Геронтологийн Үндэсний Төв

Геронтологийн Үндэсний Төв Насжилт судлал, настан судлалын үндэсний төв. (ахмадын эмнэлэг)

Манай байгууллагын цахим хуудасны эрхэм зочин танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Манай хамт олон “Эрүүл, идэвхитэй урт наслалт-Хүн бүрийн ирээдүй” гэсэн алсын хараатайгаар настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, настны эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, бусад эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах болон эрүүл идэвхитэй насжилта

нд чиглэсэн олон талт үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
МУ-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Төрөөс Эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Геронтологийн үндэсний төвийн шинэ эмнэлгийн үйл ажиллагаа явагдаж эхлээд байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна
Манай төвөөр үйлчлүүлж, зорин ирж буй настан танд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ улам бүр өргөжүүлэн эелдэг найрсагаар угтан авч үйлчлэхийн төлөө бид хичээн ажиллах болно.

Монголчууд маань эрүүл, урт наслах болтугай.

Ерөнхий захирал Р.Хишигжаргал /АУД/

Ахмадын үндэсний чуулга уулзалтМонгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор “АХМАДЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГА УУЛЗА...
09/01/2025

Ахмадын үндэсний чуулга уулзалт
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор “АХМАДЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ”-ыг Улсын Их Хурал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан. Үндэсний чуулганыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэв. Уг уулзалтад Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн ахмадын хороо, зөвлөл төрийн болон төрийн бус байгууллагын ахмадын байгууллагын төлөөлөгчид 900 гаруй ахмад настан оролцлоо.
Чуулганы үдээс өмнөх хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлээд байгаа Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ахмад настны талаар хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ, цаашдын зорилт, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэнд, эм хангамжийн бодлого чиглэлийн тухай тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад ахмадын байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааны талаар илтгэл тавилаа.
Үндсэн илтгэлүүдийн дараа “Сайн туршлага, идэвхтэй оролцоо: Ахмад үе ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт панел хэлэлцүүлэг болсон бөгөөд үүнд Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Эрүүл мэндийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэгдсэн холбооны тэргүүн Г.Атармаа нар оролцов. Энэхүү панел хэлэлцүүлэгт яригдсан асуудлын талаар ахмадын төлөөлөгчид санал бодлоо илэрхийлсэн. Панелд оролцсон гишүүд ахмад настнуудын тавьсан асуултад өөрсдийн чиг үүргийн дагуу хариултууд өгсөн.
Үдээс хойших хуралдаанд Эрүүл мэндийн яам болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албаны хүмүүс тухайн салбаруудын бодлого, шинэчлэл, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн, нийгмийн халамжийн тусламж үйлчилгээ, идэвхтэй насжилтыг дэмжих болон асаргааны хувилбарт үйлчилгээний тухай танилцуулав. Түүнчлэн ахмад настны эрхийг хамгаалах, хангах болон ахмадын байгууллагуудын үйл ажиллагааны талаар үндэсний чуулганд оролцогчдын төлөөллөөс илтгэл, танилцуулга хийсэн.
Энэхүү чуулга уулзалтад ЭМЯ-ны холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүд, Геронтологийн үндэсний төвийн дэд захирал, албадын дарга, эмч мэргэжилтэн 7 хүн, нийслэл, дүүрэг, тусгай мэргэжлийн төвийн ахмадын эмч мэргэжилтэн 10 гаруй төлөөлөгчид оролцлоо. Бидний өмнө тулгараад байгаа Геронтологийн үндэсний төвийн шинэ барилгыг ашиглалтад өгөх асуудал, ахмад настны мэргэшүүлсэн эмч мэргэжилтний хомсдолыг арилгах, эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн системд ахмад настны насны ангилалыг нэмэгдүүлэх, тодорхой болгох зэрэг асуудлуудыг чуулга уулзалтыг зохион байгуулах комиссоос зөвлөмж болгосон QR код бүхий санал асуулгад илгээсэн. Тус чуулга уулзалтаар ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай, ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлого чиглэлийн өөрчлөлтийн тухай, ахмад настны цогц тусламж үнэлгээ хийх, ахмад настны цогц тусламж үнэлгээ, үйлчилгээ хийх журмуудын талаар тус тус ойлголт авсан ач холбогдолтой чуулган боллоо.

Мэндчилгээ
31/12/2024

Мэндчилгээ

Геронтологийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүдийн  эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Монгол Ул...
30/12/2024

Геронтологийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүдийн эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Монгол Улсын Төрийн одон медалиар шагналаа.
Алтан гадас одонгоор эрүүл мэндийн даатгал хариуцсан эмч Н.Эрдэнэсүрэн,
Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгээр УАУ-ны эмч Б.Ууганбаяр нарыг шагнаж УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Тогтмолын Мөнхсайхан баяр хүргэж одон медалийг гардуулан өглөө.

Та бүхний ахмад настны эрүүл мэндийн төлөө зүтгэсэн ариун үйлс тань үргэлж дэлгэрч байх болтугай.

30/12/2024

ЗАСГИЙН ГАЗРЫН 100 ХОНОГ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Эрүүл мэндийн сайд Тогтмолын Мөнхсайхан Эрүүл мэндийн салбарын богино, дунд, урт хугацааны бодлогын хүрээнд “Хамтарсан Засгийн газар” байгуулагдсанаас 100 хоногийн хугацаанд ЭМЯ-аас хийж хэрэгжүүлсэн ажлуудаа тайлагналаа.
📌Төвлөрлийг сааруулах бодлого
📌Хавдрын нэгдсэн бодлого
📌Эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах бодлого
📌Монгол Улсад эмчлэгддэггүй өвчлөлийг бууруулах бодлого
📌Эмийн нэгдсэн бодлого зэрэг хүн амаа өвдсөнийх нь дараа эмчлэх бус урьдчилан сэргийлэх цогц бодлогыг хэрхэн хэрэгжүүлж буйтай танилцана уу!

“ЭРҮҮЛ НАСЖИЛТЫГ ДЭМЖИХ” САЛБАР ДУНДЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛААМонгол улсын Эрүүл мэндийн яам, Гэр бүл хөд...
19/12/2024

“ЭРҮҮЛ НАСЖИЛТЫГ ДЭМЖИХ” САЛБАР ДУНДЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол улсын Эрүүл мэндийн яам, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Геронтологийн үндэсний төв хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэй “Эрүүл насжилтыг дэмжих” сэлбар дундын уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалт, хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Геронтологийн үндэсний төв, АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дүүргүүдийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв, Төрийн бус байгууллагын 41 төлөөлөл оролцсон. Уулзалтыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын М.Цогтбаатар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол улсад дахь суурин төлөөлөгчийн газрын Эрүүл насжилт хариуцсан мэргэжилтэн Б.Алтанзагас нар нээж үг хэллээ. Тус уулзалтад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Баруун эргийн бүсийн Эрүүл насжилтийн хөтөлбөрийн ахлагч Др Микико Канда Дэлхийн хүн амын насжилтын цаашдын хандлага, Эрүүл насжилтын стратеги, төлөвлөгөө, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга М.Цогтбаатар Монгол улсын хүн амын насжилт өнөөгийн байдал, цаашдын хандлага, ахмад настны талаар төрийн баримталж буй бодлогын баримт бичиг, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан Монгол улсын ахмад настны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Геронтологийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга Р.Даваадорж Монгол улсын Эрүүл насжилтыг дэмжих арга хэмжээний дунд хугацааны төлөвлөгөөний төсөл, Др Април Сивон Лий Ахмад настны цогц тусламж, үйлчилгээний талаарх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, туршлагууд, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Ю.Отгонбилэг Ахмад настны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Ахмад настны цогц тусламж, үйлчилгээний журмын танилцуулгыг хийсэн. Энэхүү ууллзалт хэлэлцүүлгээр доорх агуулгын дор мэдээллүүдээр санал солилцсон.
Нэгдсэн Үндэстний байгууллагын чуулганаас 2021-2030 оныг насжилтын 10 жил болгон зарласан. Дэлхийд 65 ба түүнээс дээш насны 700 сая гаруй хүн амьдарч байгаагаас 240 сая нь Номхон Далайн Баруун Эргийн бүсэд амьдарч байна. Хүн амын дунд ахмад настны эзлэх хувь өссөөр 2050 он гэхэд энэхүү тоо 2 дахин нэмэгдэхээр байна.
Монгол улсын хүн амын дундаж наслалт 2023 оны байдлаар 71.5 нас байна. Монгол Улсын хувьд 60 ба түүнээс дээш насны ахмад настны тоо 2000 онд нийт хүн амын 5.4 хувь, 2010 онд 5.8 хувь, 2021 онд 9.7 хувь байсан бол 2030 онд 11.9 хувь, 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш настай болох магадлалтайг Үндэсний статистикийн хорооноос тооцоолжээ.
2016 онд ДЭМБ-ын чуулганаас Насжилт ба эрүүл мэндийн дэлхийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Энэ нь ахмад настны эрхийг хамгаалан үзэл баримтлал, нотолгоонд тулгуурлан настнуудын боломжийг дээшлүүлэх зорилготой. Улмаар 2020 оны 8 дугаар сард ДЭМБ-ын чуулганаас Эрүүл насжилтын төслийг баталсан. 2020 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Эрүүл насжилтын 10 жил (2021-2030) үзэл баримтлал, төлөвлөгөөг баталсан. НҮБ-ын энэхүү санаачилга нь настнуудтай хамтарч тэдэнд зориулсан дэлхийн, бүсийн, улс үндэстний болон орон нутгийн хэмжээнд бодлогыг уялдуулах, зохицуулах чиглэлийг заасан.
ДЭМБ-аас гаргасан “Номхон далайн баруун бүсийн эрүүл насжилтын үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний алсын харааг хэрэгжүүлэх 5 зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэлэлцүүлж байна.
Мөн хөгжингүй орнуудын ахмад настны чиглэлээр төрөөс хэрэгжүүлж бодлого, туршлагууд, Дэлхийн болон Монгол улсын хүн амд насжилтын нөлөөллийг хэрхэн үнэлж салбар дундын оролцоонд тулгуурласан бодлогын баримт бичиг боловсруулах талаар санал солилцсон.

17/12/2024
ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН ЭРГИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН АХЛАГЧ ДР МИКИКО КАНДА...
16/12/2024

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН ЭРГИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН АХЛАГЧ ДР МИКИКО КАНДА, ЭРҮҮЛ НАСЖИЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН ДР АПРИЛ СИВОН ЛИ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл насжилтын хөтөлбөрийн ахлагч Др Микико Канда, Эрүүл насжилт хариуцсан мэргэжилтэн Др Април Сивон Ли нар Монгол улсад 2024 оны 12 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд ажиллахаар хүрэлцэн ирээд байна. Энэ ажлын айчлалын хүрээнд Эрүүл мэндийн сайдын зөвлөх Л.Төмөрбаатар, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга С.Жаргалсайхан, мэргэжилтэн Ч.Ариунболор, Геронтологийн үндэсний төвийн захирал Р.Хишигжаргал, дэд захирал М.Энхбаяр нар хүлээн авч уулзлаа. Мөн Геронтологийн үндэсний төвийн үйл ажиллагаантай танилцаж, Монгол улсын ахмад настны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, Эрүүл насжилтын үндэсний төлөвлөгөө, Ахмад настны цогц тусламж, үйлчилгээний чиглэлээр мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай саналаа илэрхийлсэн. Мөн зарим эрүүл мэндийн байгууллага, ахмадын өргөө, асрамжийн газар, холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран ажиллана.

#эрүүлмэндийняам

05/12/2024

Эмч зөвлөж байна: Хүүхэд тань жаахан байна. Цаана нь 80 жилийн амьдрал бий. Эрүүл, гоо сайхан байхыг нь бодож ээж, аав та бүү дур мэдэж эм өгөөрэй

#зөвжорзөвэмчилгээ

Үр дүнтэй эмчилгээний үндэс нь ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ юм.   #зөвжорзөвэмчилгээ #эмчийнжор #эмчилгээнийэхлэл
05/12/2024

Үр дүнтэй эмчилгээний үндэс нь ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ юм.

#зөвжорзөвэмчилгээ
#эмчийнжор
#эмчилгээнийэхлэл

05/12/2024

Өвчтөнд зориулсан жорыг бичиж өгч байгаа эмчийн заавраар хэрэглэнэ гэдэг бол иргэн өөрийнхөө төлөө хийж байгаа хамгийн зөв үйлдэл.
#зөвжорзөвэмчилгээ

ЖОР БОЛ...💊 Тохирох тун⏰ Оновчтой цаг⏳ Эдгэрэх хугацаа✅ Зөв хэрэглээний ЗААВАР ЮМ📖
04/12/2024

ЖОР БОЛ...

💊 Тохирох тун
⏰ Оновчтой цаг
⏳ Эдгэрэх хугацаа
✅ Зөв хэрэглээний
ЗААВАР ЮМ📖

Address

СБД, 11-р хороо, Цагдаагийн гудамж, Геронтологийн үндэсний төв байр
Ulaanbaatar
11000

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00

Telephone

350804, 350802

Alerts

Be the first to know and let us send you an email when Геронтологийн Үндэсний Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Геронтологийн Үндэсний Төв:

Share

Category