Altanmelmii womens hospital

Altanmelmii womens hospital БЗД Жуковын автобусны /хотруу явдаг/ буудлын арын 65 байрны өргөтгөл Алтанмэлмий эмэгтэйчүүдийн эмнэл
(1)

Онгон гэдгийг цусаар баталдаг гэдэг бол домог.Эмэгтэй хүний биеийг буруу ойлгосноос болж олон жил чимээгүй дарамт, ичгүү...
20/03/2026

Онгон гэдгийг цусаар баталдаг гэдэг бол домог.

Эмэгтэй хүний биеийг буруу ойлгосноос болж олон жил чимээгүй дарамт, ичгүүр бий болдог.

Үнэндээ онгон хальс гэдэг нь битүү хаалт биш, уян хатан салст эд бөгөөд төрөл бүрийн хэлбэртэй, байгалиасаа нээлттэй бүтэцтэй байдаг.
Зарим эмэгтэйд анхны харьцаанд цус гарахгүй байх нь бүрэн хэвийн зүйл!
Учир нь
• Спорт, тампон, хөдөлгөөнөөс шалтгаалж аль хэдийн сунгасан байж болно.
• Бие тайван, хүсэл сэрэлтэй үед зөөлөн эд аажмаар сунгагддаг.
Харин цус ихэвчлэн хуурайшилт, айдас, хүчээр хийх явцад болдог!
Цус гарвал онгон гэдэг ойлголт бол шинжлэх ухаанд огт байхгүй!
Эмэгтэй хүний бэлгийн түүхийг батлах ямар ч эмнэлгийн арга ч байхгүй, хүний бие худал хэлдэггүй. Зүгээр л байгалиараа, эрүүлээр хариу үйлдэл үзүүлдэг.

Эцэст нь эрчүүдэд дээ “Домог биш, шинжлэх ухаанд итгэ!”
Эмэгтэйчүүд дээ “Таны бие хэнд ч нотолгоо өгөх албагүй! Та үнэ цэнээ хэнд ч батлах албагүй!”

Чимээгүй эндүү байдлыг эвдэцгээе. 🫶🏻
Эх сурвалж:
The World Health Organization (WHO)

Эмэгтэйчүүдийн учир нь олддоггүй ааш занг тэсэж, гэр орноо авч явж, хамгаалж, үр хүүхдэдээ түшиг тулгуур, үлгэр дуурайл ...
18/03/2026

Эмэгтэйчүүдийн учир нь олддоггүй ааш занг тэсэж, гэр орноо авч явж, хамгаалж, үр хүүхдэдээ түшиг тулгуур, үлгэр дуурайл болж, эхнэртээ бүхнийг чаддаг баатар 🦸‍♂️байж чаддаг эр хүн танд

Цэргийн баярын мэнд хүргэе 🇲🇳

🌷 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. 🌷💜 Амьдралд гэрэл, дулаан, ухаан, тэвчээрийг авчирдаг б...
07/03/2026

🌷 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. 🌷

💜 Амьдралд гэрэл, дулаан, ухаан, тэвчээрийг авчирдаг бүх сайхан эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэе.

👩‍🦰 Эмэгтэй хүн бүр өөр өөрийн замналаар
амьдралыг бүтээж, гэр бүл, нийгэм, ирээдүйг
чимж байдаг үнэт хүч билээ.

🤰 Зарим нь шинэ амьдралыг зүрхэндээ тээж,
👩‍👧 Зарим нь гэр бүлээ халамжилж,
✨ Зарим нь мөрөөдөл, зорилгынхоо төлөө
өдөр бүр хичээн зүтгэж явна.

🌿 Эмэгтэй хүн эрүүл, тайван, аз жаргалтай байхад
🏡 гэр бүл аз жаргалтай,
🌞 ирээдүй илүү гэрэлтэй болдог.

💖 Тиймээс энэ өдөр өөрийгөө хайрлаж,
🩺 эрүүл мэнддээ анхаарч,
🕊 бие сэтгэлээ амрааж,
өөрийн үнэ цэнэ, хүч чадлаа мэдрээрэй.

🌸 Та бүхэндээ эрүүл энх, амар амгалан,
💞 хайр, итгэл дүүрэн сайхан амьдралыг хүсэе
#ургийнэхо #ургийнанатомынбүтэц #ургийннтнбэхо #жирэмснийэхо #хоёролтест

ХОЁРОЛ ТЕСТ ГЭЖ ЮУ ВЭ?Энэ нь ургийн хромосомын эмгэг, төрөлхийн гажгийг эрт илрүүлэх зорилготой цусны шинжилгээ юм.🩸Эхий...
05/03/2026

ХОЁРОЛ ТЕСТ ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ нь ургийн хромосомын эмгэг, төрөлхийн гажгийг эрт илрүүлэх зорилготой цусны шинжилгээ юм.

🩸Эхийн цусанд ихсээс ялгарч буй 2 төрлийн уураг тодорхойлно:
• Free β-hCG
• PAPP-A

📺Мөн хэт авиан шинжилгээгээр:
• Ургийн шилэн хүзүүний арын зай (NT)
• Хамрын яс (NB)
• Зүрхний цохилт (FHR)
• Судасны урсгал (DV, TR) зэргийг үнэлнэ.

📈🧬Эдгээр үзүүлэлтүүдийг эхийн нас, жин, жирэмслэлтийн түүх, үр шилжүүлэн суулгасан эсэх, архаг өвчин, удамшлын өгүүлэмжтэй хамтатган тусгай программаар эрсдэл тооцоолдог.



МАНАЙ ДАВУУ ТАЛ

🧪 Хоёрол тестийн цусны шинжилгээг
BRAHMS KRYPTOR compact PLUS автомат анализатораар хийж байна.

👉 Энэхүү төхөөрөмж нь олон улсын стандартын дагуу өндөр нарийвчлалтай, үнэн зөв хэмжилт хийдгээрээ онцлог.

🔖 Олон улсын тусгай сургалтанд сууж гэрчилгээ авсан эрх бүхий эмч нар үзлэг үнэлгээг хийж байна.


ЯМАР ЭМГЭГҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭХ ВЭ?

• Дауны хам шинж (Trisomy 21)
• Эдвардсын хам шинж (Trisomy 18)
• Патаугийн хам шинж (Trisomy 13)

📊 75–80% хүртэл илрүүлэх боломжтой.

Мөн:
✔ Жирэмсний хожуу үеийн хордлого
✔ Ургийн өсөлтийн саатлын эрсдэлийг давхар үнэлнэ.



ХЭН ЗААВАЛ ӨГӨХ ВЭ?

✅ 35 ба түүнээс дээш насны жирэмсэн эмэгтэй
✅ Өмнө нь ургийн гажигтай жирэмслэлт/төрөлттэй байсан
✅ Удамшлын өгүүлэмжтэй
✅ 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй

⚠️Гэхдээ залуу жирэмсэн эмэгтэйчүүдэд ч хромосомын эмгэг ховор боловч тохиолддог тул 3 сартай бүх жирэмсэн эхчүүд хамрагдахыг зөвлөж байна.



‼️ Хамгийн тохиромжтой хугацаа: Жирэмсний 12 долоо хоног

⚠️ Скрининг шинжилгээнд эрсдэл өндөр гарсан ч шууд онош тавигдахгүй. Харин баталгаажуулах дараагийн шатны шинжилгээнд хамрагдах боломжийг олгодог.



👩‍⚕️ Эмчтэйгээ үзлэгийн цагаа урьдчилан тохироорой 🥰



🏥 Алтан Мэлмий Эмэгтэйчүүдийн Эмнэлэг
📍 Байршил: Зүүн 4 замын уулзвараас урагш 300м яваад Хар хорум плаза-н урд
(Эмийн сангаар орж, шатаар өгсөөд 2 давхарт)

📞 80049911

#ХоёролТест #ЖирэмснийЭртИлрүүлэг #ХромосомынЭмгэг #АлтанМэлмий #ЖирэмсэнЭэж #УргийнЭхо

XVII жарны "Сүрээр дарагч" Хэмээх Гал морин жил айлчлан ирж буй энэ мөчид та бүхэндээ сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье...
17/02/2026

XVII жарны "Сүрээр дарагч" Хэмээх Гал морин жил айлчлан ирж буй энэ мөчид та бүхэндээ сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Хадган цэнхэр тэнгэрийн эвхэн золгох учрал дээр
Хатан өвлийн жаврыг хураан золгох ерөөл дээр
Хөх Монгол даяараа дээдлэн өргөх цацал дээр
Хаврын тэргүүн cap жаргал цацруулан айсуй

Сар шинэдээ сайхан шинэлээрэй 🇲🇳🇲🇳🇲🇳

🏥Алтанмэлмий эмэгтэйчүүдийн эмнэлэг эртэч бүсгүйчүүддээ зориулж өглөө 08.30  цагаас  ажиллаж байна. Жирэмсний эхо: (5 ди...
03/02/2026

🏥Алтанмэлмий эмэгтэйчүүдийн эмнэлэг эртэч бүсгүйчүүддээ зориулж өглөө 08.30 цагаас ажиллаж байна.
Жирэмсний эхо: (5 ди өнгөт эхогоор ургийн анатомийн бүтэц, ургийн хөгжил тодорхойлно)
📍3-10 долоо хоног 35,0 төг
📍11-14 долоо хоног NT NB үзэх 75,0 төг
📍11-18 долоо хоног 70,0 төг
📍19-23 долоо хоног 85,0 төг
24-40 долоо хоног 85,0 төг
📍 Эмэгтэйчүүдийн эхо: хэвлийгээр 35,0 төг
үтрээгээр 40,0 төг
📍 Эмэгтэйчүүдийн үзлэг, мазок: 40,0 төг
Зөвхөн хагас, бүтэн сайн өдөр:
📍Дотрын эхо 40,0 төг
⏰Ажиллах цагийн хуваарь: жуков салбар
Өдөр бүр 08.30-19:00
Бямба гариг 10.00-17.00
Ням гариг 11.00-16:00
📌Хаяг:
Жуков салбар: Жуковын хотын төврүү явдаг автобусны буудлын чанх арталын 65 байрны өргөтгөл. Алтанмэлмий эмэгтэйчүүдийн эмнэлэг, эмийн сан 4D эхо гэсэн хаягтай.
📞91912693.
13 хороолол салбар: Зүүн 4 замаас урагшаа зам дагуу 300 метр уруудаад баруун гар тийш эргээд 2 давхар хүрэн байшингийн 2 давхарт. Алтанмэлмий 2 гэсэн хаягтай. Утас 80049911

🤰🏻Жирэмслэлт, төрөлт, нярай үе гээд 2-3 жил эмэгтэй хүний амьдралын хамгийн хүнд хэцүү, шинэ, сэтгэл хөдөлгөм гайхалтай ...
24/11/2025

🤰🏻Жирэмслэлт, төрөлт, нярай үе гээд 2-3 жил эмэгтэй хүний амьдралын хамгийн хүнд хэцүү, шинэ, сэтгэл хөдөлгөм гайхалтай цаг хугацаа байдаг бөгөөд энэ үед хамгийн чухал нөмөр нөөлөг тусламж бол эр нөхөр та юм шүү...💁‍♂️

24/11/2025

Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна. Үүнд:

Эцэг эх, асран хамгаалагч нарт:
1. Урлаг спорт, соёл олон нийтийн зэрэг төвлөрсөн арга хэмжээнд оролцохоос аль болох татгалзахыг бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөж байна. Учир нь та томуу, томуу төст өвчний халдвар тээгч болох ба үүнийгээ бага насны хүүхдэд халдварлуулах эрсдэл өндөр болно.
2. Гэр бүлийн орчинд гэр бүлийн гишүүн бүрийн хувийн ариун цэврийг сахиулаарай. Гараа тогтмол угаах, содтой усаар амаа зайлах зэрэг дадлыг хэвшүүлж, дархлаа дэмжих амин дэмээр баялаг хоол хүнсийг хэрэглэх нь томуу, томуунаас урьдчилан сэргийлэх гол арга зам юм шүү.
3. Хэрэв таны хүүхдэд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандаарай. Таамгаар, дур мэдэн эмчилгээ хийхгүй байх нь чухал. Хүүхдийнхээ цэцэрлэг, сургуульд албан ёсоор мэдэгдэж чөлөө авах нь зүйтэй.

Аж ахуй нэгж байгууллага, олон нийтэд:
1. Ач холбогдол багатай, онцын шаардлагагүй олон нийтийг хамарсан төвлөрсөн үйл ажиллагааны тоог эрс бууруулж, түүнд тавих хяналтыг сайжруулахыг нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагуудад зөвлөж байна.
2. Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчид томуу, төст өвчлөлийн нөхцөл байдалтай холбоотой чөлөө хүссэн тохиолдолд цалинтай чөлөө олгох, зайнаас ажиллах боломжийг олгохыг төрийн байгууллагууд, аж ахуй нэгжийн удирдлагуудад уриалж байна.
3. Иргэн нэг бүр хүн олноор төвлөрдөг орчин, нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалтыг заавал зүүж өөрийгөө болон бусдыг хамгаалах, томуу, төст өвчний дэгдэлтийн нөхцөл байдлын мэдээ мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагаас өгөх зөвлөгөө зааврыг дагаж мөрдөөрэй.

Боловсролын сургалтын байгууллагын удирдлагуудад:
1. Суралцагч, багш, ажилтан нэг бүр амны хаалт заавал зүүх, сургалтын байгууллагын орчинд гар угаах, ариутгах боломжийг бүрдүүлж, цэцэрлэг, бага ангийн суралцагчдын үдийн хоолыг шим тэжээлтэй, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүнээр баяжуулаарай.
2. Суралцагчдын ирцийн тандалтын мэдээг тогтмолжуулж, томуу, томуу төст өвчний тархалтын нөхцөл байдалд тохируулан мэргэжлийн байгууллагуудаас өгөх зөвлөмж зааврыг дагаж мөрдөж ажиллаарай.
3. Анги танхимын агаар сэлгэлтийг тогтмол хийж, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах ажлыг байгууллагын дотоод нөөцөд тулгуурлан зохион байгуулаарай.

Жирэмсний хугацаандаа та эдгээрээс сэргийлээрэй🤰🏻💖
23/11/2025

Жирэмсний хугацаандаа та эдгээрээс сэргийлээрэй🤰🏻💖

Address

БЗД 15 хороолол 4 хороо 65 байрны өргөтгөл
Ulaanbaatar
97691912693

Telephone

+97691912693

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Altanmelmii womens hospital posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category