28/04/2026
🧸 НЯРАЙН ТҮНХНИЙ ЭХО ШИНЖИЛГЭЭГ ХЭЗЭЭ ХИЙЛГЭХ ВЭ?
Түнх гэдэг нь дунд чөмөгний толгой сүүжний тогоонд орж сууснаар хөлийг аарцагтай холбож буй үе юм.
Түнхний төрөлхийн дутуу хөгжлийн үед сүүжний тогоо хэтэрхий гүехэн байснаар дунд чөмөгний толгой бат суугаагүй, түнхний үе сул байдаг. Хүнд тохиолдолд дунд чөмөгний толгой сүүжний тогооноос хагас (хагас мултрал) эсвэл бүтэн (бүтэн мултрал) гарсан байдаг
Түнхний эхо шинжилгээг түнхний төрөлхийн дутуу хөгжил, мултралыг оношлох, хянах зорилгоор дэлхий нийтээр өргөн хэрэглэдэг.
Монгол улсад нярайн амьдралын эхний 24-72 цагт түнхний дутуу хөгжил, мултралыг оношлох эрт илрүүлгийн эхо шинжилгээг хийж байгаа нь нэн сайшаалтай.
Түнхний төрөлхийн дутуу хөгжлийг эхогоор зөв оношлох хамгийн тохиромжтой үе нь хүүхдийг 4-8 ялангуяа 4-6 долоо хоногтойд хэмээн үздэг
Дээрх хугацаанаас өмнө түнхний хөгжлийг буруу үнэлэх эрсдэл өндөр байдаг. Харин дээрх хугацаанаас оройтвол эргэшгүй өөрчлөлтүүд үүсэх эрсдэлтэй.
Тиймээс хүүхдийг 1-2 сартайд давтан түнхний эход харуулах нь зүйтэй.
‼️ЗААВАЛ УРЬДЧИЛАН ЦАГ АВАХ ШААРДЛАГАТАЙГ АНХААРНА УУ‼️
Цаг авах утас: 75102023
Хаяг : СХД 21-р хороолол Содон 101-р байр үйлчилгээний төвийн 2 давхарт