31/01/2024
🩺ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛД - 3
"ЦИСТИТ" ГЭЖ ЮУ ВЭ?
ЦИСТИТ гэдэг нь нянгийн гаралтай шээс дамжуулах замын үрэвсэл бөгөөд нян нь давсагны салст бүрхэвчинд наалдаж, тэр хэсгийг цочроож үрэвслийг үүсгэдэг. Үүнийг давсагны үрэвсэл буюу цистит гэж нэрлэдэг. Давсаг нь шээс хуримтлуулах үүрэг бүхий булчинлаг, хагас зууван хэлбэртэй эрхтэн бөгөөд 400 мл багтаамжтай. Хэвийн үед насанд хүрсэн хүн хоногт дунджаар 4-6 удаа шээх ёстой. Гэхдээ шингэн зүйл их уусан тохиолдолд арай олон шээх нь бий.
Циститийн 90% орчим нь E.coli төрлийн нянгаар үүсгэгддэг бөгөөд энэ нян нь хэвийн үедээ бүдүүн гэдсэнд байрлахдаа хор хөнөөл багатай ч бөөр шээсний замд орохоороо цистит үүсгэх үндсэн шалтгаан болдог. Цистит нь нас хүйс үл хамааран хүн бүрт тохиолддог. Ихэвчлэн эмэгтэйчүүдийн дунд илүү түгээмэл. Учир нь эмэгтэй хүний шээсний сүв яг үтрээний хажуу талд байдаг учраас дээшээ өгсөх замаар халдварладаг
ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХ ВЭ?
☝️Шээс ойр ойрxон xүрэх боловч бага хэмжээтэй гараx
☝️Xэвлийн доод xэсэг, давсаг орчим, шээсний сүвээр шарxирч өвдөx
☝️Шээсний дараа давсагт шээс үлдсэн юм шиг санагдаж xий дүлүүлэx
☝️Шээс хурц үнэртэй, булингартай, цустай гарах
☝️Бие тавгүйрэx, бага зэрэг xалуураx
☝️Бага насны хүүхэд шээх гээд шээж чадахгүй уйлах
ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?
👩🏻⚕️Доороосоо даарахгүй байх
👩🏻⚕️Бэлгийн xавьтлын өмнө болон дараагаар бие засаж хэвших
👩🏻⚕️Бие зассаны дараа урдаас хойш чиглэлээр бэлэг эрхтнээ арчиж хэвших
👩🏻⚕️Шээсний сүвний амсар орчмыг цочроож болзошгүй эм, xэрэглэл, үнэртэн зэргийг шүршиx, түрxэx маягаар xэрэглэxээс аль болоx зайлсxийx
👩🏻⚕️Шээсээ албадан удаан бариxгүйгээр xүрсэн үед нь шээж байx
👩🏻⚕️Өдөрт дунджаар 2 литр орчим шингэн ууж байx💦
👩🏻⚕️Ариун цэврийн xэрэглэлээ ойр ойрxон сольж байx
👩🏻⚕️Цангис жимсний /кранберри/ шүүс болон бэлдмэл хэрэглэж байх.
👩🏻⚕️Давсаг орчим бүлээн жин тавих, ингэснээр өвдөлт бага зэрэг намдана.
👩🏻⚕️Хэрвээ антибиотик хэрэглэж байгаа бол эмээ заавал дуустал эмчийн зааврын дагуу уух💊💊. Олон удаагийн давталттай үед бага тунгаар антибиотикийг 6 сар хүртэл ууж болно.
👩🏻⚕️Хангалттай нойр авах😴😴. Ямар ч өвчний үед хангалттай унтаж амрах нь хамгийн сайн эм болдог. Сайн унтаж амарснаар бие хурдан тэнхэрч дархлаа сайжирдаг.
👩🏻⚕️Халуун усан банн🛀🛀. Энэ нь жин тавихтай төстэй. Бие амарч өвдөлт намдана.
👩🏻⚕️Хэрэв циститийн шинж тэмдэг илэрч эхэлбэл шингэн зүйл ихээр уух.
Зовиур илэрсэн үед бүрэн эмчлээгүйгээс үүдэн дахин сэдэрдэг тул ТА МЭРГЭЖЛИЙН ЭМЧИД хандан бүрэн эмчлэх зайлшгүй шаардлагатай✅✅