Эрхэмсэг сайхан бүсгүй эмэгтэйчүүдийн эмнэлэг

Эрхэмсэг сайхан бүсгүй эмэгтэйчүүдийн эмнэлэг Эрхэмсэг сайхан бүсгүй таны далд гоо үзэсгэлэнд ямар нэгэн зүйл санааг тань зовоож бна уу. Та санаа зовох зүйлгүй манайд хандана уу.

08/03/2025
08/03/2024
23/02/2024
 -  Өнөөдөр “Хөхний даруулгагүй өдөр” тохиож байна. Хорт хавдраар өвчлөгсдийн дөрөвний нэгийг хөхний хорт хавдраар өвчлө...
13/10/2023

- Өнөөдөр “Хөхний даруулгагүй өдөр” тохиож байна. Хорт хавдраар өвчлөгсдийн дөрөвний нэгийг хөхний хорт хавдраар өвчлөгсөд эзэлдэг.
Хөхний хорт хавдар нь 2 янз байдаг. Үүнд:
• Сувгийн хавдар. Энэ төрлийн хавдар нь хөхний товч хүртэл сүү дамжуулах сувагт үүсдэг, ихэнх хөхний хавдар нь энэ төрлийн хавдар байдаг.
• Хөхний сүү боловсруулдаг хэсэгт үүсэх хавдар юм.
Маш ховор тохиолдолд хөхний хорт хавдар нь хөхний бусад хэсэгт үүсдэг байна.

Шинж тэмдэг

Хөхний хорт хавдар нь эрт үед ихэвчлэн шинж тэмдэг илэрдэггүй байна. Тиймээс тогтмол үзлэгт хамрагдаж байх нь чухал юм. Хорт хавдар нэмэгдэхийн хирээр дараах шинж тэмдэгүүд илэрч болно. Үүнд:

• Хөх суга орчим хатуу, товгор зүйл мэдрэгдэх бөгөөд ихэвчлэн өвчингүй байдаг.

• Хөх эсвэл хөхний толгойн хэмжээ, хэлбэр өөрчлөгдөх. Жишээлбэл: улайх, хонхойх, жүржийн хальс шиг биржрүүтэх.

• Хөхний толгойноос цусархаг, идээ шиг шар, ногоон өнгийн шингэн гарах
Эрэгтэйчүүд ч мөн хөхний хорт хавдар тусч болох бөгөөд хөх товойх, өвдөх, хөндүүрлэх гэх мэт шинж тэмдэг илэрнэ.

Хожуу үеийн хорт хавдарт дараах шинж тэмдэгүүд илэрч болно. Үүнд:

• Яс өвдөх
• Хөх өвдөх, зовиурлах
• Арьс шархлах
• Өрөөсөн гаранд булдруу гарах (хавдартай хөхний талд)
• Жин алдах

Шалтгаан ба эрсдэл

8 эмэгтэй тутмийн 1 нь хөхний хорт хавдартай хэмээн оношлогддог байна. Таны өөрчилж чадахгүй эрсдэлийн хүчин зүйлс:

• Нас, хүйс- Таны нас нэмэгдэх тусам хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Хожуу үеийн хорт хавдарын ихэнх 50-с дээш насны эмэгтэйчүүдэд тохиолджээ. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол хөхний хорт хавдар тусах магадлал нь 100 дахин илүү байдаг аж.

• Хөхний хорт хавдарын удамшил- Хэрэв таны ойрын хамаатан тань хөхний, умайн, өндгөвчний, бүдүүн гэдэсний хорт хавдартай байсан бол таны хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдийн 20-30% нь удамшлын байдаг.

• Ген- Зарим хүмүүст хөхний хорт хавдар үүсэхэд илүү өртөмтгий ген байдаг. Хамгийн түгээмэл генийн гажиг нь BRCA1, BRCA2 генд илэрдэг. Эдгээр ген нь ерөнхийдөө хорт хавдараас сэргийлэх уураг ялгаруулдаг. Гэвч хэрэв та эцэг эхээсээ гажигтай ген авсан бол энэ нь таны хөхний хорт хавдараар эрсдлийг мөн л нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Эдгээр гажигтай генүүдийн нэг нь л байхад амьдралынхаа турш хөхний хорт хавдар тусах магадлал 80 хүртэлх хувь байна.

• Сарын тэмдэгийн мөчлөг. Наснаасаа эрт (12 наснаас доош) сарын тэмдэг ирэх эсвэл оройтож (55 наснаас дээш) цэвэрших нь хөхний хорт хавдараар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Бусад эрсдэлийн хүчин зүйлс:

• Согтууруулах ундаа хэрэглэх: Өдөрт 1-2 хундага архи хэрэглэх нь хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлнэ.

• Төрөлт- Огт хүүхэд төрүүлээгүй эсвэл 30 нас гарсан хойноо төрсөн эмэгтэйчүүдийн өвчлөх эрсдэл өндөр байдаг. Нэгээс илүү удаа хүүхэд тээх эсвэл залуудаа жирэмслэх нь хөхний хорт хавдараар өвчлөх эрсдлийг бууруулдаг байна.

• ДЭС- Дутуу тээлтээс сэргийлэх Дитилстилбестрол буюу ДЭС эмийг хэрэглэж байсан эмэгтэйчүүд 40 гарсан хойноо хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэл нь нэмэгддэг. Энэ эмийг 1940-1960-аад онд эмэгтэйчүүдэд өгдөг байжээ.

• Гормон солих эмчилгээ (ГСЭ)- Хэрэв та хэдэн жилийн турш эсвэл түүнээс илүү жилээр гормон солих эмчилгээ хийлгэж байсан бол таны хөхний хорт хавдараар өвдөх эрсдэл нэмэгдэнэ.

• Таргалалт- Хэдийгээр эргэлзээтэй боловч таргалалт нь хөхний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг. Онолоор бол таргалалттай эмэгтэйчүүд хөхний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг эстроген ихээр ялгаруулдаг аж.

• Цацраг туяа- Хэрэв та хүүхэд байхдаа эсвэл залуудаа цээж орчмын хорт хавдар эмчлэх цацраг туяаны эмчилгээ хийлгэж байсан бол хөхний хорт хавдар үүсэх эрсдэл маш өндөр байдаг.

Хэр залуудаа цацраг туяаны эмчилгээ хийлгэнэ төдийн чинээгээр таны эрсдэлийг нэмэгдүүлнэ. Ялангуяа цацраг туяаны эмчилгээг хөх ургаж байх үед хийлгэх нь хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

Хөхөө томруулах, хөх өргөгч хэрэглэх, хатуулгатай хөхний даруулга өмсөх зэрэг нь хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэггүй.
Мөн хөхний хорт хавдар болон хорт шавьжны хор 2-ын хооронд ямар нэгэн шууд харилцан хамаарал бий эсэх талаар ямар нэгэн нотолгоо байхгүй байна.

Үндэсний хорт хавдарын хүрээлэнгээс танд хөхний хорт хавдар тусах эрсдэл байгааг тогтооход туслах онлайн ажиллуулж байгаа www.cancer.gov/ bcrisktool –р зочлоорой.

Сэргийлэлт

Ген, удамшил гэх зэрэг маш олон эрсдэлийн хүчин зүйлийг хянаж болохгүй байдаг. Гэсэн хэдий ч эрүүл хооллолт, тогтсон амьдралын хэв маяг нь хорт хавдараар өвдөх боломжийг бууруулна.
Хөхний хорт хавдарын эрт оношилж чадвал эмчлэхэд илүү хялбар, эмчлэгддэг байна.

Address

N. Sodnom Street
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 15:00
Sunday 09:00 - 15:00

Telephone

97686062558

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрхэмсэг сайхан бүсгүй эмэгтэйчүүдийн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Эрхэмсэг сайхан бүсгүй эмэгтэйчүүдийн эмнэлэг:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category