Гоодаль

Гоодаль Official Platform Of AMGALAN TSOGT
(2)

Сэтгэл засалч, ГООДАЛЬтм-ийн бүтээгдэхүүнүүд болох ГООДАЛЬ сэтгүүл, ГООДАЛЬ сэтгэл зүйн дээд платформын үүсгэн байгуулагч,
Гэрээ гийгүүлье
Зөвхөн эмэгтэйчүүдэд
Ангижрал
Зүрхний улирал
Уй гашууг даван туулахуй
Увдис төгс
Төгс эдгэрэл аудио цомгууд зэрэг СЭТГЭЛЭДГЭРЭЛ©-ийн цуврал лекцүүдийн зохиогч,
1000 гаруй өгүүлэл, нийтлэлийн зохиогч
ИНЖ...ГИНЖ
ОЧИРЫН БОРОО
ГЭРЭЛТ СҮҮДЭР
ЦЭНХЭР ШУВУУ зэрэг СЭ

ТГЭЛЭДГЭРЭЛ© сургалтын системийн сэтгэл зүйн анхан, ахисан дээд шатны трансформац-цахим хөтөлбөрүүдийн зохиогч, удирдагч

СЭТГЭЛЭДГЭРЭЛ© сургалтын системээр дамжуулан давхардсан тоогоор 3000 гаруй хүнийг ээж, аавтай нь эвлэрүүлэх замаар дотоодын эвлэрэлд хүргэж, ГЭРЭЛТ ЦАМХАГ төслийн хүрээнд цахим сувгуудаараа 100000 хүнийг сэтгэл эдгэрлийн зам өөд хөтөлж байна.

ӨГЛӨГ БҮР ӨРГӨЛ БАЙДАГ. Андрей ТарковскийБи метронд, чихэвчээрээ дуу сонсоод явж байлаа. Миний хажууд ирж суусан дунд на...
31/03/2026

ӨГЛӨГ БҮР ӨРГӨЛ БАЙДАГ.
Андрей Тарковский

Би метронд, чихэвчээрээ дуу сонсоод явж байлаа. Миний хажууд ирж суусан дунд насны эмэгтэй над руу зөөлөн налаад, “Уучлаарай, төхөөрөмжөө түр хааж болох уу? Миний хиймэл зүрхний аппарат шаржигнаад байдаг юм аа...” гэж эелдгээр хэлэв. Тэрхэн мөчид тэнд байсан бараг бүх хүн утаснуудаа унтрааж байгааг би харсан юм...

Дэлхийд хэчнээн хүн хиймэл болон шилжүүлэн суулгасан эрхтэнтэй амьдарч байгаа талаарх тоо баримтыг ярайтал бичиж болно, гэвч тэр чухал биш. goodali.mn

Хамгийн гол нь, энэ бол хязгаар биш.
Шинжлэх ухаан технологи хөгжихийн хэрээр хүмүүний зовлонг нимгэлэхийн төлөө, одоохондоо санаанд багтамгүй хэдий ч ойрын ирээдүйд бодит байдал болох арга хэрэгслүүд гарсаар байх болно. Тэдгээрийн дунд хиймэл оюун ухаан, робот, клоны хүмүүс, хүн төрөлтний байж болох бүх хувилбарууд бий болно, бидэнтэй зэрэгцэн орших болно.

Амьдрал үргэлжилсээр, хүн бүр, тэр оршихуй бүр аз жаргалынхаа төлөө өөр өөрийнхөөрөө тэмцсээр байх болно.

Чиний хувьд аз жаргал гэж юу вэ?
Чи юуны төлөө тэмцдэг вэ?

ИНЖ...ГИНЖ, ОЧИРЫН БОРОО хөтөлбөрийн давтан оролцогч Ш.Чухалцэцэгтэй ярилцсан “Өндөр ашигтай зүйлс” подкастыг сонсохыг хүсвэл дараах линк дээр дарна уу: https://www.youtube.com/watch?v=e8PlrEi8pao&list=PL8PKZsoM-X6EMZP8z7mFJ0VKsml2yRwF-&index=7

ХУВЬ ЗАЯАНЫ ЭМЭГТЭЙНэг тийм эмэгтэйчүүд байдаг. Төрмөл сайхан төрхтэй, “гүнжхэн минь, энхрийхэн минь” гэх аавуудын өвөр ...
30/03/2026

ХУВЬ ЗАЯАНЫ ЭМЭГТЭЙ

Нэг тийм эмэгтэйчүүд байдаг.
Төрмөл сайхан төрхтэй, “гүнжхэн минь, энхрийхэн минь” гэх аавуудын өвөр дээр, эмэгтэйлэг ганган ээжүүдийн инээмсэглэсэн үлгэрлэл доор тэд сэтгэл булаам, увдис төгс хүүхнүүд болдог.

Бас өөр төрлийн эмэгтэйчүүд бий.
“Хамгийн гол нь ухаан” гэж үглэх ээж нь нэг л хувцастайгаа, нэг л цүнхээ өдөр бүр түүртэн үүрэн зүтгэлнэ. Аав нь магтаалын үг, урмын харц хайрлахгүй. Анхны болзоонд явахын оронд анхны орлогоо олж байсан тэр охид бодлогоширсон харцтай, зангидсан гартай, хөнгөхөн сээтэгнэлгүй, намирсан даашинзгүйгээр өсч торнисон. goodali.mn

Тэд бүх зүйлд өөрсдөө суралцсан. Тэднийг үерхэлд ч, гэрлэлтэнд ч бараг урьдаггүй. Ийм нэг чулуужин дагтаршсан бүрхүүлийн дотор хөнгөн, шингэн, урин дуудсан цоо шинэ эмэгтэйг бий болгох нь жинхэнэ тамын ажил байдаг юм шүү.

Ухаан чадлаа төдийгүй бие царайгаа үнэлэн хүндэлдэг болох. Чангалж, шавхаж, тэсч тэвчих төдийгүй суллаж, амарч, бүр юу ч хийхгүй байж сурах. Өөрийгөө дайчилж, хурцлахаас гадна өөрийгөө хайрлаж, эрхлүүлэх. Юунд ухаангүй дуртайгаа мэддэг байх. Эрчүүдийн ухаантай хошигнолд инээдэг байх. Өөрийг нь хайрлахыг тэдэнд зөвшөөрөх.
Хайрлуулахыг өөртөө зөвшөөрөх.
Тамрико Шоли "Эмэгтэй хүний дотор"

“Хайрлуулахыг өөртөө зөвшөөрөх” хүртлээ тэд арван найман тамыг туулдаг юм даа. Харин туулаад гараад ирснүүдийг нь “хувь заяаны эмэгтэй” гэдэг билээ.
Чи ямар эмэгтэй вэ?

Зүрхний улирлын алинд ч хөнгөн шингэн, урин дуудсан хувь заяаны эмэгтэй байгаарай!
Зүрхний улирал цомог©
https://goodali.mn/albums/4

“Хог бүү хая!” нийтлэлийг ГООДАЛЬ™ платформын бичвэр цэсээс уншаарай.https://goodali.mn/articles/129
29/03/2026

“Хог бүү хая!” нийтлэлийг ГООДАЛЬ™ платформын бичвэр цэсээс уншаарай.
https://goodali.mn/articles/129

- Би аавыгаа мэддэггүй, ээж түүний тухай ярих дургүй...- Ээж минь өөрөө ч миний эцэг хэн бэ гэдгийг мэддэггүй... - Аав н...
29/03/2026

- Би аавыгаа мэддэггүй, ээж түүний тухай ярих дургүй...
- Ээж минь өөрөө ч миний эцэг хэн бэ гэдгийг мэддэггүй...
- Аав намайг багад нас барсан, орхиод явсан, аавын зураг, дурсамж огт байхгүй...
- Би аавтайгаа маш муу харилцаатай...
- Бага байхад минь, яг хэрэгтэй үед хайр халамжаа өгөөгүй байж, хөгширсөн хойноо одоо надаас юу хүснэ вэ, би тэр хүнийг үзэн яддаг...
- Би гадаадад амьдардаг. Аавыгаа эргэн дурсах, бодох, харилцахыг ерөөсөө хүсэхгүй байна. Би нөхөр хүүхэдтэй, ажилтай, хангалуун амьдралтай. Энэ чигээрээ амьдраад дуусахад болохгүй юм юу байна вэ...
- Би аавтайгаа сайн харилцаатай, гэхдээ эрчүүд болон санхүү, карьерын асуудалтай... гэх зэрэг ОЧИРЫН БОРОО®-ны үеэр их ирдэг асуултууд чамд төрдөг бол ГООДАЛЬ™ подкастын “Би аавыгаа мэдэхгүй” дэд дугаарыг сонсоод үзээрэй. https://goodali.mn/podcasts/all

Аавтай өссөн, ааваараа хайрлуулсан, аавтайгаа ямар ч асуудалгүй гэж байгаа хүмүүсээс би нэг зүйл асууя:
Чи аавыгаа сайн мэдэх үү?
Чиний амьдралд тохиолдож байгаа асуудлууд аавтай ямар гайхмаар уялдан сүлжигддэг учир зүйн холбоосыг мэдэх үү?

“Зөвхөн эмэгтэйчүүдэд” цомог© чиний зарим асуудлуудын шийдэл байж болох юм: https://goodali.mn/albums/2

Хайр горьдон хүлээдэггүй. Хайр тооцоо боддоггүй. Тэгээд үзвэл бидний ихэнх маань янхан байхаар хүмүүжсэн байх юм. Элизаб...
28/03/2026

Хайр горьдон хүлээдэггүй. Хайр тооцоо боддоггүй. Тэгээд үзвэл бидний ихэнх маань янхан байхаар хүмүүжсэн байх юм.
Элизабет Кюблер-Росс

Хайр байдаг уу? лекц© ГООДАЛЬ™ платформ дээр үргэлж нээлттэй!
https://goodali.mn/albums/1/5

Жилийн дараа гэхэд чи хэдэн хэрүүл хийчихсэн байх бол? https://goodali.mn/soulhealing/1ИНЖ...ГИНЖ-д орох, орохгүйтэй хам...
28/03/2026

Жилийн дараа гэхэд чи хэдэн хэрүүл хийчихсэн байх бол?
https://goodali.mn/soulhealing/1

ИНЖ...ГИНЖ-д орох, орохгүйтэй хамааралгүйгээр ээж хүн бүрт, эмэгтэйчүүдэд, ерөөсөө хүн бүрт хэлмээр хэдэн юм байдаг юм.

Юм нэгэн янзаараа хэзээ ч байдаггүй. Юмс мөнх биш.
Одоо байгаа бол үргэлж байна гэсэн үг биш.
Байсан ч нэг л хэвээрээ байна гэсэн үг биш.
Аливаа үнийг эзэн нь тогтоодоггүй. Цаг хугацаа, нөхцөл байдал үнийг тогтоодог. Тиймээс дэлхийн, эдийн засгийн өөрчлөлтийн хамаарлаар үнэ ч бас хэвээрээ байхгүй.

Хүн нэг л чигээрээ байхгүй. Жилийн дараа бидний муу зуршлууд ахиад 365 хоног давтагдсан байх болно. Бараг ийм тооны хэрүүл хийсэн, харилцаагаа чавцалсан, гэмээ нэмсэн байна. Өнөөдөр байгаа урам зориг, аятай нөхцөл байдал, элдэв боломж дараа яг ингэж бүрдэнэ гэх баталгаа байхгүй.

Сэтгэлзүйч болсноосоо хойш мэргэжлийн номоор, багш нарын хүчээр, өөрийн туршлагаар миний баараггүй баталсан хэдэн зүйлийн нэг бол:
ДАРАА гэдэг бол “ХЭЗЭЭ Ч... үгүй” л гэсэн утгатай байдаг.
… дараа гэхэд чи юуг амжсан байх бол?

Гэрээ гийгүүлье цомог© https://goodali.mn/albums/1 ГООДАЛЬ™ платформ дээр үргэлж нээлттэй!

Манипуляторын орон дотор лекц© ГООДАЛЬ™ платформ дээр үргэлж нээлттэй!https://goodali.mn/albums/2/8
27/03/2026

Манипуляторын орон дотор лекц© ГООДАЛЬ™ платформ дээр үргэлж нээлттэй!
https://goodali.mn/albums/2/8

Ухаантайн хувьд с**с бол амьдрал Сайн охид сэрлийн цэгүүдээ эрдэг. Муу нь мэддэг. Ухаантай охидод сэрлийн бус цэг гэж ба...
27/03/2026

Ухаантайн хувьд с**с бол амьдрал

Сайн охид сэрлийн цэгүүдээ эрдэг. Муу нь мэддэг. Ухаантай охидод сэрлийн бус цэг гэж байдаггүй.

Сайн охид богино банзал өмсдөггүй. Муу нь бүр дотоожгүй өмсөнө. Харин ухаантай нь ажилдаа өмсдөггүй.

Сайн охид хайраар гэрлэдэг. Муу нь тооцоогоор. Ухаантай бол зөвхөн өөрөө хүссэн үедээ.

Сайн охид с**ст байх ёстой зүйл гэж ханддаг. Муу нь жаргалын дээд гэж хардаг.
Ухаантайн хувьд с**с бол амьдрал. Аан, амьдрал бол гайхамшиг.
Кетрин Лонманн

Үнэндээ сайн муу, зөв буруу гэх ангилал амьдралд байдаггүй.
Чи ямар ч байж болно.
Гагцхүү жаргалтай байх ёстой.
Чи жаргалтай юу?

“Би дискочин” нийтлэлийг уншихыг хүсвэл дараах холбоос дээр дарна уу: https://goodali.mn/articles/306

“Танаас боллоо, хэрэв та тэгээгүй бол, та тэгсэн бол, та л миний бүх зовлонгийн буруутан...” гэх үгсийг харцнаас уншиж, ...
26/03/2026

“Танаас боллоо, хэрэв та тэгээгүй бол, та тэгсэн бол, та л миний бүх зовлонгийн буруутан...” гэх үгсийг харцнаас уншиж, үйлдлээс сонсож, заримдаа үнэхээр амнаас нь сонсох бүрийдээ бяцхан Амгаланг санан, санангаа өссөөр явна аа.

Сэтгэлзүйн анхан шатны ИНЖ ГИНЖ® цахим хөтөлбөр ГООДАЛЬ™ платформ дээр үргэлж нээлттэй!
https://goodali.mn/soulhealing/1

Тэнэгийн дотор амгаланhttps://goodali.mn/albums/9 Хэрэв чи үг хэлэх ч чадалгүй, дэндүү ядарсан бол зүгээр л миний хажууд...
26/03/2026

Тэнэгийн дотор амгалан
https://goodali.mn/albums/9

Хэрэв чи үг хэлэх ч чадалгүй, дэндүү ядарсан бол зүгээр л миний хажууд, дуугаа хураан тайван суу. Би “нам гүм”-ийн хэлээр маш сайн ярьдаг юм аа.
Р. Арнольд

Сэтгэлд гурван төлөв байдгийг эдүгээ хэн ч цахимаас олоод үзчихнэ. Хэлтэй бол бүр гүнзгийрүүлээд судалчихна. Харин тэдгээр төлөвүүд яагаад өөрт төвөг удаж, эсвэл таг алга болоод байдгийн учрыг дор нь олчих боломжгүй. Ялангуяа чухал үед хэрэгтэй төлвийг дуудан гаргаж ирэх, хэрэггүйг нь түр далд хийх чадварыг эзэмших буюу оюуны хувьд насанд хүрэх амаргүй. Энэ чиглэлд мэргэшсэн сэтгэл зүйчид ч хүртэл өөрсдөө бүрэн утгаар ТОМ болоогүй гэдгээ хүлээн зөвшөөрцгөөж л байдаг.

Ер нь насанд хүрэх ямар хэрэгтэй гэж?
Хүүхэд чигээрээ өтөлж, “тэнэгийн дотор амгалан” байсаар дуусахад юу нь болохгүй гэж?
Эсвэл, өөртөө ЭЭЖ болох гэж үйлээ үзэлгүйгээр, зүгээр л өөрийгөө бусадтай нийлж амбаардсаар байгаад амбицаараа буудуулан өндөрт гарахын муу нь юу гэж?
Яагаад “нам гүм”-ийн хэлээр өөртэйгөө ярилцаж сурах ёстой гэж?
Яагаад гэвэл энэ бол аз жаргалын өнгө юм.
Тэр өнгөнүүдийг зөвхөн дотор нүдээр л харна.
Хэрэв зээ сохор бол өнгийг мянга тайлбарлавч хэзээ ч мэдэхгүйн адил дотоод нүдээ нээгээгүй бол аз жаргалаа олж үзэхгүй билээ.
НҮДЭЭ НЭЭЕ!

ГЭРЭЛТ СҮҮДЭР® https://goodali.mn/soulhealing/3 цахим хөтөлбөр ГООДАЛЬ™ платформ дээр үргэлж нээлттэй!

“Зэвүүн үнэн” нийтлэлийг ГООДАЛЬ™ платформын бичвэр цэсээс уншаарай.https://goodali.mn/articles/310
25/03/2026

“Зэвүүн үнэн” нийтлэлийг ГООДАЛЬ™ платформын бичвэр цэсээс уншаарай.
https://goodali.mn/articles/310

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Гоодаль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

СЭТГЭЛЭДГЭРЭЛ

Өөрийнхөө нээлт, туршилт, сод бүтээл байгтун!