Э. Энхнасан

Э. Энхнасан Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Э. Энхнасан, Ulaanbaatar.

Ном таныг хэзээ ч ганцаардуулахгүй. 📖💛
26/12/2020

Ном таныг хэзээ ч ганцаардуулахгүй. 📖💛

БАРДАМ БАЙ Ер нь нэг тийм омголон, хүчтэй, өөрийн гэсэн бодолтой эмэгтэйчүүдэд дуртай. Цаанаасаа зүгээр хараад байж байх...
21/12/2020

БАРДАМ БАЙ

Ер нь нэг тийм омголон, хүчтэй, өөрийн гэсэн бодолтой эмэгтэйчүүдэд дуртай. Цаанаасаа зүгээр хараад байж байхад хүртэл нэг тийм урамтай.

Асуудлыг барьж авч шийдэж байгаа, хөгжилтэй яриа, заримдаа уур хүрмээр, шар гозоймоор үгсийг тунг нь тааруулж хэлнэ...
Харцыг нь харахад:
- Зовлон гэж мэдэхгүй зовж үзээгүй юм шиг гялалзсан эрч хүчтэй харцтай...

Холын замд явахад хөгжилтэй, олон зүйлс ярьж, энэ ч заваан, энэ ч муухай гэж гололгүй, сохорын газар сохор, доголонгийн газар доголон явж чаддаг нэгэн төрлийн хоёр нутагтан.

Гэхдээ хаана ч явсан миарахгүйн дээр идэх хоолтойгоо, нарны тостойгоо, ер нь өөрийгөө их сайхан арчаатай авч явна. Нийгэмд эзэлсэн байр суурьтай, хаа хүрэхээ мэддэг, хаа хүрэхээр явж байгаагаа мэддэг, эрсдэлд бэлэн тэнэг зоригтой, гэхдээ амьдралыг илүү өөдрөгөөр харж чаддаг тийм эмэгтэйчүүд сайхаан...

Тэднийг мэрэгчид ховын хар сүүдэртэй хэн ч биш нар үргэлж дагадаг, аждаг, хянадаг, шүлсээ үсэргэж жөтөөрхдөг худал ярьдаг, атаархдаг гэвч тэд тэднийг таньдаг ч үгүй хардаг ч үгүй боддог ч үгүй тэднийг хорвоо дээр амьдардгийг ч мэддэггүй.

Утас бидний амьдралд 🤔😢
31/10/2020

Утас бидний амьдралд 🤔😢

50 насандаа өөрийгөө илүү сайхан мэдрэхийн тулд 30 насандаа хийх зүйлс1. Тамхинаас гарах.Нэгэн хэрэглэгч ийнхүү бичиж ба...
23/10/2020

50 насандаа өөрийгөө илүү сайхан мэдрэхийн тулд 30 насандаа хийх зүйлс
1. Тамхинаас гарах.
Нэгэн хэрэглэгч ийнхүү бичиж байна “Хэрэв та нар одоо намайг харах боломжтой байсан бол би өвдөг дээрээ сөгдөн тамхинаас гарах тухай бодох боломж өгөөч гэж хүсэх байсан”. Үнэтэй, таагүй үнэртдэг, эрүүл мэндэд хортой. Одоо больж болохгүй гэж үү?

2. Эцэг, эх, ах, дүү нартайгаа таатай харилцаатай байх.
Та гэр бүл, найз нөхөдтэйгөө таагүй харилцаатай гэж боддог ч бай дотны хүмүүстэйгээ хэл амаа олж сурах хэрэгтэй. Гэр бүлийн холбоо маш чухал юм. Удахгүй та үүнийг жинхэнэ баялаг гэдгийг ойлгох болно.

3. Спортоор хичээллэх.
Аль болох идэвхтэй амьдралын хэв маягтай байх хэрэгтэй. Тэгвэл та 50 насандаа хангалттай идэвхтэй байх болно. Дасгал, хөдөлгөөн хий. Бие мах бодь тань хэвийн, эрүүл байх ёстой.

4. Мөнгөө хэмнэж сур. Бага ч гэсэн үлдээж сур.
Энэ бол уйтгартай, сонирхолгүй зөвлөгөө байж мэднэ. Гэхдээ үүн шиг чухал зүйл гэж үгүй. 30 насанд хүний халаасанд бага ч гэсэн хадгалах боломжтой мөнгө үлддэг. Яг одоо хэмнэж, хадгалж эхэл. Тэгвэл удахгүй та гайгүй хуримтлал бий болгож чадна.

5. Байгаа зүйлдээ хангалуун бай.
Аз жаргал гэдэг үг амжилт, алдар нэрээс илүү утгатай. Гомдоллохоос илүүтэй байгаа зүйлдээ талархаж сур. Тэгвэл та өөрийгөө жинхэнэ аз жаргалтайгаар мэдрэх болно.

6. Амьдралын зорилгоо биелүүлэхийн тулд хойш бүү тавь.
Байшин авмаар байна уу? Ном бичмээр байна уу? Боловсролоо ахиулмаар байна уу? Карьераа өөрчлөмөөр байна уу? Бизнес эхлүүлмээр байна уу? Тийм бол өнөөдөр эхэл. Хэзээ нэгэн өдөр хийнэ хэмээн бүү хойш тавь.

7. Нойроо ав.
Хангалттай унт. Нэг цагт унтаж, нэг цагт бос. Нойргүйдлээс сал.

8. Шүдэндээ анхаарал хандуул.
Нас ахих тусам шүдний асуудал нэмэгддэг. Харин шүдний эмчилгээ илүү цаг, мөнгө шаардах болно. Тиймээс эмчилгээг хойш тавих хэрэггүй.

9. Эд зүйл биш дурсамж цуглуул.
Та бол таны амьдралын туршлага. 50 насандаа гэнэт сэрээд та дурсамж биш эд зүйл цуглуулсандаа харамсах болно. Дурсамжийг хаяж болохгүй. Тэд хэзээ ч үнэ цэнэгүй болохгүй.

10. Өгч сур.
Сайн үйлс хий. Бусдад аз жаргал авчирдаг зүйлийг хий. Гэхдээ үүнийг хийхдээ сэтгэлээсээ хий. Харин хариу үйлдэл бүү хүлээ. Тэгвэл таны зүрх хайраар дүүрэх болно.

11. Сониучхан бай. Өдөр бүр таныг айлгадаг ямарваа нэгэн зүйл хий.
Гэрээсээ гарч, ямар нэгэн галзуу зүйл хий. Жинхэнэ адал явалтай орооцолд. Олон зураг дар, дотны хэн нэгнээ хамт авж яв. Эдгээр дурсамжууд таныг хөгшин болсон хойно дулаацуулах болно.

12. Муу зүйл идэхээ боль.
Амьдралынхаа туршид та хэдэн ч төгрөг цуглуулж болно, үрж болно. Гэхдээ эрүүл мэндийг худалдан авч болохгүй. Тиймээс түргэн хоол, архи болон бусад дэмий зүйлсээс татгалзах хэрэгтэй.

13. Жилд ядахдаа 10 ном унш.
Таны тархи тогтмол хөгжиж байх ёстой. Тиймээс зурагт, фэйсбүк, сошл, тоглоом зэрэг үр ашиггүй зүйлсд мөнгө үрэхээ больж, сайн ном унш.

14. Аял. Аль болох их.
Аялал биднийг өөрчлөдөг. Тэд маш олон асуултад хариулт өгдөг. Тэд бидэнд урам өгдөг. Тэд бидний айдсыг үгүй хийдэг. Аялал бол өөрийгөө амьд гэдгийг мэдрэх боломжийг өгдөг зүйл.

15.Бясалгаж сур.
Бясалгал таны цагнаас маш багийг үрэх хэдий ч амьдралд тань гайхалтай өөрчлөлтийг авчрах болно. Үүнийг баталдаг маш олон судалгаа байдаг.

16. Өөрийнхөөрөө бай. Хэн нэгэнтэй өөрийгөө бүү харьцуул.
Та 50 нас хүрэхэд та хэн нэгэнд ямар сэтгэгдэл төрүүлэх бол гэдэг нь тийм ч чухал зүйл биш байх болно. Өөрийнхөө замыг эхэл. Хүчтэй бол.

17. Өдрийн тэмдэглэл хөтлө.
Та өөрийнхөө хамгийн нандин дурсамжуудаг мартах болно. Тиймээс тэмдэглэл хий. Мөн зурагнуудаа хадгал.

18. Найзууддаа анхаарал тавь.
Таныг өөрийгөө илүү сайхан мэдрэхэд тус болдог хүмүүстэй ойр бай. Тэдэндтэй хамт инээлд. Тэнэг зүйл хийж, амьдралаас таашаал ав.

Сэтгэл санаа цэгцлэх аргууд 🌊1. Ядарч байвал - цэцэг зур2. Ууртай байвал – зураас зур3. Өвдөж байвал – баримлын шавраар ...
17/10/2020

Сэтгэл санаа цэгцлэх аргууд 🌊

1. Ядарч байвал - цэцэг зур
2. Ууртай байвал – зураас зур
3. Өвдөж байвал – баримлын шавраар юм хий
4. Уйдаж байвал – цаасыг янз бүрийн өнгөөр буд
5. Гунигтай байвал – солонго зур
6. Айж байвал – даавуугаар бүтээл хий
7. Түгшүүрийг мэдэрч байвал – хүүхэлдэй хий
8. Бухимдаж байвал – цаасыг жижиг жижиг хэсгүүдэд ур
9. Санаа зовж байвал – оригами хий
10. Хүчилсэн, стресстэй байвал – хээ угалз зур
11. Ямарваа нэгэн зүйлийг санахыг хүсвэл - төөрдөг байшин зур
12. Гутарсан бол – зургийн хуулбарыг хий
13. Цөхөрсөн бол – зам зур
14. Ямарваа нэгэн зүйлийг ойлгох хэрэгтэй бол - мандала зур
15. Хүчээ сэлбэх хэрэгтэй бол – ландшафт зур
16. Өөрийнхөө сэтгэлийг ойлгохыг хүсвэл – хөрөг зур
17. Нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй бол - өнгө өнгийн толбо зур
18. Бодлоо системчлэх хэрэгтэй бол - зуутууд юм уу дөрвөлжин зур
19. Өөрийнхөө хүслийг ойлгохыг хүсвэл - коллаж хий
20. Бодол санаагаа төвлөрүүлэх хэрэгтэй бол – цэгүүд зур
21. Нөхцөл байдлаас гарах арга зам хайж
байгаа бол – давалгаа, бөөрөнхий зур
22. Ямар нэгэн нөхцөл байдлаас гарч чадахгүй зогссон бол –тэмдэг зур
23. Зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэхийг хүсэж байгаа бол – тор зур


-🌻

ЯДУУ АМЬДРАЛД ХҮРГЭДЭГ 13 ДАДАЛ, СЭТГЭЛГЭЭ ДАДАЛ 1: Буруугаа тохох хүнийг хайдаг. Ядуу хүн хариуцлага хүлээх дургүй. Өөр...
13/10/2020

ЯДУУ АМЬДРАЛД ХҮРГЭДЭГ 13 ДАДАЛ, СЭТГЭЛГЭЭ

ДАДАЛ 1: Буруугаа тохох хүнийг хайдаг.

Ядуу хүн хариуцлага хүлээх дургүй. Өөрийн бүтэлгүйтэлд хамт ажилладаг хүнээ, даргаа эсвэл тогтолцоог буруутгана. “Тэр байгаагүй байсан бол би аль хэдийнээ амжилтад хүрчихсэн байх байсан юм” эсвэл “Бүгд надад саад болж байна, би юу ч хийж чадахгүй байна” гэх мэтээр сэтгэдэг.

ДАДАЛ 2: Цаг алддаг.

Бидэнд бага балчир байхаас л “Долоо хэмжиж, нэг огтол” гэж сургасан. Цаг хугацаа өнгөрсөөр л, харин та хэмжсээр л. Эцэст нь өмнүүр чинь өөр хэн нэгэн орж таны хэсгийг огтолчхоод яваад өгнө. Анхны алхмыг хийхээс айдаггүй, өөрийнхөө санааг бодит болгохоор зориглож, эрсдэл гаргаж чаддаг хүн л ялдаг. Ядуу хүний сэтгэхүйтэй хүн цаг алдаж, гараа хумхиж сууснаа бусад руу чихдэг.

ДАДАЛ 3: Эрсдэл гаргадаггүй.

Ядуу хүмүүс эрсдэл гаргах дургүй Тэд бага ч гэсэн тогтмол орлоготой байхыг илүүд үздэг. Үр дүнд нь цалингаас цалингийн хооронд амьдардаг.

ДАДАЛ 4: Үнэгүй суралцахыг хүсдэг.

Ядуу хүн маш олон үнэгүй сургалт, тренинг, семинарт хамрагдана гээд хүсэлтээ илгээчихсэн байдаг. Гэхдээ ихэнхэд нь очдоггүй. Ингэж явсаар, тухайн хүнд өөрт нь байнга суралцаад байгаа мэт санагддаг боловч үнэндээ хөгждөггүй. Үнэгүй бяслаг хаана байдаг билээ дээ… Амжилттай бизнесмен болохын тулд сургагч багштайгаа нүүр тулан уулзаж, тавьсан зорилгодоо хүрэх тодорхой төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Сургалтын үнэ бол ирээдүйн амжилтын үзүүлэлт болохоос гадна таны сэдэл, зоригийн үнэ цэн юм шүү.

ДАДАЛ 5: Бусдын хөдөлмөрийг үнэлдэггүй.

Ядуу сэтгэхүйтэй хүн бусдын хүч хөдөлмөрийг шулж амьдардаг. Дуу, кино эсвэл программ суулгамаар бол торрентоос үнэгүй татна. Түүний амьдралын философи бол үнэтэй эд зүйл, үйлчилгээг үнэгүй авах арга замыг эрэлхийлэх. Ядуус ядуустаа зориулж бүтээсэн торрент зэрэг хулгайн сайтууд түүний амьдралыг ихээхэн хөнгөвчилдөг. Үнэтэй бүтээгдэхүүнийг үнэгүй татсан бол хулгайлснаас өөрцгүй. Бусдын оюуны хөдөлмөрийг хулгайлах нь үргэлж ядуу амьдралаар амьдрахад яллаж байдаг юм.

ДАДАЛ 6: Өөрийгөө өрөвддөг.

Хүмүүс хааяа асуудлын үндэс нь хүрээлэн буй орчинд байгаа гэдэгт итгэчихсэн байдаг. Амьдарч буй улс эсвэл хот нь таалагддаггүй, ядуу гэр бүлээс гаралтай зэрэг ядуу хүнд өөрийгөө өрөвдөх шалтаг мундахгүй. Гэхдээ өрөвдөх сэтгэл дээр хөрөнгө босгоно гэвэл худлаа.

ДАДАЛ 7: Гонгинож, гомдолдог.

Мөнгөөр дутагдах нь сэтгэл санаагаар унах шалтгаан болдог гэдэг бол нууц биш. Баян сэтгэхүйтэй хүн бүтэлгүйтэл бүрийг зорилгодоо хүрэхийн тулд давах ёстой даваа гэж үздэг. Тэр хувь заяандаа гомдож, гонгинодоггүй. Мэдээж зарим үед хэн нэгэн чамайг өрөвдөөсэй гэж хүсэн тохиолдсон бүх зүйлээ яримаар санагддаг л даа. Гэхдээ тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй, түрийвчин дахь мөнгө чинь үржихгүй.

ДАДАЛ 8: “Хүмүүс юу гэх бол?” гэж боддог.

Амжилттай хүн өөрийгөө хувь хүн талаас нь үнэлж чаддаг бөгөөд бусдын санал, бодлоос хамааралгүй амьдарч чаддаг. Харин ядуу хүн эсрэгээрээ – хүч хөдөлмөр, цаг завынхаа ихэнхийг бусад хүмүүсийн нүдэнд хэрхэн харагдах бол гэж санаа зовон, имижээ алдахгүйг хичээдэг. Өөрийгөө илүү хүчтэй, амжилттай нэгэнтэй харьцуулж тэрэндээ гутардаг. Тэгээд дахиад л гонгинож эхэлнэ дээ.

ДАДАЛ 9: Мөнгөө хий дэмий зүйлд үрдэг.

Ядуу хүнд санхүүгийн стратеги гэж байдаггүй. Түүний зорилго бол – мөнгө олох, тэгээд үрэх. Харин баячууд олсон мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж өсгөхийг боддог. “Мөнгөгүй юм чинь юугаараа хөрөнгө оруулах вэ?” гэж боддог бол хамгийн буруу. Ирээдүйнхээ талаар бодохгүй байгаа болохоор мөнгөгүй байгаа юм. Баян хүн гэж мөнгө их олдог хүнийг биш олсон мөнгөө ухаантай зарцуулж чаддаг хүнийг хэлнэ.

ДАДАЛ 10: Хоромхон зуурын орлого олохыг хүсдэг.

Ядуус шинэ зүйлд суралцахыг хүсдэггүй, ирээдүйнхээ төлөө ажиллая гэж боддоггүй. Тэд зөвхөн яг одоо, энэ мөчид л шууд мөнгө олохыг хүсдэг. Энэ бол бүтээгч биш хэрэглэгч хүний сэтгэхүйн жишээ. Аль болох бага хүч зарцуулж их мөнгийг тэр дор нь олохыг хүсдэг.

ДАДАЛ 11: Дургүй ажлаа хийдэг.

Ядуу хүнд дургүй ажлаа хийх 1000 шалтгаан олддог. Тэр Баасан гарагийг мөрөөдөж, даргаа зүхэн байж өглөө бүр ажилдаа явдаг. Өөрийн дуртай зүйлээ хийх зориг түүнд байхгүй. Ийм байдлаар, юуг ч өөрчлөхгүй явсаар хөгширч тэтгэвэртээ гарах нас нь болно.

ДАДАЛ 12: Цагаа хий дэмий үрдэг.

Ядуу сэтгэхүйтэй хүн “цагаа яаж нөхцөөх вэ?” гэж гашилдаг. Энэхүү туйлын сөрөг тохиргоотой асуултыг зөв асуулт болговол: “цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх вэ?” гэж асууна. Цагаа хэрхэн зарцуулдгаас бүх зүйл шалтгаалдаг – ядуу хүн цагаа нөхцөөж, баян хүн цагаа зөв ашиглаж, улам их баялгийг бүтээдэг.

ДАДАЛ 13: Бусдын амьдралаар амьдардаг.

Ядуу хүмүүсийн сэтгэхүйд нэгэн алдаа байдаг. Тэр нь бусдын амьдралыг өөрийнх дээрээ тусгаж ойлгох. Төрөл бүрийн олон ангит кино, уран зохиолын ном эсвэл Холливудын оддын амьдрал гэх мэтчилэн. Бусдын амьдралд тохиолдож буй үйл явдлаар амьсгалж, бусдын амжилтын сүүдэрт дарагдсанаар ядуу хүмүүс хий хоосон ертөнцөд амьдардаг.

Үүний оронд өөрийнхөө хувь заяаг өөрөө босгож, айдсаа даван туулж бүхнийг шинээр эхэл! Та дээрх дадлаас өөрт хамаатайг олж харсан бол сэтгэлээр унах хэрэггүй. Харин ч ямар талаа өөрчлөх хэрэгтэйг олж мэдсэндээ баярлах хэрэгтэй. Зоригтой алхам хийх сэдэл авсан гэж найдаж байна. Амжилт хүсье!

Нэгэн эр машинаа угааж байтал 5 настай хүү нь хүрч ирээд газраас чулуу авч машиных нь хажуу бөөрийг зурж сийчиж орхив. У...
08/10/2020

Нэгэн эр машинаа угааж байтал 5 настай хүү нь хүрч ирээд газраас чулуу авч машиных нь хажуу бөөрийг зурж сийчиж орхив. Уур нь хүрсэн эр эрэг чангалагч түлхүүр гартаа атгаснаа ч үл анзааран хүүгийнхээ гарыг маш олон удаа цохижээ. Хүү ч уйлж эмнэлэгт хүргэгдэв. Гар нь олон удаа хугаран үйрч бяцарсан тул хүүгийн гарын бүх хурууг тайрахаас өөр аргагүй болжээ. Энэ үед хүү ингэж асуув. “Аав аа миний хуруунууд дахиад ургах болов уу?” Аав нь хийсэн хэрэгтээ маш их гэмшиж юу ч дуугарч чадсангүй. Үүний дараа тэрээр машин руугаа очоод машинаа маш олон удаа өшиглөв. Хийсэн хэрэгтээ маш их гэмшсэн аав машиныхаа дэргэд суугаад хүүгийнхээ гаргасан зураасыг хартал “ААВДАА ХАЙРТАЙ” гэж бичсэн байв. Энэ явдлын маргааш тэрээр амиа хорлосон юм. Ухаан хэдий саруул ч уурлахаараа мунхаг болдог гэсэн үг юутай үнэн. Уурлахад хязгаар гэж үгүй, хайрлахад ч хязгаар гэж үгүй аж. Иймээс хүн та дараа нь гэмшин харамсаж “СЭТГЭЛ” хэмээх нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй нандин эрхтэнээ өвтгөхгүй байя гэвэл уур бухимдалгүй амьдар. Эд хөрөнгийг хэзээ ч битгий амьд хүнээс илүү эрхэмлэн хайрла. Та бид төрөхдөө машинтай төрөөгүй, үхэхдээ машинаа аваад явахгүй. Нүцгэн ирсэн, нүцгэн буцна. Бурхан багшийн сургаалд байдаг бүх юм хоосон чанартай гэдэг үгийг үргэлж дотроо бодож явцгаая. Эд зүйлс эдлүүлэх гэж харин ХҮМҮҮС БОЛ ХАЙРЛУУЛАХ ГЭЖ ЭНЭ ХОРВООД ИРДЭГ. Гэтэл бидний дунд амьгүй эд зүйлсийг амьтай голтой хүнээс илүүтэйгээр хайрлан үзэж амиа тавих шахдаг хүмүүс өнөөг хүртэл байсаар л байна...

08/09/2020
Гүйхийн ач тус: Өнөөдрөөс гүйж эхлэх 70 шалтгаан бидэнд байна.1. Гүйлтийн ачаар дархлаа сайжирна2. Гүйх нь эмэгт...
07/09/2020

Гүйхийн ач тус:

Өнөөдрөөс гүйж эхлэх 70 шалтгаан бидэнд байна.

1. Гүйлтийн ачаар дархлаа сайжирна

2. Гүйх нь эмэгтэй, эрэгтэй хүмүүст адилхан тохиромжтой ямар ч насны хүмүүст тохирно.

3. Гүйх нь хэзээ ч хөдөлгөөний дутагдалд орохгүй.

4. Гүйх нь үе мөчний өвчнөөс сэргийлнэ.

5. Гүйлт нь биднийг аз жаргал баяр баясгалантай болгодог

6. Гүйлт нь оюун ухааны хүч чадлийг нэмэгдүүлж тархины ажилгаанд сайнаар нөлөөлнө

7. Гүйлт нь биднийгтайвшруулах хамгийн оновчтой дасгал юм

8. Гүйх нь хөгшрөлтийг удаашруулж нас уртасна

9. Гүйх нь таныг илүү ухаалаг болгодог

10. Гүйлт нь өөрийгөө илүү сайн таньж мэдэх боломжийг олгодог

11. Орой гүйх нь нойргүйдэх мэдрэмжийг тайвшруулж нойронд сайн болно

12. Өглөө гүйх нь чамайг сэрэхэд тусална.

13. Гүйлт бол байгалтай ойрхон байдагспорт юм.

14. Гүйлт нь зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг

15. Гүйлт нь цусны эргэлтийг идэвхжүүлдэг.

16. Гүйлт нь хөлөндөх венийн цус зогсонги байдлаас сэргийлдэг

17. Зүрх судасны ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх

18. Гүйх нь илүү сэтгэл хангалуун амьдрах боломжийг олгоно

19. Гүйх нь сэтгэл санаа өөдрөг болгодог

20. Гүйх нь найз нөхдийн хүрээгээ тэлэх сайхан арга юм.

21. Гүйлт архи уух, тамхи татах сэдлийг бууруулж эсэргүүцэх дотоод эсэргүүцлийг бий болгодог.

22. Гүйлт нь урам зоригийг өгдөг.

23. Гүйлт нь амьдралын бэрхшээлийг даван туулахад бэлтгэдэг .

24. Гүйх нь эрэгтэйчүүдийн тестостероны түвшинг нэмэгдүүлдэг.

25. Гүйх нь бүх дотоод эрхтнийг хангалттай хүчил төрөгчөөр баяжуулдаг.

26. Гүйх нь булчингийн хүч сайжруулж бүх бүлгийг бэхжүүлдэг.

27. Гүйлт нь ганцаараа байх боломжийг танд олгоно .

28. Гүйлт нь цусны даралтыг оновчтой түвшинд хүргэхэд тусалдаг.

29. Гүйхнь айдсаас салах боломжийг олгодог.

30. Өөртэйгээ ижил сонирхолтой хүмүүсийг нэгдүүлэх.

31. Гүйх нь дуртай хөгжмөө сонсох сайхан үе юм.

32. Гүйх нь бодлоо цэгцлэх боломжийг олгодог.

33. Гүйлт нь хөнгөн шалмаг мэдрэмжийг өгдөг.

34. Гүйлт нь арьсны уян хатан чанарыг сайжгуулдаг.

35. Гүйлт нь өөрөөрөө бахархах боломжийг танд олгоно.

36. Гүйх нь тавьсан зорилгодоо хүрч чаддаг болгодог.

37. Гүйх нь танд спортын шинэ зорилтуудыг тавьдаг.

38. Гүйх нь амьсгалын системд сайн.

39. Гүйлт нь тэсвэр тэвчээрийг хөгжүүлэх хамгийн сайн арга юум.

40. Гүйхэд биеийн тамирын заал шаардлагагүй.

41. Гүйлт нь эрх чөлөөний мэдрэмжийг өгдөг.

42. Гүйх нь бодисын солилцоог хурдасгадаг.

43. Гүйх нь хүний өөхийг шатаах шилдэг арга юм.

44. Өвлийн улиралд гүйх нь биеийг өлчиржүүлдэг.

45. Гүйх нь аялах сайхан шалтгаан юм.

46. Гүйх нь ажлын өдрийн турш хуримтлагдсан бүх сөрөг энергийг гадагшлуулдаг.

47. Гүйлт нь уушгины багтаамжийг нэмэгдүүлдэг.

48. Гүйснээр та үргэлж шинэчлэгдэх болно.

49. Гүйлт гэдэг нь зөвхөн спорт төдийгүй амжилтанд хүрэхэд туслах амьдралын бүхий л амьдралын философи юм.

50. Гүйж байх үед элэгний эд эсийн хэсэгчилсэн нөхөн төлжилт явагддаг.

51. Гүйлтийн ачаар та хэн нэгэнд үлгэр жишээ болж, урам зоригийг өгч чадна.

52. Гүйлт нь эрч хүчийг хөгжүүлэхэд тусалдаг.

53. Гүйх нь хүч чадал өгдөг.

54. Гүйх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх боломжийг олгодог.

55. Гүйх нь биднийг стресс уур бухимдалыг арилгах эм юум.

56. Гүйлт нь таныг илүү сахилга баттай болгодог.

57. Гүйх нь гаднах бүх зүйлээс хэсэг хугацаанд тусгаарлагдахболомжийг олгодог.

58. Гүйлт нь бидэнд зөв төлөв байдлыг өгдөг.

59. Гүйлт нь гүйцэтгэлийг нэмэгдүүлдэг.

60. Гүйх нь цагаа үр дүнтэй удирдах боломжийг танд олгоно.

61. Гүйлт нь ясыг бэхжүүлж, нягтыг сайжруулах хурдан нөхөн төлжих боломжийг олгодог.

62. Гүйх нь санах ойг сайжруулдаг.

63. Гүйх нь орлогын бүх түвшний хүмүүст тохирно.

64. Гүйх нь жин хасна.

65. Гүйх нь биеийн жинг хадгалах .

66. Та өдрийн аль ч цагт гүйж болно.

67. Гүйлт нь байгальтай зохицоход тусалдаг.

68. Гүйх нь хөгшрөлт багасч, урт наслана.

69. Гүйх нь бусадтай биш өөртэйгээ өрсөлдөх чадвартай болгодог.

70. Эрэгтэйчүүдийн гүйх үед нь тестостероны түвшинг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь эрэгтэй хүний ​​хүч чадалд

Ааштай хүн ажилсаг бас  өөрийн хүч чадлыг мэддэг💯 Чадах зүйлээ хэнээр ч заалгалгүй хийдэг чадахгүй юмаа хоосон амлаад яр...
06/09/2020

Ааштай хүн ажилсаг бас өөрийн хүч чадлыг мэддэг💯 Чадах зүйлээ хэнээр ч заалгалгүй хийдэг чадахгүй юмаа хоосон амлаад яриад байдаггүй👌 Яаж хийх ёстойг биш юу хийх ёстойг сонсох нь түүний хувьд чухал😘

Шулуун зангаасаа болж аашны тулам, хэнхэг амьтан, галзуу хог хэмээн хочлуулдаг😇Гэхдээ ажил дээрээ ч ар гэртээ ч ажлын голыг нугалдаг👊👍
Тэдэнтэй хэрхэн харьцахаас шалтгаалж хамт олныг хөдөлгөгч хүч, хагалан бутаргагчийн аль нь ч болж мэднэ ажилтай ,ааштай хэнхэг нарийн хочтой тэр нэг хүн амьдралын зүтгэх хүч юмдаа💪👍
Уугий Жамъян

Хялбар аргаар саравч хийгээрэй 💛
30/08/2020

Хялбар аргаар саравч хийгээрэй 💛

Address

Ulaanbaatar

Telephone

+97699501255

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Э. Энхнасан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram