16/10/2018
“МОНГОЛ ЭКСПОРТ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД
“ЭКСПОРТЫН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
МҮХАҮТ-аас гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Г Х Я, ХХААХҮЯ, ЕХ-ны санхүүжилтаар хэрэгжиж буй Монгол улсын Худалдааг Дэмжих ТРАМ төсөлтэй хамтран “Экспортын тулгамдаж буй асуудал” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулах тул Таныг энэхүү уулзалтад хүрэлцэн ирж саналаа солилцохыг урьж байна.
Хэлэлцүүлгийн үеэр дараах мэдээллүүд хийгдэнэ .
МУ-ын Засгийн Газраас хэрэгжүүлэх “Монгол экспорт” хөтөлбөрийн танилцуулга
ЕХ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй “МУ-ын худалдааг дэмжих ТРАМ төсөл”-ийн зүгээс экспортыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тухай
ГХЯ ба Олон Улсын Худалдааны Төвийн хамтран боловсруулж буй “Худалдаа хөрөнгө оруулалтын замын зураг” танилцуулга
Мөн дараах салбар хуралдаанууд зохион байгуулагдана.
Үүнд: - Арьс шир, ноос ноолуурын салбарын экспортын тулгамдаж буй асуудал
Цахим худалдааг хөгжүүлэх боломжууд
Хүнсний салбар (мах,махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ)- ын экспортын тулгамдаж буй асуудлууд
Аялал жуулчлалын салбарын экспортыг хөгжүүлэх боломж
Уулзалт хэлэлцүүлэг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 9.00 -18.00 цагт IBIS зочид буудлын хурлын танхимд болох тул дараах хаягаар бүртгүүлнэ үү.
Холбогдох хаяг:
МҮХАҮТ, Гадаад Харилцаа, Худалдаа ,Хөрөнгө Оруулалтын Газар
Утас 312501,99117644, 91919396
Цахим хаяг : export@mongolchamber.mn, tsetsegmaa@mongolchamber.mn, adyasuren@mongolchamber.mn
Веб хуудас: