Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)

Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ) Зоонозын /мал, амьтнаас хүнд халдварлах/ халдварт өвчнүүдтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

1931 оны 7-р сарын 10-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Тарваган тахал эсэргүүцэх лаборатори” нэртэйгээр анх байгуулагдаж,

- 1940 онд “Тарваган тахал эсэргүүцэх төв станц”
- 1961 онд “Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газар”
- 1990 онд “Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төв”
- 2006 онд “Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв”
- 2012 онд “Зоонозын өвчин судлалын үндэсний төв” болон өргөжсөн.

🟢 Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа амжилттай хэрэгжлээ🔬 Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс АНУ-ын Флорида...
01/05/2026

🟢 Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа амжилттай хэрэгжлээ

🔬 Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс АНУ-ын Флоридагийн их сургууль, Монгол Улсын ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Монгол оронд тархсан зарим зооноз өвчний үүсгэгчид, тэдгээрийн дамжуулагч болон агуулагч амьтдын тархалт, эктопаразитуудын акарицидын эсрэг мэдрэг чанарын судалгаа” төслийн хүрээнд хээрийн судалгааг амжилттай зохион байгууллаа.

📅 Тус судалгааг 2026 оны 04 дүгээр сарын 13-наас 04 дүгээр сарын 26-ны хооронд Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн байна.

👩‍🔬👨‍🔬 Судалгааны багт ЗӨСҮТ, АНУ-ын Флоридагийн их сургууль, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн судлаачид болон Баянхонгор, Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүдийн мэргэжилтнүүд хамтран ажиллалаа.

📍 Судалгааны явцад Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Өлзийт, мөн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Нарийнтээл, Тарагт, Уянга сумдын нутаг дэвсгэрт нийт 25 цэгт тандалт хийж ажиллав.

🕷️ Haemaphysalis төрлийн хачгийн тархалтыг нарийвчлан тогтоох, амьдрах орчны онцлогийг тодруулах зорилгоор дээж цуглуулж, хачиг илэрсэн байршлуудын солбилцлыг GPS багажаар баталгаажуулан газарзүйн мэдээллийн систем (GIS)-д бүртгэн мэдээллийн сан бүрдүүллээ.

🗺️ Судалгааны үр дүнд Баянхонгор, Өвөрхангай аймгуудын хачгийн зүйлийн бүрдэл, тархалтын зураглалыг шинэчилж, хачгаар дамжих халдварын эрсдэлтэй бүс нутгийг илүү нарийвчлан тодорхойлох боломж бүрдэж байна.

🤝 Хамтарсан тандалт, судалгааны хүрээнд мэргэжилтнүүд харилцан туршлага солилцож, багаар ажиллах ур чадвараа бэхжүүлсэн нь онцлох үр дүн боллоо.

🧪 Лабораторийн мэргэжилтний долоо хоног – Сүүлийн өдөр📅 2026.05.01 | Баасан гарагЭрүүл мэндийн лабораторийн мэргэжилтний...
01/05/2026

🧪 Лабораторийн мэргэжилтний долоо хоног – Сүүлийн өдөр

📅 2026.05.01 | Баасан гараг

Эрүүл мэндийн лабораторийн мэргэжилтний долоо хоногийн хаалтын өдөр салбарын үнэт зүйлс, чанар, хариуцлагыг онцолсон дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдана:

🔹 “Чанарын төлөө хамтдаа” тэмцээн
📍 Говь-Алтай ЗӨСТ
– Лабораторийн чанар, стандарт, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн багийн оролцоот тэмцээн

🔹 “Гар зургийн уралдаан”
📍 Увс ЗӨСТ
– Лабораторийн үйл ажиллагааг хошин, бүтээлч байдлаар илэрхийлэх уралдаан

🔹 “Нэг шинжилгээ – Олон эрсдэлээс хамгаална”
📍 Хөвсгөл ЗӨСТ
– Шинжилгээний ач холбогдол, эрүүл мэндийг хамгаалах үүргийг олон нийтэд таниулах санаачилга

✨ 5 өдрийн турш зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ нь:
✔ Лабораторийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх
✔ Хамтын ажиллагааг бэхжүүлэх
✔ Салбарын үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд таниулахад чухал хувь нэмэр орууллаа

👏 Нийт оролцсон бүх байгууллага, мэргэжилтнүүддээ баярлалаа!

Итгэлтэй оношилгоо – Эрүүл ирээдүйн үндэс 💙

“6 АЙМГИЙН ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВҮҮДЭД МОЛЕКУЛ БИОЛОГИЙН ОНОШИЛГООГ НУТАГШУУЛАХ” АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАЛТ БАРУУН Б...
30/04/2026

“6 АЙМГИЙН ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВҮҮДЭД МОЛЕКУЛ БИОЛОГИЙН ОНОШИЛГООГ НУТАГШУУЛАХ” АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАЛТ БАРУУН БҮСЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

✅ Төвийн захирлын удирдамжийн дагуу зохион байгуулагдсан “Зоонозын өвчин судлалын төвүүдэд молекул биологийн оношилгоог нутагшуулах” ажлын байрны сургалт баруун бүсэд төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж дууслаа.

📍 Баян-Өлгий аймгийн ЗӨСТ-д 2026 оны 04 дүгээр сарын 20–23-ны өдрүүдэд сургалт зохион байгуулагдаж, нийт 5 эмч, мэргэжилтэн хамрагдсан.

📍 Говь-Алтай аймгийн ЗӨСТ-д 2026 оны 04 дүгээр сарын 24–26-ны өдрүүдэд сургалт зохион байгуулагдаж, 8 эмч, мэргэжилтэн хамрагдсан.

📍 Баянхонгор аймгийн ЗӨСТ-д 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан сургалтад 5 эмч, мэргэжилтэн хамрагдсан.

📍 Өвөрхангай аймгийн ЗӨСТ-д 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр сургалт зохион байгуулагдаж, нийт 5 эмч, мэргэжилтэн хамрагдсан.

👩‍⚕️ Сургалтуудыг онол–дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулсан.

🔬 Энэхүү сургалтын хүрээнд орон нутгийн лабораторийн оношилгооны чадавхыг бэхжүүлэх, молекул биологийн оношилгоог нутагшуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрлээ.

📌 Энэ удаагийн баруун бүсийн тойролт амжилттай зохион байгуулагдаж дууссан бөгөөд, цаашид сургалтын баг зүүн бүсийн аймгуудад ажиллахаар төлөвлөж байна.

🧪 Лабораторийн мэргэжилтний долоо хоног – 4 дэх өдөр📅 2026.04.30 | Пүрэв гарагЭнэ өдрийн хүрээнд лабораторийн үйл ажилла...
30/04/2026

🧪 Лабораторийн мэргэжилтний долоо хоног – 4 дэх өдөр

📅 2026.04.30 | Пүрэв гараг

Энэ өдрийн хүрээнд лабораторийн үйл ажиллагаа, мэдлэг туршлага, ирээдүй хойч үеийг хамарсан олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдана:

🔹 “Лабораторийн үйл ажиллагаатай холбоотой” гар зургийн уралдаан
📍 Баян-Өлгий ЗӨСТ
– Мэргэжлийн онцлог, ач холбогдлыг бүтээлч байдлаар илэрхийлэх уралдаан

🔹 “Зоонозын лабораторийн нээлттэй өдөр”
📍 Завхан ЗӨСТ
– Ахлах ангийн сурагчдад лабораторийн үйл ажиллагааг танилцуулж, мэргэжлийн чиг баримжаа олгох

🔹 “Сонирхолтой лаборатори – 2026” өдөрлөг
📍 Өвөрхангай ЗӨСТ
– “Лабораторийн өнөөгийн байдал ба тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг
– Аймгийн лабораториудын хамтын оролцоотойгоор туршлага солилцох, шийдэл хэлэлцэх

✨ Энэ өдрийн арга хэмжээнүүдээр:
✔ Мэргэжлийн ойлголтыг олон нийтэд түгээх
✔ Ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх
✔ Салбарын хөгжил, тулгамдсан асуудлыг хамтран хэлэлцэх боломжийг бүрдүүлж байна

Хөгжиж буй лаборатори – Эрүүл нийгмийн баталгаа 💙

📌 АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗӨСТ-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ШУВУУНЫ ТОМУУГИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА🗓️ Зо...
29/04/2026

📌 АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗӨСТ-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ШУВУУНЫ ТОМУУГИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

🗓️ Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр аймаг, нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвүүдийн эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор “Шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ” сэдэвт цахим сургалтыг амжилттай зохион байгууллаа.

👩‍⚕️👨‍⚕️ Тус сургалтад аймаг, нийслэлийн ЗӨСТ-ийн удирдлагууд болон халдвар судлагч, нян судлаач зэрэг нийт 61 гаруй эмч, мэргэжилтэн идэвхтэй хамрагдав.

🧪 Сургалтын хүрээнд шувууны томуу өвчний өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ, лабораторийн оношилгоо, сорьц цуглуулах болон тээвэрлэх арга зүйн талаар цогц мэдлэг, мэдээллийг хүргэлээ.

🦆 Нүүдлийн шувуудын шилжилт хөдөлгөөн идэвхжиж буй энэ үед манай улсад шувууны томуугийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл нэмэгдэж байгаа тул мэргэжилтнүүдийг нэгдсэн арга зүй, мэдээллээр хангах нь халдварын эрт сэрэмжлүүлэг, шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чухал ач холбогдолтой юм.

📊 Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс орон нутгийн мэргэжилтнүүдийг тогтмол чадавхижуулах, зоонозын халдварт өвчний тандалт, хяналтыг сайжруулах чиглэлээр шат дараатай сургалтуудыг цаашид тогтмол зохион байгуулан ажиллах болно.

🧪 Лабораторийн мэргэжилтний долоо хоног – 3 дахь өдөр📅 2026.04.29 | Лхагва гарагЭнэ өдрийн хүрээнд лабораторийн мэргэжил...
29/04/2026

🧪 Лабораторийн мэргэжилтний долоо хоног – 3 дахь өдөр

📅 2026.04.29 | Лхагва гараг

Энэ өдрийн хүрээнд лабораторийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, бүтээлч сэтгэлгээг дэмжсэн дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдана:

🔹 “Гар угаах дараалал” видео бичлэг
📍 Баянхонгор ЗӨСТ
– Халдвараас сэргийлэх хамгийн энгийн атлаа чухал дадлыг олон нийтэд зөв түгээх зорилготой

🔹 “Халдвараас сэргийлье – 3 эрт” хөгжөөнт тэмцээн
📍 Дундговь ЗӨСТ
– Урьдчилан сэргийлэх мэдлэгийг сонирхолтой хэлбэрээр бататгах тэмцээн

🔹 “Fuzzle game – Fun learning” оюуны тоглоом
📍 Өмнөговь ЗӨСТ
– Шинжилгээний логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх, мэдлэгийг бататгах зорилготой

✨ Энэхүү өдрийн үйл ажиллагаагаар:
✔ Халдварын сэргийлэлт
✔ Логик сэтгэлгээ
✔ Багаар ажиллах чадвар
✔ Бүтээлч оролцоог дэмжиж байна

Мэдлэгээр баталгаажсан оношилгоо – Эрүүл ирээдүйн үндэс 💙

28/04/2026

Хачигт халдвараас сэргийлье

🧪 Лабораторийн мэргэжилтний долоо хоног – 2 дахь өдөр📅 2026.04.28 | Мягмар гарагЭрүүл мэндийн лабораторийн мэргэжилтний ...
28/04/2026

🧪 Лабораторийн мэргэжилтний долоо хоног – 2 дахь өдөр

📅 2026.04.28 | Мягмар гараг

Эрүүл мэндийн лабораторийн мэргэжилтний долоо хоногийн хүрээнд маргааш дараах онцлох үйл ажиллагаанууд зохион байгуулагдана:
🔹 “Соёл түгээе” уриалга
📍 Сэлэнгэ ЗӨСТ
– Байгууллагын соёл, эерэг хандлагыг түгээхэд чиглэсэн санаачилга

🔹 “Чимээгүй лаборатори” хөгжөөнт тэмцээн
📍 Архангай ЗӨСТ
– Анхаарал, ур чадвар, багаар ажиллах чадварыг сорих сонирхолтой тэмцээн

🔹 “Эерэг орчин бүрдүүлцгээе” уриан дор
👉 “Дараагийн ЗӨСТ-д юу өгөх вэ?” челленж
📍 Хэнтий ЗӨСТ

– Сайн туршлагаа хуваалцаж, дараагийн байгууллагад эерэг нөлөө үлдээх санаачилга
✨ Эдгээр арга хэмжээгээр дамжуулан лабораторийн мэргэжилтнүүдийн:
✔ Мэдлэг
✔ Ур чадвар
✔ Хамтын ажиллагаа
✔ Хариуцлагыг дэмжин хөгжүүлж байна

Итгэлтэй оношилгоо – Эрүүл амьдралын баталгаа 💙

🧪 Лабораторийн мэргэжилтний долоо хоногийн арга хэмжээ амжилттай эхэлж байна📅 2026.04.27 – Даваа гарагЭнэ жилийн арга хэ...
27/04/2026

🧪 Лабораторийн мэргэжилтний долоо хоногийн арга хэмжээ амжилттай эхэлж байна

📅 2026.04.27 – Даваа гараг

Энэ жилийн арга хэмжээ нь 14 сүлжээ лабораторийг хамруулсан 5 өдрийн хөтөлбөрөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд аймгуудыг үе шаттайгаар хамруулж байна.

🔹 Эхний өдөр:

📍ЗӨСҮТ
📍 Ховд ЗӨСТ
📍 Нийслэлийн ЗӨСТ

гэсэн 3 байгууллага хамтран дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна:

📸 Selfie frame тэмцээн
🎤 Шүлгийн уралдаан
🧫 Халдвар илрүүлэх хөгжөөнт тэмцээн

Эдгээр арга хэмжээгээр дамжуулан:

✅Мэргэжлийн ур чадвар, багаар ажиллах чадвар, шинийг эрэлхийлэх сэтгэлгээг дэмжиж байна.

Мэдлэг • Ур чадвар • Хамтын ажиллагаа • Хариуцлага

🧪 Эрүүл мэндийн лабораторийн мэргэжилтний долоо хоног эхэллээЖил бүрийн 4 дүгээр сарын сүүлийн долоо хоногийг дэлхий дая...
27/04/2026

🧪 Эрүүл мэндийн лабораторийн мэргэжилтний долоо хоног эхэллээ

Жил бүрийн 4 дүгээр сарын сүүлийн долоо хоногийг дэлхий даяар Лабораторийн мэргэжилтний 7 хоног болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

📅 Энэ жил 2026 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд ЗӨСҮТ-өөс санаачлан 14 сүлжээ лабораторийг хамруулсан 5 өдрийн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна.

🔬 Энэхүү арга хэмжээ нь:

✅ Лабораторийн мэргэжилтнүүдийн үүрэг оролцоог олон нийтэд таниулах
✅ Чадавхыг нэмэгдүүлэх
✅ Харилцан туршлага солилцох
✅ Салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой

✨ ЗӨСҮТ лаборатори нь 2024 оноос эхлэн идэвхтэй оролцож, энэхүү долоо хоногийг улам өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Итгэлтэй оношилгоо – Эрүүл амьдралын баталгаа 💙

🌏 Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) шийдвэрээр 2007 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сарын 25-ны өдрийг Хумхаа өв...
24/04/2026

🌏 Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) шийдвэрээр 2007 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сарын 25-ны өдрийг Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн.

🦟Энэ өдөр Хумхаа өвчнийг хяналтад авах, урьдчилан сэргийлэх,сурталчлан таниулдаг олон улсын өдөр юм.

✅2026 оны хувьд энэхүү өдрийг "Хумхаа өвчнийг устгах хүч: Одоо бид чадна. Одоо бид хийх ёстой" гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Address

20-р хороо, Сонгино-Хайрхан дүүрэг
Ulaanbaatar
ШУУДАНГИЙНИНДЕКС:18131УЛААБААТАР

Alerts

Be the first to know and let us send you an email when Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ) posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ):

Share