SNSS Medical Consulting Service, SNSS Эрүүл мэндийн консалтинг үйлчилгээ

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • SNSS Medical Consulting Service, SNSS Эрүүл мэндийн консалтинг үйлчилгээ

SNSS Medical Consulting Service, SNSS Эрүүл мэндийн консалтинг үйлчилгээ Бид хамгийн зохимжтой зөв мэдээллийг Танд уламжлах бо?

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР БНСУ-Д ИРЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ...
Сайн байцгаана уу,
БНСУ-ын Эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарт Тэргүүлэгч, “Хёндэ групп(Hyundai Group)” болон “Халла групп(Halla Group)”-ын хамтарсан хөрөнгө оруулалттай “Хёндэ Медис(HYUNDAI MEDIS)”-ийг Та бүхэнд товч танилцуулъя. Энэхүү компани нь гадаадын иргэд БНСУ-ын нэгдсэн эмнэлэг, гоо сайхан болон бусад мэргэшсэн(нуруу нугас болон үе

мөч, шүд, эрэгтэй эмэгтэйчүүд, арьс өнгө зэрэг) эмнэлэгүүдэд эмчлүүлэх, эмчилгээний дараагаар БНСУ-аар аялах үед тусгай програмчилсан үйлчилгээ үзүүлдэг үндсэн зорилготой ажилладаг юм.
Сүүлийн жилүүдэд БНСУ-д эмнэлэгт ирэх өвчтөн, иргэдэд зуучлах бизнесийн компани, аж ахуйн нэгжүүд олноор нэмэгдэж үүнтэй холбогдуулж өвчтөн, эмчлүүлж буй хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж ирсэн нь үнэн. Энэ чиглэлээр мэдээлэл харьцангуй муутай иргэдэд үнэтэй эмнэлэг танилцуулах, шаардлагагүй олон шинжилгээнд хамруулах зэрэг мэргэжлийн бус боловсон хүчнээр хангагдсан зуучлалын төвүүд ийнхүү алдаа гаргаж маргаан, үл ойлголцоог үүсгэж ирсэн юм.
“Хёндэ Медис” ХХК нь БНСУ-ын ТОП10 баталгаажсан эрүүл мэндийн зуучлалын компани бөгөөд өөрсдийн урилгын дагуу БНСУ-д ирсэн үйлчлүүлэгч нарын эрх ашгийг хамгаалах талдаа олон жилийн туршлага хуримтлуулсан гэдгээрээ бусдаас ялгагдах давуу талтай.
Энэхүү компани нь БНСУ-ын эмнэлгүүдийн гадаад иргэдэд зориулж гаргасан үнийн тариф дээр үнэ нэмэхгүйгээр, хамгийн зохимжтой эмнэлгүүдийг олж өгч үйлчлэх зарчмыг чанд хадгалдаг юм. Мөн мэргэшсэн орчуулагчийг холбож өгөх, сонирхсон чиглэлээр нь аялал жуулчлалын програмуудыг зохион байгуулах зэрэг үйлчилгээг хангах бүрэн бололцоотой, баталгаажсан компани юм.
Тодорхой мэдээллийг www.hyundaimedis.com цахим хуудаснаас солонгос, англи, орос хэл дээр хүлээн авна уу.
Анхаарлаа хандуулсанд баярлалаа.

“Хёндэ Медис” ХХК, Глобал Маркетингийн Хэлтэс
Лавлах: hyundaimedis@yahoo.com
Хаяг: Hyundai Tower 601, Olympic-ro 293-19, Songpa-Gu, Seoul, Republic of Korea

Хэрэв Та БНСУ-д эмчлүүлэхээр ирж байгаа бол !!!Сүүлийн жилүүдэд БНСУ-д эмнэлэгт эмчилгээнд ирж буй Монгол Улсын иргэд бу...
26/11/2015

Хэрэв Та БНСУ-д эмчлүүлэхээр ирж байгаа бол !!!

Сүүлийн жилүүдэд БНСУ-д эмнэлэгт эмчилгээнд ирж буй Монгол Улсын иргэд буруу эмчилгээ хийгдсэний улмаас хохирсон хэргүүд их хэмжээгээр гарч, үүний дагуу гомдлоо барагдуулахаар шүүх хуулийн байгууллагуудад хандах, орчуулагч хайж байгаа хүсэлтүүд онлайнаар ирж байна.

Гоо сайхны мэс засал (нүд, хамар, хөх г.м.), нуруу нугасны мэс засал гээд ер нь бараг бүх салбарыг хамарч байх шиг. Мөн эмнэлэгт ажиллаж буй монгол хэлний орчуулагч нарын чадавхи, үйлчилгээний чанарын талаар яригдаж байна.

Энэ нь манайд солонгос захиралтай эрүүл мэндийн зуучлалын төвүүд ихэссэн, тэд манай өвчтөнүүдэд зайлшгүй шаардлагатай эмнэлэг бус, харин үйлчилгээ үзүүлж буй өөрсөнд нь илүү их нэмүү өртөг өгөх газрууд руу, хөдөө орон нутагт буй жижиг эмнэлэгүүд рүү өвчтөнийг шахах ажлуудыг зохион байгуулж байна. Буцаад хандахад түрээсийн байранд суугаа орчуулагч бүсгүй ямар ч хариуцлага хүлээх бололцоогүй, "бид солонгос руу хандсан, хариу ирээгүй байна, уучлаарай" гэх хоосон хариултууд авч байдаг гэнэ.

Иймд Солонгост эмнэлэгт ирэхээр төлөвлөж байгаа, эсхүл өөрт таарах зөв эмнэлгээ хайж байгаа бол дараах бэлтгэл ажлыг ханган судалгаа хийнэ үү.

1. Өөрийн өвчний оношоо зөв мэдсэн байх. Манайд мөн онош буруу тавигдах, эмийн бизнесийн сүлжээнд орсон зарим нэг буруу үйл ажиллагаатай эмнэлэг эмч нараас болж иргэд хохирч байгаа тул оношоо дор хаяж 2 эмнэлэгт үзүүлж байж зөв гаргуулах нь зүйтэй. Тэгж байж ирж буй эмнэлэгтээ өөрийн биеийн байдлаа зөвөөр мэдүүлж эмчилгээний чиглэлээ зөв гаргуулна.

2. Ирэх гэж буй тухайн эмнэлгийн талаар сайтар судлах хэрэгтэй. Заавал том гэхээсээ илүү өөрт тань таарах зөв эмнэлэг үү гэдгийг сайн судлах, үнийг харьцуулж харах, нисэх онгоцны буудлаас хэр зайтай, ойр хавьд нь орчуулагч байгаа эсэх зэргээ сайтар судалж мэдсэн байх. Солонгос зуучлагч захирал нар аль болох өөрийн гэрээтэй эмнэлэгт, эсхүл өөрсөнд нь их хувь олгоно гэсэн эмнэлэг рүү шахах, чиглүүлэх хандлагатай байдаг.

3. Монгол Улсын ЭСЯ-ныхаа утасны дугаар хаягаа мэддэг байх. Монгол Улсын иргэний эрх ашгийг гадаадад хамгаалах ёстой байгууллага бол Монгол Улсаас гадаадад суугаа ЭСЯ юм. Иймд аливаа нэгэн асуудал гарах, яаралтай орчуулагч хэрэгтэй бол 02-794-1350 ЭСЯ-ны утсаар тусламж хүсэх боломжтой.

4. Эцэст нь эмчилгээний дараа төлбөр хийсэн баримт, эмчилгээ хийлгэсэн эмчийн тэмдэглэл зэрэг холбогдох бичиг баримтуудаа баталгаажуулж авах хэрэгтэй. Хожим өөр газар очиж эмчлүүлэхэд энэ материал нь солонгос төдийгүй англи хэл дээр мөн хэрэгтэй байдаг.

5. Эцэст нь орчуулга хийж буй хүн маань анагаах ухааны дээд сургууль төгссөн эсэх, эмнэлэг болон өвчин, хүний бие мах бод эрхтэн зэргүүдийн талаар хэр зөв ойлголт мэдлэгтэй байгаа талаар энгийн байдлаар ярилцах зуураа мэдэж болно. Хорт хавдар гэж хэлээд байхад зүгээр хавдар гэж орчуулаад байх орчуулагч нар их байдгийг анхаарна уу. Тэр тусмаа манайхны их очдог 5-н том эмнэлгүүдэд... Эмнэлгийн оруулгыг хэдэн жил амьдарсан сурснаараа сайн хийдэг биш юм билээ. Орчуулж буй хүн Таны амь нас эрүүл мэндийг бүрэн хариуцах тул түүний мэдлэгийг сайтар судалж байж өөрийгөө даатгах нь зүйтэй. Хэрэв эмнэлгийн орчуулагч шаардлага хангахгүй бол өөр орчуулагч дуудах эрх нь Танд буй (мэдээж төлбөрөө өөрөө хариуцах хэрэгтэй болно. Нэг цагийн 30,000 воноор гаднаас орчуулагч дуупаж ажиллуцлж болно) гэдгийг анхаарна уу.

Хэрэв Танд итгэлтэй жууч, орчуулагч, эмнэлэг олдохгүй бол Та манайд хандана уу.

Лавлах: 7676-5557 (Монгол дугаар)
Солонгост: 010-7267-7070
E-mail: snsssarnai@gmail.com

Боловсруулсан:
SNSS Medical Consulting Service.
SNSS Гадаадад эмчлүүлэгч нарт зөвлөгөө өгөх үйлчилгээ
БНСУ, Соүль хот.

23/03/2015

"SNSS" ХХК-нийн Солонгост эмчлүүлэгч нарт зөвлөгөө өгөх үйлчилгээ нь Та болон Танай гэр бүлд хамгийн найдвартай үйлчлэх, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах бүрэн бололцоотой байгууллага юм.

Нисэх буудлаас угтах болон үдэх, зочид буудал захиалах, эрүүл мэндийн үзлэг болон мэс засал хийх эмнэлгийн талаарх мэдээллүүдийг харьцуулан судадж Танд хэрэгцээтэй, шаардлагатай хамгийн зөв бөгөөд зохимжтой эмнэлгийг санал болгоно.

Бид үнийн төлбөр дээр зардал нэмэлгүйгээр үйлчилж өгөх бөгөөд БНСУ-ын Эрүүл мэндийн тухай хуулинд тусгагдсан Гадаад өвчтөнг зуучилсан үед эмнэлгийн зүгээс төсөвлөсөн тогтсон тарифын дагуу үйлчилгээний төлбөр авдаг.

Үйлчлүүлэгчийн байр сууринаас, үйлчлүүлэгчийнхээ талд орж ажиллах байгууллага бол "SNSS" Medical Consulting Service.

Та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна.

SNSS Medical Consulting Service
Хаяг: Улаанбаатар, БГД, Энэбишийн өргөн чөлөө 65, Сарнай төв.

Утас: 7676-5557
Солонгост 010-7267-7070
E-mail: snsssarnai@gmail.com

04/01/2015

"SNSS" гадаадад эмчлүүлэгч нарт мэдээлэл түгээх үйлчилгээ нь БНСУ-ын томоохон эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны гэрээний дагуу ажилладаг.

Бид Солонгост эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдахаар ирэх Монголчуудын эрх ашгийг хамгаалах бололцоотой хамгийн чадварлаг эрүүл мэндийн зуучлалын байгууллагуудын нэг юм.

Бид анагаах ухааны чиглэлээр суралцаж буй Монгол оюутнууд дундаас солонгос хэлний түвшин тогтоох шалгалтны хамгийн дээд түвшинд тэнцсэн боловсон хүчнээр хангагдсан.

Хэрэв Та солонгост эмнэлэгт ирж эмчлүүлэх гэж байгаа бол бидэнтэй шууд холбогдсоноор зардлаа хэмнэхийн хажуугаар зөв эмнэлгээ олох болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Бид Танд хэрэгцээтэй хамгийн зөв эмнэлгийг олж өгөхөөс гадна Солонгост байх хугацаанд байрлах зочид буудлын захиалга хийх, нисэх онгоцны буудлаас угтаж үдэх, зөв бэлтгэгдсэн эмнэлгийн чиглэлийн орчуулгачаар хангах зэрэг үйлчилгээнүүдийг санал болгоход таатай байна.

Танд хэрэгтэй хамгийн зөв эмчилгээ, эмнэлгийн үйлчилгээг олж холбож өгөх нь бидний эрхэм зорилго. Бид солонгост бүртгэлтэй бүх эмнэлэгтэй хамтран ажилладаг тул Та бидэнтэй холбодоно уу.

Холбоо тогтоох арга:

1.Фэйсбкийн PM
2.Монголоос: +82-10-7267-7070 / Солонгост 010-7267-7070

16/03/2014

Хэрэв Та БНСУ-д эмнэлэгт ирэх гэж байгаа бол смс-ээр эмнэлгийн мэдээлэл, орчуулгын vнэ ханш зэрэг бvхий л мэдээллээ урьдчилж тодруулна уу.

Address

Сарнай төв, 19 хороо, Баянгол дүүрэг
Ulaanbaatar

Telephone

91995557

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when SNSS Medical Consulting Service, SNSS Эрүүл мэндийн консалтинг үйлчилгээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to SNSS Medical Consulting Service, SNSS Эрүүл мэндийн консалтинг үйлчилгээ:

Share

Category