17/01/2025
💤 Би энэ дархлааны гаралтай эмгэгийн үед маш ихээр ядарч, сульдаж, туйлдаж байна. Юм хийхээс ч дургүй хүрч байна, унтаж амарсан ч сайн амарч чадахгүй , нойргүй болчихлоо. Би яах ёстой вэ?
Аутоиммун дархлааны өвчнүүдийн үед байнгын архаг ядралт ихэвчлэн тохиолддог бөгөөд энэ нь таны амьдралын чанарт ихээхэн сөргөөр нөлөөлнө. Энэ төрлийн ядралт бол эрүүл өвчингүй хүний ядрах үзэгдлээс ч илүү өргөн хүрээг хамарсан том асуудал юм.
🤔 Дархлааны эмгэг яагаад архаг туйлдалт үүсгэдэг вэ?
Дотоод шүүрлийн булчирхайн систем нь таны биеийн даавруудыг зохицуулж, бодисын солилцоо, энергийн түвшинг тогтворжуулдаг. Харин дархлааны эмгэг нь энэ системийг алдагдуулж, ядраана:
• Дархлааны системийн хэт их ачаалал: Эд эс чинь өдөр бүр эсрэг биет-д довтлуулж байгаа тул бие организмыг аюулын үеийн тогтворгүй төлөвт шилжүүлж, их энерги өөртөө авдаг.
• Архаг үрэвсэл: Үрэвсэл явагдаж байгаа үед эд эс гэмтэж, бие махбодийн шим тэжээлийн нөөцийг хомсдуулдаг.
• Үрэвслийн цитокины ялгарал: энэ нэгдэл нь тархинд сөргөөр нөлөөлж, нойрыг алдагдуулж, ядралтыг улам гүнзгийрүүлнэ.
• Дааврын зохицуулга алдагдаж, биений зовиур давхар илрэх: хэвийн нойрны циклийг алдагдуулснаар ядралтыг улам дордуулж, эмчлэгдэж илаарших явцыг удаашруулдаг
• Шим тэжээлийн дутагдал: дархлааны эмгэг нь амин чухал эрдэс амин дэмийн дутагдалд оруулдаг. Электролитын тэнцвэргүй байдал эсвэл цус багадалтын үед ядралт бүр дорддог.
• Сэтгэл санаа болон сэтгэлзүйн стресс : Удаан хугацааны туршид архаг өвчтэй тэмцэх нь сэтгэлзүйн стресс, сэтгэл түгшилт болон гутрал үүсэхэд нөлөөлж болох ба эдгээр нь эргээд ядрааж, туйлдуулдаг. Стрессийг зохицуулдаг тархины лимбийн систем нь дархлааны эмгэгийн үед хэт их ачаалалд өртдөг тул оюуны ачаалал болно.
• Хам оршдог нөхцөл байдал : ихэнхи дархлааны эмгэг нь бусад эмгэгийн шинж тэмдэгтэй ямагт хоршиж оршин тогтнодог тул ядрах мэдрэмжийг улам ихэсгэдэг.
🔗 Дархлааны өвчнүүд ба архаг ядралтын холбоо хамаарал
Дотоод шүүрлийн булчирхайг довтолдог дархлааны өвчнүүд нь хэвийн дааврын ялгарлыг алдагдуулж, өргөн хүрээний шинж тэмдэг илэрдэг:
1. Хашимотогийн тиреоидит
Дархлааны систем бамбай булчирхайг гэмтээж, T3 болон T4 дааврын түвшин бууруулдаг. Үүний үр дүнд хэт ядралт, жин нэмэх, даардаг болох, г.м бодисын солилцооны удаашралтын шинжүүд илэрдэг.
2. Тархмал хордлогот бахуу ( Грэйвсийн өвчин )
Бамбай булчирхайн дааврууд хэт их ялгарснаар эхэндээ хэт стимуляцтай нойргүйдэлтэй болговч яваандаа удаан хугацааны туршид хэт стимуляц нь биеийг туйлдуулдаг.
3. Бөөрний дээд булчирхайн дутагдал ( Аддисоны өвчин )
Кортизол болон альдостерон дааврын дутагдал нь бие махбодийн стрессээ зохицуулах чадвар болон энергээ тогтвортой барих чадварыг бууруулж, гүн ядаргаанд оруулдаг
4. Инсулин хамааралт чихрийн шижин хэвшинж 1
Цусан дахь тогтворгүй сахар болон хангалтгүй инсулины хэмжээ нь эсийг энергийн хангамжаар тасалдуулж, ядраадаг.
🛠️ Дотоод шүүрлийн булчирхайн дархлааны эмгэгийн үед ядралтыг хэрхэн зохицуулах вэ?
1. Эмчтэйгээ нягт хамтран ажилла:
• Эмчийн бичиж өгсөн хяналтын лаборатори шинжилгээний үзүүлэлтийг цагт нь шалгуулж, эмчилгээгээ тууштай хийлгэх
• Цусан дахь сахарыг хянах: Тогтвортой сахарын түвшинг хадгалах, эрч хүч буурахаас сэргийлж зөв эрүүл хоолны дэглэм баримтлах
2. Хооллолтоо сайжруулах:
• Нүүрс ус багатай, бүхэл хүнс хэрэглэх.
• Селен, иод агуулсан хүнс (эмчийн зөвшөөрлөөр) хэрэглэж, бамбай булчирхайг дэмжих.
• Хэт их каффеинаас зайлсхийх ( кофе, газтай ундаа,)
3. Нойрыг сайжруулах:
• Тогтмол цагт унтаж, сэрдэг дэглэмтэй болох.
• Унтаж амрах тухтай орчин бүрдүүлэх
• Нойрны асуудал (жишээ нь, нойргүйдэл, нойрны апноэ)-ыг эмчлүүлэх.
4. Дасгал хөдөлгөөнийг нэмэгдүүлэх:
• Йог, тай чи, алхах зэрэг өөрийн биений түвшинд тохирсон хөнгөн дасгалууд эрч хүчийг сайжруулна.
5. Стрессээ удирдах:
• Бясалгал, гүнзгий амьсгалын дасгал зэрэг амраах аргуудыг хэрэгжүүлэх.
(https://www.facebook.com/photofbid=847179007011842&set=a.818403769889366)
• Депресс эсвэл түгшүүртэй холбоотой асуудал гарвал сэтгэл зүйчид хандах.
• Google-с эсвэл г.м түлхүүр үгээр бие болон сэтгэлээ тайвшруулах арга техникд суралцаарай.
6. Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх (эмчийн заавраар):
• Д аминдэм: Дархлаа болон бамбай булчирхайг дэмжихэд чухал.
• B аминдэмүүд: Энергийн солилцоонд оролцдог.
• Магни: Булчин амраах, энергийн солилцоог дэмжихэд тустай.
7. Сэтгэлзүйн дэмжлэг туслалцаа авах:
• Гэр бүлийн хүмүүсдээ учир байдлаа ойлгуулж, дэмжлэг хүсэх
•Эргэн тойрны хүмүүстээ аливаа ажлыг хуваарилж өгөн, биеийн хүчний ажлаа зөв зохицуулах
•Ижил асуудалтай хүмүүстэй бүлгэм үүсгэн ярилцаж, санаа солилцох
Дотоод шүүрлийн булчирхайн эрүүл мэндийг тасралтгүй 41 жил хариуцаж байгаа дотрын Зөвлөх зэргийн Г.Оюунгэрэл эмчид үзүүлэхийг хүсвэл манай энэ FACEBOOK хуудас дээр үзлэгийн цаг захиалж үзүүлээрэй!
✨ҮЗЛЭГИЙН ЦАГ АВАХ ЗААВАРЧИЛГАА✨
https://www.facebook.com/emch.Oyungerel/posts/1494066640961831
✨ЭМНЭЛГИЙН ХАЯГ✨ ( Шастины 3-р эмнэлгийн баруун урд “ Отгонтэнгэр” эмнэлгийн 2 давхарт 201 тоот)