RehaMed Clinic Ulaanbaatar

RehaMed Clinic Ulaanbaatar Эрүүл мэндийн онцлог хэрэгцээг дэвшилтэт технологи, шинэ мэдлэгт тулгуурлан шийдвэрлэх нэг цэгийн үйлчилгээ.

Бидний тухай
Амьдралын хэмнэлд ажил, амьдралаа зохицуулах гэж та зүтгэж л явна уу.
Бид ямар машин биш, бие сэтгэл өвдөнө. Ихэнхдээ даваад гардаг ч заримдаа нугарах үе бий. Тусламж хайна, сайн эм, сайн эмчилгээ, сайн бараа бүтээгдэхүүний эрэлд гарна. Горьдлого төрнө, урам хугарна.
Тийм гайхалтай зүйлс ер нь байдаг билүү?
Хариулт энгийн, тийм ид шид БАЙХГҮЙ.
Таны эрүүл мэнд ямар байхыг та өөрөө шийдэж чадна. Өөрөөр хэлбэл хөзөр таны гарт.
Эндээс БИДНИЙ ТҮҮХ эхэлсэн юм.
Нэр нь Рехамед, хачин сонсогдож байгаа биз? Rehabilitation буюу сэргээн засах гэдэг үгийн товчлол.
Шинэ мэдлэг, эмийн бус эмчилгээний дэвшилтэт технологиор бид өрсөлдөнө.
Таны зорьдог, итгэдэг, бусдад санал болгодог газар байж, эрүүл амьдралын аялалд ТАНЫ ХӨТӨЧ болно.





#Рехамедгялсэмнэлэг
#Рехамедэмнэлэг

✅Амны хаалтаа зүүснээр та амьсгалын замын халдварт өвчин авах эрсдлийг 30% хүртэл бууруулж чадна. Амны хаалтаа зүүж өөри...
25/11/2025

✅Амны хаалтаа зүүснээр та амьсгалын замын халдварт өвчин авах эрсдлийг 30% хүртэл бууруулж чадна. Амны хаалтаа зүүж өөрийгөө болон бусдыг хамгаалъя✅

#МаскааЗүүцгээе
#маскмашчухал
#нэнтэргүүнднийгмийнэрүүлмэнд

Маскаа зүүгээрэй 🙌 #маскзүүхмашчухалбайна
25/11/2025

Маскаа зүүгээрэй 🙌
#маскзүүхмашчухалбайна

Маскаа зүүгээрэй 🙌

#маскзүүхмашчухалбайна

Маскны хэрэглээ маш өндөр үр дүнтэй.  #Маскаазүүцгээе #Маскмашчухал
24/11/2025

Маскны хэрэглээ маш өндөр үр дүнтэй.
#Маскаазүүцгээе
#Маскмашчухал

Бичил биетний тэсвэржилт (ББТ) гэдэг нь бактери, вирус, мөөг, паразит зэрэг нянгууд тэднийг устгах зорилготой эмэнд тэсв...
24/11/2025

Бичил биетний тэсвэржилт (ББТ) гэдэг нь бактери, вирус, мөөг, паразит зэрэг нянгууд тэднийг устгах зорилготой эмэнд тэсвэртэй болох үзэгдэл юм. Үүний үр дүнд халдварууд эмчлэхэд улам хүндрэх буюу бүр боломжгүй болох эрсдэлтэй.
Antimicrobial resistance (AMR) happens when germs like bacteria, viruses, fungi and parasites become resistant to medicines meant to kill them. As a result, infections become harder or impossible to treat.
, ,

Бичил биетний тэсвэржилт (ББТ) гэдэг нь бактери, вирус, мөөг, паразит зэрэг нянгууд тэднийг устгах зорилготой эмэнд тэсвэртэй болох үзэгдэл юм. Үүний үр дүнд халдварууд эмчлэхэд улам хүндрэх буюу бүр боломжгүй болох эрсдэлтэй.

Antimicrobial resistance (AMR) happens when germs like bacteria, viruses, fungi and parasites become resistant to medicines meant to kill them. As a result, infections become harder or impossible to treat.

, ,

24/11/2025

СУРГУУЛИЙН ОРЧИНД АМНЫ ХААЛТ ЗҮҮЖ, ГАР АА ХАЛДВАРГҮЙТГЭЖ ХЭВШЭЭРЭЙ ✅✅✅
📌Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхэлж байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх эрсдэлтэй тул хүүхдүүдээ дулаан хувцаслаж, гар халдваргүйтгэх, ээлжийн амны хаалттай явуулах, АМНЫ ХААЛТ ЗҮҮЖ хэвшүүлэхийг зөвлөж байна. 😷✅

24/11/2025

✅Тандалтын судалгаагаар орчилд илүү давамгай байгаа амьсгалын замын синцитиаль вирус нь бөгшүүлж ханиалгах, шөнийн цагаар ханиалгах, тасралтгүй ханиалгаж улмаар огих зэрэг шинж тэмдгээр илэрдэг.
Өрхийн эмчийн зөвлөгөөний дагуу ханиалга намдаах утлага эмчилгээг дараах заавраар гэрийн нөхцөлд хийхийг зөвлөж байна.
📎АУ-ны доктор, Дэд профессор, Хүүхдийн уушгины эмч, ЭМЯ-ны дэргэдэх Хүүхдийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, ЭНЭҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал У.Цэвэгмид

22/11/2025

💊Шинэ антибиотик, эм бүтээх нь маш хэцүү. Боломж бага, өртөг өндөр, олон жилийн судалгаа хийж байж цөөн антибиотик шинээр нээгддэг.
📌Иймд одоо байгаа эмүүдээ хариуцлагатай, зөвхөн шаардлагатай үед эмчийн жороор, зааврыг чанд мөрдөн хэрэглэх нь чухал юм.

22/11/2025

ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ СҮРЬЕЭГИЙН УЛМААС МАНАЙ УЛСАД ЖИЛ БҮР 15-20 ХҮН НАС БАРДАГ

Эмийн эмчилгээнд хариу үйлчилгээ үзүүлэхгүй, тухайн нягийн халдвар нь эмээр эдгэрэх боломжгүй болохыг эмэнд тэсвэртэй нян гэнэ.

Эмэнд тэсвэртэй болсон нянгийн халдвар, өвчний үед эмчилгээ үр дүнгүй болж, улмаар нас баралтад хүргэх эрсдэл бий болдог.

Тухайлбал, Сүрьеэ өвчний үеийн эмийн эмчилгээг тасалдуулснаас үүдэн эмэнд тэсвэртэй сүрьеэ болж хүндэрдэг.

Манай Улсад жилд дунджаар 3000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагаас 5 хувийг нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС) эзэлж байна. Энэ хувь сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.

2024 онд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн нийт 265 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 156 нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэ бөгөөд жил бүр олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас 15-20 хүн нас барж байна.

✅Эмийг эмчийн бичиж өгсөн жорын дагуу уух нь эмийн тэсвэржилт үүсэхээс сэргийлнэ. Таны биеийн байдал сайжирсан ч эмчийн заавраар эмээ дуустал уугаарай.

22/11/2025

Мэс засал, төрөлт, хавдрын эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгалт зэрэг бүх эмчилгээнд антибиотик эм шаардлагатай.
Гэвч антибиотик эмүүд нь үйлчлэхгүй бол эдгээр бүх эмчилгээ үр дүнгүй.
✅ Эмийн зохистой хэрэглээг хэвшүүлцгээе.

22/11/2025

📌Хэрэв та жороор эм ууж байгаа бол:
- Таны биеийн байдал сайжирсан ч эмчийн заавраар эмээ дуустал уугаарай.
- Эмийг бусадтай хуваалцахгүй, үлдэгдэл эмийг дахиж хэрэглэхгүй.
- Эмээ дур мэдэн зогсоож болохгүйг анхаараарай.

Тулай нь түгээмэл тохиолдох үений үрэвсэлт өвчний нэг төрөл ба ихэвчлэн хөлийн үенд илэрдэг.Тулай өвчний гол шалтгаан нь...
21/11/2025

Тулай нь түгээмэл тохиолдох үений үрэвсэлт өвчний нэг төрөл ба ихэвчлэн хөлийн үенд илэрдэг.
Тулай өвчний гол шалтгаан нь цусан дахь шээсний хүчил ихсэх ба зүү хэлбэртэй талст бүтэцтэй хүчил нь үе орчим их хэмжээнд хуримтлагдсанаар үрэвсэл, улмаар хүчтэй өвдөлт үүсдэг байна.
Тулай өвчний шинж тэмдэг:
✅Ихэвчлэн хөлийн эрхий хурууны үеэр өвдөж эхлэх
✅Өвдсөн үе юманд хүрж болохгүй маш их өвдөлттэй байх
✅Өвдсөн талын хөл гишгэхэд эмзэглэл ихтэй байх
✅Үений өвдөлт 24 цагийн дотор хамгийн дээд цэгтээ хүрсэн байх
✅Өвдсөн үений арьс улайсан, хавдсан байх
Гол эмчилгээ:
Тулай өвчний үеийн эмчилгээний гол зорилго нь үрэвслийг намдаах, цусан дахь шээсний хүчлийн хэмжээг бууруулснаар үеийг гэмтэхээс сэргийлэх, үе болон бусад эдүүдэд тофус үүсэхээс сэргийлэн идэвхитэй үйл ажиллагааны болон амьдралын чанарыг сайжруулахад оршино.
📌Үений үрэвслийг бууруулах, өвдөлтийг намдаахад Герман улсад үйлдвэрлэсэн, эмийн бус эмчилгээг ГҮНИЙ ОСЦИЛЛЯЦИ эмчилгээг хийлгэх боломжтой. Уг эмчилгээ нь арьсны гаднаас биеийн гүнд 8-10см нэвтэрч эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулснаар өвдөлт намдааж, үрэвсэл болон хаванг бууруулан, эдгэрэлтийг түргэсгэдэг.
Эрт оношилж эрт эмчлэх нь үений үйл ажиллагааны алдагдал болон хөдөлмөрийн
чадвар алдахаас сэргийлэх ач холбогдолтой.
👩🏻‍⚕️Урьдчилан сэргийлэлт:
Тулай өвчин үүсэхэд нөлөөлөх дараах эрсдэлт хүчин зүйлүүдээс зайлсхийнэ. Үүнд:
📌Эмийн зохисгүй хэрэглээг хязгаарлах
📌Биеийн жинг хэвийн түвшинд барих
📌Хоолны дэглэм баримтлах (уургийн агууламж багатай хоол хүнс хэрэглэх, хүнсний ногоо хэрэглэх, өдөрт уух усны хэмжээг нэмэгдүүлэх, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх)
📌Хавсарсан эмгэгтэй тохиолдолд тогтмол хяналтад байж хянах явдал юм.
Рехамед эмнэлэгт Тулай өвчний оношилгоог хийлгэн, Гүний осцилляци эмчилгээнд хамрагдаж, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авах боломжтой. #Эрүүламьдрал #хайртайбүхэндээ #Оношилгоо #антиоксидант #үзлэг #ЭрүүлМэнд #сэргийлэх #эерэгээр

15/11/2025

👩‍⚕️Сүүлийн жилүүдэд зайнаас ажилладаг болон удаан хугацаагаар сууж оффисын ажил хийдэг залууст түгээмэл тохиолдох болсон НУРУУНЫ ӨВДӨЛТ-ийн талаар Рехамед эмнэлгийн мэдрэлийн эмч Б. Үүрцайх дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ

Address

Ulaanbaatar
17010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 09:00 - 16:00

Telephone

+97675750400

Alerts

Be the first to know and let us send you an email when RehaMed Clinic Ulaanbaatar posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to RehaMed Clinic Ulaanbaatar:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category

Тантай хамт урагш...

Бидний түүх амьдралаас ургасан

Амьдралын хүрд арай л түргэн эргээд байгаа мэт мэдрэмж танд төрдөг үү?

Энэ хэмнэлд ажил, амьдралаа зохицуулах гэж та зүтгэж л явна уу.

...Бид ямар машин биш, амьдралын нугачаанд бие сэтгэл өвдөнө. Ихэнхдээ даваад гардаг ч, заримдаа нугардаг шүү дээ. Хуримтлагдсан стресс нойргүйдэлд хүргэнэ, тураана, эсвэл таргалуулна, бие эрхтэн өвтгөнө, өөртөө итгэлгүй, сул дорой, эсвэл ууртай нэгэн болгоно.