01/08/2025
Сүүлийн үед мөстэй усанд нүүрээ дүрэх нь нилээн трэнд болоод байгаа. Тиймээс ач тус болоод анхааруулах зүйлсийг дэлгэрэнгүй орууллаа.
⸻1. 🧖♀️ Нүхийг агшаана, арьсыг чангалахад тустай. Хүйтэн температур нь арьсны гадаргууг агшааж, томорсон нүхийг багасгаж, нүүрийг “шулуун” харагдуулна.
⸻2. 🌟 Хаван, улайлт, ядаргаа арилгана. Нойргүй хоносон, эсвэл хавагнасан үед мөстэй ус арьсны тэнцвэрийг сэргээж, сэргэг, амгалан төрх өгөх үйлчилгээтэй.
⸻3. 🔥 Арьсны үрэвсэл, батгыг намдаана. Мөсний хүйтэн чанар нь арьсны улайлт, загатнаа, үрэвслийг намдааж, батгашилтанд эерэг нөлөөтэй.
⸻4. 💆♀️ Цусны эргэлтийг идэвхжүүлж, арьсыг гэрэлтүүлнэ. Мөстэй усанд дүрэх үед арьс “шок” авч, цусны эргэлт хурдасч, гэрэлтсэн, эрүүл улаан туяа үүсдэг.
⸻5. 😌 Стресс тайлна, сэтгэлийн тайвшрал өгнө. Хүйтэн усанд нүүрээ дүрэх нь тархинд “reset” дохио өгч, сэтгэл түгшил, айдас, ядаргааг богино хугацаанд намдаадаг.⸻6. ✨ Гоо сайхны бүтээгдэхүүний шингэц сайжирна. Мөстэй ус арьсыг чангалах тул дараа түрхэх серум, чийгшүүлэгч нь илүү гүн шингэнэ.
⸻7. 🕰️ Үрчлээг багасгах, арьсны хөгшрөлтийг удаашруулах нөлөөтэй. Арьс чангарч, сэргэж байгаагийн ачаар нарийн үрчлээс, уян хатан байдал дээр эерэг өөрчлөлт гарна.
⸻👇 Хэрхэн зөв хийх вэ?
Алхам 1. Нүүрээ цэвэрлэнэ
Алхам 2. Том саванд мөстэй ус бэлдэнэ (хүйтэн ус + мөс)
Алхам 3. Нүдээ аниад 10–15 секунд орчим дүрээд гаргах
Алхам 4. 2–3 удаа давтаж болно
(нийт 1минутаас хэтрүүлэхгүй байх )
Алхам 5. Зөөлөн арчиж, чийгшүүлэгч тос түрхэх
⸻⚠️ Анхаарах зүйлс: • Маш хүйтэн усанд удаан байлгаж болохгүй (арьс цочирно) • Арьсны харшилтай, хэт мэдрэмтгий бол болгоомжтой байх • Өдөрт 1 удаа, өглөө хийвэл илүү үр дүнтэй.