Мөнхжин хүүхдийн эмнэлэг

Мөнхжин хүүхдийн эмнэлэг Хүүхэд ба Харшлын эмчийн үзлэг зөвлөгөө
Эрүүл зөв хооллолтын талаар зөвлөгөө

Хүүхдийн болон харшлын зөвлөгөө эмчилгээний цогц үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг
🩺 Үйлчилгээ:
Хүүхдийн үзлэг, зөвлөгөө
Харшлын үзлэг, эмчилгээ
Урьдчилан сэргийлэх үзлэг
Эрүүл хооллолтын зөвлөгөө
📞 Утас: 9938-8384

🎓 “Инсулины дөжрөл ойлгох & засах” 14 хоногийн онлайн сургалт маргааш  эхэлнэ.Өглөө босоход ядарсан хэвээр…Өдөржин нойр ...
04/05/2026

🎓 “Инсулины дөжрөл ойлгох & засах” 14 хоногийн онлайн сургалт маргааш эхэлнэ.
Өглөө босоход ядарсан хэвээр…
Өдөржин нойр хүрнэ…
Жин нэмэгдээд байдаг…
Сахар их идэх зуршилтай...
👉 Та буруу хооллож байгаадаа биш, биеийн доторх инсулины асуудалтай байж магадгүй. Инсулины дөжрөл олон архаг өвчний эхлэл.
Энэ сургалтаар:
✔ Биеэ стрессдүүлэхгүйгээр сахар бууруулах
✔ Эрүүл зөв шим тэжээлтэй хооллолт
✔ Инсулины тэнцвэр сэргээх
📩 Оролцохыг хүсвэл 14 гэж манай inbox руу бичээрэй.
Завсарлагатай мацаг Эрүүл кето коуч ( DrBerg н)
Мөнхжин хүүхдийн эмнэлэг эмч Н.Байгалмаа нь зааж байгаа.

🩸 Цусны эргэлтээ хэрхэн сайжруулах вэ?Бидний бие ойролцоогоор 60,000 милийн урт судас-тай. Цусны эргэлт сайн байх нь эд ...
04/05/2026

🩸 Цусны эргэлтээ хэрхэн сайжруулах вэ?
Бидний бие ойролцоогоор 60,000 милийн урт судас-тай. Цусны эргэлт сайн байх нь эд эсүүдэд хүчилтөрөгч, шим тэжээл хүрэхэд маш чухал.
❗ Цусны эргэлт муудахад:
Гар, хөл даарна, бадайрна
Арьс хуурайшна
Шарх удаан эдгэнэ
Үс унах (ялангуяа хөл дээр)
Эрэгтэйчүүдэд бэлгийн сулрал үүсч болно
✅ Сайжруулах 10 энгийн арга:
🚭 Тамхи хэрэглэхгүй байх
❤️ Даралтаа хянах
💧 Ус сайн уух (өдөрт ~8 аяга)
🪑 Удаан суухгүй, босож хөдөлгөөн хийх
🧘‍♀️ Иог, сунгалт хийх
🦵 Хөлөө дээш өргөж амрах (wall pose)
🏃‍♂️ Дасгал хөдөлгөөн (7 хоногт 5–7 удаа, 30 мин)
🏋️ Булчин чангалах дасгал (squat гэх мэт)
🧦 Шахалтын оймс хэрэглэх
🥗 Илүү их ногоо, жимс идэх
✨ Жижиг зөвлөгөө:
Биеэ хуурай сойзоор үрэх нь цусны урсгалыг дэмждэг
Бүлээн усанд орох нь судас тэлж, эргэлтийг сайжруулна
Мөнхжин хүүхдийн эмнэлэг

04/05/2026

Эрхтнүүдээ баярлуулаарай.

03/05/2026

🧬 Метаболизм гэж юу вэ?
Метаболизм = таны бие хоолыг энерги болгон хувиргах процесс ⚡
Та хөдөлж байсан ч, амарч байсан ч ажиллаж байдаг.
❗ Чухал ойлголт: “Хурдан метаболизм = туранхай” гэсэн үг биш
Таны жинд нөлөөлөх гол зүйлс:
• Хооллолт 🍽
• Хөдөлгөөн 🏃‍♀️
• Нойр 😴
• Стресс 😵
🔥 Метаболизмыг дэмжих энгийн арга:
✅ Тогтмол хөдөлгөөн
✅Уураг, шим тэжээлтэй хоол
✅Тогтмол цагт хооллох
✅Сайн унтаж амрах
👉 Бага идэх биш, ЗӨВ амьдрах нь чухал
#ЭрүүлАмьдрал #Метаболизм
Мөнхжин хүүхдийн эмнэлэг

👉Инсулин дөжрөл ( эсэргүүцэл) гэдэг нь эсүүд инсулины үйлчлэлд муу хариу үзүүлж, цусан дахь сахарыг хэвийн бууруулж чадд...
02/05/2026

👉Инсулин дөжрөл ( эсэргүүцэл) гэдэг нь эсүүд инсулины үйлчлэлд муу хариу үзүүлж, цусан дахь сахарыг хэвийн бууруулж чаддаггүй байдал юм.
❎Үүний улмаас нойр булчирхай илүү их инсулин ялгаруулж, удаан хугацаанд ачаалалд ордог.
❎Илүүдэл жин, ялангуяа хэвлийн өөх, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт нь гол шалтгаан болдог.
❎Инсулин дөжрөл нь 2-р хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.
❎Эрүүл хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн, жингээ барих нь энэ байдлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга юм.
Энэ талаар илүү сайн мэдээлэл авахыг хүсвэл 1 гээд бичээрэй. Зөвхөн энэ сэдвээр сургалт орж болох уу гэсэн хүсэлтүүд бас ирж байна.

Зарим хүмүүс  ус их уудаг гэх мөртөө толгой өвддөг гээд байдаг нь үүнээс байж болох нь. 👉Хэт их ус уух нь Hyponatremia (...
02/05/2026

Зарим хүмүүс ус их уудаг гэх мөртөө толгой өвддөг гээд байдаг нь үүнээс байж болох нь.

👉Хэт их ус уух нь Hyponatremia (натрийн дутагдал)-д хүргэж болно.
Энэ үед цусан дахь натри шингэрч:
1️⃣толгой өвдөх
2️⃣дотор муухайрах
3️⃣таталт өгөх бүр хүнд үед ухаан алдах
зэрэг шинж илэрч болно.
👉Ялангуяа марафон гүйгч, дугуйчид зэрэг удаан хугацаанд хөлөрдөг хүмүүс зөвхөн ус ихээр уугаад электролит нөхөхгүй бол эрсдэл нэмэгддэг.
👉Мөн Psychogenic polydipsia гэдэг эмгэг байдаг — хүн сэтгэлзүйн шалтгаанаар хэт их ус уудаг.

Эх сурвалж Dr Fuhrman Eat to live номын зохиогч
Dr.Berg бас цангасан үедээ уу гэж бичдэг хэдий ч

👉⚠️ Гэхдээ анхаарах нэг чухал зүйл бол

✅“Зөвхөн цангах үедээ ууна” гэдэг нь бүгдэд 100% тохирох дүрэм биш.
✅Өндөр ачаалалтай дасгал, халуун орчинд:
цангах мэдрэмж хожимдож ирдэг
✅Өндөр настай хүмүүс:
цангах мэдрэмж сул байдаг
👉 Тиймээс зарим нөхцөлд урьдчилан бага багаар уух нь зөв.
🧠 Илүү зөв, тэнцвэртэй зөвлөгөө
Өдөр тутам:
✅цангах мэдрэмжээ дагаж ууна ✔️
✅Дасгал, халуун үед:
✅бага багаар ойр ойрхон ууна
✅удаан (>1–2 цаг) хөлөрвөл:
✅бага зэрэг давстай шингэн (шөл, ногооны шүүс, электролит) ✔️
Хэзээ болгоомжлох вэ:
❎богино хугацаанд маш их ус (жишээ нь 1–2 цагт 3–4 литр+) уух
❎давс багатай хооллолттой үед хэт ус уух
🟢
✅📍👉 Хэтрүүлэхгүй + дутагдуулахгүй + нөхцөлдөө тохируулж уух Хэн нэгний үгээр хэт туйлшрахгүй байх нь зөв байхаа. Байгалмаа эмч

02/05/2026
01/05/2026

👉 Нэг хоолыг хоёр удаа халаавал таны гэдсэнд юу болдог вэ?
Хоол халааж идэх нь энгийн дадал — гэхдээ дотор нь явагдах биологийн өөрчлөлт хүмүүсийн боддогоос илүү байдаг.
♨️ Уургийн денатураци (Protein denaturation) — дулаанд дахин дахин орох тусам уургийн бүтэц өөрчлөгдөж, хоол боловсруулах ферментүүдэд задрах чадвар буурч болно
♨️ Өөх тосны исэлдэлт (Lipid oxidation) — дахин халаах үед исэлдсэн өөх тосны нэгдлүүд
нэмэгдэж, гэдэсний бичил орчинд нөлөөлж болзошгүй
♨️ Шим тэжээлийн бууралт (Nutrient degradation) — халуунд мэдрэмтгий амин дэм, нэгдлүүд дахин халаах бүрт багасна
Хоол гадаад байдлаараа, үнэрээрээ хэвийн харагдана.
Гэхдээ таны гэдэс үүнийг өөрөөр боловсруулдаг.
Гэнээ.
Мөнхжин хүүхдийн эмнэлэг

01/05/2026

Инсулины эсэргүүцлийн 27 шинж тэмдэг:

Шөнөдөө ойр ойрхон шээх
Ойр ойрхон өлсөх (хоолны хооронд болон шөнө зууш идэх хэрэгцээ)
Хоолны дараа (ялангуяа үдээс хойш) нойр хүрэх
Хоол идсэний дараа цадахгүй байх
Нүүрс ус ихээр хүсэх
Тэсвэр муутай, ядрамтгай байх
Хэвлийн өөх ихсэх
Холестерин өндөр, триглицерид өндөр, HDL бага, LDL өндөр байх
Цусны даралт ихсэх
Элэг өөхлөх
Polycystic O***y Syndrome (өндгөвчний олон уйланхайт хам шинж)
Арьсны нугалаас харлах (хүзүүний ар, суга, цавь орчим)
Уйланхай (кист)
Арьсны унжгар ургацаг (skin tag)
Цусан дахь сахар болон инсулин өндөр байх
Үрэвсэл, өвдөлт
Sleep Apnea (унтаж байх үед амьсгал тасалдах)
Бодисын солилцоо удаашрах
Ой тогтоолт муудах
Сэтгэл санаа тогтворгүй болох
Булчингийн масс багасах
Шим тэжээл шингээлт муудах
Симпатик мэдрэлийн систем идэвхжих
Батга гарах
Тестостерон даавар багасах
Prediabetes (чихрийн шижингийн өмнөх үе)
Анхаарал төвлөрөл муудах, тархи манантах
Эх сурвалж: Eric Berg
Танд эдгээр асуудлууд байна уу? Энэ талаар Берг доктороос суралцаж олон нийтэд заах эрхийг авсан эмч-коуч миний сургалтанд ороод үзье гэвэл Яагаад энэ сургалт гэж гэсэн постыг үзээрэй.
Мөнхжин хүүхдийн эмнэлэг Байгалмаа эмч

Архаг ядаргааны хам шинж (ME/CFS) гэж юу вэ?Энгийн ядаргаа биш.ME/CFS (архаг ядаргааны хам шинж) гэдэг нь:6 сараас дээш ...
28/04/2026

Архаг ядаргааны хам шинж (ME/CFS) гэж юу вэ?
Энгийн ядаргаа биш.
ME/CFS (архаг ядаргааны хам шинж) гэдэг нь:
6 сараас дээш үргэлжилдэг
Амралт, нойроор сайжрахгүй
Өдөр тутмын амьдралд саад болтлоо хүчтэй ядаргаа юм
Гол шинж тэмдгүүд
💤 Өглөө сэрэхэд амраагүй мэт санагдана
🧠 Анхаарал төвлөрөл муудна
😴 Нойр тасалдах, шөнө олон сэрэх
⚡ Бага зэрэг хөдөлгөөн хийсний дараа маргааш нь бүр дорддог
(энэ нь “post-exertional malaise” гэж нэрлэгддэг)
🧍 Босоход:
Толгой эргэнэ
Зүрх хурдан цохилно
Удалгүй хэвтэх шаардлагатай болдог
Явц
Сэдэрдэг ба намддаг (flare-up / remission)
Сайн өдөр, муу өдөр ээлжилдэг
Гэхдээ “сайн өдөр” ч бүрэн эрүүл мэт биш
Хэн өвдөх вэ?
Хэн ч (хүүхэд ч гэсэн)
Ихэвчлэн:
40–50 насны эмэгтэйчүүд
Ойролцоогоор:
4 хүн тутмын 1 нь хүнд хэлбэртэй
Хүндийн зэрэг
🟢 Хөнгөн – өөрөө зохицуулж чадна
🟡 Дунд – өдөрт унтах хэрэгтэй, хөдөлгөөн хязгаарлагдана
🔴 Хүнд – амьдралын чанар их муудна (зүрхний өвчин, чонон яртай адил төвшинд)
Шалтгаан (яг тодорхой биш)
Судалгаагаар дараах хүчин зүйлс холбоотой байж магадгүй:
1. Дархлаа
Дархлааны системд өөрчлөлт илэрдэг
2. Энерги үүсэлт
Эсүүд хангалттай энерги гаргаж чаддаггүй
3. Тархи
MRI, CT дээр зарим өөрчлөлт
Даавар, тархины долгионд өөрчлөлт
4. Цусны даралт, зүрх
Босоход даралт унаж, зүрх хурдан цохилно
5. Ген
Удамшлын хандлага байж болно
6. Халдвар
Ихэнхдээ өвчин эхлэхдээ:
Халуурах
Хоолой өвдөх
Булчин өвдөх
Жишээ:
Epstein-Barr вирус
Лаймын өвчин
Q халууралт
7. Даавар
Серотонин
Кортизол (стрессийн даавар) бага байдаг
Яаж оношлох вэ?
Тусгай шинжилгээ байхгүй
Эмч:
Бусад өвчнийг эхлээд үгүйсгэнэ
Шинж тэмдгийн нийлбэрээр оношилно

👉 Энэ бол “зүгээр ядаргаа” биш
👉 Биеийн олон системд нөлөөлдөг
👉 Амралтаар сайжрахгүй
👉 Хэт ачаалал → байдал дордуулна

Address

Рапид Харш Хороолол, Хурд хороолын зам 9, HUD/15 Khoroo
Ulaanbaatar
17011

Telephone

+97699388384

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Мөнхжин хүүхдийн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share