Дуут Жинст ӨЭМТ

Дуут Жинст ӨЭМТ Primary Care Center

📌📌Амны хөндийн эрүүл мэнд мэдээлэл 1✅ Амны хөндийн эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах нь шүдний өвчлөлөөс үүдэлтэй о...
31/03/2026

📌📌Амны хөндийн эрүүл мэнд мэдээлэл 1
✅ Амны хөндийн эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах нь шүдний өвчлөлөөс үүдэлтэй олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж буй чухал арга юм...👨‍⚕️🏥👍🦷☝️👩‍⚕️

Амны хөндийн эрүүл мэнд нь зөвхөн шүд, буйл төдийгүйбүх биеийн эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг.Эрүүл амны хөндий нь:...
31/03/2026

Амны хөндийн эрүүл мэнд нь зөвхөн шүд, буйл төдийгүй
бүх биеийн эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг.
Эрүүл амны хөндий нь:
✔️ Хоол хүнсийг зөв зажилж, шим тэжээлийг бүрэн авахад тусалдаг
✔️ Ярих, харилцах, өөртөө итгэлтэй инээмсэглэх боломжийг бүрдүүлдэг
✔️ Зүрх судас, хоол боловсруулах зэрэг бусад эрхтний эрүүл мэндийг дэмждэг
Харин амны хөндийн өвчин нь өвдөлт, үрэвсэл үүсгэж,
өдөр тутмын амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг.
👉 Иймээс та өдөрт 3 удаа 3 минут зарцуулан амны хөндийгөө тогтмол арчилж, шүдээ зөв угаан, эрүүл хооллож, шүдний эмчид 6 сар тутам үзүүлж хэвшээрэй.

“ЭМЧ ТАНДАА БАЯРЛАЛАА” 👩‍⚕️Эх орныхоо эрүүл мэндийн манаанд зогсож, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй эмч тандаа б...
30/03/2026

“ЭМЧ ТАНДАА БАЯРЛАЛАА”
👩‍⚕️Эх орныхоо эрүүл мэндийн манаанд зогсож, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй эмч тандаа баярлалаа
Төрдөө өргөсөн эмчийн ариун тангаргийг
Төөрөг заяандаа хууль болгон дээдэлдэг
Түмэндээ нүүрлэсэн аюулт өвчнийг
Төрсөн биеэрээ авардаг эмч нартаа "Олон улсын эмч нарын баяр"-ын мэндийг хүргэе🥰

🌸 Өсвөр насны охид ХПВ-ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсанаарөөрсдийгөө умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийл...
27/03/2026

🌸 Өсвөр насны охид ХПВ-ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсанаар
өөрсдийгөө умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой.

🦠 Хүний папиллома вирус (ХПВ) нь бэлгийн замаар дамждаг түгээмэл халдвар бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан болдог.

27/03/2026
27/03/2026

#Умайн хүзүүний хорт хавдрын 95%-иас дээш тохиолдлыг хүний папилломавирус (ХПВ) үүсгэдэг.
ДЭМБ 9–14 насны охидыг ХПВ-ийн вакцин хийлгэхийг зөвлөдөг бөгөөд энэ нь умайн хүзүүний хорт хавдрыг урьдчилан сэргийлэхэд маш үр дүнтэй юм.

📢 ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛДСургуулийн 12–14 насны сурагчдад Хүний папиллома вирусийн (ХПВ) эсрэг вакцин Өрхийн эрүүл мэнд...
27/03/2026

📢 ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД
Сургуулийн 12–14 насны сурагчдад Хүний папиллома вирусийн (ХПВ) эсрэг вакцин Өрхийн эрүүл мэндийн төвд хийгдэж байна
💉 ХПВ вакцин нь:
-Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлнэ
-Олон улсад батлагдсан, аюулгүй вакцин
-Энэ насанд хийхэд хамгийн үр дүнтэй
👉 Та бүхэн хүүхдээ эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалах зорилгоор вакцинд хамруулахыг зөвлөж байна.
💉 Вакцинд хамрагдахдаа ажлын өдрүүдэд хүүхдээ дагуулан өрхийн эрүүл мэндийн төвд хүрэлцэн ирж хамрагдах боломжтой.
📞 Холбоо барих: 86838949

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛЭХ ДОХИОГООР АЖИЛЛАНА Жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх пүрэв гарагт улс орон даяар “Газар ...
26/03/2026

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛЭХ ДОХИОГООР АЖИЛЛАНА
Жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх пүрэв гарагт улс орон даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиодог. Дадлага сургууль энэ сарын 26-ны өдрийн 16:00 цагт орон даяар зохион байгуулагдана.
Эхний дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх,
Хоёр дахь дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбайруу гарах,
Гурав дахь дохио дуугарахад: Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай.

“ЭМЧ ТАНДАА БАЯРЛАЛАА” 👩‍⚕️Эх орныхоо эрүүл мэндийн манаанд зогсож, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй эмч тандаа б...
26/03/2026

“ЭМЧ ТАНДАА БАЯРЛАЛАА”
👩‍⚕️Эх орныхоо эрүүл мэндийн манаанд зогсож, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй эмч тандаа баярлалаа
Төрдөө өргөсөн эмчийн ариун тангаргийг
Төөрөг заяандаа хууль болгон дээдэлдэг
Түмэндээ нүүрлэсэн аюулт өвчнийг
Төрсөн биеэрээ авардаг эмч нартаа "Олон улсын эмч нарын баяр"-ын мэндийг хүргэе🥰

Өдөр бүр 8:00-17:00 цагийн хооронд шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төвд авч байна.
24/03/2026

Өдөр бүр 8:00-17:00 цагийн хооронд шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төвд авч байна.

ЭСИЙН ШИНЖИЛГЭЭНДЭЭ ХАМРАГДААРАЙ БҮСГҮЙЧҮҮДЭЭ
Умайн хүзүүний эсийн шинжилгээ гэж юу вэ?
Умайн хүзүүний эсийн шинжилгээ буюу ПАП шинжилгээ нь папиллома вирусийн халдварын шалтгаантай үүсдэг умайн хүзүүний хавдар, хавдрын урьдал эмгэгийг эрт илрүүлэх зорилготой хийгддэг шинжилгээ юм. Эсийн шинжилгээг зориулалтын сойзоор дээж авч шинжилдэг. Маш энгийн ажилбар учраас танд ямар нэгэн таагүй мэдрэмж төрөхгүй. Урьдчилан сэргийлэх зорилгоор умайн хүзүүний эсийн шинжилгээг 30 наснаас дээш 3 жил тутамд 1 удаа шинжилнэ.
👉2026 онд 1966, 1969, 1972, 1975, 1978, 1981, 1984, 1987, 1990, 1993, 1996 онд төрсөн эмэгтэйчүүд эсийн шинжилгээнд хамрагдана.
Анхаарах зүйлс:
📌Сарын тэмдэг ирээгүй байх
📌48 цагийн дотор бэлгийн харьцаанд ороогүй байх
📌Эмэгтэйчүүдийн лаа эмчилгээ хийлгээгүй байх
Харъяа ӨЭМТ-үүдэд ажлын өдрүүдэд авна

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дуут Жинст ӨЭМТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share