
28/08/2024
"ТҮҮХТ 10 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР"-т
Энэ эрхэм хүн Монгол Улсын хүүхдийн эрүүл мэндийн салбарт оруулсан бодитой хувь нэмэр, дэмжлэг туслалцааг бид бүхэн үргэлж санан, дурсаж, бахархаж явдаг билээ. 🙂🙏🙏🙏
2014 оны 08 сарын 28-ны өдөр буюу одоогоос яг 10 жилийн өмнө Ажиа Ренбүүчийн санаачлага, хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн Эмнэлгийн өргөтгөл болох 6 давхар барилга байгууламж ашиглалтанд орж байлаа.
Тухайн үед манай улсын эдийн засгийн чадал, чансаа өнөөгийнх шиг биш ... ядуу тарчиг байлаа ...
Дээр нь дэлхийн эдийн засгийн хямрал Монгол Улсад нөлөөлж, төсөв санхүү маш хүнд байдалд орсон байв.
Ажиа Ринбүүчи тухайн үед (2012 онд) Эрүүл мэндийн сайд С.Ламбаатай уулзан ярилцсанаар хорт хавдартай хүүхдэд үзүүлэх тусламжийн орчин нөхцөл, техник технологийг сайжруулах шаардлагатай байгааг олж мэджээ.
Ингээд ердөө 2 жилийн дотор манай төвийн өргөтгөлийн барилга баригдаж, ашиглалтанд орсон юм.
Түүнээс хойш техник технологийн том төслүүд ар араасаа хэрэгжиж эхэлсэн ... 🙏🙏🙏 Бид, манай хамт олон их бэлэгшээдэг юм.
Засгийн газрын төслүүд ... томоохноос нь дурдвал зүрхний ангиографийн лаборатори байгуулагдав ... Японы төсөл 1.5 сая доллар, ... Австрийн ЗГ-ын 7.0 сая еврогийн 2 төсөл (нийт 14 сая евро) ... гэх мэт.
Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн иж бүрэн шинэчлэл (1.5 тэрбум төгрөг) ... мэс заслын вакуумжсан өрөөнүүд .......
Эмнэлгийн гадаад орчны иж бүрэн засвар, шинэчлэл, авто зам, машины зогсоолууд ...
Орчин нөхцөл, техник технологид үсрэнгүй өөрчлөлт оров .....
Ар араасаа цуварсан энэхүү бүтээн байгуулалт өнөөдөр ч үргэлжилж ... өргөтгөл, их засварууд хийгдэж байна.
Ажиа Ринбүүчигийн барьж өгсөн өргөтгөлд одоо "Хүүхдийн цусны эмгэг хавдар судлалын тасаг", "Нярайн эрчимт эмчилгээний тасаг", "Мэс заслын өрөөнүүд - Эрчимт эмчилгээний тасаг", зүрхний ангиографийн лаборатори, СТ, MRI суурилагдан ажиллаж байна.
Тэнд хүүхдийн эрүүл мэнд, амь насыг аврах буянтай сайхан үйлийг хамт олон минь хийж, бүтээж байна.
Ийм сайхан өдөр Таныхаа ач тусыг бид санан дурсаж, бахархан, баярлаж байна.
Тандаа Монголын үр хүүхдүүдийн нэрийн өмнөөс, тэдний гэр бүлийн өмнөөс, эмч ажилчдынхаа нэрийн өмнөөс баярлаж, талархаж байгаагаа дахин илэрхийлье.
Та эрүүл энх байж, урт насалж, удаан жаргаарай. 🙂🙂🙂🙏🙏🙏
Багш дор мөргөмү ...
Ном дор мөргөмү ...
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмч нар