08/04/2026
БЭЭЖИНГИЙН ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙН АУТИЗМЫН ОНОШЛОГОО ЭМЧИЛГЭЭ
Бээжингийн Хүүхдийн эмнэлгийн талаар өмнө нь хэд хэдэн цуврал мэдээлэл бэлтгэн хүргэж байсан. Энэ удаад та бүхэнд аутизмын оношлогоо, эмчилгээний талаар дараах мэдээлийг хүргэе.
ТУС ЭМНЭЛЭГТ
-Хүүхдийн хөгжлийн бүрэн үнэлгээ
-Аутизмын эрт илрүүлэг, оношлогоо
-Хавсарсан эмгэгүүдийн онош тодруулах
-Нөхөн сэргээх дасгал сургууль
-Эмийн эмчилгээ шаардлагатай тохиолдолд
-Уламжлалт эмнэлэгтэй хослуулсан эмчилгээ
1. ОНОШЛОГОО
Аутизмын оношлогоо нь энэ эмнэлэгт маш нарийчилсан байдлаар явагддаг гэнэ.
Оношлогооны явцад дараахь зүйлсийг анхаардаг байна.
Үүнд
-Хүүхдийн хөгжлийн түвшинг үнэлэх
-Зан үйлийн ажиглалт хийх
-Хэл яриа, харилцааны чадварыг шалгах
-Нэг хэвийн зан байдал, сонирхлын хүрээг үнэлэх
Оношлогооны явцад хамгийн чухал зүйл бол бусад эмгэгүүдээс ялгах гэж үзэх аж.
Учир нь аутизмын шинж тэмдгүүд нь ADHD хэт идэвхжил хэл ярианы хоцрогдол, сэтгэлийн түгшүүр зэрэг бусад эмгэгүүдтэй ихээхэн давхцдаг. Тэгвэл уг эмнэлэг нь эдгээрийг нарийн ялгах чадвараараа онцлог гэж албан эх сурвалжид дурджээ.
2. ЭМЧИЛГЭЭ
Тус эмнэлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих, нийгэмших чадварыг сайжруулах дараах эмчилгээнүүдийг санал болгодог
Үүнд:
Зан үйлийн дасгал сургууль - хүүхдийн харилцаа, нийгэмших чадварыг хөгжүүлэх гол арга
Хэл ярианы эмчилгээ - ярианы хоцрогдолтой хүүхдүүдэд
Сэтгэл зүйн зөвлөгөө - сэтгэл хөдлөлийн асуудлуудад
Эмийн эмчилгээ - зөвхөн хавсарсан шинж тэмдгүүдэд
жишээ нь, хэт идэвхжил, түгшүүр, эпилепси гэх мэт
ХАВСАРСАН ЭМГЭГ ОНОШЛОХ
Энэ эмнэлгийн хамгийн том давуу тал нь биеийн өвчинтэй хавсарсан аутизмыг илрүүлэх, эмчлэх чадвар гэж дээр дурдсан
Тухайлбал:
Аутизм + эпилепси таталт
Аутизм + ходоод гэдэсний хүнд асуудал
Аутизм + нойргүйдэл
Аутизм + дархлааны тогтолцооны асуудал
ЭМЧ НАРЫН БАГ
Эрүүл мэндийн төв 保健中心ийн эмч нар
Чуньян Лю /刘春阳/
Энэ эмнэлгийн аутизмын чиглэлийн хамгийн нэрд гарсан эмч нарын нэг. Тэрбээр 30 гаруй жил хүүхдийн хөгжлийн эмгэгийн чиглэлээр ажилласан, аутизм, хэл ярианы хоцрогдол, оюуны хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдэд онош тавих, нөхөн сэргээх дасгал хийх чиглэлээр мэргэшсэн гэж дурджээ.
Ян Ма /马扬/
Эрүүл мэндийн төвийн дэд эрх бүхий эмч. Тэрбээр Пэкиний 6-р эмнэлгийн нэрт профессор Го Яньциний удирдлага дор аутизмын чиглэлээр тусгайлан суралцсан. Аутизмын эрт илрүүлэг, эрт хөндлөнгийн оролцоо түүний гол чиглэл юм./ Пэкин эмнэлэг ч бас энэ чиглэлээр өмнөд хөршид дээгүүрт эрэмбэлэгддэг/
Жан Ванься /张晚霞/
Хүүхдийн өсөлт хоцрогдол, хоол тэжээлийн асуудал, ерөнхий хөгжлийн хоцрогдол, оюуны хөгжлийн хоцрогдол, аутизм, хэт идэвхжил, сурах чадварын бэрхшээл зэрэг олон төрлийн хөгжлийн эмгэгийг эмчилдэг. Мөн тэрбээр хүүхдийн хөгжлийн бүрэн үнэлгээ хийх өргөн туршлагатай.
Сэтгэцийн эмгэгийн тасгийн эмч нар
精神心理科
Сяоян Лу /陆小彦/
Тэрбээр 40 гаруй жил ажилласан бөгөөд аутизмын чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай. Аутизм, хэт идэвхжил, тархины саажилт зэргийг эм, эмийн бус аргаар эмчилдэг. Хэрэв таны хүүхэд аутизмтай хамт хэт идэвхжил, түгшүүр ихтэй бол энэ эмчид хандах нь тохиромжтой.
Жишуй Жан /张纪水/
Аутизмын чиглэлээр гүнзгий судалгаа хийдэг эмч. Аутизмын оношлогооны олон улсын стандартад суралцсан, энэ эмнэлгийн сэтгэцийн тасгийг байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн эмч аж.
Оношлогоо, эмчилгээний онцлог
Хөгжил-Уламжлалт эмнэлгийн хамтарсан门诊
2024 оны 5-р сараас эхлэн Бээжингийн Хүүхдийн эмнэлэгт "Хөгжлийн болон зан үйлийн эмгэг-Уламжлалт эмнэлгийн хамтарсан门诊" ажиллаж эхэлсэн.
Энэ нь маш чухал шинэчлэл гэж салбарынхан нь онцолжээ.
Энэ хамтарсан门诊-ийн онцлог:
Хоёр нарийн мэргэжлийн нэг өрөөнд хамтран ажилладаг гэсэн үг.
Хүүхдийн хөгжлийн үнэлгээг уламжлалт эмчилгээтэй хослуулдаг
Ялангуяа аутизмтай хүүхдүүдийн ходоод гэдэсний асуудал, нойргүйдэл зэрэг хавсарсан шинж тэмдгүүдийг эмчлэхэд үр дүнтэй аж.
Эцэг эхчүүд нэг өрөөнд хоёр өөр нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх боломжтой, олон газар явах шаардлагагүй аж.
Хиймэл оюун ухаанд суурилсан шинэ технологи
2024 онд Бээжингийн Хүүхдийн эмнэлэг хиймэл оюун ухаанд суурилсан аутизмын үнэлгээ, сургалтын системээ танилцуулсан. Энэ систем нь хүүхдийн нүүрний хувирал, нүдний харц, харилцааг бүртгэн шинжилдэг гэнэ.
Аутизмын түвшинг үнэлж, тухайн хүүхдэд тохирсон харилцааны дасгалын хөтөлбөрийг санал болгодог байна.
Энэ нь одоогоор туршилтын шатандаа явж байгаа боловч ирээдүйд өргөн хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна
/ ер нь хятад хиймэл оюуны эичилгээнд асар их хөрөнгө оруулалт хийж байгаа, өнгөрсөн жил гэхэд их сургуулийн дэргэдэх судалгааны төвүүддээ нэг хот байгуулах хэмжээний санхүүжилт олгосон гэж мэдээллэж байсан, уг санхүүжилтээр бүр алслагдсан дүүргийнхээ эмч, сувилагч нараа хүртэл сургаж буй/
Эцэг эхчүүдэд
Бээжингийн Хүүхдийн эмнэлгийн мэргэжилтнүүд аутизмтай хүүхдийн эцэг эхчүүдэд дараах чухал зөвлөгөөг өгдөг
Эцэг эх хамгийн чухал
Аутизмын нөхөн сэргээлтэд хамгийн гол үүрэгтэй хүмүүс бол эцэг эх өөрсдөө. Хүүхэд эмнэлэг, сургуульд байдаг цагаас хамаагүй их цагийг гэртээ өнгөрүүлдэг. Тиймээс эцэг эхчүүд өөрсдөө дасгал сургуулийн аргуудыг сурч, гэртээ хэрэгжүүлэх нь маш чухал.
Эрт эхлэх нь хамгийн сайн
Хүүхдийн тархи бага насандаа маш уян хатан, өөрчлөгдөх чадвартай байдаг. Тиймээс аутизмын шинж тэмдэг илэрмэгц аль болох эрт хөндлөнгийн оролцоо эхлүүлэх нь хамгийн сайн үр дүнд хүргэдэг.
Тогтмол хяналт шаардлагатай
Аутизмтай хүүхдийг 3-6 сар тутамд дахин үнэлүүлж, эмчилгээний төлөвлөгөөг шинэчлэх хэрэгтэй. Учир нь хүүхэд өсөх тусам түүний хэрэгцээ, бэрхшээлүүд өөрчлөгддөг гэж зөвлөдөг байна.