Otz Med

Otz Med Бөөр давсаг, түрүү булчирхай , Шээс дамжуулах гуурс , шэ

OTZ med clinic : 99072538
19/10/2023

OTZ med clinic : 99072538

🎓🩺
22/02/2023

🎓🩺

Бэлгийн идэвхитэй амьдралтай хүмүүсийн 78 %  нь Mycoplasma hominis   халдвар авснаа огт мэддэгүй ...??? Mycoplasma genit...
16/08/2020

Бэлгийн идэвхитэй амьдралтай хүмүүсийн 78 % нь Mycoplasma hominis халдвар авснаа огт мэддэгүй ...???
Mycoplasma genitalium . Mycoplasma hominis .ийн дамжих зам нь бэлгийн зам юм, ахуйн замаар халдварлах боломж бага .
Эрэгтэйчүүдэд шээсний сүвний үрэвсэл: Mycoplasma genitalium-аар үүсгэгдэх нь элбэг, хорсоно, ирвэгнэнэ, үл мэдэг салсархаг ялгадас гарч болно. Мѳн эмгтэйчүүд үтрээнээс шингэн шаргал, үнэртэй ялгадас гарна .
- пиелонефрит зэрэг бөөрний үрэвсэл (Mycoplasma hominis-оор үүсгэгдэх нь их)
PCR – молекул биологийн шинжилгээ, оношилох гол арга юм, мэдрэг чанар 90 – 95% Оношлогдно .. Otz Med kidney clinic 99072538

Mongolian AquaMan  zaluutai ... Otz Med kidney clinic ... Erchvvd VIP bagts songsond bayrallaa
18/07/2020

Mongolian AquaMan zaluutai ... Otz Med kidney clinic ... Erchvvd VIP bagts songsond bayrallaa

Эрчүүдийн  эрхтэн жижгээсээ болоод стрессдэж зөвлөгөө эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хандах залуусын тоо өсч байгаа ч хага...
18/05/2020

Эрчүүдийн эрхтэн жижгээсээ болоод стрессдэж зөвлөгөө эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хандах залуусын тоо өсч байгаа ч хагалгаа гэдэг үүднээсээ одоо хир нь залуучууд нэг их зориглоод байдаггүй нь бодит байдал. Гэхдээ одоо эрүүл мэндийн салбар хөгжин дэвшихийн хирээр нарийн аргууд бий болсоор байгаа. Эрхтэн томруулах хагалгааг лазер аргаар хийдэг бөгөөд энэ нь хагалгааны зарцуулах цаг богино, өвдөлт бага, эдгэрэлт хурдан зэрэг давуу талуудтай билээ. Otz Med kidney and Prostate clinic : 99072538

OTZ med kidney clinic : 99072538
28/02/2020

OTZ med kidney clinic : 99072538

Бэлгийн хомхой..???Бэлгийн хомхой –  энэ бол энгийн херпес вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм./ЭХВ/ Өвчний  80%  нь Э...
14/02/2020

Бэлгийн хомхой..???

Бэлгийн хомхой – энэ бол энгийн херпес вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм./ЭХВ/ Өвчний 80% нь ЭХВ-2, 20% нь ЭХВ-1 хэв шинжээр үүсгэгддэг. ЭХВ-1 хэв шинж нь бидэнд элбэг тохиолддог уруулын хомхой буюу энгийн херпесийг үүсгэдэг юм.
Халдварлалт: Ам, шулуун гэдэс, үтрээгээр бэлгийн хавьтал орох үед бэлгийн херпесээр халдварлаж болно. Үүнээс гадна жирэмсэн үед өвчтэй эхээс урагт халдвар дамжиж болно. Банн, жорлонгийн суултуур, усан бассейн, нийтийн цагаан хэрэглэл, алчуураар халдвар дамждаггүй.
Нууц хугацаа....!!!
Анхдагч бэлгийн хомхойн нууц үе 1-26 хоногийн хооронд хэлбэлздэг (дунджаар 2-10 хоног).
Шинж тэмдэг: Өвчин шинж тэмдэгтэй ба шинж тэмдэггүй, балархай хэлбэрээр явагдаж болно. Анхдагч бэлгийн хомхой (өвдөж байгаа анхны тохиолдол) ба дахисан (2 ба түүнээс дээш) хомхой гэж хуваадаг. Эхлээд загатнах, ирвэгнэх, өвдөх, гэмтсэн газраа хавдах зэрэг шинжүүд илэрдэг бөгөөд толгой өвдөх, халуурах, бие эвгүйцэх шинжүүд дагалдаж болно. Хэд хоногийн дараа тунгалаг шингэнээр дүүргэгдсэн жижиг цэврүүнцэрүүд гарна. Цэврүүнцэр хагарч өвчин эмзэглэл бүхий улаан шархлаа үүснэ. Хэрэв шээсний сүвэнд байрласан бол шээхэд өвдөж хорсож болно. 14 хоногийн хугацаанд тууралт аньж эдгэнэ.
-Дахисан хэлбэр нь анхдагч бэлгийн хомхойн шинжийг бодвол харьцангуй хөнгөн явагддаг. Энэ үед тууралт бага байхаас гадна биеийн ерөнхий зовиур бага илэрнэ (толгой өвдөх,халуурах, бие эвгүйрхэх г.м.). Дахилт нь сэтгэл санааны тааламжгүй байдал, стресс, согтууруулах ундаа хэрэглэх, даарч хөрөх, бусад халдварт өвчинд өртөх нь нөлөөлдөг байна. Мөн зөвхөн урьд нь гарч байсан тэр газраа гарах хандлагатай. Дахилтын үед тууралт 7-10 хоногийн туршид шимэгдэж эдгэрдэг.
– Бэлгийн хомхой заримдаа шинж тэмдэггүй явагддаг. Ийм халдварын үед бэлгийн хамтрагчид халдвал шинж тэмдэггүй байж болно.
Хүндрэл: Ихэвчлэн тохиолддог хүндрэл нь ууц нурууны мэдрэлийн үрэвсэл буюу радикулит юм. Хүнд хэлбэрийн хүндрэл бол хүүхдийг үхэлд хүргэж болох нярайн хомхой юм. Бэлгийн хомхойтой жирэмсэн эхээс сүүлийн 3 сард урагт халдах магадлал хамгийн өндөр байдаг.
Урьдчилан сэргийлэх
Эрсдлийг бууруулахын тулд жирэмсэн эх болон түүний бэлгийн хамтрагчид ЭХВ-ийн эсрэг эсрэг бие тодорхойлох шаардлагатай. Хэрэв жирэмсэн эхэд эсрэг бие байхгүй, бэлгийн хамтрагчид нь байвал жирэмсний сүүлийн 3 сарын хугацаанд хамгаалалтгүй бэлгийн хавьтлаас татгалзахыг зөвлөдөг. Төрөхийн өмнө бэлгийн хомхойн шинж илэрвэл кесарев хагалгаа хийх заалт болдог.
Оношлогоо
Илэрхий шинжүүдтэй байвал эмнэл зүйн шинжээр нь оношилно. Шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээ хийнэ. ЭХВ-ийг илрүүлэхийн тулд материалыг цэврүүнцрээс шууд авна. Энэ арга нь бэлгийн хомхойтой өвчтөн тууралттай эсэхэд хариулт авдаг бол , харин эсрэг бие илрүүлэх нь хамгийн мэдээлэл сайтай арга ба өвчтөний цусанд шинжилж ЭХВ-ийн аль хэв шинжээр өвдсөн эсэхэд хариулах боломжтой болдог байна.Эмчилгээ
Орчин үеийн ямар ч эмчилгээ бэлгийн хомхойн вирусыг биеээс бүрэн гүйцэд алга болгох чадваргүй боловч эмчилгээ хийлгэснээр эдгэх хугацааг богиносгох, дахилтын тоог бууруулах, хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Хомхойн вирусын эсрэг үндсэн эм нь ацикловир (Ацивир, Ацикловир-Акри, Ацикловир БМС, Ацикловир Гексал, Виролекс, Герперакс, Герпесин, Зовиракс, Лизавир, Ловир, Медовир, Суправиран, Цевирин, Цикловир, Цикловакс), валацикловир (Валтрекс), фамцикловир (Фамвир) юм. Өвчний эхэн тууралтгүй үед, зөвхөн хорсох, ирвэгнэх үед эмийг хэрэглэхэд цэврүү гарахгүй байх боломжтой байдаг. Мөн дархлаа сайжруулах, чийрэгжүүлэх, физик эмчилгээг хавсран хэрэглэдэг...OTZ med kidney clinic : 99072538

23/11/2019

Address

Ulaanbaatar
ХУД3-РХОРООТЭЛМҮҮН51АБАЙР02ТООТ

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Otz Med posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category