Анхны Тусламжийн Сургалт - МУЗН

Анхны Тусламжийн Сургалт - МУЗН МУЗН-ийн Анхны тусламжийн сургалт болон анхны тусламжийн ач холбогдлын талаар энэхүү ФБ хуудас мэдээлэх болно.
Холбогдох утас: 7777-0508, 89980173

21/09/2023
16/03/2023
Бүгд найрамдах Турк улс, Арабын Бүгд найрамдах Сири улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний амь, н...
14/02/2023

Бүгд найрамдах Турк улс, Арабын Бүгд найрамдах Сири улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний амь, нас хохирч, хүмүүнлэгийн тусламжийн асар их хэрэгцээ, шаардлага үүсээд байна.
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан загалмай хорооноос Турк, Сири улсын ард иргэдэд туслах олон улсын уриалгыг тус тус зарлаад байна.
Энэхүү уриалгыг Монголын улаан загалмай нийгэмлэг, 20К клуб дэмжиж, Турк, Сири улсын ард түмэнд туслах хандивын аян зарлаж байна.
Хандивын аянд нэгдсэн Та бүхэнд баярлалаа.



Бүгд найрамдах Турк улс, Арабын Бүгд найрамдах Сири улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний амь, нас хохирч, хүмүүнлэгийн тусламжийн асар их хэрэгцээ, шаардлага үүсээд байна.

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан загалмай хорооноос Турк, Сири улсын ард иргэдэд туслах олон улсын уриалгыг тус тус зарлаад байна.

Энэхүү уриалгыг Монголын улаан загалмай нийгэмлэг, 20К клуб дэмжиж, Турк, Сири улсын ард түмэнд туслах хандивын аян зарлаж байна.

Хандивын аянд нэгдсэн Та бүхэнд баярлалаа.




ЦССҮТ-МУЗН хамтран "ЦУСНЫ ДОНОР" аппликейшныг шинээр нэвтрүүллээ. 📌Хэрхэн, хаанаас татах вэ?✅ Appstore, Playstore->Цусны...
17/10/2022

ЦССҮТ-МУЗН хамтран "ЦУСНЫ ДОНОР" аппликейшныг шинээр нэвтрүүллээ.
📌Хэрхэн, хаанаас татах вэ?
✅ Appstore, Playstore->Цусны донор
📌Хэн энэ аппликейшнийг хэрэглэх боломжтой вэ?
✅Цусны донорын мэдээллийн санд и-мэйл хаягаа бүртгүүлсэн цусны донор нэвтрэх эрхтэй.
📌Бүртгэлгүй эсвэл и-мэйл хаягаа сольсон бол яах вэ?
✅ЦССҮТ-д өөрийн биеэр ирж бүртгэлээ шинэчлэн хийлгээд, нэвтрэх боломжтой.
❗️❗️❗️ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ хуулийг хэрэгжүүлэх, цусны донорын эмзэг мэдээллийг хамгаалах зорилгоор утсаар болон и-мэйлээр холбогдон цусны донорын и-мэйл хаягыг шинэчлэн, засварлах боломжгүйг анхаарна уу.
📌Цусны донорын аппликейшнаас ямар, ямар мэдээллийг авах вэ?

1. Цусны бүлэг
2. Цус өгөлтийн тоо
3. Цус өгөх хугацаа
4. Цус өгөлтийн түүх
5. Шинжилгээний хариу
6. Цус өгөхөөсөө өмнө цусны төвийн албан ёсны асуумжийг аппликейшн ашиглан өгөх
7. Цусны төвийн үйл ажиллагааны мэдээ мэдээллийн хэсэг
8. Цусны сэлбэлт судлалын үндэсний төвийн хаяг байршлыг google map-с авах
9. Тэмдэглэлт өдрүүдийн мэдээлэл
10. Цусны донорын алдаршуулалт

ЦССҮТ-МУЗН хамтран "ЦУСНЫ ДОНОР" аппликейшныг шинээр нэвтрүүллээ.
📌Хэрхэн, хаанаас татах вэ?
✅ Appstore, Playstore->Цусны донор
📌Хэн энэ аппликейшнийг хэрэглэх боломжтой вэ?
✅Цусны донорын мэдээллийн санд и-мэйл хаягаа бүртгүүлсэн цусны донор нэвтрэх эрхтэй.
📌Бүртгэлгүй эсвэл и-мэйл хаягаа сольсон бол яах вэ?
✅ЦССҮТ-д өөрийн биеэр ирж бүртгэлээ шинэчлэн хийлгээд, нэвтрэх боломжтой.
❗️❗️❗️ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ хуулийг хэрэгжүүлэх, цусны донорын эмзэг мэдээллийг хамгаалах зорилгоор утсаар болон и-мэйлээр холбогдон цусны донорын и-мэйл хаягыг шинэчлэн, засварлах боломжгүйг анхаарна уу.
📌Цусны донорын аппликейшнаас ямар, ямар мэдээллийг авах вэ?

1. Цусны бүлэг
2. Цус өгөлтийн тоо
3. Цус өгөх хугацаа
4. Цус өгөлтийн түүх
5. Шинжилгээний хариу
6. Цус өгөхөөсөө өмнө цусны төвийн албан ёсны асуумжийг аппликейшн ашиглан өгөх
7. Цусны төвийн үйл ажиллагааны мэдээ мэдээллийн хэсэг
8. Цусны сэлбэлт судлалын үндэсний төвийн хаяг байршлыг google map-с авах
9. Тэмдэглэлт өдрүүдийн мэдээлэл
10. Цусны донорын алдаршуулалт
☎️ Апп-тай холбоотой санал хүсэлтийг dalaitseren@nctm.mohs.gov.mn хаягаар илгээгээрэй.
Баярлалаа🤩

Монголын улаан загалмай нийгэмлэг нь Анхны тусламжийн мэдлэг, ойлголт, чадвар олгох сургалтыг албан байгууллага, хувь хү...
22/09/2022

Монголын улаан загалмай нийгэмлэг нь Анхны тусламжийн мэдлэг, ойлголт, чадвар олгох сургалтыг албан байгууллага, хувь хүмүүст тогтмол зохион байгуулж байна.

Анхны тусламжийн сургалтад хамрагдсанаар:
✔️ Хүний биеийн анатомийн мэдлэг болон Анхны тусламжийн суурь зарчмууд;
✔️ Зүрх уушгины сэхээн амьдруулалт (CPR);
✔️ Цус алдалт болон шархадсан үед авах арга хэмжээ;
✔️ Ясны хугарал болон бусад гэмтлүүдийн үед авах арга хэмжээ зэргийг орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж ашиглан дадлага хийж, анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг эзэмших боломжтой юм.

Холбоо барих утас: 8998-0173
📍 Хаяг: МУЗН-ийн төв байр Анхны тусламжийн сургалтын төвийн 2 давхарт /Улсын нэгдүгээр төв эмнэлэг чанх урд талд/

#АНХНЫ ТУСЛАМЖ - АМЬ НАС АВАРНА.

🖌📚📖Эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид, ажилтан, албан хаагчид, оюутан, сурагчид, цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд, эцэг эхч...
01/09/2022

🖌📚📖Эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид, ажилтан, албан хаагчид, оюутан, сурагчид, цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд, эцэг эхчүүд Та бүхэндээ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!

23/06/2022

МУЗН-ийн Анхны тусламжийн Үндэсний сургагч багш С.Намсрайжав “Ухаалаг жолооч” нэвтрүүлгийн ээлжилт дугаарт Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан М.Түвшинхүүгийн хамтаар Зүрх болон амьсгал нь зогссон хүнд Зүрх, уушгины сэхээн амьдруулалт хэрхэн хийх техникийн талаар мэдээлэл өглөө.

✍️✍️ЗҮРХ, УУШГИНЫ СЭХЭЭН АМЬДРУУЛАЛТЫН ТЕХНИК👇👇
Хамгийн чухал зүйл бол хиймэл амьсгал болон зүрхний шахалтыг өвчтөнд цаг алдалгүй, үр дүнтэй хийх юм.

✍️✍️АНХНЫ ТУСЛАМЖИЙН ГОЛ ЗОРИЛГО НЬ👇👇👇
- ЗУСА хийж тархийг хүчилтөрөгчөөр хангах
- Эмнэлгийн тусламж яаралтай дуудна.

✍️✍️ХИЙМЭЛ АМЬСГАЛ БОЛОН ЗҮРХНИЙ ШАХАЛТ ХИЙХ👇👇
Хүчилтөрөгчөөр хангагдсан цус зүрх рүү шахагдан бүх бие махбодиор тардаг. Амьсгал болон зүрх зогссон үед энэ үйл ажиллагааг хиймэл амьсгал болон зүрхний шахалтаар орлуулах нь маш чухал. Ингэснээр тархинд хүчилтөрөгчийг хүргэж
өвчтөнийг амьд байлгаж чадна.

✍️✍️ХИЙМЭЛ АМЬСГАЛ👇👇
Амьсгал, зүрх зогссон үед хиймэл амьсглыг цаг алдалгүй хийснээр хүний амь насыг авран хамгаалах боломжтой. Амнаас аманд хийх хиймэл амьсгалын үед хамрыг чимхсэнээр агаар уушги руу бүрэн орно. Яагаад гэвэл цохилж байгаа зүрх таны хиймэл амьсгалаар өгсөн агаарыг шахаж тараадаг.

✍️✍️ЗҮРХНИЙ ШАХАЛТ👇👇👇
Зүрх зогссон үед цус биеэр тархах боломжгүй бөгөөд тархи хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Зүрхэнд механик даралт өгч цусыг биеэр тараах нь маш чухал. Эгэмний доод хагаст нэг минутанд 100-120 удаа зүрхний шахалтыг нэгэн жигд хэмээр хийснээр тархи руу цус шахагдан биеэр тарна. Шахалтыг зогсооход цээж хэвийн байрлалдаа орж зүрх цусаар дүүрнэ.
30 удаа зүрхний даралт хийж, 2 удаа хиймэл амьсгал өгнө. Дахин 30 удаа зүрхний даралт хийж, 2 удаа хиймэл амьсгал хийх зэргээр үргэлжлүүлнэ. Зүрхний шахалт минутанд 100-120 байхаар давтамжтай хийнэ.

❤️❤️АНХНЫ ТУСЛАМЖ ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСИЙН ЭХЛЭЛ❤️❤️
#УхаалагЖолооч
#АнхныТусламж
#АмьАварна

Халууны цохилтын үед анхаарах 10 зөвлөгөөг хүргэж байна 🥵☀️Нарнаас хол байх👚Хөнгөн хувцаслах🏠Гэр орноо сэрүүн байлгах🏃Би...
22/06/2022

Халууны цохилтын үед анхаарах 10 зөвлөгөөг хүргэж байна 🥵
☀️Нарнаас хол байх
👚Хөнгөн хувцаслах
🏠Гэр орноо сэрүүн байлгах
🏃Бие махбодийн хүчин чармайлт шаардсан ажлаас зайлсхийх
💦Шингэн сайн уух
🍺Архи ууж болохгүй
🥗Хангалттай сайн хоол идэх
🐶Гэрийн тэжээвэр амьтаддаа анхаарал тавих
👪Гэр бүл, найз нөхөд, хөршүүдээ анхаарах
🚗Автомашины зогсоолд хүүхэд, тэжээвэр амьтдыг бүү орхиорой.

Here are 10 tips to stay safe during a heatwave 🥵

Stay out of the sun
Dress light
Keep your house cool
Avoid physical efforts
Stay hydrated
Don't drink alcohol
Eat enough
Look after your pets
Check on family, friends, neighbours
Don't leave kids or pets in parked vehicles

11/06/2022

МУЗН-ийн Анхны тусламжийн сургагч багш Э.Лхагвасүрэн “Ухаалаг жолооч” нэвтрүүлгийн анхны дугаараар сэтгүүлч Б.Болдбаатарын хамт “Ухаангүй байгаа хүнд анхны тусламж үзүүлэх” сэдвээр мэдээлэл өглөө.
#ухаалагжолооч
#анхнытусламж
#амьаварна

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо /ОУУЗУХСНХ/ нь 1919 онд байгуулагдсан, Дэлхийн 192 ...
08/06/2022

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо /ОУУЗУХСНХ/ нь 1919 онд байгуулагдсан, Дэлхийн 192 орны Үндэсний нийгэмлэгийг өөртөө нэгтгэсэн Хүмүүнлэгийн хамгийн том сүлжээ юм.

ОУУЗУХСНХ-ны үндсэн чиглэлүүдийн нэг нь Анхны тусламжийн мэдлэг, мэдээллийг олон нийтэд олгох үйл ажиллагаа бөгөөд Дэлхийн Анхны тусламжийн лавлагаа төвийн Анхны тусламжийн сургалтын хөтөлбөрийн дагуу стандартчилагдсан сургалтуудыг дэлхий даяар түгээж байна.

Дэлхий даяар нийт 1,650,000 орчим Анхны тусламжийн сургагч багш нараар дамжуулан 23 сая орчим хүнд Анхны тусламжийн мэдлэгийн түгээж байна.

АНХНЫ ТУСЛАМЖ - АМЬ НАС АВАРНА.

Millions of people are hurt or killed by injuries every year due to inadequate response or lack of timely assistance. Taking immediate action and applying th...

Address

MRCS Building, Peace Street, Sukhbaatar District
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97699997716

Alerts

Be the first to know and let us send you an email when Анхны Тусламжийн Сургалт - МУЗН posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Анхны Тусламжийн Сургалт - МУЗН:

Share