Soyorkhol Med Hospital

Soyorkhol Med Hospital Дотор, ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТНИЙ ЭМГЭГИЙН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ,ХОДООДНЫ ДУРАН, ХЕЛИКОБАКТЕРИЙН ОНОШЛОГОО,

❗Ходоодны салстын хатингаршил гэдэг онош дурандуулсан хүмүүсийн бараг 2/3 т нь тавигдаж байна. Нас, хүйс хамаарахгүйгээр...
03/12/2025

❗Ходоодны салстын хатингаршил гэдэг онош дурандуулсан хүмүүсийн бараг 2/3 т нь тавигдаж байна. Нас, хүйс хамаарахгүйгээр ходоодны салст гэмтэж хатингаршаад их удчихсан орж ирдэг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Монголчууд бид алгын чинээхэн ходоодоо огтоосоо хайрлахгүй байна гэсэн үг.❗❗❗❗❗
👉Ходоодны салст хатиншаршина гэхээр ходоодны үрэвсэлтэй олон арван жил явснаас ходоодны салстын архаг үрэвсэл даамжирч, ходоодны шүүрэл ялгаруулдаг булчирхайлаг эсүүд үхжиж цөөрөх эмгэг юм.
👉Ходоодны салст бүрхэвч гэмтэж, нимгэрч, ходоодны эсийн нөхөн төлжих үйл ажиллагаа алдагдаж, шүүрэл ялгаруулдаг булчирхайн эсүүд хатингаршиж сорвижиж эхэлдэг.
👉 Архаг даамжирсан үрэвслийн улмаас ходоодны салстын хучуур эсүүд гэдэсний хучуураар солигдож, хавдар үүсэх эрсдэлтэй болно.
👉 Илрэх шинж тэмдэг:
- Ходоод цанхайх
- Дотор муухайрах бөөлжих
- Хоолны шингэц муудах
- Хоолны дуршил буурах
- Шалтгаангүй турах
- Ходоодны шархлаа үүсэх
- Төмөр болон Витамин 12 дутагдлын цус багадалт
👉 Шалтгаан:
- Хеликобактерийн халдвар
- Эмийн зохисгүй хэрэглээ
- Аутоиммуны өвчин
- Тамхи татах
- Цөсний сөөргөө байдаг
👉 Урьдчилан сэргийлэхийн тулд
- Зохисгүй эмийн хэрэглээг зогсоох
- Ходоодны дуран оношилгоо

📣Өөрт тохирох эмчилгээ, зөвлөгөөнд тогтмол хамрагдаарай💯💯💯
🚩Хаяг:11хороолол Хатагтай эмнэлгийн Б Блок 122тоот
📞Утас:88246868
#Хеликобактерилрүүлэхамьсгалынуреазийншинжилгээ #ходоодныдуран #соёрхолмед #сөөргөөтэйэвлэрэхүүэдгэрэхүү #Эрүүлхооллолт

Ходоод болон 12 хуруу гэдэсний шархны үндсэн шалтгаан нь Хеликобактер байдаг. Шалтгааны эсрэг эмчилгээ хийлгэсний дараа ...
02/12/2025

Ходоод болон 12 хуруу гэдэсний шархны үндсэн шалтгаан нь Хеликобактер байдаг. Шалтгааны эсрэг эмчилгээ хийлгэсний дараа шарх эдгэрч салст маш сайн сэргэдэг. Иймд хоолтой холбоотой болон өлөн үед нь ходоод нь өвддөг, баас нь хар гараад байгаа, хоол идээд цанхайж дүүрээд ходоод нь хямраад байгаа, цээж нь үе үе хорсоод байгаа бол заавал холбогдох шинжилгээг хийлгээрэй.
Хаяг: 11хороолол Хатагтай эмнэлгийн Б Блок 122тоот
Утас: 88246868
#Хеликобактерилрүүлэхамьсгалынуреазийншинжилгээ
#соёрхолмед #ходоодныдуран #сөөргөөтэйэвлэрэхүүэдгэрэхүү

✅Ходоод хөндүүрлэх, цанхайх, хоолны дуршил муудаад, гашуун хэхрээд байвал энэ бүгдийг тоохгүй өнгөрөөнө гэдэг бол хамгий...
30/11/2025

✅Ходоод хөндүүрлэх, цанхайх, хоолны дуршил муудаад, гашуун хэхрээд байвал энэ бүгдийг тоохгүй өнгөрөөнө гэдэг бол хамгийн том алдаа юм. 👉Хэрэв гэр бүлд тань ходоодны хавдраар өвчилсөн хүн байдаг бол бүр ч болгоомжтой байх ёстой.
✅40 наснаас дээш хүн бүр жилд нэг удаа ходоод дурандуулах шаардлагатай. Дуран гэдэг бол ердөө 10-15 минут үргэлжлэх, эмчийн хяналт дор хийгддэг, хүний амийг аварч чадах цорын ганц оношилгоо.
👉Хамгийн гол нь энэ дуран танд юу ч мэдэгдэхгүй байхад дотор тань нуугдаж буй аюулыг илрүүлж, аврагдах боломжийг олгодог.

✅Ходоодоо хайрла. Хожимдож мэднэ. Яг одоо цаг товло. Дурандуул. Энэ бол танд юу ч мэдэгдэхгүй байхад өсч буй өвчнийг илрүүлэх хамгийн найдвартай зам юм.
👉Ходоодондоо нэг цаг зарцуулвал хожим бүх амьдралынхаа хугацааг уртасгаж нэмнэ.

Зураг дээр: ходоодны хорт хавдрын эрт үеийн байдал
✅Эрт илрүүлж Эрсдлээс сэргийл
🚩Хаяг: 11хороолол Хатагтай эмнэлгийн Б Блок 122тоот
📞Утас:88246868
#соёрхолмед #ходоодныдуран #Хеликобактерилрүүлэхамьсгалынуреазийншинжилгээ #ходоодныхавдар

28/11/2025

✅ХУХСӨ+Өрцний эвэрхий хамт байгаа тохиолдолд хувь хүний амьдралын хэв маяг, хоол ундны дэглэм маш чухал.
👉Иймд: Хоол идээд хэвтэхгүй байх, хоолоо хэтрүүлж идэхгүй байх, улаан хоолойн доод хуниасны булчинг сулруулдаг кофе, өтгөн цай, газтай ундаа, архи тамхи, 🌶халуун ногоо амтлагч, шарсан хуурсан хоол хэрэглэхгүй байх шаардлагатай. Түүнчлэн эмчийн заавраар 💊эмийн эмчилгээг тууштай хийх хэрэгтэй.
💯Эрт илрүүлж Эрсдлээс сэргийл.
🚩Хаяг:11хороолол Хатагтай эмнэлгийн Б Блок 122тоот
📞Утас: 88246868
#соёрхолмед #цолмонэмч #ходоодныдуран #хеликобактерилрүүлэхамьсгалыншинжилгээ #сөөргөө #сөөргөөтэйэвлэрэхүүэдгэрэхүү #ЦахимНом

Стресс нь  "дайтах эсвэл зугтах" (Fight or Flight) хариу урвалыг идэвхжүүлдэг. Энэ үед стрессийн гормонууд болох кортизо...
28/11/2025

Стресс нь "дайтах эсвэл зугтах" (Fight or Flight) хариу урвалыг идэвхжүүлдэг. Энэ үед стрессийн гормонууд болох кортизол (Cortisol) болон адреналин (Adrenaline) цусанд ялгарч, зүрхний цохилт, цусны даралтыг нэмэгдүүлхээс гадна ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Өөрөөр хэлбэл стресс нь олон эрхтэн системд зэрэг нөлөөлдөг зүйл юм. Хэдийгээр стресс бидний Байгалаас заяасан хариу урвал боловч удаан хугацаагаар үргэлжилвэл бөөрний дээд булчирхайгаас ялгарч буй кортизолын түвшин тогтмол өндөр байснаар дархлааны системийг дарангуйлж, биеийг өвчинд өртөмтгий болгодог.
Архаг стресс нь бие дэх үрэвслийн түвшинг нэмэгдүүлж зүрх судас, ходоод гэдэсний өвчин, чихрийн шижин, дархлааны (аутоиммун) өвчнүүдийн суурь шалтгаан болдог.

Орчин үеийн завгүй амьдралын хэв маяг нь биднийг маш их стрессийг өртүүлж байгаа бөгөөд бид ажлын ачаалал, үүрэг даалгаврыг зөв зохион байгуулах нь стрессийг бууруулах гол суурь юм. Иймд хийх ажлуудын жагсаалт (To-do list) гаргаж, хамгийн чухал, шуурхай ажлуудыг эхлээд хийх нь ажлын стрессийг багасгадаг.

Нэгэн зэрэг олон ажил хийхээс зайлсхийж, нэг ажилд бүрэн төвлөрөх нь чухал. Өөрийн ажлын ачааллыг мэдэрч илүү ажилд "Үгүй" гэж хэлж сурах нь стресс нэмэгдэхгүй байхад тусалдаг.

Ажлын цаг дууссаны дараа имэйл шалгах, ажил хийхээс татгалзах нь хувийн амьдрал болон амралтын чанарыг сайжруулдаг гэнэ.

#соёрхолмед #цолмонэмч #Эрүүлхооллолт #Эрүүламьдрал #хэт ачаалал
Утас:88246868

27/11/2025

Өглөөний мэнд🤗
✅Сүүлийн үед хүмүүст нурууны гэмтэл, өвдөлт маш элбэг тохиолддог болсон байна. Үүнтэй холбоотойгоор өвдөлт намдаах эмийг замбраагүй бүр ходоодонд эмийн шалтгаантай шарх шалбархай үүстэл хэрэглэж байна. Иймд танд үнэхээр үе мөч, нуруу нугас, тархи толгойны өвдөлт байгаа бол мэргэжлийн эмчид хандаж тохирсон оношлогоо эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Мөн ӨВЧИН НАМДААХ ЭМИЙГ ЗАМБРААГҮЙ БИТГИЙ ХЭРЭГЛЭЭРЭЙ💯💯💯
#соёрхолмед #ХодоодныҮрэвсэл #цолмонэмч #хеликобактерилрүүлэхамьсгалыншинжилгээ #ходоодныдуран
🚩Хаяг: 11хороолол Хатагтай эмнэлгийн Б Блок 122тоот
📞Утас: 88246868

27/11/2025

💖 Хоол боловсруулах үйл ажиллагаа нь 13-24цагийн хугацаанд үргэлжилдэг нарийн үйл явц юм. Энэ үйл явц амны хөндийгөөс эхлэх бөгөөд маш олон эрхтэн энэ үйл ажиллагаанд оролцдог. Хоол боловсруулах замын нийт урт нь том оврын автобусны урттай ойролцоо гэнэ шүү🤔
✅Эрүүл хооллож Эрүүл мэндээ 💯
#соёрхолмед #Эрүүлхооллолт #ХодоодныҮрэвсэл #цолмонэмч #Хеликобактерилрүүлэхамьсгалынуреазийншинжилгээ
📞88246868

📣Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээллээр  дэлхий даяар жил бүр 5 сая хүн антибиотект тэсвэртэй халдвараар н...
26/11/2025

📣Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээллээр дэлхий даяар жил бүр 5 сая хүн антибиотект тэсвэртэй халдвараар нас барж байна.

💊АНТИБИОТИК гэдэг нь бактерийн халдварыг эмчлэхэд хэрэглэдэг эм юм. Харин вирусын халдвар болох томуу, ханиаданд огт нөлөөлдөггүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.
💊Антибиотик хэрэглээний гол зарчим бол эмчийн жороор хэрэглэх бөгөөд өөрөө дур мэдэн хэрэглэх нь эмэнд дасал болгох эрсдэлтэй.👉 Мөн антибиотикийн тун, давтамжийг яг баримтлах нь зүйтэй бөгөөд тунг алгасах, хугацаанаас өмнө зогсоох нь эмчилгээг үр дүнгүй болгож, бактерийн дасалд хүргэдэг. Вирусын 🦠гаралтай ханиад, томуу хүрсэн тохиолдолд үед огт хэрэглэхгүйг анхаараарай. Түүнчлэн хуучин үлдэгдэл антибиотик огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь хугацаа хэтэрсэн магадлалтайгаас гадна одоогийн халдварт тохирохгүй байх магадлалтай.
🙏Өөрт бичиж өгсөн эм болон эмчилгээг өөр бусад хүмүүст зөвлөж хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ялангуяа Хеликобактер устгах эмчилгээг манайхан дур мэдэж эхнэр нөхөртөө зөвлөх, гадны янз бүрийн эмийг эмчийн заалтгүй хэрэглэх явдал их гаргадаг. 👉Энэ нь эсрэгээрээ олон эмэнд дасалтай 🦠ХЕЛИКОБАКТЕР бий болоход нөлөөлдөг. Ингэснээр хеликобактер устгах эмчилгээний үр гардаггүй бөгөөд улмаар Хеликобактер өсгөвөрлөн тохирсон антибиотекийг тодорхойлох шаардлага тулгардаг.
💊Олон эмэнд тэсвэртэй бактерийг илрүүлэх, эмчилгээ хийхэд хэцүү, өндөр өртөгтэй, удаан хугацаа шаарддаг.
Танд эрүүл мэндийн ямар нэг асуудал гарсан бол ЗААВАЛ эмчид хандан, эмчийн заавраар эмийг зөв хэрэглэж заншаарай.

#соёрхолмед #цолмонэмч #Хеликобактерилрүүлэхамьсгалынуреазийншинжилгээ #ходоодныдуран

Хеликобактери хеликобактери гээд зөндөө сонсоод байгаа хэрнээ нэг л тоохгүй байгаад байна даа Монголчууд минь... Хеликоб...
25/11/2025

Хеликобактери хеликобактери гээд зөндөө сонсоод байгаа хэрнээ нэг л тоохгүй байгаад байна даа Монголчууд минь...

Хеликобактери үзүүлж байгаагүй, дурангийн шинжилгээнд хамрагдаж байгаагүй ээ гэсэн хүмүүс ирээд л, хавдар оношлогдоод л байгаа нь маш харамсалтай байна.

Халдварын тархалт өндөртэй улсад амьдарч байгаа, түүнтэйгээ холбоотойгоор хавдар, хавдрын шалтгаант нас баралтаараа тэргүүлж байгаа гэдэг утгаараа зовуурьгүй ч ядаж нэг удаа дуран хийлгээд, хеликобактерийн шинжилгээ өгөөд, шаардлагатай оновчтой эмчилгээгээ хийлгээд, зөв зөвлөгөөгөө авчих хэрэгтэй шүү, та нар минь. Ганц өөрийгөө гэлтгүй хайртай аав, ээж, үр хүүхдүүдээ шинжилгээнд хамрагдахыг уриалж байгаарай, тэд чинь үргэлж л өөртөө зав гаргах завгүй л гэсээр явдаг...

Өчүүхэн жижигхэн нүдэнд ч харагдахааргүй энэ бактерийг канцероген буюу ходоодны хавдар үүсгэгч хүчин зүйл мөөн гээд аль 1994 онд баталчихсан шүү. Өөрөөр хэлбэл хеликобактерийн халдвар нь ходоодны хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйл болдог.

Зовуурь илрэхэд хэтэрхий оройтсон байдаг

Эрт илрүүлж, эрт эмчлүүлье

Цөсний сөөргөө (bile reflux) — яагаад ялгах нь чухал вэ?Цөсний сөөргөө болон хүчиллэг сөөргөөний  шинж тэмдэгүүд ихэвчлэ...
25/11/2025

Цөсний сөөргөө (bile reflux) — яагаад ялгах нь чухал вэ?
Цөсний сөөргөө болон хүчиллэг сөөргөөний шинж тэмдэгүүд ихэвчлэн ижил төстэй илэрч болдог учраас ялгах нь эмчилгээний стратегид чухал нөлөө үзүүлдэг. Цөсний сөөргөөтэй үед цөсний нөлөөгөөр ходоод, улаан хоолойн салст гэмтэж сөөргөөт үрэвсэл үүсэхээс гадна ходоодны салстыг гэмтээн гэдэсний хучуурын солигдол ихээр үүсгэдэг. Энэ нь эргэшгүй өөрчлөлт бөгөөд хаврын урьдал өөрчлөлт юм. Цөсний хүүдий авах болон ходоод тайрах мэс заслын дараа ихэвчлэн үүсдэг.
Шийдэл: Оношлохын тулд ходоодны дурангийн шинжилгээ хийлгэх ёстой бөгөөд хэрвээ салст гэмтэж гэдэсний хучуурын солигдол үүссэн бол эдийн шинжилгээ авдаг. Энэ нь эмчилгээг оношийн дагуу зөв хийх боломж олгодог.
Хэрвээ ХУХСӨ- эмчилгээ үр дүнгүй байвал цөсний сөөргөө шалгуулах шаардлагатай — дурангийн цаг авъя.
📍 Соёрхол Мед — 11 хороолол Хатагтай эмнэлгийн Б Блок 122тоот ☎️ 88246868
#ЦолмонЭмч #Цөс

🌶Халуун ногоо ба 🦠хеликобактер✅Халуун ногоотой хоол ходоодны салстыг цочроож, хеликобактерийн шалтгаантай ходоодны үрэвс...
24/11/2025

🌶Халуун ногоо ба 🦠хеликобактер

✅Халуун ногоотой хоол ходоодны салстыг цочроож, хеликобактерийн шалтгаантай ходоодны үрэвслийг улам гүнзгийрүүлдэг.
Тосонд шарсан, улаан чинжүүтэй хоол таны ходоодны хамгаалалтын давхаргыг “шатааж” байна л гэсэн үг.
🌿 Эмчилгээний үед халуун ногоог бүрэн хязгаарлаарай.
📍 Соёрхол Мед
📞 88246868
⚠️ Ходоод чинь амар амгаланг хүсэж байна — халуун ногоогоо хорь!
#Хеликобактер #ХодоодныҮрэвсэл #СоёрхолМед #ЭрүүлХооллолт

🦠Хеликобактер илрүүлэх амьсгалын сорил– хурдан, өвдөлтгүй✅Хеликобактер нь ходоодны шарх, үрэвсэл, ходоодны хорт хавдрын ...
24/11/2025

🦠Хеликобактер илрүүлэх амьсгалын сорил– хурдан, өвдөлтгүй

✅Хеликобактер нь ходоодны шарх, үрэвсэл, ходоодны хорт хавдрын үндсэн шалтгаан болдог гэдэг нь аль хэдийн судалгаагаар батлагдсан. Хеликобактерийн халдвартай хүмүүсийн 80%-д нь огт шнж тэмдэг илэрдэггүй боловч эдгээр шинж тэмдэггүй хүмүүсийн ходоодыг дурандахад ходоодны салстын хатингаршил тодорхой хэмжээгээр үүсчихсэн байдаг. Иймд бидний зорилт бол аль болох 🦠Хеликобактерийг эрт илрүүлж эмчлэх явдал юм. 🦠Хеликобактер илрүүлэх амьсгалын сорилыг 30 минутад тоон утгаар нарийвчлан гаргадаг бөгөөд өвдөлтгүй, хамгийн найдвартай арга юм【World Journal of Gastroenterology, 2019】.
✅Эрт илрүүлж эрсдлээс сэргийлээрэй.
📞Утас: 88246868
🚩Хаяг: 11 хороолол, Хатагтай эмнэлгийн Б блок, 122 тоот
#ЦолмонЭмч #ходоодныдуран #бүдүүнгэдэсдуран #хеликобактерилрүүлэхамьсгалыншинжилгээ

Address

Sodnom Street, 8 Khoroo Sukhbaatar District
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:30 - 16:30
Tuesday 08:30 - 16:30
Wednesday 08:30 - 16:30
Thursday 08:30 - 16:30
Friday 08:30 - 16:30
Saturday 09:00 - 14:00

Telephone

+97688246868

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Soyorkhol Med Hospital posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Soyorkhol Med Hospital:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Бидний тухай

“Гэгээн Соёрхол”ХХК - ийн “Соёрхол Мед” эмнэлэг нь 2017 онд Дотрын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амдүзүүлэх зорилгоор дотоодын хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулсан юм.

“Соёрхол Мед” эмнэлэг нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ялангуяа хүн амд зонхилон тохиолдох эмгэг болох Дотор, Хоол боловсруулах эрхтний эмчийн үзлэг зөвлөгөө, орчин үеийн дэвшилтэт, технологи, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Дүрс оношилгооны кабинетууд ( ходоодны уян дуран, хэт авиан оношилгоо, дижитал рентген, зүрхний цахилгаан бичлэг, лабораторийн шинжилгээ) болон өдрийн эмчилгээ үйлчилгээг 7 хоногийн 6 өдөр үзүүлж байна.