Өвөрхангай аймгийн Эрүүл Мэндийн Газар

Өвөрхангай аймгийн Эрүүл Мэндийн Газар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Өвөрхангай аймгийн Эрүүл Мэндийн Газар, Ulaanbaatar.

А АМИНДЭМ НЬ: ✅Дархлааг дэмжинэ ✅Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжинэ✅Харааны үйл ажиллагаанд дэмжинэ.
26/05/2026

А АМИНДЭМ НЬ:
✅Дархлааг дэмжинэ
✅Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжинэ
✅Харааны үйл ажиллагаанд дэмжинэ.

📣Нийт эцэг эх, асран хамгаалагч нарын анхааралд:Өндөрт тунт А витамин ирсэн тул сум, өрхийн эрүүл мэндийн төвөөс ирж ава...
26/05/2026

📣Нийт эцэг эх, асран хамгаалагч нарын анхааралд:
Өндөрт тунт А витамин ирсэн тул сум, өрхийн эрүүл мэндийн төвөөс ирж аваарай.👍

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ҮНЭЛГЭЭ ХИЙГДЭЖ БАЙНА Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, ...
25/05/2026

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ҮНЭЛГЭЭ ХИЙГДЭЖ БАЙНА

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх, мэргэжилтнүүдийн баг Өвөрхангай аймагт 2026 оны 05 дугаар сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд ажиллаж байна.
👉 Тус баг нь орон нутагт Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээ болон дархлаажуулалтын хөтөлбөрийн менежмент, санхүүжилт, хүний нөөц, сургалт, вакцины ханган нийлүүлэлт, чанар, логистик, дархлаажуулалтын хамралт, тандалт, дархлаажуулалтын дараах урвал хяналт зэрэг чиглэлүүдийг хамруулан хэрэгжилтийн явц, ололт амжилт, тулгамдаж буй асуудлыг тодорхойлон ажиллаж байна.
👉Үнэлгээнд Аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Хужирт сумын эрүүл мэндийн төв, Нарны дөш өрхийн эрүүл мэндийн төвүүд тус тус хамрагдаж байна.

🇲🇳 БАТ-ӨЛЗИЙ СУМАНД  “ИРГЭН ТӨВТЭЙ-ЭРҮҮЛ МЭНД” ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.Эрүүл мэндийн газраас ...
25/05/2026

🇲🇳 БАТ-ӨЛЗИЙ СУМАНД “ИРГЭН ТӨВТЭЙ-ЭРҮҮЛ МЭНД” ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Эрүүл мэндийн газраас санаачлан зохион байгуулж байгаа “Иргэн төвтэй-Эрүүл мэнд” олон нийтийн хэлэлцүүлэг 13 дах сумандаа өнөөдөр амжилттай зохион байгууллаа.
👉Тус хэлэлцүүлгээр иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, иргэдийн дуу хоолойг бодлого үйл ажиллагаанд тусгах зорилготой юм.
👉Мөн арга хэмжээний үеэр сумын эрүүл мэндийн төв 7 чиглэлээр өртөө ажлуулан иргэдэд чиглэсэн мэдээлэл, зөвлөгөө өгч, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөмжөөр ханган үйлчиллээ.
#ИргэнТөвтэйЭрүүлМэнд
#ЭрүүлӨвөрхангай
#батөлзий сум

✅Дэлхийн хүн ам дасгал хөдөлгөөнөө нэмэгдүүлэхэд жилд 4-5 сая орчим эндэгдлээс сэргийлэх боломжтой. ☝️Дасгал хөдөлгөөн я...
22/05/2026

✅Дэлхийн хүн ам дасгал хөдөлгөөнөө нэмэгдүүлэхэд жилд 4-5 сая орчим эндэгдлээс сэргийлэх боломжтой.
☝️Дасгал хөдөлгөөн ямар нэгэн хэмжээгээр хийх нь огт хийгээгүйгээс дээр бөгөөд их байх тусмаа сайн.
✅Дараах зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж эрүүл мэндээ дэмжээрэй.

🇲🇳 БАРУУНБАЯН-УЛААН СУМАНД  “ИРГЭН ТӨВТЭЙ-ЭРҮҮЛ МЭНД” ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.Эрүүл мэндийн г...
22/05/2026

🇲🇳 БАРУУНБАЯН-УЛААН СУМАНД “ИРГЭН ТӨВТЭЙ-ЭРҮҮЛ МЭНД” ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Эрүүл мэндийн газраас санаачлан зохион байгуулж байгаа “Иргэн төвтэй-Эрүүл мэнд” олон нийтийн хэлэлцүүлэг 12 дах сумандаа өнөөдөр амжилттай зохион байгууллаа.
👉Тус хэлэлцүүлгээр иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, иргэдийн дуу хоолойг бодлого үйл ажиллагаанд тусгах зорилготой юм.
👉Мөн арга хэмжээний үеэр сумын эрүүл мэндийн төв 5 чиглэлээр өртөө ажлуулан иргэдэд чиглэсэн мэдээлэл, зөвлөгөө өгч, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөмжөөр ханган үйлчиллээ.
#ИргэнТөвтэйЭрүүлМэнд
#ЭрүүлӨвөрхангай
#Баруунбаян-Улаан сум

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХАД ТЭДГЭЭРИЙН  ЭРХИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ. “Ариу...
22/05/2026

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХАД ТЭДГЭЭРИЙН ЭРХИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ.
“Ариун санаа” уламжлалтын хувийн хэвшлийн эмнэлэгтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах үеийн эдлэх эрх, тэгш хүртээмжтэй үйлчилгээний талаар мэдээлэл хүргэх сургалтыг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааны үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, харилцаа хандлага, үйлчлүүлэгчийн эрхийг хангах чиглэлээр мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонсон ажиллав.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх, иргэн төвтэй үйлчилгээ үзүүлэхийн ач холбогдлыг онцлон, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэн ажиллахаар боллоо.

БАРУУНБАЯН-УЛААН СУМАНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН "ШАВИЛАН СУРГАХ, ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГ" 22-23 НЫ ӨДРҮҮДЭД АЖИЛЛАНА.Аймгийн Эрүү...
22/05/2026

БАРУУНБАЯН-УЛААН СУМАНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН "ШАВИЛАН СУРГАХ, ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГ" 22-23 НЫ ӨДРҮҮДЭД АЖИЛЛАНА.
Аймгийн Эрүүл мэндийн газраас санаачилсан “Шавилан сургах” багийн бүрэлдэхүүн Баруунбаян-Улаан сумын эрүүл мэндийн төвд ажиллалаа. Шавилан сургах багийн бүрэлдэхүүнд 2 ахмад эмч "Ахмадын зөвлөн туслах үйлчилгээ"үзүүлж байна.
👉Тус баг нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, ажлын байранд сургаж чадавхижуулах, мэргэжил аргазүйгээр ханган ажмллаж байна.
Энэ ажлын хүрээнд:
👉 Тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн хяналтыг сайжруулах аргазүйг тодорхойлох,
👉Цэнхэр код цусны бүлэг тодорхойлох бодит кейс дээр ажиллаж тодорхойлох арга зүйн зөвлөгөө өгч
👉 Сувилахуйн тусламж үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлэх, мэргэжил аргазүйгээр хангах
👉 Лабораторийн тусламж үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлэх, шинжилгээг үнэн зөв хийх, тохиргоо, хяналтыг сайжруулах,
👉 Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг нэмэгдүүлэх, аюулгүй ажиллуулах аргазүйд сургах,
Эмийн тусламж үйлчилгээ эмийн аюулгүй байдал, яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах зэрэг чиглэлээр хамтран ажиллалаа. See less

👉ХЭРХЭН ЗӨВ АЛХАХ ВЭ?
22/05/2026

👉ХЭРХЭН ЗӨВ АЛХАХ ВЭ?

👉ЯВГАН АЛХАХ 5 ШАЛТГААН✅УУР БУХИМДАЛ СЭТГЭЛ САНААГ САЙЖРУУЛНААлхах нь аз жаргалын дааврыг ялгаруулж уур бухимдлыг багасг...
22/05/2026

👉ЯВГАН АЛХАХ 5 ШАЛТГААН
✅УУР БУХИМДАЛ СЭТГЭЛ САНААГ САЙЖРУУЛНА
Алхах нь аз жаргалын дааврыг ялгаруулж уур бухимдлыг багасгадаг.
✅ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИНЭ
Тогтмол эрчимтэй алхах нь цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг өвчнөөс сэргийлдэг.
✅БИЕИЙН ЖИНГ ХЯНАНА
Эрүүл хооллож, тогтмол алхах нь бодисын солилцоог эрчимжүүлж биеийн жинг багасгаж хянахад тустай.
✅ЯС, БУЛЧИНГ БЭХЖҮҮЛНЭ
Тогтмол алхах нь яс, булчин, үе мөчний үйл ажиллагааг сайжруулж яс сийрэгжилтээс сэргийлдэг.
✅БИЕИЙН ТЭНЦВЭРИЙГ САЙЖРУУЛНА
Алхах нь хүний тохиромжтой хамгийн энгийн дасгал бөгөөд биеийн доод хэсгийн булчингуудыг чангалж тэнцвэрийг сайжруулдаг.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Өвөрхангай аймгийн Эрүүл Мэндийн Газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Өвөрхангай аймгийн Эрүүл Мэндийн Газар:

Share