Эрүүл Монгол хүн хөдөлгөөн

Эрүүл Монгол хүн хөдөлгөөн "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний албан ёсны хуудас

07/01/2026

Хоол зүйч М.Пүрэвжав: ЦАГААН ГУРИЛ, БАНТАН, ХОНИНЫ СҮҮЛ, ӨӨХ ТОСОН ДАХЬ ОМЕГА-3-ЫН ТАЛААР

Цагаан гурил гэдсэнд орж, наалдаад өвчин үүсгэдэг гэх мэдээлэл ч гарсан.

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтан "Зөв хооллолт-Эрүүл мэндэд" уулзалтыг ШУТИС-ийн номын санд өнөөдөр зохион байгууллаа.

Энэ үеэр "Хоол, хүнсний талаарх ташаа мэдээлэл, түүнээс үүдэх зарим үр дагавар" сэдэвт илтгэлийг Хоол зүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжав танилцуулсан юм.

Тэрбээр ярианыхаа эхэнд хооллолтын талаарх ташаа мэдээлэл, үүнээс үүдэх сөрөг үр дагавар их байна. Тиймээс ч "Зөв хооллолт-Эрүүл мэндэд" уулзалтыг зохион байгуулах нэг шалтгаан болсон. Халдварт бус өвчлөлийн 70-80 хувь нь буруу хооллолтоос шалтгаалдаг. Иймд хоол, шим тэжээлийн талаарх зөв, зохистой мэдээллийг иргэдэд өгснөөр мэдлэг, хандлага, дадалд нь нөлөөлөх боломжтой гэдгийг дурдлаа.

Түүний илтгэлийн онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна.

Өнгөрсөн хугацаанд нийтийн дунд хооллолттой холбоотой төөрөлдсөн худал, ташаа мэдээлэл их гарсан. Манайхан эмч нарыг худлаа ярихгүй гэж итгэдэг. Гэтэл одоо худал ярьдаг эмч нар ч бий болсон байна. Тухайлбал, “Монголчуудын хоногийн хоолонд Омега-3 эх үүсвэр бараг байхгүй тул нэмэлт хэрэглэх шаардлагатай. Учир нь загасны мах хэрэглэдэггүй” гэж та бүхэн сонссон байх. Омега-3-ын реклам шиг зүйлийг Б.Дугархүү эмч хэлсэн байдаг.

Энэ мэдээлэлд залруулга хэлье. Монголчууд таван хошуу малынхаа махыг хоол хүнсэндээ өдөр бүр хэрэглэж байна. Хэдийгээр загасны маханд байдаг шиг их биш ч, малын мах бага хэмжээгээр Омега-3-ыг агуулдаг. Хэрэв монголчуудын хоногийн хоолонд Омега-3 байдаггүй байсан бол альцгеймер өвчин тусах өндөр эрсдэлтэй байх байсан. Гэтэл манай хөгшчүүл дотор энэ төрлийн өвчин маш ховор тохиолддог. Бид малын махыг өдөр болгон иддэг учраас Омега-3 байгаа гэсэн үг.

Нэг хэсэг “Хүүхдэд бантан өгөх нь муу” гэж нэлээд ярилаа. Энэ бол хийж байгаа технологитойгоо шууд холбоотой. Усан дотор хэдхэн ширхэг мах буцалгаад дээр нь цагаан гурил хийвэл шим тэжээлгүй болно. Харин ясны шөл, ногооны шөл, махны шөлөнд хийгээд өгвөл илүү шим тэжээлтэй.

Монголчуудад кофены хуурай сүүг "Milk" гэж ойлгуулсан. Яг үнэндээ энэ бол сүү биш, ургамлын тос. Кофены хуурай сүүг найруулаад нялх хүүхдээ угжиж байхыг хүртэл харж байлаа. Өмнө цэцэрлэг, сургуулиудад хүртэл кофены сүү өгдөг байсан тохиолдол бий. Бид хүүхдэдээ сүү өгөх ёстой. Гэтэл сүүгээ орлуулаад ургамлын тос өгч байсан үзэгдэл гарч байсан.

Энэ хуурай сүүг гадаадад "Alternative non-dairy cream" гэж нэрлэдэг бөгөөд сүү биш, ургамлын тос. Та бүхэн аливааг худалдаж авахдаа найрлагыг нь харж байх нь чухал. Жишээлбэл, хуурай сүүний найрлагад глюкоз сироп, ургамлын гаралтай тос, цэвэршүүлсэн ус, хүнсний нэмэлтүүд, байгалийн гаралтай амт үнэр оруулагч, хүнсний будаг зэрэг ордгийг харж болно.

Ийм зүйлээр тэжээсэн хүүхдүүд насанд хүрээд өвчин тусвал гайхах зүйлгүй. Энэ мэтчилэн буруу, ташаа мэдээлэл эргээд хүмүүст асар сөрөг үр дагавар авчирч байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас coconut oil-ыг хамгийн муу буюу "worst" тос гэж мэдээлсэн байдаг. Гэтэл coconut oil 93 хувь ханасан тос гэж ташаа мэдээлж байна. Зүүн өмнөд Азийн улс орнууд coconut тосоо л сурталчилж, зах зээлд гаргахаас өөр яах юм бэ. Тэдэнд өөр тос байхгүй шүү дээ.

Гэтэл малын сүүл 50 хувь нь ханасан тос, 50 хувь нь ханаагүй тос агуулдаг. Энэ тосыг хүмүүс мөрөөдөж байна. Гэтэл бид өөрт байгаа зүйлээ идэхгүй мөртлөө бүтэн ханасан тос авчраад хэрэглэдэг. Түүнчлэн ургамлын тос дотроос "Наранцэцэгийн тос"-ыг муу гэж яриад байгаа. Ургамлын тос л бол ургамлын тос гэдгийг хэлье.

Цагаан гурил гэдсэнд орж, наалдаад өвчин үүсгэдэг гэх мэдээлэл ч гарсан. Цагаан гурил дотор агуулагддаг гол уураг бол глютен. Гэтэл глютенийг шууд утгаар нь цавуу гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, үүнийг цаасан дээр зураг наадаг цавуу шиг ойлгоод байгаа юм. Энэ бол цавуу биш, зүгээр ийм нэртэй уураг. Гурилын цавуулаг шинж чанарыг илтгэж байгаа болохоос гэдсэнд наалдана гэдэг ойлголт хэзээ ч байхгүй.

Сүүлдээ хүний гэдсийг зүгээр л сантехникийн хоолой шиг ойлгож байна. Ус хийгээд л угаана гэх механик ойлголттой байж болохгүй. Хүний бие гэдэг бол тэр чигээрээ бодисын солилцоо бүхий ухаалаг систем юм.

Төмс идэх муу гэж мэдээлэл гарсан. Мэдээж жингийн илүүдэлтэй хүн төмс их идэх, тэр дундаа хуурч, шарж идвэл таргалалтад нөлөөлнө. Гэхдээ төмсийг Дэлхийн зүрх судасны холбооноос кали, натрийн хамгийн зохистой харьцаатай байдаг гэж мэдээлсэн нь бий.

Дээрх бүх мэдээллээс чухам юу хэлэх гээд байгаа вэ гэвэл, хоол гэдэг бол хэмжээ байдаг юм хэмээн хоол зүйч М.Пүрэвжав нэмж хэллээ.

Эх сурвалж : Ikon.mn

05/01/2026
27/12/2025

ШИНЭЧЛЭГДСЭН ХӨТӨЛБӨРӨӨР “ЖИРЭМСНИЙ БҮЛГИЙН ХЯНАЛТ”-ЫН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛДЭЖ ЭХЭЛЛЭЭ

Жирэмсний бүлгийн хяналт”-ын тусламж үйлчилгээний шинэчилсэн хөтөлбөр нь Голланд улсын 12 жилийн туршлага дээр суурилсан төдийгүй сургалт явуулж буй хэлбэр нь интерактив буюу олон талт аргачлалаар зохион байгуулж байгаа юм.

“Жирэмсний бүлгийн хяналт”-ын тогтолцоо хэрэгжсэнээр жирэмсний хяналтын чанар сайжирч эх нярайн өвчлөл эндэгдэл бууруулах юм. Жирэмсний уламжлалт хяналт нь эмч ганцаарчилсан байдлаар эхчүүдтэй уулзаж богино хугацаанд хяналт хийдэг учраас цаг хугацаа хомс, эхчүүд өөрийгөө бүрэн илэрхийлж амждаггүй зэрэг сул талуудыг бүлгийн хяналтаар шийдвэрлэх боломжтой юм.


ШИНЭЧЛЭГДСЭН ХӨТӨЛБӨРӨӨР “ЖИРЭМСНИЙ БҮЛГИЙН ХЯНАЛТ”-ЫН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛДЭЖ ЭХЭЛЛЭЭДЭМБ-ын 2016 оноос хойш эерэг са...
25/12/2025

ШИНЭЧЛЭГДСЭН ХӨТӨЛБӨРӨӨР “ЖИРЭМСНИЙ БҮЛГИЙН ХЯНАЛТ”-ЫН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛДЭЖ ЭХЭЛЛЭЭ

ДЭМБ-ын 2016 оноос хойш эерэг сайн төрөлтийн туршлагыг нэвтрүүлэх зөвлөмж дээр суурилсан Жирэмсний бүлгийн хяналтын тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх санаачилга “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний Эрүүл эх-нялхас бүлгийн хүрээнд төсөл болон орон даяар хэрэгжиж байна.

“Жирэмсний бүлгийн хяналт”-ыг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд “Жирэмсний бүлгийн хяналт”-ыг нэвтрүүлсэн 12 жилийн туршлагатай Голландын Хэрэглээний Шинжлэх Ухааны Судалгааны байгууллага (TNO)-тай “Жирэмсний бүлгийн хяналт”-ын баг Голланд улсад хамтын ажиллагааны гэрээ байгуулж “Жирэмсний бүлгийн хяналт”-ын сургалтад хамрагдан харилцан туршлага солилцсон юм.

Энэхүү туршлага дээрээ үндэслэн “Жирэмсний бүлгийн хяналт”-ын тусламж үйлчилгээний шинэчилсэн хөтөлбөрөөр сургагч багш бэлдэн тус тогтолцоог нутагшуулах ажлыг Дархан-Уул болон Ховд аймгуудаас эхэлсэн бол энэ удаад ЭНЭҮТ-ээс зохион байгуулсан сургалтад Хүрээ амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нар болон нийслэлийн 9 дүүргээс өрхийн эрүүл мэндийн төвийн хүний их эмч, нийгмийн ажилтан, сувилагч нар хамрагдав.

Сургалт зохион байгуулагчид Жирэмсний бүлгийн хяналт”-ын тусламж үйлчилгээний шинэчилсэн хөтөлбөр нь Голланд улсын 12 жилийн туршлага дээр суурилсан төдийгүй сургалт явуулж буй хэлбэр нь интерактив буюу олон талт аргачлалаар зохион байгуулж байгааг онцолсон юм.

“Жирэмсний бүлгийн хяналт”-ын тогтолцоо хэрэгжсэнээр жирэмсний хяналтын чанар сайжирч эх нярайн өвчлөл эндэгдэл бууруулах юм. Жирэмсний уламжлалт хяналт нь эмч ганцаарчилсан байдлаар эхчүүдтэй уулзаж богино хугацаанд хяналт хийдэг учраас цаг хугацаа хомс, эхчүүд өөрийгөө бүрэн илэрхийлж амждаггүй зэрэг сул талуудыг бүлгийн хяналтаар шийдвэрлэх боломжтой юм.


“ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ, АЮУЛГҮЙ ХҮНС” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсн...
23/12/2025

“ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ, АЮУЛГҮЙ ХҮНС” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд “Эрүүл хооллолт, аюулгүй хүнс” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын ерөнхий газар, Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулсан юм.

“Эрүүл хооллолт, аюулгүй хүнс” сэдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын салбарын хяналтын хэлтэс, боловсролын байгууллагын хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, ханган нийлүүлэлт хариуцсан аж ахуйн нэгжийн төлөөлөл зэрэг 100 гаруй оролцогч хамрагдав.

Хэлэлцүүлгийн хүрээнд:
• Хүнсний чиглэлийн хууль эрх зүйн орчны шинэчлэл,
• Төрийн худалдан авалтын тогтолцоо болон боловсролын байгууллагын хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ,
• Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын шаардлага, стандартын хэрэгжилт,
• Түүхий эдийн гарал үүсэл, хяналт, баталгаажуулалт,
• Хадгалалт, тээвэрлэлтийн эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ,
• Зөрчил, эрсдэлийг илрүүлэх, мэдээлэх, засах тогтолцоо
зэрэг асуудлыг хэлэлцэж, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгарч буй хүндрэл, бодит нөхцөл байдлыг дүгнэн, шийдэл, санал зөвлөмжийг боловсруулан холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэх нь тус хэлэлцүүлгийн зорилго юм.

“Эрүүл хооллолт, аюулгүй хүнс” сэдэвт хэлэлцүүлэг нь хүнс үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, боловсролын байгууллага, хяналтын байгууллагын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, улмаар хүүхдэд аюулгүй, эрүүл хүнсний орчныг бүрдүүлэхэд цаг үеэ олсон чухал ач холбогдолтой арга хэмжээ байлаа.

Эрүүл Монгол хүн хөдөлгөөн
Эрүүл Мэндийн Яам
Боловсролын яам
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
Эрүүл мэндийн хөгжлийн төв

22/12/2025

"ЖИРЭМСНИЙ БҮЛГИЙН ХЯНАЛТ"-ЫН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт улс орны хөгжил, хүн амын эрүүл мэндийн түвшнийг илтгэдэг билээ. “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний “Эрүүл-эх, нялхас” бүлгийн хүрээнд жирэмсний хяналтын чанарыг сайжруулах зорилгоор ДЭМБ-ын зөвлөмж бүхий “Бүлгийн хяналт”-ыг нутагшуулахаар ажиллаж байгаа юм. “Жирэмсний бүлгийн хяналт”-ыг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс “Жирэмсний бүлгийн хяналт”-ыг нэвтрүүлсэн 12 жилийн туршлагатай Голландын Хэрэглээний Шинжлэх Ухааны Судалгааны байгууллага (TNO)-тай хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан туршлага дээрээ үндэслэн “Жирэмсний бүлгийн хяналт”-ын тусламж үйлчилгээний шинэчилсэн хөтөлбөрөөр сургагч багш бэлдэн тус тогтолцоог нутагшуулах ажлыг Дархан-Уул аймгаас зохион байгуулж эхэллээ.

#

18/12/2025

Зөвлөх Б.Бадамцэцэг “Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т тэнцсэн АШУҮИС-ийн оюутнуудтай уулзалт хийв

Тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэх, орон нутагтаа ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд эрүүл чийрэг, аз жаргалтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд орон нутагт манлайлан ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилготой юм.

17/12/2025

“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т тэнцсэн АШУҮИС-ийн оюутнууд сайн сурч төгсөөд сум орон нутагтаа очиж ажиллах хүсэл зорилготойгоос гадна нийгмийн сайн сайхан болоод аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллахаа илэрхийлэв

#НийгмийнЭрүүлМэнд

Зөвлөх Б.Бадамцэцэг “Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т тэнцсэн АШУҮИС-ийн оюутнуудтай  уулзалт хийвХөдөө, оро...
16/12/2025

Зөвлөх Б.Бадамцэцэг “Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т тэнцсэн АШУҮИС-ийн оюутнуудтай уулзалт хийв

Хөдөө, орон нутгийн 1000 оюутанд Монголын тэргүүлэгч их, дээд сургуулиудад бүрэн тэтгэлгээр суралцах боломжийг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярилцаж тохиролцсон юм.

Тус тэтгэлэгт тэнцсэн АШУҮИС-ийн оюутнуудтай Монгол Улсын Ерөнхийлөгч Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал нар уулзлаа.

Тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэх, орон нутагтаа ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд эрүүл чийрэг, аз жаргалтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд орон нутагт манлайлан ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилготой юм.

Хүний их эмч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйч, зүрх судасны эмч, шүд, сэтгэц болон хүүхдийн эмч, нийгмийн эрүүл мэнд судлаач, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, эрүүл мэндийн мэдээлэл зүйч, уламжлалт анагаах ухааны эмч зэрэг мэргэжлээр шамдан суралцаж буй оюутнууд уулзалтад хамрагдлаа. Тэд сайн эмч болоод сум орон нутагтаа очиж ажиллах төдийгүй нийгмийн сайн сайхан байдал болоод аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллахаа хэлж байлаа.

Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний бодлого, үйл ажиллагааны чиглэл, үр дүнгийн талаар оюутнуудад мэдээлэл хүргэж ард иргэдийг өвдөхөөс нь өмнө хэрхэн урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх болон өвчлөлийг бууруулах хүрээнд оюутнуудтай санал солилцов. Түүнчлэн ЕБС-уудад байгуулагдах “Эрүүл Монгол хүн” клубийн үйл ажиллагааг АШУҮИС-ийн оюутнууд түүчээлэн ажиллаж нийгмийн эрүүл мэндийн чиглэлд хамтран ажиллахыг уриалав.

Зөвлөхүүд оюутнуудын сурлага хөдөлмөрт амжилт хүсээд та бүхний эзэмших мэргэжил Монгол Улсын хөгжил дэвшил тэр дундаа Эрүүл Монгол хүнийг бий болгоход маш үнэ цэнтэйг онцлон дурдсан юм.

“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т тэнцсэн хүнс, хөдөө аж ахуйн салбарын оюутнуудтай Ерөнхийлөгчийн зөвлөхүүд...
15/12/2025

“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т тэнцсэн хүнс, хөдөө аж ахуйн салбарын оюутнуудтай Ерөнхийлөгчийн зөвлөхүүд уулзалт хийв

Хөдөө, орон нутгийн 1000 оюутанд Монголын тэргүүлэгч их, дээд сургуулиудад бүрэн тэтгэлгээр суралцах боломжийг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярилцаж тохиролцсон юм.
Тус тэтгэлэгт тэнцсэн хүнс, хөдөө аж ахуйн салбарын оюутнуудтай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал болон холбогдох албаныхан уулзалт хийв.

Тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэх, орон нутагтаа ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд эрүүл хүнс хэрэглэж, эрүүл чийрэг, аз жаргалтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд орон нутагт манлайлан ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилготой.

Тэтгэлэгт тэнцсэн оюутанууд МУИС – Хүрээлэн буй орчин, ой судлал, экологи, АШУҮИС – Эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй, ХААИС – Мал аж ахуй, агрономи, ургамал хамгаалал, ШУТИС – Хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй биотехнологи, микробиологи, инженерчлэл зэрэг мэргэжлээр суралцаж байна. Тэтгэлэгт хөтөлбөрт дээрх сургуулиудад элсэн, заасан мэргэжлээр нэгдүгээр курсээ амжилттай төгссөн, орон нутагтаа эргэн ажиллах хүсэлтэй оюутнууд хамрагдах боломжтой юм.

Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нэн шаардлагатай боловсон хүчнийг орон нутгийн оюутнуудаас шалгаруулж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд оюутнуудын сурлага хөдөлмөрт амжилт хүсээд тэдний эзэмших мэргэжил Монгол Улсын хөгжил дэвшил тэр дундаа Эрүүл Монгол хүнийг бий болгоход маш үнэ цэнтэйг онцлон дурдсан юм.


#ЭрүүлМонголХүнийТөлөөХамтдаа

ЭХ ОРОНДОО ДЭЛХИЙН ЧАНАРТАЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧЛГЭЭ АВАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бодлогын дэмжлэг үз...
12/12/2025

ЭХ ОРОНДОО ДЭЛХИЙН ЧАНАРТАЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧЛГЭЭ АВАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бодлогын дэмжлэг үзүүлснээр улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах шинэ төв ашиглалтад орж, дурангийн болон бичил мэс засал, мэдээгүйжүүлэг, лабораторийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжтэй болсон юм.

Үүний дүнд эмч нарын баг өнгөрсөн гуравдугаар сараас хойш 43-65 насны таван хүнд амьд донороос дурангийн мэс заслын аргаар элэг шилжүүлэн суулгаад байна. Мөн 11 хүнд зүрхний титэм судсан дотуурх хэт авиан  оношилгоо, эмчилгээ,  найман хүнд хавдар хөлдөөх эмчилгээ хийжээ.

Эдгээрээс гадна элэг, улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэс, уушгины хавдрыг дурангийн аргаар тайрч, залгах 1,000 гаруй мэс засал хийгээд байна. Төв ашиглалтад орсноор эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хөгжих, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи нутагших, хүмүүсээ сургаж бэлтгэх, бусад эмнэлгийн ачааллыг хуваалцахад томоохон дэмжлэг болж байна

Гадаадад эмчлүүлэх гэж их хэмжээний мөнгө заралгүй, эх орондоо дэлхийн чанартай тусламж, үйлчилгээ авах боломж улам бүрдсээр байгаад эмч нар болон элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн иргэд, тэдний донорууд Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ.

УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ИРЭХ ОНООС АМЬД ДОНОРООС БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАНА

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв ирэх оноос  элэгнээс гадна бөөр, уушги, нойр булчирхай, гэдэс шилжүүлэн суулгаж эхэлнэ. Улмаар робот мэс засал нэвтрүүлж, амьгүй донороос элэг шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмнэлгийн эмч, сувилагч, ажилтнуудтай уулзахдаа, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаад нь талархаж, ажлын амжилт хүсэн ерөөлөө. Цаашид бусад эрхтнийг шилжүүлэн суулгах мэс засал  нэвтрүүлэх санал, санаачилгыг бүх талаар дэмжихээ илэрхийлэв

#эрүүлмонголхүнийтөлөөхамтдаа

Address

14
Ulaanbaatar
1234

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрүүл Монгол хүн хөдөлгөөн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Эрүүл Монгол хүн хөдөлгөөн:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram