Idok yoga

Idok yoga Иога, Бясалгал, Сэтгэл зүй , Хоол зүй

Эрт босоод ажлаасаа өмнө иога бясалгал хийх хэчнээн сайхан гээч.❤🙏🤗
05/01/2026

Эрт босоод ажлаасаа өмнө иога бясалгал хийх хэчнээн сайхан гээч.❤🙏🤗

05/01/2026

Дөнгөж бясалгал хийж эхлээд

04/01/2026

Save!!!

ХОВ ЖИВЭЭС ХОЛ БАЙХ НУУЦЭрт цагт нэг шавь их багшдаа очиж- Багшаа би энэ сүмд амьдарч чадахгүй нь. Сүмийн бусад шавь хов...
12/12/2025

ХОВ ЖИВЭЭС ХОЛ БАЙХ НУУЦ
Эрт цагт нэг шавь их багшдаа очиж
- Багшаа би энэ сүмд амьдарч чадахгүй нь. Сүмийн бусад шавь хов жив ихтэйгээс гадна улс төрийн тухай маргалдаж, заримдаа бүр таныг хүртэл муулах юм. Номын дуу сонсож, эрдмийн оройд хүрэх хүсэлтэй надад тэд их саад болж байна. Тиймээс намайг эндээс явуулаач, би тайван амар амьдрах өөр сүмд очмоор байна гэв.
Тэгтэл багш хариуд нь
- Бололгүй яахав. Чи хүссэн газраа сурч болно. Харин явахаасаа өмнө нэг даалгавар биелүүлээч гэв.
Үүнийг сонссон шавь
- Тэгье багшаа, ямар даалгавар билээ? гэв
- Халбага ус аваад гартаа барьж энэ сүмийн бүх хэсгээр яваад ирээрэй. Нэг дуслыг ч асгаж болохгүй шүү гэв.
Ийм амархан даалгавар гүйцэтгээд сүмээсээ явна гэж баярласан шавь хэлсэн ёсоор нь дуртай нь аргагүй хийлээ. Нэг ч дусал ус асгалгүй сүмээр бүтэн тойроод, инээмсэглэн ирсний дараа багш нь
- Ёстой сайн байна. Чи одоо хүссэн газраа одож болно. Харин явахынхаа өмнө нэг асуултад хариулаач гэв.
- Сая халбагатай ус аваад алхаж байхдаа хэн нэг хүн хов ярихыг сонсов уу? Намайг бас чамайг хүн муулж байна уу? Хэн нэг шавь чамд төвөгтэй санагдав уу? гэхэд
- Би халбагатай усаа асгахгүйн тулд юунд ч анхаарсангүй. Тийм зав ч байсангүй. Гагцхүү халбага руугаа л бүрэн анхаарч усаа дүүрэн чигээр нь авчирлаа гэв.
Үүнийг сонссон багш
- Энэ орчлонгийн хаана ч очсон сөрөг бодолтой хүнтэй таарч л таарна. Харин чи тэднийг анхааралгүй зөвхөн өөрийнхөө хийх ёстой зүйлдээ анхаарч чадвал бусдын хэлэх хов яриа огтоос сонин биш болдог. Өөртөө анхаарна гэдэг хувиа хичээсэн мэт сонсогдох ч өрөөлийн хэрэггүй үгэнд анхаарахаас хавьгүй дээр зүйл. Хүний үгэнд дурлаж, хүний амьдралд хошуу дүрж, бусдын хийж буй үйлд анхаарч, атаархаж явбал өөрийн үнэн зорилгыг хэзээ ч биелүүлж чадахгүй. Өөртөө бүрэн анхаарсан цагт бусдын муу үг чимээ шуугиан төдий зүйл. Тэгэхээр өөртөө анхаарахаас бүү залхуур, өөрийнхөө амьдралд эзэн бол. Манай сүмээс явсан ч дараагийн очих сүмд хов жив байж л таарна. Чи нэг газраа аз жаргалтай байгаад сурчихвал орчлонгийн бүх сүмд аз жаргалтай байж чадна гэсэн гэнэ.

Ердөө 60 секундын дотор унтах аргаАмерикийн армид хэрэглэдэг “Military Sleep Method” арга бий. Энэ нь:✅Нүүр, мөр, гар, б...
01/12/2025

Ердөө 60 секундын дотор унтах арга
Америкийн армид хэрэглэдэг
“Military Sleep Method” арга бий.
Энэ нь:
✅Нүүр, мөр, гар, биеийн
бүх булчинг тус бүр суллах
✅Амьсгалаа удаанаар жигд болгох
✅Далайн эрэг,тайван орчныг төсөөлөх
✅“Юу ч бодохгүй” гэж
10 секунд орчим өөртөө хэлэх
✅4 секундын турш амьсгалаа аваад
✅7 секундын турш барьж
✅8 секундын турш амьсгалаа гарга.
✅4 удаа давтана❗️❗️❗️❗️
4-7-8 амьсгалын техник нь
шинжлэх ухаанаар батлагдсан амьсгалын арга бөгөөд:
•Зүрхний цохилтыг удаашруулж
•Мэдрэлийн системийг тайвшруулж
•Түгшүүр, стрессийг бууруулж
•бие махбодийг ойролцоогоор
нэг минутын дотор унтах горимд оруулдаг.
❗️Гэхдээ цэрэг хүн энэ аргыг
6 долоо хоног тасралтгүй хийсний дараа л 1–2 минутын дотор унтаж сурдаг гэж тэмдэглэсэн байдаг.

Манай шавь хүүхдээ ширэглэсэн юм гэнэ ээ.😂😄🙏
14/11/2025

Манай шавь хүүхдээ ширэглэсэн юм гэнэ ээ.😂😄🙏

🌿 Завгүй хүмүүст зориулсан онлайн бясалгалын хөтөлбөр +нурууны иога🎁Амьдралын хурд нэмэгдэхийн хэрээр бидний дотоод амар...
10/11/2025

🌿 Завгүй хүмүүст зориулсан онлайн бясалгалын хөтөлбөр +нурууны иога🎁

Амьдралын хурд нэмэгдэхийн хэрээр бидний дотоод амар амгалан, төвлөрөл улам чухал болж байна.
Idok yoga төвөөс дэлхийд хамгийн түгээмэл, үр дүнтэй 3 төрлийн бясалгалыг онлайн хэлбэрээр зааж эхэллээ.

🧘‍♀️ 1. Mindfulness Meditation — Анхаарал төвлөрүүлэх бясалгал
Өдөр бүрийн яарсан бодлоосоо түр холдож,
одоо байгаа мөчдөө бүрэн анхаарах ухааныг хөгжүүлнэ.
🌱 Үр нөлөө: стресс буурна, төвлөрөл нэмэгдэнэ, сэтгэл амарна.

🌬 2. Breathwork — Амьсгалын гүнзгий бясалгал
Энгийн атлаа хүчтэй техникүүдээр бие ба сэтгэлийг тэнцвэржүүлнэ.
🌿 Үр нөлөө: энерги сэргээнэ, тайвшруулна, айдас бухимдлыг дарна.

🎧 3. Guided Meditation — Хөтлөгчтэй аудио бясалгал
Хаана ч байсан, зөвхөн чихэвч зүүгээд,
Idok багшийн дуу хоолойг дагаж бясалгаарай.
🌼 Үр нөлөө: нойр сайжирна, тайван байдал гүнзгийрнэ.

🎁Нэмэлтээр 📣Нурууны иогийн анхан шатны хичээл 🥰

Хичээл нийт 3 бүлэг 21 сэдэвтэй хаанаас ч, хэзээ ч холбогдож болно.
🎥 Хичээлүүд Zoom болон бичлэгийн хэлбэрээр явагдана.
Хөтөлбөрийг олон улсад RYT500 зэрэгтэй А.Идэрболд багш удирдан явуулна.

📌Хичээл 11 сарын 17нд эхлэнэ.

🔸Төлбөр:
11 сарын 14-с өмнө 30,000₮
11 сарын 14-с хойш 50,000₮

✅Бүртгүүлэх: Хаан банк: Iban- 45000500 /5037732414/ Идэрболд
дансанд Facebook нэр, утасны дугаараа бичнэ.
Screenshot хийж чатаар баталгаажуулаарай!

📞 Бүртгэл, мэдээлэл авах:
Facebook: Idok yoga
Утас: 98104131

22/10/2025

Юу өөрчилмөөр байна?

ХОСОО ОЛОХОД ТҮВЭГТЭЙ ЭМЭГТЭЙЭмпат эмэгтэй. Мэдрэмтгий, чин сэтгэлээсээ, нээлттэй, зөн совинтой, сэтгэл хөдлөл ихтэй.Өөр...
06/10/2025

ХОСОО ОЛОХОД ТҮВЭГТЭЙ ЭМЭГТЭЙ

Эмпат эмэгтэй. Мэдрэмтгий, чин сэтгэлээсээ, нээлттэй, зөн совинтой, сэтгэл хөдлөл ихтэй.
Өөрийгөө зөвшөөрч амьдардаг.
Хэрвээ уурласан бол үнэхээр уурласан.
Хэрвээ баярлаж байгаа бол яг л хүүхэд шиг. Хэрвээ хайрласан бол харамгүй, эргэлзээгүй. Хэрвээ явбал үүрд. Сэтгэл хөдлөлийг бүх өнгөөр нь мэдэрдэг, ямар ч баг зүүлгүйгээр.

Өөрийнхөөрөө л зугаалах муужгай мэт. Сургаж болохгүй, дуулгавартай болгож болохгүй, хянаж цагдаж ч болохгүй.

Өөрийн дотоод эрх чөлөө нь маш үнэ цэнэтэй тул хосоо олоход байнга л түвэгтэй байдаг. Түүний өөрийгөө илэрхийлэх бүхнийг хязгаарлах нь уйтгар гуниг авчирдаг.

Хувь заяаны цохилт бүрийн дараа яг л үнснээс дахин амилж босох мэт болдог тул эрчүүдэд их хүнд тусдаг. Яг л хичээл орж сургасан мэт.

Эмпат эмэгтэй - Хуурах, тоглох, дарамт шахалт өгөхөд маш эмзэг. Байнга л зөнтэй зүүд зүүдэлдэг бөгөөд ертөнцийн өгч буй ямар ч сэжүүрийг уншиж чаддаг. Урам зоригийг ч, шийтгэлийг ч туулаад дуусдаг.
Бүхий л харилцаанд бүрэн дүүрэн ханддаг. Хайраа харамгүй зориулдаг. Гэхдээ үүнийг нь ашиглахыг хэзээ ч зөвшөөрдөггүй.

Маш сүнслэг шинж чанартай бөгөөд ертөнцийг бүхий л өнгөөр нь хардаг.
Тэр бусдын үзэл бодлоос хамаардаггүй. Гомдол тээж үлддэггүй ба зүгээр л урагшаа явдаг.

Тийм эмэгтэйчүүдийг нэг бол шүтэн биширдэг, эсвэл үзэн яддаг. Харин тэднийг хэзээ ч хайхрахгүй өнгөрнө гэж байдаггүй.

Хэрвээ та энэ зураглалаас өөрийгөө олж харж байвал гайхалтай агуу бэлэг, өгөгдөл юм шүү. Үүнийгээ хамгаалж, сайн сайхны төлөө зориулаарай

Орчуулсан :Tuvshin Jargal

"Хироюки Санада нэгэнтээ хэлэхдээ: 'Зарим хүмүүс гэртээ усан сантай болохыг хүсдэг бол, усан сантай хүмүүс түүнийгээ бар...
25/09/2025

"Хироюки Санада нэгэнтээ хэлэхдээ: 'Зарим хүмүүс гэртээ усан сантай болохыг хүсдэг бол, усан сантай хүмүүс түүнийгээ бараг л ашигладаггүй. Хайртай хүнээ алдсан нэгэн гүн гунигийг мэдэрдэг бол, хайртай хүнээ дэргэдээ байлгаж буй хүмүүс тэдэндээ байнга гомдоллож байдаг. Ханьгүй хүн хань мөрөөддөг, харин ханьтай хүн түүнийгээ үл ойшоож гомдоодог. Өлссөн хүн таваг хоолны төлөө юу ч хийхэд бэлэн байдаг бол, цадсан хүн амтанд нь дургүйцдэг. Машингүй хүн машин мөрөөддөг, харин машинтай хүн үргэлж илүү сайныг харж явдаг. Гол нь бидэнд юу байгааг анзаарч, түүндээ талархаж сурах явдал юм. Учир нь хаа нэгтээ хэн нэгэн таны аль хэдийн эзэмшсэн, таны тоодоггүй зүйлийн төлөө бүхнээ өгөхөд бэлэн байгаа.'"

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:00 - 20:00
Tuesday 07:00 - 20:00
Wednesday 07:00 - 20:00
Thursday 07:00 - 20:00
Friday 07:00 - 20:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

+97698104131

Alerts

Be the first to know and let us send you an email when Idok yoga posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Idok yoga:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category

Амьдрал бол сүүдэр ший...

Хэрхэн түүртэлгүйгээр амьдрах вэ? Хайрлахуйн ухааныг хэрхэн олох вэ? Эрч хүч баяр баясал хаана оршдог вэ? Эгэл юмсын гайхамшиг гэж юу вэ?