22/11/2024
СЭТГЭЛ ЗҮЙЧ БАЙХ ЗОРИГ
Өөрийгөө өөрчилж чадна, ямар ч хэцүү нөхцөл байдлаас гарах гарц байж л таараа гэдэг итгэж сэтгэл зүйчтэй уулзахаар ирж байгаа бидний үйлчлүүлэгчид ямар ч эргэлзээгүй зоригтнууд юм.
Амьдралд , хүмүүст, өөртөө урам хугарч мухардаад одоо яахаа мэдэхгүй эсвэл сонголтын өмнө ирсэн үйлчлүүлэгчээ зөв замаа олж чадна гэдэгт итгэж бүрэн хүлээн зөвшөөрч, ойлгож, дэмжиж хамгийн гол нь “би энэ хүнд туслаж чадна” гээд ажиллаж байгаа сэтгэл зүйчийн зориг энэ мэргэжлийн гол хөдөлгөгч хүч юм.
Хүн өөрийнхөө амьдралынхаа эзэн байх, тулгарсан бэрхшээлээ шийдэх бүрэн нөөц боломж нь чадвар нь өөрт нь байдаг, асуудлаа өөрөө шийдэхэд нь туслах бүрэн боломжтой гэж чин сэтгэлээсээ итгэж ажлаа хийдэг сэтгэл зүйчийн зориг зүрх энэ ажлын гол хөдөлгөгч хүч юм.
Гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй сэтгэлтэй ажиллаж үр дүнг нь хэмжих боломжгүй ч мэргэжилдээ үнэнч өөртөө үнэнч үлдэх нь маш их зориг тэвчээр билээ.
“Зориг бол айдас байхгүй гэсэн үг биш. Харин айдсаас илүү ямар нэгэн чухал зүйл байгаа мэдрэмж юм” Жеймс Холлинс
Зоригтнууддаа сэтгэл зүйчийн өдрийн мэнд хүргэе!
СЭТГЭЛ ЗҮЙЧ БАЙХ ЗОРИГ
Өөрийгөө өөрчилж чадна, ямар ч хэцүү нөхцөл байдлаас гарах гарц олдоно гэдэгт итгэж сэтгэл зүйчтэй уулзахаар ирж байгаа бидний үйлчлүүлэгчид ямар ч эргэлзээгүй зоригтнууд юм.
Амьдралд , хүмүүст, өөртөө урам хугарч мухардаад одоо яахаа мэдэхгүй эсвэл сонголтын өмнө ирсэн үйлчлүүлэгчээ зөв замаа олж чадна гэдэгт итгэж бүрэн хүлээн зөвшөөрч, ойлгож, дэмжиж хамгийн гол нь “би энэ хүнд туслаж чадна” гээд ажиллаж байгаа сэтгэл зүйчийн зориг энэ мэргэжлийн гол хөдөлгөгч хүч юм.
Гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй сэтгэлтэй ажиллаж үр дүнг нь хэмжих боломжгүй ч мэргэжилдээ үнэнч байх тэр зориг…
“Зориг бол айдас байхгүй гэсэн үг биш. Харин айдсаас илүү ямар нэгэн чухал зүйл байгаа мэдрэмж юм” Жеймс Холлинс
Зоригтнууддаа ( олон улсын за бүр монголын сэтгэл зүйчдийн өдөр биш байсан ч ) сэтгэл зүйчийн өдрийн мэнд хүргэе! 🙂