19/10/2024
Олон улсын ахмадын баяраар Өвөрхангай аймгийн Уянга сумын шилдгийн шилдэг ахмадын хороо байгуулагдсаны 10 жил, БНМАУлсын Хүний гавъяат эмч Цэрэндулмын Дамба агсны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан төрж өссөн уугуул нутаг Өвөрхангай аймгийн Уянга сумын соёлын төвд “Домогт эмч Ц.Дамбын амьдралын түүхэн замнал, түүний хойч үе” үзэсгэлэнг нээн тольлуулав.
Үзэгсэлэнгийн нээлтэнд:
1. Аймгийн ахмадын хорооны дарга Д.Баяртогтох болон тэргүүлэгчид,
2. Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ё.Цэцгээ,
3. Уянга сумын ахмадын хорооны дарга Ганбаатар,
4. Аймгийн БОЭТөвийн Д.Аззаяа ахлагчтай эмч нар,
5. Хөдөлмөрийн баатар Ардын багш, гавъяат дасгалжуулагч Ч.Насантогтох,
6. Монгол улсын гавъяат багш Отгонбаяр,
7. Андын урлангийн авъяаслаг хос мэргэжилтэнгүүд,
8. Дамба агсны ахан дүүс
9. Монгол улсын гавъяат эмч Д.Нямхүүгийн гэр бүл үр хүүхдүүд
10. Уянга сумын ахмад настангууд оролцлоо.
Үзэгслэнгийн нээлтийг “Домогт бурхан Дамба эмч” дууг Өвөрхангай аймгийн ХДТ-ын дуучин СТА дуучин Түмэнөлзий дуулж хөг аялгуугаар эхэлж Ахмадын хорооны дарга Баяртогтох нээж үг хэлж мөн
- Хөдөлмөрийн баатар Ардын багш, гавъяат дасгалжуулагч Ч.Насантогтох,
- Монгол улсын гавъяат багш Отгонбаяр,
- Монгол улсын гавъяат эмч Н.Цогбадрах
- Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч, Өгөөмөр сувилалын дарга Ё.Цэцгээ
- Дамба агсны том хүү Д.Нямхүү нар нар баяр үг хэлж баяр хүргэв.
Баярын хуралд Дамба сангийн үйл ажиллагааны тайланг сангийн тэргүүн Н.Алтанзул танилцуулж Дамба сангийн дээд шагнал “Батламж” 500,000 төгрөгөөр Уянга сумын уугуул Хүний гавъяат эмч Н.Цогбадрах-г шагнан нутгийн 40 ахмадад “Дамба эмч сан”-ийн 100 жилийн ойн гарын бэлгээр хүндэтгэл үзүүлэв.
Нээлтийн үеэр Андын урлангийн хос мэргэжилтэнгүүд болон аймаг сумын уран сайханчидын тоглолт болов.
Мөн аймгийн БОЭТөвийн нарийн мэргэжлийн 15 эмч нар үзлэг хийж эмчилгээ үйлчилгээ үзүүлэв.
-