Алтанмед эмнэлэг

Алтанмед эмнэлэг Алтанмед нурууны эмнэлгийн хуудаст тавтай морил.

⚕️Хүзүүний нэгдүгээр үе гавал ясны хооронд мэдрэл дарагдахад толгой байнга өвдөх, толгой эргэх ,хэвтэж байхад ч эргэж ба...
27/04/2026

⚕️Хүзүүний нэгдүгээр үе гавал ясны хооронд мэдрэл дарагдахад толгой байнга өвдөх, толгой эргэх ,хэвтэж байхад ч эргэж байгаа мэт санагдах зовуурь илэрнэ.
⚕️Хүзүүний үе арагш урагш хажуу тийшээ гэх мэт хааш гулссанаас шалтгаалан бусад шинж тэмдэг болон өвдөлт мөн илэрдэг.
⚕️Хүзүүний 1-2 үений хооронд мэдрэл дарагдахад нүдний төвд өөрчлөлт орж улмаар хараа муудах, толгой дагз орчмоороо өвдөх,чих шуугих ,эрүүний углуурга өвдөх зэрэг шинж илэрдэг. Хүзүү хааш мурийсан эргэснээсээ шалтгаалан бусад олон янзын шинж илэрдэг.
⚕️Хүзүүний 3-4 үеийн хоорондох мэдрэл дарагдахад шилэн хүзүү хөших,дагзаар халах зовуурь байнга илэрнэ, Хүзүүгээ эргүүлэх хөдөлгөөн хийх үед өвдөлт нэмэгдэх нь их. Хүзүүгээрээ бөхийх гэдийх хөдөлгөөн хийхэд өвдөлт нэмэгдэнэ.
⚕️Хүзүүний 4-5,5-6 үеийн хоорондох мэдрэл дарагдахад дал ,мөр хөшиж өвдөх ,хүзүүгээрээ эргүүлэх хөдөлгөөн хийхэд чангарч өвдөх зовуурь илэрнэ.
⚕️Хүзүүний 5-7 үеийн хоорондох мэдрэл дарагдахад мөрний үеэр өвдөх,гар бадайрах ,чинэрэх, удаан дарж унтсан мэт мэдээ алдах ,хуруунууд мэдээгүй мэт санагдах, сэрвээгээрээ бөгтийх зэрэг зовуурь шинж илэрдэг.

#Үргэлжлэлийг: https://blog.altanmed.mn/2023/06/blog-post_29.html
#Түргэвчилсэн эмчилгээг: Нуруу татах буюу мэдрэлийн ёзоорын үрэвсэл /Радикулит/ өвчний үед энэхүү эмчилгээ зохимжтой. Нуруу, хүзүүний комплекс эмчилгээнээс ялгаатай нь үр дүнтэй эмийн , уламжлалт, сэргээн засах чиглэлийн цөөн эмчилгээг богино хугацаанд гүйцэтгэдэг.
#Комплекс эмчилгээг: Төрөл бүрийн шалтгаантай нуруу, нугалмын байршлын эмгэг, байршлын эмгэгийн шалтгаант өвчин, зовуурийг эмчлэх, эмчлүүлэгчийг нийгэмд хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломж олгох, амьдралын чанарыг дээшлүүлэхэд уг эмчилгээг хийдэг.

Эмчлүүлэгч та цаг авах бол:
☎️ Нэгдсэн утас: 7707-1652
📞ХУД салбар: 8922-1652
📞ЧД салбар: 8921-1652
📞БЗД салбар: 8920-1652
📞СХД салбар: 8919-1652
🛏️Хэвтэн эмчлүүлэх тасаг: 8917-1652 дугааруудтай холбогдоно уу.

#Алтанмед #нурууны #эмнэлэг

Амралтын өдөр Health & Beauty EXPO 2026 дээр ирж гоо сайхны бараа сонирхонгоо 37-р бүүт дээр ирж Элдэвтэй дэр болон мури...
18/04/2026

Амралтын өдөр Health & Beauty EXPO 2026 дээр ирж гоо сайхны бараа сонирхонгоо 37-р бүүт дээр ирж Элдэвтэй дэр болон мурийлтын корсетын талаар мэдээлэл аваарай. Экспо дээр Н.Алтанхундага эмч, Б.Баасанжаргал эмч нар ажиллаж байна.

Хундагаа эмч үзлэгээ экспо дээр хийж байгаа.
Үзлэгийн төлбөр 50,000₮

Н.Алтанхундага эмч 4-р сарын 16-19 хооронд Мишээл экспо дээр зохион байгуулагдаж буй Health & Beauty EXPO 2026 дээр үзлэ...
16/04/2026

Н.Алтанхундага эмч 4-р сарын 16-19 хооронд Мишээл экспо дээр зохион байгуулагдаж буй Health & Beauty EXPO 2026 дээр үзлэгээ хийх ба эмнэлгийн салбаруудад үзлэгээ хийхгүй.
Үзлэгийн төлбөр: 50,000₮

Экспо дээр ирж гоо сайхны бараа сонирхонгоо:
1. Бүтэн нурууны рентген зургаа ХУД салбарт 20% хөнгөлөлттэй авхуулах эрх
2. 4-р сарын 30 хүртэл MRI Зураг хөнгөлөлттэй үнээр авхуулах бичгээ бичүүлээд авхуулаарай.

⚕️ 2026 оны 04-р сарын 13-14-нд БНТУ-ын Проклиник эмнэлгийн сургагч багш нар Алтанмед эмнэлэгт ажиллаж, эмч, эмнэлгийн м...
15/04/2026

⚕️ 2026 оны 04-р сарын 13-14-нд БНТУ-ын Проклиник эмнэлгийн сургагч багш нар Алтанмед эмнэлэгт ажиллаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд орчин үеийн CAD/CAM технологи дээр суурилсан нурууны мурийлтын корсет эмчилгээний сургалтыг амжилттай зохион байгууллаа.

⚕️ Проклиник эмнэлэг нь Герман улсын алдарт Ottobock брэндийн албан ёсны түншээр ажилладаг, хамгийн сүүлийн үеийн бионикийн болон биомеханикын шийдлээр дэлхийд дээгүүрт бичигддэг нэр хүндтэй эмнэлэг ба ийнхүү Алтанмед эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа эхлүүлж байна.

⚕️Алтанмед эмнэлэг нь нурууны мурийлтын чиглэлээр мэргэших гэж сүүлийн 3 жил тасралтгүй судалгаа, шинжилгээг эрэлхийлж ажилласан ба Монгол улсад нурууны мурийлтын дэвшилтэт оношилгоо, консерватив эмчилгээний аргыг нутагшуулах зорилго, нурууны мурийлттай олон хүүхэд залуусын амьдралын чанарыг дээшлүүлэх арга, бололцоог эрэлхийлсэн нь үр дүнгээ өгч байна.

⚕️Энэхүү олон улсын хамтын ажиллагаа, эмч, эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй сургалтад гүүр болсон Global Medical Tour ХХК-ын үүсгэн байгуулагч Ө.Мухтар, албаны дарга Т.Айнур, менежер А.Тохтаубай нарт эмнэлгийн зүгээс гүн талархал илэрхийлж байна.

Монгол түмний нуруу тэнэгэр байг!

#Алтанмед #нурууны #эмнэлэг

2026 оны 04-р сарын 13-14-нд хийгдэх "НУРУУНЫ МУРИЙЛТЫН КОРСЕТ"-ын захиалга, хэмжилт авах бүртгэлд дараах 10 хүн баталга...
11/04/2026

2026 оны 04-р сарын 13-14-нд хийгдэх "НУРУУНЫ МУРИЙЛТЫН КОРСЕТ"-ын захиалга, хэмжилт авах бүртгэлд дараах 10 хүн баталгаажсан байна.

Нэмэлт захиалга авах боломжтой.

🩺Эмч нарын баярын тусгай нийтлэл⚕️Тогтсон дүрмийг эвдэгч танхай эмч Г.А.Илизаров (1921-1992)Тухайн үеийн Зөвлөлтийн анаг...
30/03/2026

🩺Эмч нарын баярын тусгай нийтлэл

⚕️Тогтсон дүрмийг эвдэгч танхай эмч Г.А.Илизаров (1921-1992)

Тухайн үеийн Зөвлөлтийн анагаах ухааны хатуу дэглэм, халдвар хамгааллын дүрмийг тэрээр механик үр дүнгээс доогуур тавьдаг байв. Түүний хувьд яс яаж физикийн хувьд зөв бэхлэгдэж, сунгагдах нь л хамгийн чухал байсан тул хагалгааны өрөөнд тамхи татах нь түүнд энгийн л зүйл байжээ. Хүнд хугаралтай хүнийг гипсдэж, олон сараар хэвтүүлж амраах нь тухайн үеийн алтан дүрэм байв. . Москвагийн том профессорууд түүнийг ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй, хөдөөний мужаан гэж олон жил доромжилсон. Гэвч тэрээр үүнийг ер тоогоогүй бөгөөд эмнэлгийн зориулалтын бус унадаг дугуйны хүрд, орон нутгийн төмрийн дархны хийсэн эрэг шураг ашиглан анхны аппаратуудаа угсарч байсан нь жинхэнэ утгаараа дүрэмгүй тоглолт байлаа. Гэтэл Илизаров өвчтөнүүдээ хагалгааны дараа шууд шахам хүчээр босгож, хөлөндөө хүнд төмөр аппараттай нь алхуулж эхэлсэн нь тухайн үедээ маш харгис, гаж үйлдэл мэт харагддаг байсан ч энэ нь ясны нөхөн төлжилтийг хурдасгах гол түлхүүр байсан юм.

Тэрээр өвчтөнүүдээ зүгээр нэг "эмчлүүлэгч" биш, харин өөрийгөө эдгээх үйл явцын "хамтран зүтгэгч" байхыг шаарддаг байв. Тийм ч учраас тэрээр өвчтөнүүдээ хүчээр босгож, "Хөдөлгөөн бол амьдрал, хөдөлгөөн бол эдгэрэл" гэсэн зарчмыг хатуу тулгадаг байжээ.

Үргэлжлэлийг:

ХХ зууны анагаах ухаан, тэр дундаа гэмтэл согог, сэргээн засах салбарт хувьсгал хийсэн Гавриил Абрамович Илизаровын амьдралын түүх нь туушта...

Одоогоор баталгаажсан 5 хүн байна.Нурууны мурийлтын корсет хийлгэх хүсэлтэй эмчлүүлэгч, оношлуулагчид 4-р сарын 12-оос у...
24/03/2026

Одоогоор баталгаажсан 5 хүн байна.

Нурууны мурийлтын корсет хийлгэх хүсэлтэй эмчлүүлэгч, оношлуулагчид 4-р сарын 12-оос урьтаж ерөнхий эмчийн үзлэгт хамрагдаж мурийлтын корсетын захиалгаа баталгаажуулна уу.

Алтанмед подкаст: Нугалам гулсах эмгэг №1Үзэх линк:
01/03/2026

Алтанмед подкаст: Нугалам гулсах эмгэг №1

Үзэх линк:

Сайн байцгаана уу. Алтанмед эмнэлэг анхны подкастаа хүргэж байна. Анхны дугаараараа нурууны нугалам гулсах эмгэгийн тухай хүргэж байна. Студид биш эмчийн өрө...

26/02/2026

Алтанмед подкаст #ТунУдахгүй

 #Талархал БЗД салбарын Ц.Норжмаа эмчдээ баярлалаа. Өсөх ирээдүйтэй чадварлаг эмч болоорой! Чамд эмч хүнд байх бүх чанар...
26/02/2026

#Талархал

БЗД салбарын Ц.Норжмаа эмчдээ баярлалаа. Өсөх ирээдүйтэй чадварлаг эмч болоорой! Чамд эмч хүнд байх бүх чанар байна шүү!

Хүндэтгэсэн Проф. Хүний их эмч Б. Ариунтуяа

Address

ХУД, ЧД, БЗД, СХД
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Алтанмед эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Алтанмед эмнэлэг:

Share