эмчийн номонд ямарч мэдээлэл байхгүй. В3-вит хэт өндөр болсон холестеринийг багасгадаг ба сайн холестерин гэгддэг HDL-г ихэсгэж 3-глицерид болон муу холестерин гэгддэг LDL-г багасгадаг болох нь батлагдсан байна. Түүгээр ч тогтохгүй В3- витамин сэтгэл гутрал, шизофрени, деменц зэрэг сэтгэцийн эмгэгийг эмчлэхээс гадна Альцгеймерийн өвчнөөр өвчлөх магадлалыг багасгадаг байна.
Nakazawa , Murata гэдэг 2 эрдэмтэн 1970-д онд зүрхний цусан хангамжийн дутагдал өвчтэй хүмүүст Хүхэрт Хондройтин 4 жилийн турш уулгаж туршсан байна. Судалгаа дуусахад Хүхэрт Хондройтин уусан өвчтөнүүдийн дунд үхэл уугаагүй өвчтөнүүдээс 2 дахин бага байжээ.
Хондройтин нь мукополисахаридын төрлийн бодис бөгөөд ийм төрлийн бодист гиалурины хүчил, гепарин зэрэг хэд хэдэн бодисууд ордог бөгөөд цусыг шингэлж судасны хана гэмтэхээс хамгаалдаг байна.
Тэгэхээр Хондройтин шигдээсээр нас барахыг 50% багасгадаг байна.
Ийм сайхан бэлэн судалгаа “шпаргалка”-г яагаад бид ашиглахгүй гэж !!!
С-вит цусан дахь сахарын хэмжээг багасгаж чихрийн өвчнийг газар авуулахгүй бага дээр нь эмчилж болохыг эрдэмтэд бүр 1930-д онд баталсан байдаг.
С- вит тогтмол хэрэглэвэл сахарыг ихсэхгүй болгож цаашилбал чихрийн өвчний үед гардаг хүндрэлээс хамгаалдаг болохыг баталсан байдаг.
Хаврын улиралд үүсдэг харшил өвчнөөс сэргийлэхэд энэ 2 витамин чухал үүрэгтэй. Харшил хөдлөхөд хүний цусанд гистамин гэдэг бодис ихэсдэг ба хэт их болбол шок болж амь насаа алдах аюулд хүрдэг.
С-вит нь энэ гистаминыг багасгадаг байна. Харшил үүсгэдэг зүйлээ санамсаргүй идсэн тохиолдолд ардаас нь С-вит ихээр уувал харшил үүсэхгүй байж болдог болохыг эрдэмтэд баталсан байдаг.
В3-вит уудаг хүмүүсийн организм гистаминыг бага багаар байнга ялгаруулж байдаг тул харшил үүсгэдэг зүйлээ хэрэглэсэн тохиолдолд организмд ихээр ялгаруулах гистамины нөөц байхгүй болсон байдаг тул харшлын шок болж амь нас эрсдэх аюул байхгүй болдог байна.
Ураны хордлого болж эсийн гэмтэл үүссэн үед С-вит 25гр-г судсаар хэд хоног хийхэд эсийн гэмтэл арилдаг болохыг Японы эрдэмтэд баталсан байдаг. Агаарын бохирдлоос болсон эмгэгээс сэргийлэхийн тулд
С-витамин хэрэгтэй.
Өвөлжин нар үзээгүй бидэнд Д-витамин чухал хэрэгтэй .Нярай хүүхдэд 1-2 мянга, цэцэрлэг сургуулийн насны хүүхдэд 3-4 мянга, харин том хүмүүст 10 мянгаар эхэлж уух хэрэгтэй. Тухайн тунг уугаад тохирч байгааг нь 1 сарын дараа шинжилгээ өгч шалгах ёстой. Эрүүл хүнд 80-100 нг/мл , амархан өвчилдөг хүмүүс 100-120 нг/мл орчим болговол өвчнөө түргэн эдгэрүүлдэг болохыг эрдэмтэд баталсан байдаг.
Шигдээс болж эмнэлэгт ирж байгаа хүмүүс, хавдартай өвчтөнүүд бүгд Д- витамины дутагдалтай байдаг болохыг баталсан судалгаа бий.
Энэ 3 витамин зүрхний өвчнөөс хамгаална мөн эсийн ДНК гэмтэж хорт хавдрын эс үүсэхээс хамгаалдаг витаминууд.
Энэ 3 витамин митохондрыг гэмтэхээс хамгаалж шинэ эс үүсэх явцыг дэмжиж, теломер богиносохыг багасгаж насыг уртасгадаг байна.
Тиймээс зүрхний өвчтэй хүмүүс болон ковидын вакцин хийлгээд цус өтгөрөлттэй гэж шинжилгээгээр гарсан хүмүүс эдгээр витаминыг ууж шигдээс болон цус харвалтаас өөрсдийгөө хамгаалаарай.

БАДРАХЫН БАЯРСАЙХАН

19/12/2023

💦💦Revitrane HA20

Өнөөгийн зах зээл дээрх хамгийн өндөр тунтай 40мг/ 2мл гиалурон агуулсан, арьсыг хурдан хугацаанд гүн чийгшүүлж, шинэ коллаген, эластины нийлэгжилтийг идэвхижүүлнэ. Нүүрний болон хүзүүний нарийн үрчлээсийг арилгаж, хөнгөн дүүргэж, арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлнэ.
Энэхүү гайхалтай гиалуроны хүчил нь усыг өөрийн жингээсээ 1000 дахин их хэмжээгээр татдаг тул арьсны усны агууламжийг ихэсгэж арьсыг супер чийглэг, илүү гэрэлтсэн толигор чанга арьстай болгоно.

Курс 4 долоо хоногийн зайтай 2 удаа хийлгэнэ. 6-12 сарын давтамжтай хийлгэж болно. Барих хугацаа 9-12 сар байна.

Үйлчилгээ: Нүүрийг залуужуулах өргөх, гялалзсан эрүүл толигор арьс, арьсыг дотроос нь гүн чийшүүлэх, арьсны бүтцийг сайжруулж, үрчлээг багасгах, нүүрний натурал хэлбэрийг сэргээх, арьсанд тэжээл өгч уян хатан байдал, арьсны өнгийг сэргээнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон цаг авах утас: ☎️ 94345090

Address

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Яармаг 4-р хороо Viva City-хотхоны баруун талд
Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 14:00

Telephone

94345090

Alerts

Be the first to know and let us send you an email when Озон клиник /Ozone clinic/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category