Эмчилгээний бариа засал

Эмчилгээний бариа засал Бариа заслын сургалт

  ❤️😴 НОЙРООР ЮУГ Ч БИТГИЙ ХУДАЛДАЖ АВ💎 Нойр бол алмаз эрдэнэ, алт мөнгөнөөс ч үнэт зүйл юм. Гэтэл орчин үед хүн төрөлхт...
28/11/2025

❤️

😴 НОЙРООР ЮУГ Ч БИТГИЙ ХУДАЛДАЖ АВ

💎 Нойр бол алмаз эрдэнэ, алт мөнгөнөөс ч үнэт зүйл юм. Гэтэл орчин үед хүн төрөлхтөн энэхүү гайхамшигт байгалийн анагаагчийг буруу ашиглаж байгаад олон эрдэмтэд сэтгэл зовниж байна. “Мөнгө олохын тулд нойроо битгий худалд, хэл сурахын тулд нойрыг битгий худалд. Чиний нойр англи хэлнээс илүү чухал. Тийм учраас нойроор юуг ч битгий худалд” гэж сэтгэл заслын эмч зөвлөж байна. Тиймээс нойргүйдэлд орохгүйн тулд амьдралын хэв маягаа өөрчил!

✔️ Унтахаасаа нэг цагийн өмнө утас, телевизор гэх зэрэг цэнхэр туяа ялгаруулдаг зүйлсийг хэрэглэхгүй байх буюу унтраах;
✔️ Унтахаасаа өмнө сэтгэлд гүн хүрэхээр мэдээ мэдээлэл үзэж, сонсохгүй байх;
✔️ Унтахаасаа өмнө хэтрүүлэн идэхгүй байх;
✔️ Оройдоо согтууруулах ундаа, кофе цайг хэтрүүлэхгүй байх зэрэг энгийн хэв маягийг амьдралдаа хэрэгжүүлж, хэвшил болгох хэрэгтэй.

🪷 НОЙР БОЛ ТАНЫ НУУЦ ХҮЧ (SUPERPOWER):

☺️ Хоол, хоол, эрүүл хоол, орц найрлага гэж гүйсээр бас эрүүл амьдрахад зайлшгүй шаардлагатай нэгэн зүйлийг орхигдуулаад байсныгаа саяхан ухаарсан юм. Тэр нь юу вэ гэхээр НОЙР.

Эрүүл, урт удаан амьдрахын бас нэгэн зайлшгүй чухал хэсэг бол нойр юм, унтаж байхад хүний бие махбод, тархинд ямар чухал үйл явц болж байдаг, нойр дутуу байхад биед ямар сөрөг нөлөө гарах вэ гэдгийг хүн бүр мэддэг, нэгэнт алдсан нойрыг нөхөх боломжгүй гэдгийг ухаарсан цагт өдөр бүр бүтэн нойр авахын төлөө хичээж, зөв дадал зуршил суулгах, өөрчлөлт хийж эхлэх сэжүүр төрөх юм болов уу.

Нойрыг бид хамгийн дутуу үнэлдэг юм шиг санагддаг. Эрүүл хоол идэх ёстой, дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд маш сайн гэдгийг хүн бүр ойлгон, мөрдөхийг хичээдэг хэдий ч унтахад бид төдийлөн ач холбогдол өгдөггүй, автоматаар хийгддэг үзэгдэл хэмээн ойшоодоггүй.

Эрт босдог хүмүүсийг магтан сайшааж, харин эсрэгээрээ их унтдаг хүмүүсийг нийгэмд хүртэл гадуурхаж, залхуу хойргоор нь дууддаг, тийм биз?

Нялх хүүхэд хоногийн 15-18 цагт нь унтдаг. Бид харин түүнийг ямар залхуу юм, ямар их унтдаг юм гэдэггүй л биз дээ. Унтаж байхад нь бие махбод, тархины хөгжилд нь маш хэрэгтэй, эрүүл өсөн торниход нь нэн шаардлагатай гэдгийг мэддэг хэрнээ өсвөр үеэс нь эхлээд их унтлаа, залхуу хэмээн нойрыг муу зүйл мэтээр ойлгуулж эхэлдэг нь харамсалтай.

🌼 Хүн амьдралынхаа 1/3ийг унтаж өнгөрөөдөг. Огт хэрэггүй зүйл байсан бол байгаль эх яах гэж ийм сонин, хэнд ч хэрэггүй зүйл бүтээх билээ. Тэрний оронд ажлааа хийгээд, ангаа хийж хүнсээ цуглуулж байсан нь дээр биз дээ? Маш хэрэгтэй, бүр зайлшгүй хэрэгтэй, нэн чухал цэвэрлэгээ, бодисын солилцоо, урвалууд бие махбод, тархинд явагдаж байдаг болохоор бид өдөр бүр унтах шаардлагатай, бүтэн нойроо авч байх шаардлагатай байдаг байхнээ.

Жишээ нь, тархи маань өдрийн цуглуулсан мэдээлэл, мэдлэгээ short term memory буюу богино хугацааны санах ойноосоо (компьютертэй харьцуулбал RAM) урт хугацааны санах ойруугаа шилжүүлж байдаг. Ингэснээр РАМ-аа чөлөөлж, дараагийн мэдээллийг хүлээн авах чадвартай болно. Унтахгүй ганц хоног л явахад бидний сэтгэн бодох чадвар, шинэ юманд суралцах чадвар, хариу үйлдэл үзүүлэх гэх мэт бүхий л үйлдэл согтуурсан, мансуурсан хүнийхтэй ижил болдог байна.

Нойр муутай хоносны маргааш танд ямар хоол нэхэгддэг вэ? Амттан, чихэр, талх нүүрс ус ихтэй хоол идмээр санагддаг гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Бүтэн нойртой хоноход та маргааш нь илүү эрүүл хоолны сонголт хийж, элдэв амттан нэхэгддэггүй байх нь. Унтах цагаасаа 4-5 цагийг хасахад дараа өдрийн нүүрс усны хэрэглээ 40 хувь өсдөг гэсэн ч судалгаа байдаг.

Мөн нэгэн судалгааны үр дүнгээс харахад ганц хоногийн нойроо алдахад хүний харагдах байдал, зүс царай, эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татах чадвар хүртэл буурдаг гэдэг нь тогтоогдсон байдаг. Beauty sleep буюу гоо сайхан байхын тулд сайн унтаж амрах ёстой гэдэг ч хий хоосон оргүй үг биш бололтой.

Хангалттай нойр авахгүй байх нь бие махбод, мэдрэлийг гэмтээж суралцах, ой тогтоолт, бүтээлч байдал, хариу үйлдэх үзүүлэх чадварт сөргөөр нөлөөлдөг, ааш зан, сэтгэл гутрал, сэтгэцийн өвчнүүд, хавдар, цусны даралт ихсэх, таргалалт, чихрийн шижинд, зөнөгрөх /алцхеймер/ гэх мэт өвчнүүдэд хүртэл хүргэдэг байна.

ХҮН бол сайн дураараа нойроо хасдаг цорын ганц амьтан. Уг нь байгалийн бүтээл, байгалийнхаа жамаар, хэмнэлээр амьдрах ёстой. Гэвч бид цахилгаан гэж нэг юм бүтээчихээд, өдөр шөнө ялгаагүй гэрэлтэй болчихсон. Шөнөжин кино үзэж, утсаа ширтэж, шалтгалтандаа бэлдэж байна, их ажилтай хэмээн шөнөжин сууж гүн унтах нойрноосоо сайн дураараа хугаслаад байдаг. Жам ёсоороо бол орой харанхуй болоход унтаад, өглөөний нартай зэрэгцээд босож байх ёстой.

Насанд хүрсэн хүн өдөрт 7-8, өсвөр насныхан 9-10 цаг унтах хэрэгтэй байдаг ба хүний хамгийн сайн гүн нойрондоо унтаж байх цаг нь орой 10:00-аас шөнийн 02:00 цаг хүртэл байдаг юм байна. Тэгтэл бид шөнө дунд хүртэл унтахгүй, үд хүртэл унтаад байгалийн, таны өөрийн биеийн дотоод хэмнэлийн эсрэг яваад байдаг. Ингэхэд бид хэдий олон цаг унтсан ч гэсэн сайн унтаж амарч чаддаггүй, ядрангүй байх нь элбэг байдаг.

Чанартай, сайн нойрыг хэрхэн авч байх талаар энгийн мөртлөө үр дүнтэй, олон жилийн туршид хийгдсэн судалгааны дүнд үндэслэн гаргасан зөвлөгөөнүүдийг дээрх номноос хөрвүүлэн хүргэж байна.

1. Унтах цагийн хуваарь мөрдөж, тогтмол цагт орондоо орж, сэрж байх (амралтын өдрөөр ч тэр). Босохдоо биш, унтах цагтаа сэрүүлэг тавьж заншаарай. Өглөө өөрөөрөө сэртэл унтаж байвал сайн.

2. Өдөрт дор хаяж 30 мин дасгал хөдөлгөөн хийх (орой биш), оройтлоо гэхэд унтахаас 2-3 цагийн өмнө. Алхах нь хамгийн сайн дасгал.

3. Каффеин болон никотин/тамхинаас аль болох татгалз. Каффеин 8цаг орчим биеэс гадагшилдаг, үдээс хойшхи кофе болон каффеин агуулдаг хүнс нойронд нөлөөлнө. Кофенд дуртай бол өглөө нэг л ууж байх. Үдээс хойш уухгүй байх. Никотин нь сэргээгч бодис, тамхичид сэргэг унтаж, эрт босдог – никотин гадагшилж, биед үгүйлэгдэж (withdrawal) байгаатай холбоотой.

4. Унтахын өмнөх согтууруулах ундаанаас татгалз. Алхоголь нь тайвшруулах мэдрэмж төрүүлэх ч байгалийн нойрыг өдөөдөггүй 1 төрлийн “тайвшруулагч бодис”. Энэ нь тархины унтах үйлдлийг “тайвшруулсны” улмаас хөнгөн хэлбэрээр унтуулахын хамт амьсгалыг дарангуйлж байнга сэрэхэд хүргэнэ.

5. Орой их хэмжээний хоол, шингэнээс татгалз. Их хоол гэдсийг ажиллуулж, нойронд сөргөөр нөлөөлнө. Их шингэн нь шээс хүргэж, босч давсагаа суллахад хүргэнэ.

6. Унтахын өмнө болж өгвөл нойрыг саатуулах эм бэлдмэлээс татгалз. Өргөн хэрэглэдэг жоргүй (ОТС) эм, ханиадны, харшил, томууны эм нойрыг дарангуйлах тул эмийн санчаас тэдгээр нь нойронд нөлөөлөх эсэх, нөлөөлөх бол тэдгээрийг унтах цагаас нилээн өмнө уух.

7. Өдрийн 3 цагаас хойш богино нойр (nap) бүү ав, “nap” алдагдсан нойрыг нөхөх хэдий ч 3-аас хойш, удаан хугацаагаар авах нь шөнийн нойронд нөлөөлнө. Болж өгвөл 20-30 мин “нап” ав, үүнийг “power nap” гэдэг.

8. Оронд орохын өмнө халуун ваннд ор. Ваннаас гарсны дараа биеийн хэм багасдаг, энэ нь тайвшруулж унтахад бэлдэж өгнө.

9. Бүдэг, сэрүүн болон ТВ, утас зэрэг хэрэгсэлгүй өрөө нойр хүрэхэд ээлтэй. Өрөөний хэм сэрүүн талдаа байвал сайн унтах нөхцөл бүрдэнэ.

10. Орондоо орохын өмнө өөртөө амсхийж, алжаалаа тайлах боломж олго. Ном уншиж, хөгжим сонсох зэрэг нь орондоо орохын өмнөх зан үйл болох ёстой. Утас, телевизээс татгалз. Эдгээр нь хүний тархинд өдөр байна, өдөр байна гэсэн дохиог өгдөг тул унтахаас өмнө огт хэрэглэхгүй байх нь зүйтэй.

11. Байгалийн гэрэл нойрыг зохицуулдаг, тиймд гэрлийн тусгалыг зохистой авах. Болж өгвөл нартай уралдаж босч, 30 мин нарны гэрэлд, аль болох гэрэлтэй газар бай. Нойргүйдэлд “өглөөний наранд 1 цаг, унтахын өмнө гэрлээ бүдэгрүүлэх”-г нойрны экспертүүд зөвлөдөг.

12. 20 минут дотор унтаж чадахгүй бол орондоо бүү хөрвөө, босоод нойр хүртэл тайвшруулах зүйлс (ном унших, хөгжим сонсох г.м) хий. Унтахгүй нь гэж сэтгэл зовних нь нойрыг улам хулжаана. Аль болох сайн унтаж амарч байгаарай! Унтсан нойроо дэмий үрсэн цаг гэж битгий бодоорой!

 #Амьтайбүхнийгаварчхайрлаарай ❤️Амьдрал чамайг олонтаа сорьж, олонтаа шархлуулна. Заримдаа ганцаардаж, бүх зүйлд хүч хү...
10/11/2025

#Амьтайбүхнийгаварчхайрлаарай ❤️

Амьдрал чамайг олонтаа сорьж, олонтаа шархлуулна. Заримдаа ганцаардаж, бүх зүйлд хүч хүрэхгүй, бууж өгмөөр санагдах мөч ирнэ.
Гэхдээ зориг, тэсвэр, итгэлийн хүчээр даван гарсан тэр бүх сорилтын дараа үлдэх шарх, сорви л чамайг жинхэнэ “амьд домог” болгодог.

10/11/2025

Celebrating my 7th year on Facebook. Thank you for your continuing support. I could never have made it without you. 🙏🤗🎉

Бүгдэд өглөөний мэнд  Аз жаргал хүсье
31/10/2025

Бүгдэд өглөөний мэнд


Аз жаргал хүсье

Бүгдэд өдрийн мэндийг хүргэж Эрүүл энх аз жаргал хүсье #Азжаргалтайнэгэнбайгаарай
14/10/2025

Бүгдэд өдрийн мэндийг хүргэж Эрүүл энх аз жаргал хүсье
#Азжаргалтайнэгэнбайгаарай

30/05/2024

ШАР ТОС МУУДДАГМУУДАХ МУУДАХДАА ЦАЙРЧ ӨНГӨӨ ӨӨРЧИЛДӨГЗиак Монгол идээ ундааны талаар тасралтгүй 10 гаруй жил хүртэж суда...
14/04/2024

ШАР ТОС МУУДДАГ
МУУДАХ МУУДАХДАА
ЦАЙРЧ ӨНГӨӨ ӨӨРЧИЛДӨГ
Зиак Монгол идээ ундааны талаар тасралтгүй 10 гаруй жил хүртэж судалж яваа хүний хувьд Шар тосныхоо ааш аягийг гадарладаг доторлодог хүний хувьд жаахан зүйл бичихгүй бол горьгүй нь ээ.

Шар тос бол Монголчуудын эртний хүнс. Бүүр цаашлаад стратегийн гол хүнс. Шар алт болсон-Шар тос бол дан ганц хоол, хүнс хуурах төдийд ашиглагдах бус хүний биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Цөсийг хамгийн сайн ялгаруулж дотоод эрхтнийг угаалгын нунтаг адил угааж өтгөн, шингэнийг ялгаруулах процессыг дэмнэдэг эмт, шимт, амт хүнс юм.

ШАР ТОС ХҮҮХЭД АДИЛ ХӨЛСДӨГ
Хууччуул сэтгэл сайтын шар их гэлцдэг. Гаднаас эвгүй аягүй хүн орж ирэхэд шараа өгөхгүй хөлсдөг. Түүгээр ч үл барам сэтгэл санаа тогтворгүй харуу буруу юм бодож өрмөө хайлуулах аваас шар тосоо өгдөггүй нь ахуй дээр батлагдсан онцгой сонин тохиол. Шар тос амьтай, амьд тос. Хольцоо ороогүй "Шижир тос" гэж хөх өвгөдүүд дээдэлдэг нь нэн учиртай.

Охь тос учир муудна. Муудахаараа цөвөө өгч цагаардаг. Цагаарч муудсан тос эхүүн үнэр ялгаруулдаг.

Монголчууд шар тосоо муудуулахгүй шимт байдлыг нь хадгалахын тулд эрт цагт модон торхонд тусгайлан хадгалж нар салхинаас хол нандигнан хадгалж 100 жил торхонд хадгалсан шар тос ямар ч шарх сорвинд түрхсэн хормын төдийд эдгээх шидтэй гэлцдэг байв.

Орчин цагт шар тосны хэрэглээ хумигдаж охь тосноосоо холдож яаж хадгалах, яаж хэрэглэх талаар бидний мэдэгдэхүүн туйлын дорой болжээ.

Хаврын цагт исгэ идээ тэргүүтэнг идэх нь бие эрхтэнд таатай хэмээн уламжлалт анагаах ухааны ном судар болон "Монголын идээ ундааны товчоон"-д бичиглэн үлдээсэн байдаг. Тийм ч учраас хавар цагт хамгийн хийх идэх дуртай хүнс маань ХАЙЛМАГ байдаг.

Хайлмаг зүсийг гооруулж, эрүүл хэвийн жингээ барихад тусалдаг болохоор зохимжит хэмжээгээр хүртдэг. Энэ зурган дээрх шар тос аваас хайлмагаа гаргаж авах үедээ гаргаж авсан миний өөрийн ялгасан шар тос. Шилний ёроолд жаахан шар тос үлдсэнийг нь анзааралгүй хөргөгчинд хийлгүй муудуулж орхисон байдал.

Шар тос муудаад цөвлөчихөөр үнэрлээд үзэхэд өөхөн тос шиг эхүүн үнэр ялгарчих гээд байдаг болохоор хадгалалт тал дээр ч сайтар анхаарч хэрэглэхийг хичээдэг.

Хайлмаг хийхэд шар тос их ялгарна. Түүнийгээ том шилэнд юүлж аваад яг хэрэглэх шар тосоо багахан шилэн саванд тасалж аваад хэрэглэдэг. Шилнээс хөлдсөн шар тосыг ховхолж авах залхуутай санагддаг учир ийн хөдөлмөрөө хөнгөвчилж хэрэглэх тосоо жижиг шилэнд тасалж авч хэрэглэдэг нь 1т. хөдөлмөрөө хөнгөвчилж 2рт шар тосоо тасалгааны хэмд удааж муудуулахгүй урвалд оруулахгүй зохимжит хугацаанд нь хэрэглэж дүүргэх хүсэлтэй холбоотой.

Орчин цагт Ghee буюу Шар тосны үр ашгийг Европын өндөр хөгжилтэй орнуудын иргэд хүртэл хэрэглэж хэвшиж хэрэглээндээ нэвтрүүлж эхэлж байна. Харин бид шар тосныхоо мууддаг эсэхийг ч мэдэхгүй өөр хоорондоо талцаж хэрэлдээд сууж байдаг мөн их гуниг аа.

Шар тос цайдаггүй гээд хэрэлдэх гээд аман дээр нь гараад хуруу гар нь язганаад коммент бичих гээд байгаа хүмүүс намайг блок хийж тус болоорой. Тийм Монголоо алдсан хүмүүсийн хэл үгэнд ороогдож суухыг хүсэхгүй байна. Хэрэглэдэг ч үгүй мууддаг эсэхийг нь ч мэддэггүй зүйлийнхээ талаар цэц булаалдана гэдэг үнэндээ хууччуулын хэлдгээр мунхгийн шинж.

Үнэхээр шар тос муудаад цагаа хаядгийг мэддэггүй бол хайлмаг хайлаад шар тос өөрөө гаргаж аваад шилний ёроолд жаахан шар тос тунагаад хөргөгчинд хийлгүй хэсэг хугацаанд ажиглаад үз. Яаж урвалд орж цайхыг нь харчхаад "Шар тос мууддаг, мууддаггүй, цайдаг, цайдаггүй дээр цэц булаалдаарай гэж хүсэх байна"

Монголын радио Хятадаар мэндчилэхэд би үхнээ гэж Б.Галсансүх найрагчийн үг шиг Шар тос муудахаараа цайдаг тухай бичээд сууж байдаг цөвүүн цаг ирэх гэж... Монголоо алдаж гадны хяналтгүй хүнсэнд хэт автсаны цөв юм даа.

Монгол хэлний их тайлбар толинд
Цөв орох - сайн юманд садаа орох, бүтэлгүй болох гэж тайлбарласан байдаг.

#Шар тос бол Монгол түмнийг ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ авч явах стратегийн чухал хүнс шүү. Хэн нэгэн этгээд мэдлэггүйгээр дайрч биднийг шимт хүнснээс салгаж Үндэсний аюулгүй байдалд халдахыг үл тэвчинэ.

18 жил төр нийгмийг удирдсан Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуугийн гуч охин, Мандухай, Нэгдэлчин, "Дэвшил сангийн аж ахуй"-г үүсгэн байгуулагч С.Дагвашадавын ач охин, Баянхошуу Намдолдэчэнлин хийдийг үндэслэн байгуулагч Дорж Ловон Лувсанбанзарын гуч охин, МУСГЗ, сэтгүүлч Д.Амбалсэлмаагийн зээ охин, гурвын үеийн сэтгүүлч "Монгол өв соёл" судлаач, Сүүн ихт хүнсээр хооллогч Бямбадоржийн Саруул би вээр Монгол шар тосоо өмөөрнө
Эх сурвалж: 📝Саруул Бямбадорж

03/04/2024

😱☠️Хөдөлгөөний идэвх багатай хүмүүст идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэдэг хүмүүсээс нас барах эрсдэл 20-30%-иар нэмэгддэг.
✅✅✅ Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ажлын байрандаа болон амралт чөлөөт цагаараа биеийн хүч дунд зэрэг шаардсан дасгал хөдөлгөөнийг долоон хоногт 150-300 минут хийгээрэй!
Хөдөлгөөн бүр чухал 💛💚💙💜🧡❤️

17/03/2024
17/03/2024

уламжлалт эмнэлэг

Өнөөдрөөс эхлээд 2 чихээ сайн чимхээрэйЧихний омгийг тооны дараалалаар чимхэж, төв мэдрэлийн системээр дамжин, бараг бүх...
17/03/2024

Өнөөдрөөс эхлээд 2 чихээ сайн чимхээрэй

Чихний омгийг тооны дараалалаар чимхэж, төв мэдрэлийн системээр дамжин, бараг бүх дотоод эрхтэнийг цочроож, зарим өвчнөөс урьдчилан сэргийлж болдог.

1-р цэгийг чимхэхэд тэр дороо энергийн урсгал сайжирна Энэ цэг нуруу, мөртэй холбоотой.

2-р цэгийг чимхсэнээр дотор эрхтэнүүд тайвширч 20 секундын дотор тав тухыг мэдэрнэ.

3-р цэг Үе мөчийг тайвшруулна.

4-р цэг Хамар хоолойтой холбоотой. Хамар битүүрдэг хүн унтахын өмнө энэ цэг дээр хавчиж сурвал амгалан нойрсч чадна.

5-р Хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой. Гэдэс өвдөх өвдөлт намжина. Хоол шингэц муу үед чимхэж болноо.

6-р цэг Энэ цэг тархи зүрхтэй холбоотой.
Байнга чимхэж хэвшиснээр мигрени өвчний өвдөлтийг багасгана.
За өнөөдрөөс эхлээд 2 чихээ сайн чимхээрэй.

     🔺ЭРҮҮЛ МЭНДИЙН ГУРВАЛЖИН 🔺1️⃣ Нийгмийн эрүүл мэнд 2️⃣ Сэтгэлзүйн эрүүл мэнд 3️⃣ Бие махбодийн эрүүл мэнд➡️Эрүүл бай...
21/12/2023




🔺ЭРҮҮЛ МЭНДИЙН ГУРВАЛЖИН 🔺
1️⃣ Нийгмийн эрүүл мэнд
2️⃣ Сэтгэлзүйн эрүүл мэнд
3️⃣ Бие махбодийн эрүүл мэнд
➡️Эрүүл байна гэдэг өргөн ойлголт.
Эрүүл амьдрахад эдгээр 3️⃣ -н тэнцвэр нөлөөлдөг.
Зөв (бүх тал нь тэнцүү) гурвалжингийн адил тэнцвэртэй байвал эрүүл байна. Аль нэг тал богиносох үед тэнцвэргүй болно. Жишээлбэл: Хөдөлгөөний дутагдалд орвол эрүүл мэндэд нөлөөлж, улмаар нийгмийн харилцаанд оролцож чадахгүй болно➡️
Нийгмээс өөрийгөө тусгаарлаж (ганцаардаж) эхэлбэл стрессдэж сэтгэлзүйн болон бие махбодийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэсэн үг.
Энэхүү тэнцвэрт гадны болон хувь хүнээс хамаарах олон хүчин зүйлс нөлөөлнө.
❓Доорх асуултанд хариулж өөрийнхөө эрүүл мэндийн гурвалжин хир тэнцвэртэй байгааг шалгаарай.
(Дүгнэх заавар доод талд бий)
🔻Бие махбодийн хувьд:
- Та идэвхтэй дасгал, хөдөлгөөн тогтмол хийдэг үү?
- Та ихэнхдээ 7-9 цаг унтдаг уу?
- Та тогтмол цагт тэнцвэртэй, тэжээллэгхоол иддэг үү?
- Та урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол ордог уу?
- Та биеийн эрүүл ахуйдаа байнга анхаардаг уу?
- Та тамхи татах, архи хэтрүүлэн хэрэглэх, бусад сэтгэцэд нөлөөлдөг эм бодис хэрэглэхээс зайлсхийдэг үү?
🔻Сэтгэлзүйн хувьд:
- Та одоо байгаа байдал, бодол санаагаа мэддэг гэж бодож байна уу?
- Та сэтгэл хөдлөлөө ойлгож, тэдгээрийг зөв тайлбарлаж байгаагаа мэдэрч байна уу?
- Ихэнх өдрүүдэд та сөрөг гэхээсээ илүү эерэг сэтгэл хөдлөлийг мэдэрдэг үү?
- Та өөрийн давуу талаа мэдэж, тогтмол ашигладаг уу?
- Та зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд өсч хөгжих боломжтой гэж боддог уу?
- Та ирээдүйдээ итгэл найдвартай байдаг уу?
🔻Нийгмийн хувьд:
- Танд байнга харилцдаг нэг юм уу хэдэн дотны найз бий юу?
- Та дотны найз нөхөд, гэр бүлдээ сэтгэл хөдлөл, бодлоо айлгүйгээр илэрхийлж чадах уу?
- Танд нийгэм, соёлтойгоо нийтлэг үнэт зүйлс бий юу?
- Хэрэв та санхүүгийн асуудалтай тулгарсан бол тусалж чадах хүмүүс байна уу?
- Та өөрийн дотно хүмүүстэй 'эрүүл' хэм хэмжээ тогтоосон гэж бодож байна уу?
- Танд хандаж зөвлөгөө авах гэсэн, эсвэл бусад хүмүүс тусламж хүсдэг хүн байдаг уу?
✅Заавар: Асуулт бүрт тийм эсвэл үгүй гэж хариулна уу. "Тийм" гэсэн хариулт бүрт нэг оноо өгнө. Хэсэг бүрийн оноог тоолж, ангилал тус бүрийн үлдэгдлийг харьцуул. Тэнцвэртэй эрүүл мэндийн гурвалжинд гурван хүчин зүйл нь ижил оноотой байх болно. Эдгээр асуулт бүрээс оноогоо нэмээд гурвалжингийн талуудын нийлбэрийг олоод доорх асуултанд хариулаад үзээрэй❣️
❓Таны эрүүл мэндийн гурвалжны талууд тэнцүү байна уу?
❓Үгүй бол яагаад?
❓Таны амьдралд тэнцвэргүй байдал хэрхэн илэрдэг гэж та бодож байна вэ?
😩Эрүүл тэнцвэртэй амьдралын хэв маягийг хадгалахын тулд бидний өдөр тутмын завгүй амьдрал, ажил мэргэжил, гэр бүл, цаг зав, анхаарал их шаарддаг тул бэрхшээлтэй байдаг.
🙂Аз болоход энэхүү гурвалжинг тэнцвэртэй байлгахад таниас их зүйл шаардахгүй бөгөөд доорх зүйлсийг хийхэд хангалттай юм.
✅Бие махбодийн эрүүл мэндийг сайжруулахын тулд:
- Өдөрт 7-9 цаг унтах орчноо сайтар бүрдүүлэх.
- Хөдөлгөөний түвшиндээ тохирсон илчлэгтэй, тэнцвэртэй, эслэгээр баян хоолны дэглэм барих.
- Өдрийн турш биеэ тогтмол хөдөлгөж хэвших.
- Жилдээ 1 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж хэвших.
✅Сэтгэлзүйн эрүүл мэндийг сайжруулахын тулд:
- Бясалгал, эсвэл бусад дасгалаар дамжуулан сэтгэлзүйгээ удирдаж сурах.
- Сэтгэл хөдлөлөө хянаж, оюун бодлоо цэгцлэхийн тулд тэмдэглэл хөтлөх.
- Хэрэв таны сэтгэцийн эрүүл мэнд доголдвол мэргэжлийн хүнд хандах.
- Өөрийнхөө давуу талуудын талаар илүү ихийг мэдэх.
✅Нийгмийн эрүүл мэндийг сайжруулахын тулд:
- Салхинд гарах, хоол идэх зэрэгт бусдыг уриад үзэх.
- Бусадтай үр дүнтэй харилцаа тогтоохын тулд харилцах эсвэл, хэцүү яриа өрнүүлэх чадварт суралцах.
- Утга учиртай, таны үнэт зүйлд нийцсэн шалтгааны төлөө сайн дурын ажил хийх.
- Хэцүү үе тохиолдвол ойр дотны хүмүүст сэтгэлээ нээж, тусламж хүсч чаддаг бай

Address

Ulaanbaatar

Telephone

+97689608690

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эмчилгээний бариа засал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram