Занди эмч

Занди эмч Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Занди эмч, Health & Wellness Website, Bayanzurkh district, subdistrict 25, Ulaanbaatar.
(1)

АУ-ны доктор, Уламжлалт анагаахын эмч, эрүүл мэндийн зөвлөх, хувь хүний хөгжлийн ментор, энергийн урсгалын зөвлөх.
Өвчин болон амьдралын асуудал бэрхшээлийн сэтгэлзүйн шалтгааныг оношилж, гарц гаргалгааг олоход тань тусална. Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе. Би 2003 онд ЭМШУИС-ийг уламжлалтын эмч мэргэжлээр төгссөн. АУ-ны доктор, Монгол улсын тэргүүлэх зэрэгтэй эмч.
2000 оноос иог, бясалгала

ар хичээллэж, 2004 оноос иог, бясалгалын хичээлийг зааж эхэлсэн. 2008 онд "Бясалгалын сэтгэл түгшилтэд үзүүлэх нөлөө" сэдвээр АУ-ны магистрын зэргийг, 2016 онд “Настны цус хомсрох хэлбэрийн харвалттай настнуудад зүү эмчилгээний үр нөлөө” сэдвээр АУ-ны докторын зэргийг тус тус хамгаалсан. Одоо АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуульд иог, бясалгалын хичээл, уламжлалт эмчилгээний хичээлүүдийг заадаг.
Миний хувьд "Зэт арт энд иога" хувь хүний хөгжлийн төвийг санаачлан байгуулж, олон төрлийн танхимын ба онлайн сургалт, хөтөлбөрүүдийг явуулахаас гадна дэлхий даяаршиж буй өнөөгийн нийгэмд биднийг хүртэл уламжлагдаж ирсэн Монгол уламжлал, зан заншил, өв сан, ахуй соёлын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, учир шалтгааныг нь тайлж, соён гэгээрүүлэх “Билэгдэл” бүлгэм, Эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих, чадавхийг нэмэгдүүлэх "Зэндмэнэ" клубыг тус тус санаачлан ажиллуулж байна.
Мөн youtube сувгаараа дамжуулан эрүүл аж төрөх, амьдралын зөв хэв маягийг сурталчлах, иог, бясалгалын хялбар арга, техникүүдийг та бүхнийхээ хүртээл болгох зорилготой билээ.

Хүн бүхэн эрүүл энх байж, өргөө гэр бүр инээд хөөрөөр цалгиж байхыг хүсэн ерөөе!
АУ-ны доктор, хүний их эмч, иог, бясалгалын багш Н.Занди

Цус нь өтгөн хирнээ тоохгүй яваад л байдаг хүмүүс байдаг. Зүрх судасны асуудалтай бол цусаа шингэн байлгах нь номер 1 ан...
10/05/2026

Цус нь өтгөн хирнээ тоохгүй яваад л байдаг хүмүүс байдаг. Зүрх судасны асуудалтай бол цусаа шингэн байлгах нь номер 1 анхаарах зүйл байдаг.

Одоо дулаарч байгаа юм чинь өдөртөө 2 литр орчим бүлээн ус уучихаад байгаарай. Бас нэмээд 30, 40 минут алхчихаад байхад бас овоо цусаа шингэлчихнэ шүү.

Зорилготойгоор 14 хоног цус шингэлэх 21 дадлыг хэрэгжүүлэхийг хүсвэл +1 гэж бичээрэй.

Мөрөөдлийн амьдралаа бүтээх эрч хүчийг зөв дадлаар дамжуулан танд бэлэглэнэ. АУ-ны доктор Н.Занди

#зандиэмч #ЭрүүлМонголХүн #ЭрүүлМэнд #УламжлалтАнагаахУхаан #Цусны #Цусыг #Цус

10/05/2026

Яагаад нас залуу цус шингэн гэж ярьдаг вэ? эвентийн бичлэгийг үзэх бол +1 гэж бичнэ үү.

Залуу байя гэвэл цусаа шингэн байлгаарай!Яаж вэ гэвэл 1 арга нь алхах, гүйх. Идэвхтэй хөдөлгөөн тогтмол хийхэд цусны эрг...
09/05/2026

Залуу байя гэвэл цусаа шингэн байлгаарай!

Яаж вэ гэвэл 1 арга нь алхах, гүйх.

Идэвхтэй хөдөлгөөн тогтмол хийхэд цусны эргэлт эрчимтэй болж, цус өтгөрөхөөс сэргийлнэ. Бусад аргуудыг дараах лекцээс үзээрэй. https://www.facebook.com/share/v/18egMNyuzX/?

Хамтдаа цус шингэлэх 21 дадлыг хэрэгжүүлэх бол 18-нд эхлэх цусны хөтөлбөрт нэгдэхийг урьж байна!

Мэдээлэл авах бол +1 гэж бичнэ үү.

Жич: Бидэн 3 нь өнөө өглөө цэцэрлэгт хүрээлэнд гүйлээ. Таныг ирэх бямба гарагт нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. 💚

Мөрөөдлийн амьдралаа бүтээх эрч хүчийг зөв дадлаар дамжуулан танд бэлэглэнэ. АУ-ны доктор Н.Занди #зандиэмч #Цус #Цусны #бясалгал #хөтөлбөр #цусшингэлэх #цусшингэлэх👉 #цусшингэлэгч

07/05/2026

Скүүл апп-ыг яаж татах вэ? Skool апп дээр хичээл яаж үзэх вэ? Скүүлийн аффилет систем гэж юу вэ?

https://www.skool.com/healthy-living-academy-6028/

Сургалт явуулдаг хүмүүс скүүл дээр хичээлээ оруулмаар байвал холбогдоорой. 🤗

#зандиэмч #Сургалт #Хөтөлбөр #ЭрүүлМэнд #ЭрүүлМонголХүн #скүүл #монголхэл

Хичээл үзэх хялбар боллоо. Америкийн скүүл апп-с сургалт авдаг хүмүүс олон болсон. Учир нь ✅ Апп-ыг ашиглахад хялбар ✅ Х...
07/05/2026

Хичээл үзэх хялбар боллоо.

Америкийн скүүл апп-с сургалт авдаг хүмүүс олон болсон. Учир нь

✅ Апп-ыг ашиглахад хялбар

✅ Хичээлүүд эмх цэгцтэй

✅ Хайгаад дээш доош гүйлгэж цаг алдахгүй

✅ ОУ-ын карт ашиглан төлбөр тооцоог дэлхийн хаанаас ч хийх боломжтой

✅ Аффилет урамшууллын системийг дэмждэг.

Мөрөөдлийн амьдралаа бүтээх эрч хүчийг зөв дадлаар дамжуулан танд бэлэглэнэ. АУ-ны доктор Н.Занди

06/05/2026

Цус багадахад хүргэдэг топ 3 шалтгаан юу вэ? Цусаа яаж төлжүүлэх вэ? уулзалтын бичлэгийг үзэх бол +1 гэж бичнэ үү.

05/05/2026

ЦУС БАГАДАХАД ХҮРГЭДЭГ ТОП 3 ШАЛТГААН ЮУ ВЭ?

Энэ 7 хоногийн Занди эмчийн цагаар энэ сэдвээр ярилцана. Цус багатай охид, эмэгтэйчүүд олон байдаг. Гэтэл энэ нь эрүүл мэндийн олон хямралыг дагуулдаг учир сэрүүлгээ тавьж байгаад орж ирээд сонсохыг урьж байна.

Хэзээ: 5 сарын 6-ны 21 цагт зүүмээр

Зүүм кодыг авах бол +1 гэж бичнэ үү.

Мөрөөдлийн амьдралаа бүтээх эрч хүчийг зөв дадлаар дамжуулан танд бэлэглэнэ. АУ-ны доктор Н.Занди

Цус өтгөрсөн үед ямар шинжүүд илэрдэг вэ? 1. Ядарч сульдах, эрч хүчгүй болох. Цус нь өтгөрсөн хүмүүс амархан ядарч, эрч ...
05/05/2026

Цус өтгөрсөн үед ямар шинжүүд илэрдэг вэ?

1. Ядарч сульдах, эрч хүчгүй болох. Цус нь өтгөрсөн хүмүүс амархан ядарч, эрч хүчгүй болдог. Сэтгэл санаа нь ч амархан хямардаг.

2. Өглөө толгой эргэх, шөнө дунд сэрэх. Цус өтгөн хүмүүс өглөө сэрсний дараа толгой эргэдэг. Харин шөнийн цагаар сэтгэл санаа тогтворгүй байх ба нойргүйдэх нь элбэг.

3. Өдрийн хоолны дараа дуг хийх. Ихэнх хүмүүс үдийн хоолны дараа нойрмоглох боловч ерөнхийдөө тэвчих боломжтой байдаг. Цус өтгөн хүмүүс амрахгүй бол бие нь хэсэг хугацаанд тавгүйрхдэг.

4. Ажиллах үед амьсгал давчдах. Цээжээр эвгүй мэдрэмж төрөх, амьсгал давчдах нь мөн цус өтгөн байдлын нэг шинж юм. Учир нь цусны зуурамтгай чанар өндөр байгаа нь цусны эргэлт муудаж, улмаар уушиг, тархи болон бусад эрхтнүүдийн цусан хангамж хангалтгүйн улмаар амьсгалахад хүндрэлтэй, амьсгал давчдах мэдрэмж төрдөг байна.

Тийм учраас цус өтгөрсөн шинжүүд илэрч байвал яаралтай цусаа шингэлэх арга хэмжээг аваарай. Дараах лекцэн дээр цус шингэлэх тухай ярьсан байгаа.

https://www.facebook.com/share/v/1ZLFhLPMQD/

Системтэйгээр цусаа шингэлье гэвэл +1 гэж бичээд цусны хөтөлбөрийн талаар мэдээлэл авна уу.

Мөрөөдлийн амьдралаа бүтээх эрч хүчийг зөв дадлаар дамжуулан танд бэлэглэнэ. АУ-ны доктор Н.Занди

#Цус #цусбагадалт #Цусны #зандиэмч #ЭрүүлМэнд #ЭрүүлМонголХүн #эрүүлмэнд

03/05/2026

Өдөрт 30 минут эрчимтэй алхчихаж байгаарай. Бие хаа, сэтгэл санааа, ахуй амьдрал бүх зүйлд тань ашиг тусаа өгнө өө. 💚

Алхмаар байвч зав гарахгүй байгаа бол энэ ярилцлагыг сонсоорой.

https://www.facebook.com/share/v/1DEpzZKwDQ/?

ЦУСАА ШИНГЭЛМЭЭР БАЙНА УУ?Мөрөөдөлдөө хүрье гэвэл Зорьсон зүйлээ хийх хэрэгтэй болно. Их зүйлийг хийж бүтээе гэвэл эрүүл...
02/05/2026

ЦУСАА ШИНГЭЛМЭЭР БАЙНА УУ?

Мөрөөдөлдөө хүрье гэвэл
Зорьсон зүйлээ хийх хэрэгтэй болно.
Их зүйлийг хийж бүтээе гэвэл эрүүл байх хэрэгтэй болно.
Эрүүл байя гэвэл эд эс болгоноо тэжээгч цусаа эрүүл, шингэн, хангалттай байлгах хэрэгтэй, тийм үү?

Хоёр жил завсарласан "ЦУС ШИНГЭЛЭХ ХӨТӨЛБӨР"-төө урьж байна. Ялангуяа 6 сард болох зүрх тэтгэх, нарийн гэдэс хөтөлбөрт орохоор төлөвлөж байгаа хүмүүс маань эхлээд цусны хөтөлбөрт орохыг зөвлөж байна. Учир нь цусгүйгээр зүрхэнд хийх ажил үгүй шүү дээ. Цус эрүүл байж, зүрх сайн ажиллана аа.

Хөтөлбөрийн талаар мэдээлэл авахыг хүсвэл +1 гэж бичээрэй.

Мөрөөдлийн амьдралаа бүтээх эрч хүчийг зөв дадлаар дамжуулан танд бэлэглэнэ. АУ-ны доктор Н.Занди

Address

Bayanzurkh District, Subdistrict 25
Ulaanbaatar
13370

Telephone

+97699188136

Website

https://www.skool.com/healthy-living-academy-6028/about?ref=15a4d821

Alerts

Be the first to know and let us send you an email when Занди эмч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Занди эмч:

Share