25/04/2024
📣📣📣 “КИДНЕЙ КЭЙР” эмнэлгээс зохион байгуулж байгаа бөөр орлуулах эмчилгээнд хамрагдаж буй үйлчлүүлэгчдэд зориулсан сургалтанд та бүхнийг урьж байна!
Нэг. Сургалтын зорилго: Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны хүрээнд бөөр орлуулах эмчилгээнд хамрагдаж байгаа үйлчлүүлэгчдэд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох мөн гемодиализ эмчилгээний үеийн эрүүл зөв, шим тэжээлтэй хооллолт, гемодиализ эмчилгээнд ордог хүрц буюу АВФ судасны хүндрэлүүд үүсэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлс, түүнээс урьдчилан сэргийлэх, засах арга замууд, бамбайн дэргэдэх булчирхайн мэс заслын шинэ арга технологи, хийгдэж байгаа хагалгааны талаар шинэ шинэлэг мэдээллийг түгээх зорилготой мэргэжлийн эмч нар урьж сургалт зохион байгуулж байна.
Хоёр. Сургалтын хамрах хүрээ: Улсын болон хувийн эмнэлэгт бөөр орлуулах эмчилгээнд хамрагддаг нийт 1500 гаруй үйлчлүүлэгч болон тэдгээрийн ар гэрийнхэн энэхүү сургалтанд хамрагдах болно.
Гурав. Сургалт зохион байгуулагдах хугацаа: 2024 оны 4-р сарын - 28 нд 12:00 цагаас 15:30 цаг хүртэл
Дөрөв. Сургалт зохион байгуулах газар: Баянзүрх Дүүргийн Соёлын ордон буюу Жанжин клубын зааланд болно.
Тав: Сургалтын хөтөлбөр:
1 “Кидней кэйр” эмнэлгийн танилцуулга, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл (“Кидней кэйр” эмнэлгийн инженер П. Ням-Отгон)
2. Чихрийн шижин өвчний үеийн хүндрэлүүд, хооллолт, хөлний үзлэг арчилгаа, авах арга хэмжээ (УНТЭ-ийн дотоод шүүрэл, булчирхайн эмч Б.Цэцгээ)
3. Бамбайн дэргэдэх булчирхайг бүтэн авч шилжүүлэн суулгалт (УНТЭ-ийн мэс заслын эмч Б.Санчир-Эрдэнэ)
4. Артери венийн фистүл судасны хүндрэлүүд ба хяналт
АВФ судас засах мэс ажилбарууд (“Агапэ” Христийн эмнэлгийн мэс заслын эмч О.Адъяахүү)
5. Сэтгэл зүйн сайн сайхан байдал, стрессийг даван туулах арга (УНТЭ-ийн сэтгэцийн эмч, сэтгэл засалч А.Оюунжаргал)
6. Диализийн үеийн хоол шим тэжээл (УНТЭ-ийн хоол зүйч Э.Санчир)