11/01/2026
🧐Том хүний живх доошоо нэвтэрч нордог асуудал их тулгардаг. Тэгвэл энэ удаа түгээмэл шалтгаан болон шийдлийг нь авч хэлэлцэцгээе.
Живх нэвтрэх шалтгаанууд👇
📌 Хэмжээ буруу байх.
-Томдвол завсар гарч, шингэн хажуугаар гойжно.
-Жижигдвэл шингээх багтаамж нь хүрэхгүй, түргэн дүүрнэ.
✅Бүсэлхий, гуяны хэмжээнд яг таарсан эсэхийг шалгаарай.
📌 Шингээх чадал хүрэхгүй байх.
Шөнийн цагаар эсвэл шээс их ялгардаг үед өдрийн нимгэн живх хэрэглэвэл нэвтрэнэ.
✅живхэн дээрх тэмэдэглэгээ шалгаж сонгоорой.
📌 Зөв байрлуулаагүй, сайн нааж тогтоогоогүй.
Хажуугийн резин дотогшоо эргэсэн, наадаг хэсэг сул тэгш бус гэх мэт буруу байрлуулвал.
✅-Дотор ирмэгийг гаргаж татах.
-Хэт сул ч биш хэт чанга ч биш тааруулж өмсөх.
📌 Хөдөлгөөн, байрлал
-Хажуугаар хэвтэх, их хөтөлдөг үед шингэн нэг талдаа бөөгнөрч гойждог.
-Суугаа байрлалтай удаан байхад мөн доошоо нэвтрэнэ.
✅ Ийм үед өмсдөг, эсвэл шөнийн зориулалттай нь дээр.
📌 Давхар хамгаалалтгүй.
Зарим хүнд живх дангаараа хүрэлцэхгүй тохиолдол байдаг.
✅ Дотор нь шингээгч нэмэлт живх хэрэглэж болно.
📌 Удаан сольдог.
Дүүрсэн живх мэдээж шингээхээ больж дараагийн шээс шууд гойждог.
✅ солих цагийг ойртуулах.
📌Биеийн онцлог
Хэвлийн хэлбэр гуяны хоорондын зай, хөдөлгөөний онцлогоос болж стандарт живх тохирохгүй байх магадлал байдаг.
✅Хэрэглэж буй живхний брэндийг солих.
Өөр бодит тулгарсан асуудлууд байвал доор бичээд байгаарай. Туршлагаа хуваалцацгаах уу? 🙂