Бүүвэй-Мед Хүүхэд, Нярай, Зүрх судас, Дотрын эмнэлэг

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Бүүвэй-Мед Хүүхэд, Нярай, Зүрх судас, Дотрын эмнэлэг

Бүүвэй-Мед Хүүхэд, Нярай, Зүрх судас, Дотрын эмнэлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Бүүвэй-Мед Хүүхэд, Нярай, Зүрх судас, Дотрын эмнэлэг, Doctor, БЗД, 18-р хороо, Мичид төв 6 давхарт 602, Ulaanbaatar.

👉Хүүхэд нярайн эмчийн үзлэг эмчилгээ
Нярайн зулай түнх, хэвлийн ЭХО

👉Насанд хүрэгчдийн Зүрх судас, дотрын эмчийн үзлэг
зүрхний ЭХО, ЭКГ

👉Бүх төрлийн ЭХО оношилгоо

👉Бүх төрлийн лабораторын шинжилгээ

👉Өдрийн эмчилгээ

👉Гэрийн дуудлагын үйлчилгээ

‼️ЭНТЕРОВИРУСЫН ХАЛДВАР  / ГАР ХӨЛ АМНЫ ӨВЧИН/ ‼️Энтеровирус нь бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог бөгөөд хоолой ...
15/05/2026

‼️ЭНТЕРОВИРУСЫН ХАЛДВАР
/ ГАР ХӨЛ АМНЫ ӨВЧИН/ ‼️

Энтеровирус нь бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог бөгөөд хоолой залгиураар идээтэй тууралт гарах, гар хөлийн арьсаар тууралт гардаг онцлог шинж тэмдэгтэй. Уг вирусийн халдвараар өвчилсөн бага насны хүүхдэд халуурах шинж давамгай илрэх ба хэвлийгээр базалж өвдөх буюу суулгах, бөөлжих онцлог шинж тэмдэгээр илэрнэ. Халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал эмчид хандахыг зөвлөе. Урьдчилан сэргийлэхийн тулд та дараах зүйлсийг хийж чадна.
✅Гарыг сайтар савандаж угаах;
✅Хүүхдийн дархлааг сайжруулах, амин дэмээр баялаг илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх;
Амин дэмээр баялаг чацаргана, аньс, нэрс, аарц, үзэмний шүүсийг түлхүү хэрэглэх;
✅Улиралд тохируулан хувцаслах;
✅Бага насны хүүхдийг олон нийтийн газар, айлаар дагуулж явахгүй байх;
✅Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх;
✅Жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх;
✅Хүүхдийн аяга, тавгийг дамжуулж хэрэглэхгүй байх;
✅Гудамж, талбайгаас хүнс, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх;
✅Хаалганы бариул, утас, хүүхдийн тоглоом, хүүхэд хүрч болох талбайг савандаж угааж ариутгах
✅Гэртээ агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ хийх;
✅Нүхэн жорлон, угаадасны нүхийг жавелион, клорсепт, гипохлорт кальци зэрэг хлор агуулсан нэгдлүүд зааврын дагуу хийж халдваргүйжүүлэх
✅Хүүхэд халуурах, биеэр тууралт гарах, нус шүлс гоожих, хоолой өвдөх, суулгах, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах;
✅ Шинж тэмдэг илэрсэн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй гэрт нь тусгаарлах
✅Та өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ☎️19001903☎️утсаар лавлаарай.
👉👩‍⚕️ХҮҮХДИЙН ЭМЧИЙН ДУУДЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭ 🚑🚑🚑
Цаг захиалах утас ☎️19001903☎️

30/04/2026
31/03/2026

❤️ЭРХЭМ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД...‼️

Өнөөдөр буюу 2026.03.31-ны өдөр манай байгууллага дотоод ажилтай тул амбулатори болон гэрийн дуудлагын үйлчилгээ 17:00 цаг хүртэл ажиллахыг мэдэгдэж байна.

Маргаашнаас буюу 2026.04.01-ний өдрөөс амбулатори болон гэрийн дуудлагын үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.

Хүндэтгэсэн: "Бүүвэй-Мед" эмнэлэг

НЯРАЙН ШАРЛАЛТ👍(Фото эмчилгээнд орсон нярай бүрт  Зулайн ЭХО+Нярайн эмчийн үзлэг үнэ төлбөргүй) 🥰Сүүлийн үед манай улсад...
23/03/2026

НЯРАЙН ШАРЛАЛТ
👍(Фото эмчилгээнд орсон нярай бүрт
Зулайн ЭХО+Нярайн эмчийн үзлэг үнэ төлбөргүй) 🥰

Сүүлийн үед манай улсад нярай хүүхдийн шарлалт удаан хугацаагаар үргэлжилж, эцэг эх, асран хамгаалагчдын сэтгэл зовоосон асуудлуудын нэг болоод байгаа билээ. Энэ удаад бид нярайн шарлалтын тухай товч танилцуулъя.
Нярайн шарлалт нь цусан дах билирубины түвшин нэмэгдсэнээс үүсдэг. Ураг эхийн хэвлийд байхад цусны улаан эсээс үүссэн билирубин элгээр дамжин шүүгдэж хүүхдийн өтгөнтэй хамт гадагшилснаар шарлалт дуусдаг. Билирубины түвшин нэмэгдсэнээр хүүхдийн арьс салст, нүдний склер, гарын алга, хөлийн ул шарлахыг бид энгийн нүдээр ч харж чаддаг шүү дээ.
Шалтгаан:
Хүүхэд эхийн хэвлийд байхад ихэс ургийн биед байгаа илүүдэл билирубиныг гадагшлуулдаг. Харин төрсний дараа хүүхдийн элэг энэхүү үүргийг гүйцэтгэдэг. Энэхүү үйл ажиллагааг элэг бүрэн гүйцэтгэхийн тулд тодорхой цаг хугацаа шаардлагатай байдаг. Үүнийг физиологийн шарлалт гэнэ. Эрүүл хүүхдийн шарлалт 2-3 дахь хоногоос эхэлж 10 хоногийн дараа арилдаг.
Дараах 2 хэлбэрийн шарлалт нь хүүхдэд аюулгүй юм.
✅Эхийн хөхөнд сүү сайн орохгүй байснаас хүүхдэд шарлалт харьцангуй удаан явагдаж болно. Энэ тохиолдолд хөхөнд сүү орсноор хүүхдийн шарлалт хурдан арилдаг.
✅ Хөхний сүүний шарлалт гэсэн ойлголт байдаг. Энэ нь зарим эрүүл нярай хүүхдэд тохиолддог. Хөхөөр хооллож байгаа хүүхдэд амьдралын эхний 2-3 дахь хоногтойгоос шарлалт эхэлж 14 хонгийн дотор аажим багассаар арилдаг.
Шарлалт удаан явагдах , шарлалтын явц хүнд бол дараах эмгэг байж болох талтай юм.
✅ Эх хүүхдийн цусны резус үл тохироо
✅ Төрөлтийн хүндрэлээс шалтгаалсан цефалогематом
✅ Цусан дах улаан эсийн тоо олшрох. Энэ нь дутуу төрсөн нярай болон ихэр хүүхдүүдэд түгээмэл тохиолддог шалтгаан юм.
✅ Халдвар “TORCH”
✅ Зарим ферментийн дутагдал
✅ Зарим эмийн нөлөө
✅ Элэг , цөсний замын эмгэгүүд
✅ Хүчилтөрөгчийн дутмагшил
✅ Удамшлын өвчнүүд, гаж хөгжил
Шинж тэмдэг:
✅ Шарлалт нүүрнээс эхэлж хүзүү, цээж, хэвлий, хөл , хөлийн ул хүртэл тархдаг.
✅ Толгойноос хөл рүү чиглэлтэй шарлана.
✅ Хүүхдийн нүдний шарлалт ажиглагдана.
✅ Хүүхдийн уланд шарлалтыг үнэлэх техникээр шарлалтыг тодорхойлж болно. Шалгахдаа тасалгааны гэрэлд бус нарны гэрэлд дээрх шинж тэмдгүүд байгаа эсэхийг шалгана. Арьс болон арьсан доорхи өөхөн эдийн өнгийг хувиртал арьсан дээр хуруугаараа зөөлөн дарна. Хүүхэд тань цайвар арьстай бол дух, хамар эсвэл цээжин дээр хуруугаараа зөөлөн дараад авах үед шаргал туяа татаж байгаа эсэхийг ажиглана. Хэрвээ хүүхэд тань бор арьстай бол түүний буйл болон нүдний цагаан нь шарласан эсэхийг шалгаж үзээрэй.

Эмчид хандах хэрэгтэй юу?
Таны хүүхдийн арьс шар байвал ялангуяа нүдний цагаан болон хэвлий, гар хөл нь хэт их шар туяатай байвал хүүхдийн эмчид хандаарай. Мөн нярайн шарлалт хэдийгээр бага боловч 2-оос дээш долоо хоног үргэлжилсэн болон хүүхэд нойрмог, хөхөндөө дургүй болох зэрэг шинжүүд илэрвэл эмчид даруй хандах хэрэгтэй.

Оношлогоо
Эмч нар ихэвчлэн тусгай багажийн тусламжтай нийт билирубины хэмжээг арьсанд нь хүргэх замаар оношлодог.
Шаардлагатай тохиолдолд цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, кумбсын сорил, ретиукулоцитыг тоолох шинжилгээ хийдэг.
Эмчилгээ
Физиологийн шарлалтанд эмчилгээ шаардлагагүй.
Эмчилгээ шаардлагатай эсэх нь доорх хүчин зүйлсээс хамааралтай. Үүнд :
✅ Хүүхдийн билирубины түвшин
✅ Билирубины түвшин хэр хурдан нэмэгдэж байгаа
✅ Дутуу төрөлт
✅ Хүүхэд хэдэн хоногтой буюу настай
Хүүхдийн цусан дах билирубины түвшин маш өндөр бөгөөд хурдацтай ихэсч байгаа тохиолдолд эмчилгээ шаардлагатай.
Хүүхдийг өдөрт олон удаа буюу дор хаяж 12-оос дээш удаа хөхүүлэх. Ингэснээр баастай билирубиныг гадагшлуулна.
Билирубины түвшин өндөр байгаа нярай хүүхдүүдэд фото эмчилгээ хийгддэг. Энэхүү эмчилгээ нь арьсан дах билирубины хэмжээг бууруулдаг.
✅ Энэхүү хөх гэрэлтэй тусгай зориулалтын аппаратаар эмчилнэ. Фото эмчилгээнд орох үед дулаахан , тохиромжтой, тогтмол температуртай байна.
✅ Хүүхэд нүцгэн байх бөгөөд зөвхөн Нүдийг хамгаалах зорилгоор нүдний хаалттай, памперс зүүсэн байна.
✅ Хүүхдийг фото эмчилгээнд орж байх өдрүүдэд хөхөөр хооллох нь чухал.
Шарлалт өндөр байх нь ямар үр дагавартай вэ?
Ихэнх эрүүл хүүхдийн шарлалт 1-2 долоо хоногийн дараа ямар нэгэн эмчилгээгүйгээр өөрөө аяндаа арилдаг.
Билирубины хэмжээ маш өндөр байх нь хүүхдийн тархийг гэмтээж болзошгүй тул та төрөх эмнэлгээс гарснаас 24 цагийн дараа шарлалтаа заавал хэмжүүлээрэй. Мөн хүүхдийн шарлалт 14 хоногоос удаан үргэлжлэх нь аюултай тул мэргэжлийн эмчид үзүүлж байх нь тун чухал юм.

МӨН МАНАЙ ЭМНЭЛЭГ НЬ БЯЦХАН НЯРАЙ НАРТАА ЗОРИУЛАН 24 ЦАГИЙН ТУРШ, ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН, ӨНДӨР ҮР ДҮНТЭЙ, 360 ГРАДУСААР БУЮУ БҮХ ТАЛААС НЬ ШАРАХ /4-6 ЦАГИЙН ДОТОР НЯРАЙН ШАРЛАЛТЫГ БҮРЭН БУУЛГАХ/, ФОТО АППАРАТААР ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙГААГ ДУУЛГАХАД ТААТАЙ БАЙНА.

Хүүхэд гэдэг эцэг эхийн 100% хайр халамж, энхрийллийг цаг үргэлж шаарддаг бурхны бэлэг юм шүү. Таны гэр бүлд аз жаргал , сайн сайхан бүхнийг хүсье.

ТА ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ МАНАЙ ЭМНЭЛГИЙН ☎️1900-1903 УТСАНД ХАНДААРАЙ.

МӨН ДУУДЛАГААР ХҮҮХДИЙНХЭЭ ШАРЛАЛТЫГ ГЭРТЭЭ ХЭМЖҮҮЛЖ, МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ АВАХ БОЛОМЖТОЙ.
"БҮҮВЭЙ-МЕД" ЭМНЭЛЭГ.

ХҮЙСНИЙ ГРАНУЛЕМАНярай хүүхдийн хүйсэн дээр байрлах ув улаан усан үзэм шиг харагддаг мөхлөгт эдийг ХҮЙСНИЙ ГРАНУЛОМА гэж...
20/03/2026

ХҮЙСНИЙ ГРАНУЛЕМА
Нярай хүүхдийн хүйсэн дээр байрлах ув улаан усан үзэм шиг харагддаг мөхлөгт эдийг ХҮЙСНИЙ ГРАНУЛОМА гэж нэрлэдэг. Хүйсний гранулома гэдэг нь хүй цөглөснөөс хойш эхний хэдэн долоо хоногт үүсдэг цусны судас болон холбогч эдүүдээс бүтэх мөхлөгт эсийн хэт өсөлт буюу ургацаг юм. Ховор тохиолддог (1:500) бөгөөд ихэнх тохиолдолд нярай хүүхдийн хүйсний хэсэг нойтон байснаас үүсдэг.
Хүйсний грануломаг эмчлэхийн тулд ердөө л хоолны давс байхад л хангалттай.
АНХААР ❗️❗️❗️ Та Гранулома мөн эсэхийг эмчээр тодорхойлуулах шаардлагатай.
Дэлгэрэнгүй мэдээлэлийг 19001903 утсаар лавлана уу.
Бүүвэй Мед хүүхдийн эмнэлэг

❤️ХҮҮХДИЙН СЭТГЭЦИЙН ЭМЧИЙН ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ.❤️👉Долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан, Ням гарагт СЭМҮТ-...
18/03/2026

❤️ХҮҮХДИЙН СЭТГЭЦИЙН ЭМЧИЙН ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ.❤️

👉Долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан, Ням гарагт СЭМҮТ-ийн 18 жилийн дадлага, туршлагатай, АУ-ны магистр, тэргүүлэх зэрэгтэй, хүүхдийн сэтгэцийн эмч манай эмнэлэг дээр ирж, таны хүүхдийн тулгамдсан асуудлыг мэргэжлийн түвшинд үнэлж, оношилж, зөвлөгөө өгнө.
Та манай эмнэлгийн ☎️19001903 утсаар цаг захиалж үйлчлүүлээрэй. ❤️

🏩 ЗҮРХ СУДАСНЫ ЭМЧ НАР ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА.✅Зүрхний өнгөт доплерт ЭХО✅Судасны ЭХО✅Үений ЭХО ❤  Зүрхний нарийн мэргэжлийн эм...
10/03/2026

🏩 ЗҮРХ СУДАСНЫ ЭМЧ НАР ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА.
✅Зүрхний өнгөт доплерт ЭХО
✅Судасны ЭХО
✅Үений ЭХО
❤ Зүрхний нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
❤ Хүүхдийн зүрхний төрөлхийн болон олдмол гажгуудыг оношлох, илрүүлэх
❤ Зүрхний цахилгаан бичлэг (12 сувагтай)
❤ Бүх төрлийн лабораторийн шинжилгээ хийж байна.
👉Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай эмнэлгийн ☎1900-1903☎ утсаар лавлаарай.
🥰Баярлалаа.🥰



#Зүрх

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ🇲🇳Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх ГАЛ МОРИН жилийн сар шинийн мэнд дэвшүү...
17/02/2026

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ🇲🇳

Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх ГАЛ МОРИН жилийн сар шинийн мэнд дэвшүүлье.
Сар шинийн баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана:
2026.02.18 Амарна
2026.02.19 Амарна
2026.02.20 Амарна
2026.02.21-нээс хэвийн ажиллана.

Та бүхэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн, тэгш дүүрэн сайхан шинэлээрэй.

07/12/2025
🦠🦠🦠ХАНИАД, ТОМУУНЫ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН БОЛ ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРААР ҮҮСГЭГЧИЙГ ИЛРҮҮЛЖ ЗӨВ ЭМЧИЛГЭЭГЭЭ ЭХЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ Б...
02/12/2025

🦠🦠🦠ХАНИАД, ТОМУУНЫ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН БОЛ ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРААР ҮҮСГЭГЧИЙГ ИЛРҮҮЛЖ ЗӨВ ЭМЧИЛГЭЭГЭЭ ЭХЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

😷Томуугийн А, RSV, COVID, Adenovirus-ийн халдвараар ихэвчлэн хүүхдүүд өвдөж байна.
Томуугийн А хүрэээий вирус нь халдварлах чадвар өндөртэй агаар дуслын замаар халдварладаг хоруу чанар өндөртэй вирус.
1 наснаас доош насны багачууд хүндээр өвчлөх тохиолдол их байдаг.
Томуугийн вирус нь амьсгалын доод замын үрэвсэлд хурдан хугацаанд хүргэдэг учраас бага насны хүүхдүүд гэнэт ханиалгаж халуурч эхлэх, цэр ихтэй бөглөршиж ханиалгаж амьсгаадаж эхлэх, халууралт ойр ойрхон байх, халууралт намдахгүй үргэлжлэх, баас шингэрэх, бөөлжих,уйлагнах тайван бус болох орчиндоо сонирхолгүй болох гэх мэт шинж тэмдгээр эхэлдэг.
Бага сартай хүүхдүүдэд дээрх шинж тэмдэг илэрч байгаа бол цаг алдалгүй арга хэмжээ эрт авах, эмчид үзүүлэх шаардлагатай.
Ихэнх тохиолдлууд уушгины хатгалгаагаар хүндрэх эрсдэлтэй.
🏥Манай эмнэлэг өдөр бүр 09:00-00:00 цаг хүртэл гэрийн дуудлагаар болон амбулаториор үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд 5 төрлийн вирус илрүүлэх оношлуурыг үзлэг оношилгоондоо ашиглаж байна.
ТА ☎️19001903 УТСААР ЦАГ ЗАХИАЛЖ,ГЭРИЙН ДУУДЛАГА БИЧҮҮЛЖ ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ🥰

Address

БЗД, 18-р хороо, Мичид төв 6 давхарт 602
Ulaanbaatar
11000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бүүвэй-Мед Хүүхэд, Нярай, Зүрх судас, Дотрын эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Бүүвэй-Мед Хүүхэд, Нярай, Зүрх судас, Дотрын эмнэлэг:

Share

Category