Medical Translation Agency Анагаахын мэргэжлийн орчуулга

Medical Translation Agency Анагаахын мэргэжлийн орчуулга Анагаахын ном сэтгүүл, абстракт, өвчний түүх, шинжилгээ, дүгнэлт, синхрон болон бичгийн орчуулга

Синхрон орчуулгын үйлчилгээ хэрэгтэй юу? Бидэнтэй холбоо бариарай!
12/10/2025

Синхрон орчуулгын үйлчилгээ хэрэгтэй юу?

Бидэнтэй холбоо бариарай!

Анагаахын чиглэлийн хурал зөвлөгөөн, сургалт семинарт аман (синхрон ба дагах) болон бичгийн орчуулга хийнэ. Эмч мэргэжил...
10/10/2025

Анагаахын чиглэлийн хурал зөвлөгөөн, сургалт семинарт аман (синхрон ба дагах) болон бичгийн орчуулга хийнэ.

Эмч мэргэжилтэй, анагаахын салбарт 10 жил ажилласан туршлагатай.

Анагаахын мэргэжлийн орчуулга тогтмол хийж байна.Утас: 95172525
20/06/2022

Анагаахын мэргэжлийн орчуулга тогтмол хийж байна.
Утас: 95172525

Септопласти | Septoplasty мэс заслын ҮЕ ШАТУУД⭐️ 1-р шат - МэдээгүйжүүлэгМэс заслын үед эмчлүүлэгчийг ая тухтай, өвдөлт ...
25/05/2022

Септопласти | Septoplasty мэс заслын ҮЕ ШАТУУД

⭐️ 1-р шат - Мэдээгүйжүүлэг
Мэс заслын үед эмчлүүлэгчийг ая тухтай, өвдөлт мэдрүүлэхгүй байлгах үүднээс мэдээгүйжүүлгийн бодис хэрэглэдэг. Хэсэг газрын, судас унтуулга болон ерөнхий мэдээгүйжүүлгийн аргууд байх ба үүнээс хамгийн тохиромжтой аргыг нь эмч сонгож, ашиглана.
⭐️ 2-р шат - Зүслэг
Дан септопласти мэс засал хийх үед зүслэг хамрын дотор хийгддэг бол хүнд хэлбэрийн септопласти эсвэл хамрын гадна хэлбэр засах гоо сайхны мэс засалтай хавсарсан септопласти мэс заслын үед хамрын нүхийг зааглаж буй колумелла (columella) гэх хэсэгт жижиг зүслэг хийдэг.
⭐️ 3-р шат - Салст бүрхэвчийг салгах
Таславчийн гадуур бүрхэж байрласан салст бүрхэвчийг таславчийн нэг талаас салгана. Салстыг таславчийн яс мөгөөрснөөс салгах үед салстын урагдал, цоорол үүсч болохуйц хэврэг байдаг учир энэ шатыг маш болгоомжтой гүйцэтгэдэг байна. Эсрэг талд мөн дээрхийн адил гүйцэтгэнэ.
⭐️ 4-р шат - Мурийсан таславчийг засах
Мурийсан таславчийн хэсэг (яс, мөгөөрс)-ийг салган авч, салст бүрхүүлийг үлдээнэ. Боломжтой мөгөөрсний хэсгийг бяцлан тэгшилж, таславчийн салст хооронд буцааж байрлуулдаг.
⭐️ 5-р шат - Шархыг хаах
Үүний дараа зүслэг хийж шарх үүсгэсэн салстын ирмэгүүдийг нийлүүлэн байрлуулж, оёдол тавина.
⭐️ 6-р шат - Үр дүнг харах
Тэгшилсэн таславчийг тулгуур эсвэл чихээсээр тулж өгөх бөгөөд эдгээрийг мэс заслын дараах өдрүүдэд буцааж авна. Мэс заслын үед хэрэглэсэн утаснуудын зарим нь тодорхой хугацааны дараа хайлдаг бол заримыг нь шарх эдгэрсний дараа авах шаардлагатай байдаг.
Эх сурвалж: https://www.plasticsurgery.org/reconstructive-procedures/septoplasty/

Анагаахын сэдэвтэй ном, сэтгүүл, удирдамж, тохиолдол, мэдээ мэдээлэл болон өвчтний түүх, эмнэлгийн бичиг баримтыг тухайн чиглэлээр нарийн мэргэшсэн мэргэжилтнүүд хийж байна. Утас 95172525

08/03/2022
Хэвлийн хэт авиа бие даан сурах ЦАГААН ТОЛГОЙ.Хэт авиан биофизик, төхөөрөмжний суурь ойлголт болон хэвлийн анатомийн үнд...
25/01/2022

Хэвлийн хэт авиа бие даан сурах ЦАГААН ТОЛГОЙ.
Хэт авиан биофизик, төхөөрөмжний суурь ойлголт болон хэвлийн анатомийн үндэс, хэт авиан илэрц, зүслэгийн байрлалыг тод сайн харуулсан гарын авлага.
+1 гэж бичээд номоо аваарай. :D

Анагаахын орчуулга чиглэл чиглэлийн мундагууд хийж байна. Утас 95172525

Витамин В12 (кобаламин) нь хүний бие махбодод нийлэгждэггүй амин хүчлийн нэг бөгөөд амьтны элэг, хясаанд хамгийн өндөр к...
16/01/2022

Витамин В12 (кобаламин) нь хүний бие махбодод нийлэгждэггүй амин хүчлийн нэг бөгөөд амьтны элэг, хясаанд хамгийн өндөр концентрацитай агуулагддаг (мах, сүү цагаан идээ, өндөг, баяжуулсан бүтээгдэхүүн).
ХБЗ орсон кобаламин шүлсэнд агуулагдах haptocorrin-той холбогдож, нарийн гэдсэнд ирээд нойр булчирхайнаас ялгардаг протеаза уургаар задарч intrinsic factor (IF) холбогддог. Энэхүү бүрдэл нь цутгалан гэдэсний cubam receptor-той холбогдон шимэгдэж улмаар B12 цусны эргэлтэнд нэвтэрч, транскобаламинтай нэгдсэнээр эс рүү зөөвөрлөгдөнө. Эсэд ороод B12 исэлдэж adenosylcobalamin (митохондрид) ба methylcobalamin (цитозольд) хэлбэрт хувирдаг. Энэ нь methioninie, фолийн хүчлийн циклд кофакторын үүргээр оролцох ба үүний үр дүнд ДНХ нийлэгжинэ.

Эх сурвалж:
Uptodate/Vitamin B12 deficiency
Анагаахын холбогдолтой орчуулга байнга хийж байна.
Утас: 95172525

48 настай эмэгтэй долоо хоногийн өмнөөс ядарч сульдана, буйлаар өвдөж, хавдсан гэсэн зовиуртай яаралтай тусламжийн төвд ...
04/01/2022

48 настай эмэгтэй долоо хоногийн өмнөөс ядарч сульдана, буйлаар өвдөж, хавдсан гэсэн зовиуртай яаралтай тусламжийн төвд ханджээ.
Бодит үзлэгт халуурсан, тахикарди, зах ирмэг тод, цагаан өнгийн буйлны нэвчилтэт өөрчлөлт болон эрүүн доорх булчирхай томорсон (submandibular lymphadenopathy) байв. Шинжилгээнд цагаан эсийн тоо 225'000 mm3.
Энэ тохиолдолд ясны чөмөгний биопси шинжилгээ хийж оношийг баталсан бөгөөд Бласт эс 89%, CD34, CD117 болон миелопероксидаза эерэг гэсэн хариу гарчээ. Цочмог Моноцитийн Лейкеми онош тавигдсан. Цусны хавдрын эсүүд буйланд нэвчих нь цочмог миелойд лейкеми тэр дундаа моноцит эсийн гаралтай хавдрын үед илрэх шинж юм. Гидроксиуреа ба химийн эмчилгээ хийхэд буйлны хаван арилж, лейкеми намжмал үе рүү шилжсэн байна.
Анагаахын холбогдолтой орчуулга хийж байна.
Утас 95172525

Pfizer вакцины нэмэлт тунгийн (booster) үр дүнгийн талаарх тохиолдол хяналтын судалгааг Израйль улсад хийжээ. Судалгааны...
02/01/2022

Pfizer вакцины нэмэлт тунгийн (booster) үр дүнгийн талаарх тохиолдол хяналтын судалгааг Израйль улсад хийжээ.
Судалгааны хураангуйг Монгол хэл рүү орчуулсан хувилбарыг харна уу.
Эх сурвалж: https://www.nejm.org/doi/full/10.1056/NEJMoa2115624

💪👩‍⚕️👨‍⚕️📄📕📝🤓⌨️📬✅
25/12/2021

💪👩‍⚕️👨‍⚕️📄📕📝🤓⌨️📬✅

Уушгины артерийн гипертензиТодорхойлолт: Зүрхний баруун хэсэгт байрлууласан гуурсаар хэмжихэд уушгины артерийн дундаж да...
24/12/2021

Уушгины артерийн гипертензи

Тодорхойлолт: Зүрхний баруун хэсэгт байрлууласан гуурсаар хэмжихэд уушгины артерийн дундаж даралт 20 мм муб-аас ихсэхийг уушгины артерийн даралт ихсэлт гэнэ.

Зовиур
Ачаалалд амьсгаадах, ядарч сульдах, чээжээр өвдөх, шингэн баригдах буюу хавагнах, ухаан балартах,

Бодит үзлэг
2-р цэг дээр 2-р авиа уртсах, гурван хавтаст хавхлагын регургитацийн шуугиан, гүрээний вен тодрох, доод мөч хавагнах
Эмнэлзүйн ангилалыг доорх зурагнаас харна уу.

Оношилгоо
Хамгийн эхний болоод хамгийн мэдээлэлтэй шинжилгээ бол зүрхний хэт авиан шинжилгээ юм (Transthoracic echocardiography)
Зүрхний зүүн талын эмгэг болон уушгины архаг өвчлөлийн шинж тэмдгээс ялган оношлох хэрэгтэй.
Бусад оношилгоо, шинжилгээг алгоритмаас харна уу.

Эмчилгээг доорх холбоосоор орж хараарай.

Pulmonary hypertension is currently defined hemodynamically by a mean pulmonary arterial pressure of higher than 20 mm Hg at rest, as measured by right heart catheterization.

Эх сурвалж: https://www.nejm.org/doi/full/10.1056/NEJMra2000348?query=featured_home

Анагаахын холбогдолтой орчуулга хийж байна.
АНГЛИ- МОНГОЛ
МОНГОЛ - АНГЛИ
ОРОС- МОНГОЛ
МОНГОЛ- ОРОС
Утас: 95172525

Эмнэлэгийн бичиг баримт (өвчтний түүх, амбулаторийн карт, шинжилгээ, биопси хариу, эмчийн дүгнэлт) Монгол-Англи-Орос хэл...
09/12/2021

Эмнэлэгийн бичиг баримт (өвчтний түүх, амбулаторийн карт, шинжилгээ, биопси хариу, эмчийн дүгнэлт)
Монгол-Англи-Орос хэлээр орчуулна.
Утас 95172525

Address

Ulaanbaatar

Telephone

95172525

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Medical Translation Agency Анагаахын мэргэжлийн орчуулга posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Medical Translation Agency Анагаахын мэргэжлийн орчуулга:

Share