17/04/2024
📌 ТУНГАЛАГИЙН ТОГТОЛЦОО
Хүний биенд эсүүдийн хоорондох зай нь элдэв бохирдол, эс эрхтэний ялгадас, хорт бодис, эмгэг бичил биетүүдээр дүүрдэг. Үүнийг байнга цэвэрлэж зайлуулж устгаж байдаг тунгалагийн тогтолцоог байгалаас бидэнд заяажээ. Нэг ёсны бохир цэвэрлэх систем юм.
✅Тунгалагийн тогтолцоо:
• БОДИСЫН СОЛИЛЦООГ дэмжих үүрэг: эд завсрын шингэнийг цуглуулан авч, цусны эргэлтэнд буцаан оруулах үүрэгтэй
• ШҮҮХ, ЦЭВЭРЛЭХ үүрэг: Вений судасруу хүргэх замдаа аливаа бохирдол, хорыг шүүж устгаад гадагшлуулах үүрэгтэй. Шүлс, нус, хөлс, ялгадасаар гадагшилна.
• Тунгалагийн шингэний элементүүдийг бий болгоно.
• ХАМГААЛАХ ҮҮРЭГ: Энд хүний бие махбодийн хамгаалах алба гэгдэх лейкоцит, микрофагууд оршдог. Гаднаас орж ирсэн бактери, хорт зүйлүүдийг тэд устгах, халдвар, хорт бодис тархахаас хамгаалах үүрэгтэй.
• БИЕИЙН ДАРХЛААЖУУЛАЛТ, дархлааны эсүүд энд үйл ажиллагаагаа явуулдаг.
Тунгалагийн тогтолцооны тухай чухал ойлголт:
• Цуснаас 3 дахин их. Биеийн шингэний 70%-г тунгалагийн шингэн эзлэнэ.
• Биенд цугларсан хорын 80% нь энд хуримтлагддаг
• Тунгалагийн шингэн нь биеийн бүх шингэний суурь болдог, нулимс, шүлс, хөлс гэх мэт
• Зөвхөн нэг тийшээ чиглүүлдэг клапнуудын тусламжтайгаар доороос дээшээ, гаднаасаа дотогшоо урсана
• Өөрийн гэсэн шахдаг механизм байхгүй, өрц болон хажуугийн булчингуудаар шахагддаг
• Урсгалын хурд удаан, хөлийн хуруунаас толгой хүртэл хүрэхэд 3 сар болно.
Тунгалгийн тогтолцоо нь дор дурдсан хэсгүүдээс бүтнэ. Үүнд:
✅ 1. ТУНГАЛАГИЙН ЗАНГИЛААНУУД буюу тунгалагийн булчирхайнууд /биенд 450ш байдаг/: Үүнийг Гаалийн албатай зүйрлэж болно. Энд бактери, вирус, хортой бодис, эс эрхтний ялгадсыг цааш нь нэвтрүүлэхгүй шүүж, түүнийг устгаж , биенээс гаргаж гадагшлуулна Тунгалгийн булчирхайд асар их хэмжээний инестин агуулагдаж байдаг. Харин интестин нь биеийн дархлааг сайжруулан, хүний биед агууллагддаг ашигтай нэгдлүүдийг ашиггүй нэгдлүүдээс зааглан, хөгшрөлтөөс сэргийлдэг байна.
Зангилаа ихээр байдаг эрхтэнгүүд:
• Бэлэг эрхтэн
• Бүдүүн гэдэс
• Хөлсний булчирхай
• Дэлүү
• Сэрвээ булчирхай
• Хамар
• Амны хөндий
• Нүд
• Уушиг
• Толгой
✅ 2. ТУНГАЛАГИЙН СУВГУУД: Энэ нь эд, эрхтэнээс тунгалагийн шингэнийг маш нарийн хялгасан сувгаар нийлүүлж аваад арай том сувгуудаар дамжуулж венийн цусанд нийлүүлэх сувган тогтолцоо юм.
✅ 3. ТУНГАЛАГИЙН ШИНГЭН, лимфа/ лат.
Тунгалагийн тогтолцооны үйл ажиллагаа алдагдах маш олон шалтгаан бий:
• ХӨДӨЛГӨӨНИЙ ДУТАГДАЛ
Тунгалагийн тогтолцоо нь цэвэрлэх чадвартай, тэгэх ч үүрэгтэй, гэхдээ хөдөлгөөнгүй болчихоороо өтгөрснөөр янз бүрийн хорт бодис овоорон, бичил биетүүд үржиж өвчин эмгэг үүснэ. Хавдрын эх энд үүсдэг гэдэг.
• Буруу амьсгал. Хөдөлгөөн багатай хүн хэвлийгээр биш цээжээрээ хурдан амьсгалдаг, ялангуя эмэгтэйчүүд
• БУРУУ ХООЛЛОЛТ
• СТРЕСС
• Тэжээллэг бодисын дутагдал
• Агаар хөрс хортой орчин
• Эмийн эмчилгээ
Тунгалгийн тогтолцоогоо цэвэрлэх болсон гэдгийг батлах шинж тэмдэгүүд:
• Булчирхайнууд томрох
• Нус, цэр, ялгадас ихээр гарах
o Тунгалгийн тогтолцоо бохирдохоор Кандида мөөгөнцөөр ихээр үрждэг, түүнийг арилгах маш хэцүү.
• Хоол боловсруулалт хямрах, гэдэс дүүрэх
• Толгойн байнгын өвдөлт
• Байнга нойр хүрэх
• Байнга хамар битүүрэх, ханиад томуу ойрхон ойрхон хүрэх
• Илүүдэл жин
• Архаг ядаргаа
• Үе мөчний үрэвсэл
o Гол үүсгэгч стрептокок
• Арьсны өвчин /харшил, псориоз, дерматит, диатез, арьсны ургацууд/
o Тунгалгын зангилаа, булчирхайнууд бөглөрөөд шууд арьсаар гарч эхлэхээр тэгнэ.
o Энэ үед мөөгөнцөр үүсэж хүндрүүлдэг
Тунгалгийн тогтолцоог идэвхжүүлж цэвэршүүлэх Аюрвед болон Альтернатив эмчилгээний аргуудыг танилцуулья.
Эдгээр нь хорыг биеэс зайлуулж тунгалгийн тогтолцооны үйл ажиллагааг хэвийн явуулахад тусална.
✅1. Хөдөлгөөний идэвхи: Бидний биед цуснаас 3 дахин их хэмжээний тунгалгийн шингэн бий. Цус хангамжийн системд зүрхний тусламжтайгаар шахалт явагдаж байдаг бол энд шахах эрхтэн байдаггүй. Тиймээс тунгалагийн тогтолцоонд шаардлагатай хамгийн эхний зүйл бол тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр урсгалыг нь сайжруулж бөглөрөл үүсгэхгүй байх юм.
• Эрчимтэй хөдөлгөөнтэй, хөлс гаргах дасгал тогтмол хийж байх. Хөлсөөр асар ир бохирдол гардаг гэдгийг бүгд мэдэж байгаа.
• Сунгалтын дасгал, Йогийн дасгал: тунгалагийн урсгалыг сайжруулна.
• Тунгалагийн тогтолцоонд нөлөөлөх бас нэг сайн дасгал бол жижиг батут дээр үсрэх юм.
2. Амьсгалын дасгал:
• Хэвлийн гүнзгий амьсгал. Хэвлийгээр амьсгал авснаар өрц хөдөлгөөнд орж шахуургын үйл явц өрнөж тунгалагийн тогтолцоог дэмжинэ. Ингэснээр хорт бодисыг зөөвөрлөхөд туслана.
3. Зөв хооллолт, хоолны дэглэм: Мацаг, пребиотик, пробиотик
4. Цэвэр ус уух: Өөртөө тааруулж ус ууна, бүлээн ус ууна. Нимбэг, цагаан гаатай ус уувал сайн.
5. Тосон цэвэрлэгээ: усанд уусдаггүй бодисууд биенд агуулагдаж байдаг учир үүнийг эмчилгээний тос уух ба тосолгоогоор цэвэрлэнэ. /Йогийн панчакарма/
6. Саун ба Усан массаж: Тунгалгийн тогтолцоог хоргүйжүүлэх хамгийн хялбар аргуудын нэг бол саун болон усан иллэг юм. Ингэснээр тунгалагийн шингэний эргэлтийг нэмэгдүүлэх ба илүүдэл шингэн, өөх, хорыг эсээс зайлуулна.
7. Биеийн массаж: сайн боловч буруу хийвэл тунгалагийн суваг, клапнуудыг гэмтээх аюултай.
8. Халуун, хүйтэн шүршүүр: Цусны судас халуун усны нөлөөгөөр өргөсдөг харин хүйтэн усанд судас агшдаг. Биед агуулагдах шингэнүүд нь ийм нөлөөнд удаан хугацаагаар байснаар “шахуургын” үйлчилгээ үзүүлнэ. Жирэмсэн болон зүрх судасны өвчтэй хүмүүст энэ эмчилгээг хийж болохгүй.
9. Хуурай цэвэрлэгээ: 10 минутын турш биеийн сойзны тусламжтай тойрог хөдөлгөөн хийж биеэ угааж цэвэрлээрэй.
10. Тунгалагийн урсгалд нөлөөлдөг хүнс хэрэглээ: Маалингын үр, навчит ногоон ногоо, чиа үр, спирулина
✅Эмчилгээ
• Тунгалагийн шингэний урсгалыг эрчимжүүлэх. /ЧИХЭР ӨВС/, Анхаарах зүйл өмнө нь элэг, цөс цэвэрлэсэн байх
• Хор тайлах. /Идэвхжүүлсэн нүүрс, Энтеросгель/
• Витамин, эрдэс /ЙОД/
Тунгалагийн тогтолцоонд муугаар нөлөөлдөг зүйлс:
• Хөдөлгөөний дутагдал
• Сахар, сахар агуулсан хүнс, цагаан гурил, боловсруулсан тос,
• Амьтны гаралтай өөх тос, мах, сүү сүүн бүтээгдэхүүний хэтрүүлэн хэрэглэх
• Цай, кофе, хийжуулсан ундаа
• Бариу хувцас: Бариу хувцас өмссөнөөр тунгалагийн тогтолцооны эргэлтэнд муугаар нөлөөлнө. Учир нь бариу хувцас тунгалагийн урсгалыг саатуулж хорт бодис хуримтлагдахад хүргэдэг.
Copy