14/04/2026
🧘🏻♀️Бөгтийлт бол биеийн бус, сэтгэлийн нэг хэлбэр
Бидний мөрөн дээр хэлээгүй үгс, хүнд хариуцлага, дотоод айдас минь ачаа болон үлдэж байдаг.
Бөгтөр нуруу бол зүгээр нэг буруу суулт биш, харин өөрийгөө хамгаалж, зүрхээ нуусан сэтгэлийн "хуяг" юм.
Мөрөө хүчээр цэхлэх хэрэггүй. Харин:
🪷Доторх айдсаа анзаар.
🪷Амьсгалаа гүн авч, өөрийгөө сулла.
🪷Өөртөө итгэж, зүрхээ нээ.
Биеэ хүчлэх биш, сэтгэлээ ойлгох үед нуруу аяндаа цэхэрдэг. Учир нь жинхэнэ цэх зогсолт дотроос эхэлдэг.