Хануурын увидас

Хануурын увидас Монгол хануур засал

08/02/2024
03/11/2023

📣📣📣 Манай "Увидас бариа засал, уламжлалт эмчилгээний төв" эрхэм үйлчлүүлэгч нартаа зориулан багц эмчилгээний бэлгийн карт (gift card) худалдаанд гаргалаа. 88009750 утсаар холбогдон захиалга өгч үнэгүй хүргүүлээрэй!!!

🎊🎊🎊Та бүхэн аав, ээж, ах дүүс, хамаатан садан, найз нөхөддөө бэлэглэн гэнэтийн бэлэг бариарай.

🎁🎁🎁Бэлгийн багцад:
- Уламжлалт анагаах ухааны ахлах зэргийн эмчийн үзлэг, оношлогоо, зөвлөгөө
- Бүтэн биеийн эмчилгээний бариа засал
- Физик эмчилгээ / TENS, Улаан гэрэл, цахилгаан төөнө/
- Гал засал
- Галтай бумба
- Халуун чулуун жин
- Зүү эмчилгээ
- Төөнө эмчилгээ
- Хануур эмчилгээ зэрэг эмчилгээний аргуудаар тухайн хүний зовиур, оношинд тохирсон эмчилгээг хийнэ.
7 хоног курс эмчилгээ: 400к
5 хоног курс эмчилгээ: 300к
3 хоног курс эмчилгээ: 200к
☎️ : 88009750
Хаяг: БЗД 42 хороо Нарт хотхоны голд 81 байр ⏰: 10-20 цаг

ХАНШ НЭЭХ ӨДӨР2023 .04.05 нд энэ жилийн ХАНШ НЭЭХ ӨДӨР тохиож байна Ард түмэн ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр...
05/04/2023

ХАНШ НЭЭХ ӨДӨР
2023 .04.05 нд энэ жилийн ХАНШ НЭЭХ ӨДӨР тохиож байна Ард түмэн ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлгэшээн дээдэлж зул өргөж буян үйлддэг заншилтай. Жил бүрийн хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг жамтай.
Монгол анагаах ухаанд ханш нээсэн цагаас хануур заслыг хийхийг заасан байдаг. Ялангуяа хаврын улиралд модон махбодитой элэгний судас дэлгэрдэг тул элэгний судсыг ханахад илүү үр дүнтэй.

04/04/2020

ХАНШ НЭЭХ ӨДӨР
2020.04.04нд энэ жилийн ХАНШ НЭЭХ ӨДӨР тохиож байна Ард түмэн ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлгэшээн дээдэлж зул өргөж буян үйлддэг заншилтай. Жил бүрийн хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг жамтай.
Монгол анагаах ухаанд ханш нээсэн цагаас хануур заслыг хийхийг заасан байдаг. Ялангуяа хаврын улиралд модон махбодитой элэгний судас дэлгэрдэг тул элэгний судсыг ханахад илүү үр дүнтэй.

Элэгний судас- рүтүн
29/03/2020

Элэгний судас- рүтүн

16/03/2020

АУ-ны докторант Б. Цэрэнтогтох
"Артерийн гипертензийн үеийн хануур заслын үр дүн" сэдэвт магистрын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээлийн үр дүн:
1. АГ-тэй хүмүүсийн дийлэнх хувийг бадган шар 52% болон хий шар 37% хавсарсан өвөрчлөлтэй хүмүүс эзэлж байгаа бөгөөд бадган шар хавсарсан өвөрчлөлтэй хүмүүсийн цусан дах өөх тосны агууламж өндөр цус бүлэгнэх хугацаа богино байна.
2. АГ-тэй нийт хүмүүсийн цусны бүлэгнэлтийн үзүүлэлтүүд хануур заслын дараа Протромбины хугацаа 12.61±1.17-13.66±1.11 сек, ТХ 10.2±3.07-13.85±3.37 сек, ЗИТХ 27.11±3.99-30.94±4.37 сек болж статистик магадлал бүхий уртассан ба “бадган-шар” хавсарсан өвөрчлөлтэй хүмүүст цус бүлэгнэх хугацаа илүү уртасч байгаа нь тодорхойлогдлоо.
3. АГ-тэй хүмүүсийн цусан дах өөх тосны хэмжээ хануур заслын дараа ТГ 1.74±0.9 - 1.342±0.7 ммоль/л, холестрин 6.36±1.64 - 4.82±1.31 ммоль/л, БНЛП-Х 4.38±1.6 - 2.7±1.3 ммоль/л болж статистик магадлал бүхий буурсан, ИНЛП-Х 1.63±0.33 - 1.85±0.39 ммоль/л статистик магадлал бүхий өссөний зэрэгцээ “бадган-шар” хавсарсан өвөрчлөлтэй хүмүүст холестрин болон БНЛП-Х илүү бууж ИНЛП-Х илүү өссөн нь тодорхойлогдлоо.
4. Хануур заслын дараа АГ-тэй нийт хүмүүсийн СД 153.66±8.08-131.2±9.06 мм.муб, ДД 101.33±8.19-84.1±5.82 мм.муб болж статистик магадлал бүхий буурч 3 сарын хугацаанд тогтвортой хадгалагдаж байхын зэрэгцээ “бадган-шар” хавсарсан өвөрчлөлтэй хүмүүсийн даралт “хий-шар” хавсарсан өвөрчлөлтэй хүмүүстэй харьцуулахад илүү бууж тогтвортой хадгалагдаж байлаа.

16/03/2020

Д. Цэрэндагва, Н. Төмөрбаатар, М. Амбага, Б. Саранцэцэг /2000 /нарын судалгаагаар элэгний өвчний үед цус ялгах тан өгч хануур засал хийхэд энэхүү эмчилгээний арга нь элэгний эсийн үхжлийг багасгаж, цөсний зогсонгишилыг бууруулж, элэг хамгаалах үйлдэлтэй болохыг тогтоожээ.
Г. Ууганцэцэг нарын судалгаагаар ханах засал нь С вируст гепатиттай өвчтөнүүдийн элэгний эсийн задралыг багасгахын зэрэгцээ эсийн дархлааны хариу урвалыг өдөөж , С вирусын идэвхийг бууруулдаг нь тогтоогджээ.

16/03/2020

Ханах засал нь өвчин эмгэгийн үед хүний биеэс “ муу цус”-ыг гадагшлуулах үйлдэдлтэй бөгөөд “ муу цус”-ыг гадагшлуулахад бэлэн болгодог гол эм нь цус ялгах тангууд юм. УАУ-ны онолоор цус ялгах тан хэрэглэхгүйгээр ханах засал хийх нь ус сүү 2 холилдсоныг ялгаж чадахгүйтэй адил өвчний урхаг биед хоцордог гэж “ Бидэр онбо” сударт тайлбарласан нь “муу цус”—“цус ялгах тан”—“ ханах засал” гэсэн харилцан бие биенээсээ хамааралтай шүтэлцээ бүхий эмнэлзүйн эмчилгээний цогц нэгдмэл арга юм.

06/11/2018

Address

Ulaanbaatar
976

Telephone

+97688009750

Alerts

Be the first to know and let us send you an email when Хануурын увидас posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Хануурын увидас:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category