Эмэгтэйчүүдийн эмнэлэг /Наранмөнхмед эмнэлэг

Эмэгтэйчүүдийн эмнэлэг /Наранмөнхмед эмнэлэг Наранмөнхмед эмэгтэйчүүдийн эмнэлэг

30/03/2026
👶 ХҮҮТЭЙ БОЛОХЫГ ХҮСЭЖ БАЙНА УУ? ЭНГИЙГ ЭХЛЭЭД УНШААРАЙ!​Ээж ээ 🤱✨ таны үр тогтох хамгийн таатай үе бол таны "хүч чадлын...
27/03/2026

👶 ХҮҮТЭЙ БОЛОХЫГ ХҮСЭЖ БАЙНА УУ? ЭНГИЙГ ЭХЛЭЭД УНШААРАЙ!
​Ээж ээ 🤱✨ таны үр тогтох хамгийн таатай үе бол таны "хүч чадлын цонх" үе юм!
​Биений юм эхлэх хугацаа: 3-р сарын 25
​ТАНЫ МӨЧЛӨГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ХУВААРЬ
​Хүүтэй болохын тулд: Суперовуляци буюу өндгөн эс гадагшлах үетэй маш ойрхон (тухайн өдөр эсвэл 24 цагийн өмнө) бэлгийн харьцаанд ороход анхаарлаа хандуулаарай.
✨ ЦАГ НЬ БОЛСНЫГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ:
​✔️ Үтрээнээс Өндөгний цагаан шиг сунамтгай шингэн гарах
​✔️ Биеийн халуун нэмэгдэх
​✔️ Суперовуляцийн тест эерэг гарах

​☝️ БОДИТ ЗӨВЛӨГӨӨ (ЧУХАЛ) – үүнийг бүү алгасаарай:
​👉 Өөрийн мөчлөгийн хоногийг СЭТГЭГДЭЛ хэсэгт бичээрэй — Би танд зориулж тусгайлан тооцож өгье.
​👉 Огноогоо алдахгүйн тулд энэ постыг ХАДГАЛААРАЙ 💾
​👉 Хүүтэй болохыг хүсэж буй хэн нэгэнтэй ХУВААЛЦААРАЙ 💙

#Тэмдэглэл: Хэдийгээр эдгээр аргууд нь олон нийтийн дунд түгээмэл байдаг ч хүйс сонгох шинжлэх ухааны баталгаатай арга биш бөгөөд үр дүн нь хувь хүн бүрт өөр байж болохыг анхаарна уу.
#Чухал санамж: Энэхүү зурагт хуудсанд тусгагдсан мэдээлэл (мөчлөг тооцох арга, хүйс төлөвлөх зөвлөгөө) нь шинжлэх ухааны баталгаатай арга биш бөгөөд зөвхөн олон нийтийн дунд түгээмэл байдаг зөвлөгөөнд үндэслэсэн болно.
#Хүйс сонгох нь генетикийн санамсаргүй үйл явц юм. Copy

ЭЭЖИЙН ЖИРЭМСНИЙ 6 ДАХЬ ДОЛОО ХОНОГТ АМЬДРАЛЫН АМИН❤ МӨЧЛӨГ ЭХЭЛНЭ.Жирэмсний 6 дахь долоо хоног бол хүүхэд тань маш жижи...
26/03/2026

ЭЭЖИЙН ЖИРЭМСНИЙ 6 ДАХЬ ДОЛОО ХОНОГТ АМЬДРАЛЫН
АМИН❤ МӨЧЛӨГ ЭХЭЛНЭ.
Жирэмсний 6 дахь долоо хоног бол хүүхэд тань маш жижигхэн (ойролцоогоор сэвэг зарам /жижиг үр/буюу lentil-ийн хэмжээтэй) байгаа ч маш олон чухал өөрчлөлтүүд явагддаг үе юм.

👶 Хүүхдийн хөгжил
❤Зүрхний цохилт эхэлнэ: Энэ бол хамгийн том ололт юм. Хүүхдийн зүрх хэдийнэ цохилж эхэлсэн байх ба заримдаа хэт авиан оношилгоогоор (ЭХО) харж болдог.
Тархи болон мэдрэлийн систем: Маш хурдацтай хөгжиж эхэлнэ.
Нүүрний хэлбэр: Нүд, хамрын нүх болох өчүүхэн жижиг хар цэгүүд үүсэж эхэлдэг.
Мөчнүүд: Гар, хөл нь жижигхэн "нахиа" мэт цухуйж эхэлнэ.
Амин чухал эрхтнүүд: Элэг, бөөр зэрэг гол эрхтнүүд бүрэлдэж эхэлдэг.
🤰 Таны биед гарах өөрчлөлт
#Өглөөний хордлого: Дотор эвгүйрхэх, бөөлжих шинж тэмдэг эхлэх эсвэл нэмэгдэх хандлагатай.
#Маш их ядрах: Даавар ихэссэнтэй холбоотойгоор бие сульдаж, ядрах.
#Хөх хөндүүрлэх: Хөх томорч, илүү мэдрэг болох.
#Ойр ойрхон шээх.
#Сэтгэл санааны байдал: Дааврын нөлөөгөөр амархан баярлаж гомдох, сэтгэл санаа хувирах.
🔍 Танд юу ажиглагдаж болох вэ?
#Бага зэрэг базлах: Умай томорч байгаатай холбоотойгоор бага зэрэг базлах нь хэвийн үзэгдэл.
#Үл ялиг цус үзэгдэх: Бага зэргийн толбо үзэгдэж болох ч, хэрэв их хэмжээгээр эсвэл хүчтэй өвдөлттэй байвал заавал эмчид хандаарай.
💡 Энэ долоо хоногийн зөвлөмж
#Хордлогоос сэргийлэхийн тулд бага багаар, ойр ойрхон хооллох.
#Хангалттай хэмжээний ус уух.
Сайн амрах.
Хэрэв хараахан амжаагүй бол жирэмсний хяналтандаа орж, эмчийн зөвлөгөөг дагах.
Та энэ хугацаанд юунд анхаарах хэрэгтэй вэ?
#Ханиад томуунаас сэргийлэх
#Сэтгэл санаагаа тайван тогтуун байлгахыг хичээх
#Гар утасны хэрэглээг багасгах
#Өөрийн биед гарах өөрчлөлтийг ажиглаж, анхаарах
#Эрүүл хооллолт/халуун ногооноос аль болох татгалзах
Сэвэг зарам (англиар Lentil) гэдэг нь шошны төрөлд багтдаг,
Жирэмсний үеийн мэдээлэл дээр хүүхдийн хэмжээг сэвэг зарамтай зүйрлэдэг нь энэ үр ойролцоогоор #5-6 мм орчим хэмжээтэй байдагтай холбоотой.
#Жирэмсний 6 дахь долоо хоногт хүүхэд тань яг л ийм жижигхэн байгаа ч #зүрх нь хэдийнэ #цохилоод эхэлчихсэн байдаг нь гайхалтай биш гэж үү?
Таньд амжилт хүсье. Copy

🔬 Өнгөт дурангаар юуг оношлох боломжтой бэ?1️⃣ Үтрээ, умайн хүзүүний үрэвсэлҮрэвслийн хэмжээ, улайлт, шархалтыг яг таг х...
11/03/2026

🔬 Өнгөт дурангаар юуг оношлох боломжтой бэ?

1️⃣ Үтрээ, умайн хүзүүний үрэвсэл
Үрэвслийн хэмжээ, улайлт, шархалтыг яг таг харж болно. Архаг болон цочмог үрэвслийн ялгааг тодруулна.

2️⃣ Эроз буюу умайн хүзүүний шарх
Гадаргуугийн гэмтэл, улайсан хэсэг, эсийн өөрчлөлтийг тодруулна. Хэр гүн шарх, ямар шатанд байгааг эмч тодорхой харна.

3️⃣ Мөөгөнцөр, бактери, вирусийн халдвар
Үтрээний салстын өнгө, бүтэц, ялгадасны төрлөөр ялгаж оношлоно. HPV (умайн хүзүүний хорт хавдрын вирус), трихомониаз зэрэг халдварын шинж илэрч болно.

4️⃣ Эсийн өөрчлөлт ба хавдрын урьдал шат
Энгийн нүдэнд харагдахгүй эсийн түвшний өөрчлөлтийг тодруулахад, Умайн хүзүүний хорт хавдрын эрт үеийн сэжигтэй эсүүдийг илрүүлэхэд ашиглагддаг.

5️⃣ Полип, ургацаг, бусад бүтцийн өөрчлөлт
Үтрээ, умайн хүзүүнд ургасан полип, жижиг ургацаг, судасны өөрчлөлт зэргийг тодруулна.

Давуу талууд:

-Өвдөлтгүй, хурдан (5–10 минут)
-Бодит зураг, бичлэгээр өвчтөнд харуулдаг
-Эрт үеийн өөрчлөлтүүдийг илрүүлэх боломжтой.

Үзлэгийн багц үнэ: 30000₮
1.Үтрээний өнгөт дуран
2. Мазок шинжилгээ
3. эмчийн үзлэг, зөвлөгөө

Цагийн хуваарь:
✅ Даваа - Баасан: 09:00 - 19:00
✅ Бямба, Ням: 10:00 - 16:00

☎️:77400303; 99109053; 80873443 дугаарт хандаарай.

📍 Хаяг: Баянгол дүүрэг дүүрэг, 3-4 хороололд Гурванбилэг дэлгүүрийн хажуугаар урагшаа гараад Монголмед эмнэлгийн 2 давхарт

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАР ГЭЖ ЮУ ВЭ?Гол шалтгаан 🔍➡️ Хүний хөхөнцөр вирус (HPV)-ийн халдварШинж тэмдэг ⚠️Өвчний эхэн үе...
11/03/2026

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАР ГЭЖ ЮУ ВЭ?
Гол шалтгаан 🔍
➡️ Хүний хөхөнцөр вирус (HPV)-ийн халдвар
Шинж тэмдэг ⚠️
Өвчний эхэн үед шинж тэмдэг илрэхгүй байж болох ч хүндрэх тусам дараах зовуурь илэрнэ:
▪️ Бэлгийн харьцааны дараа цус гарах
▪️ Сарын тэмдгийн бус үед цус алдах
▪️ Үтрээнээс эвгүй үнэртэй шүүрэл гарах
▪️ Хэвлийн доогуур, аарцаг орчмоор өвдөх
✅ Өвчний эхэн үед оношилж эмчилбэл бүрэн эдгэрэх боломжтой, харин хожуу үед үр дүн буурна.
Урьдчилан сэргийлэлт
✔️ HPV-ийн вакцинжуулалт
✔️ Умайн хүзүүний эсийн шинжилгээ (ПАП тест)
✔️ Эрт илрүүлэх тогтмол үзлэг
⚠️ Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
💪 Зөв мэдээлэлтэй байж, тогтмол үзлэгт хамрагдъя!

Даваа-Баасан 09:00-19:00
Бямба-Ням 11:00-16:00 ажиллана

Харилцах утас: 99109053, 80873443, 77400303 цаг авахгүй шууд очоорой

Хаяг: 3 4 хороололд Алтантөгрөг худалдааны төвийн зүүн талын монос эмийн сангын хажуугаар урагшаа байран дундуур гараад Монголмед эмнэлгийн 2давхарт 208тоот

Address

Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, Монгол Мед эмнэлэг 208 тоот
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 11:00 - 16:00
Sunday 11:00 - 16:00

Telephone

+97699109053

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эмэгтэйчүүдийн эмнэлэг /Наранмөнхмед эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ / EMEGTEICHUUDIIN EMNELEG