09/02/2026
Нарны гэрэл огт хүрдэггүй, өөрөөр хэлбэл фотосинтез явагдах боломжгүй орчинд хүчилтөрөгч үүсэж байгаа тухай та өмнө нь сонссон байх.👂
2024 онд Номхон далайн гадаргаас доош ойролцоогоор 4,000 метрийн гүнд хүчилтөрөгч илэрч улмаар“харанхуй хүчилтөрөгч” хэмээн нэрлэсэн бөгөөд энэхүү нээлт нь шинжлэх ухааны ертөнцөд ихээхэн шуугиан дэгдээсэн юм. Харин одоо уг үзэгдлийн жинхэнэ шалтгааныг тогтоох зорилгоор шинэ, өргөн хүрээтэй судалгааны ажлыг эхлүүлжээ.🌊
Анхны судалгааны үр дүнгээс харахад харанхуй хүчилтөрөгч нь манган, кобальт, никель зэрэг олон төрлийн металлаар баялаг бүс нутагт илэрсэн юм. Үүнтэй холбоотойгоор эдгээр металлууд нь яг л электрохимийн процесс шиг усны молекулыг (H₂O) задлан хүчилтөрөгч үүсгэж байж магадгүй хэмээн таамаглаж байгаа.🤔
Өөр нэг таамгаар бол далайн гүнд амьдардаг зарим бактериуд голлох үүрэг гүйцэтгэж байж магадгүй. Аль эсвэл металл болон бактериуд хамтран харанхуй хүчилтөрөгч үүсдэг байж болно.🦠
Эдгээр таамгуудыг шалгахын тулд судалгаанд тусгай зориулалтын багаж төхөөрөмжүүдийг ашиглах аж. Үүнд 400 атмосферийн даралтыг тэсвэрлэх камер, мөн давстай усанд ажиллах чадвартай электрон микроскоп зэрэг дэвшилтэт технологиуд багтаж байна.😯
Гэхдээ харанхуй хүчилтөрөгчийг илрүүлсэн энэхүү нээлт маргаан дагуулсан хэвээр байгаа. Хэд хэдэн шүүмжлэл, асуултыг судалгаа хэвлэгдсэн Nature Geoscience сэтгүүлд хүргүүлсэн бөгөөд хянах үйл явц одоо ч үргэлжилж байгаа юм.🔍
Ямар ч тохиолдолд, харанхуй хүчилтөрөгч нь далайн гүний экосистемд ямар үүрэг гүйцэтгэдгийг тодорхойлох нь туйлын чухал билээ.💪