13/04/2026
Таны гэдэс хоол боловсруулахаас илүү ихийг хийдэгийг мэдэх үү? Тодруулбал, шим тэжээлийг шингээхэд тусалдаг, дархлааг дэмждэг, тэр ч байтугай сэтгэл санаанд нөлөөлдөг. Хэрэв та ихэвчлэн гэдэс дүүрсэн, өтгөн хатсан, хий ихэдсэн эсвэл эрч хүч багатай байдаг бол хоол хүнсний бага зэргийн өөрчлөлт том өөрчлөлтийг авчирч чадна. "Идэх ёстой хоол хүнс болон зайлсхийх ёстой хоол хүнс" гэсэн санаан дээр үндэслэсэн энгийн боловч практикаар үр дүн нь батлагдсан гэдэсний арчилгааг танд зааж өгье.
❌Гэдэсний эрүүл мэндээ хамгаалахын тулд зайлсхийх ёстой хоол хүнс:
Эдгээр хоол хүнс нь гэдсийг цочроож, үрэвслийг нэмэгдүүлэн, эрүүл бактерийг устгадаг.
→ Шарсан хоол
Хүнд, тослог хоол хүнс удаан шингэдэг бөгөөд зарим хүмүүст хүчил ихсэх, гэдэс дүүрэх, эвгүйрхэх зэрэг мэдрэмжээр дохио өгдөг байна.
→ Боловсруулсан мах (хиам, салями, гахайн утсан мах)
Ихэвчлэн давс, хадгалалтын бодис, ханасан өөх тос ихтэй байдаг учир гэдэсний үрэвслийг хурцатгаж, хоол боловсруулалтыг удаашруулах аюултай.
→ Элсэн чихэр
Хэт их элсэн чихэр нь гэдэсний муу бактерийг тэжээж, хий, хоолны дуршил, гэдэсний хямралыг улам дордуулдаг.
→ Цагаан талх / цагаан гурил
Эслэг багатай тул өтгөн хатах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муудахад нөлөөлдөг.
→ Хийжүүлсэн ундаа / чихэрлэг хүйтэн ундаа
Нүүрс ус + элсэн чихэр нь гэдэс дүүрэх зэрэг таагүй мэдрэмж төрүүлдэг.
→ Архи
Гэдсийг цочроож, микробиомыг алдагдуулан, хүчиллэгийг ихэсгэж, гүйлгэх ба үрэвсэл үүсгэдэг.
☑️Хэрэглэх учиртай хоол хүнс:
Эдгээр хоол хүнс нь хоол боловсруулалтыг дэмжиж, гэдэсний сайн бактери, жигд хөдөлгөөнийг дэмждэг.
→ Цэвэр тараг
Эрүүл гэдэсний бактерийг дэмждэг. Илүү сайн үр дүнд хүрэхийн тулд чихэргүй хэрэглэвэл сайн.
→ Овьёос
Сайн бактери, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг.
→ Гадил
Хоол боловсруулалтыг дэмждэг.
→ Алим
Гэдэсний эрүүл мэндийг дэмжиж, гүрвэлзэх хөдөлгөөнийг зохицуулахад тусалдаг.
→ Цитрус жимс (жүрж/мандарин)
С аминдэм болон шингэний сайн эх үүсвэр. Жимсээр нь идвэл ходоод гэдэсний үйл ажиллагааг бүхэлд нь дэмжинэ.
→ Навчит ногоонууд болон жигнэсэн ногоо
Эслэгээр баялаг бөгөөд гэдэсний хэвийн ажиллагааг дэмждэг. Түүхий ногооны салат танд хаван үүсгэдэг бол жигнэсэн болон чанасаныг идээрэй.
🩺Эрүүл гэдэстэй байх өдөр тутмын дадлууд:
→ Өглөөг ус болон жимс идэж эхлүүлээрэй.
→ Өглөөний цайндаа аарц эсвэл овьёос нэмээрэй.
→ Үдийн болон оройн хоолондоо 1 аяга жигнэсэн ногоо нэмээрэй.
→ Шарсан + чихэрлэг + боловсруулсан хоолыг өдөр бүр идэж болохгүй шүү.
→ Хоол боловсруулалтыг сайжруулахын тулд хоол идсэний дараа 10-15 минут алхаарай.
⭐ Эцэст нь хэлэхэд:
Гэдэсний эрүүл мэндийг сайжруулахын тулд эслэг + пробиотик + гэрийн хоол идэж байхыг чухалчлаарай. Харин шарсан, чихэрлэг, боловсруулсан хүнс болон согтууруулах ундааны хэрэглээгээ багасгаарай. Таны гэдэс энэ үйлдэлд тань таатай хариу үйлдэл үзүүлэх болно.
⚠️Анхааруулах нь:
Хэрэв хэвлийн хэсгээр хүчтэй өвдөлт мэдрэгдэх, өтгөнд цус илрэх, байнга суулгах эсвэл өтгөн хатах, шалтгаангүйгээр жин хасах зэрэг шинж тэмдэг илрэх, эдгээр нь бүр бүр 2-3 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилдэг бол эмчид хандана уу.
Хоол боловсруулахын эмчийн үзлэг, зөвлөгөө болон Нарийн, бүдүүн гэдэс, ходоодны уян дурангийн шинжилгээний цаг авах бол 📲99944867, 76102255 руу холбогдоно уу. Баярлалаа😃